зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5001 5002 5003 5004 5005 5006 5007
  • Хойд Солонгос сансарт хиймэл дагуул хөөргөнө
    2016 оны 9 сарын 20
    Хойд Солонгос улс сансарт хиймэл дагуул хөөргөхөөр болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Удирдагч Ким Чен Ун өчигдөр эрдэмтдийг хүлээн авч уулзах үеэрээ “Бид тун удахгүй хиймэл дагуул хөөргөх болно. Аль болох хурдан хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй. Тиймээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.

    Пхеньян хэзээ хиймэл дагуул хөөргөх нь тодорхойгүй байгаа юм. Өмнөд Солонгос “Пхеньян хиймэл дагуул хөөргөх нэрээр пуужингийн туршилт хийхийг санаархаж байна” гэж мэдэгджээ.

    Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр БНХАУ, Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдлагууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрхэн царцаах асуудлаар хэлэлцжээ.
  • ГХЯ: Нью-Йорк хотын дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй
    2016 оны 9 сарын 20


    Энэ оны 9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлэв. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна.

    Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.

    Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.
  • Хөшигийн хөндий хүртэлх хурдны замыг 2018 онд хүлээлгэж өгнө
    2016 оны 9 сарын 20
    Улаанбаатар болон Хөшигийн хөндий хүртэл БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монголын анхны хурдны авто замыг барьж байна.

    Тус авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байх юм. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж.

    Харин газар чөлөөлөлт удааширсанаас зарим ажил саатаж буйг албаныхан онцолж байна. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын талаас 100 гаруй ажилтан хамрагджээ.
  • Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно
    2016 оны 9 сарын 20
    Энэ сарын 21, 23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.

    Салхи 22-нд Алтайн уулсаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Энэ сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
  • Хуурамч хаягаар иргэдийг залилдаг бүлгийг илрүүлжээ
    2016 оны 9 сарын 20
    Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хуурамч хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлж байсан бүлгийг илрүүлжээ.
  • “Торгоны зам”-ын тэргүүн туршлагаас танилцуулна
    2016 оны 9 сарын 20
    “Торгоны зам”-ын тэргүүн туршлагаас танилцуулна
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн осолд таван хүүхэд өртжээ
    2016 оны 9 сарын 20
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр энэ сарын 19-ний өдөр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.
  • Эко хүнсний ногооны өдөрлөг боллоо
    2016 оны 9 сарын 20
    Эко хүнсний ногооны өдөрлөг боллоо
  • Хөрөнгийн биржийн захирлаар Х.Алтайг томиллоо
    2016 оны 9 сарын 20
    “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иийн ТУЗ-ийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томилжээ.

  • ”Emmy Awards” 2016 улаан хивсний ёслолын зургууд
    2016 оны 9 сарын 20
    АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 68 дах удаагийн ”Emmy Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Ингээд улаан хивсний ёслолын арга хэмжээн дээрх ододын гоёмсог даашинзыг сонирхоё.
  • Зэвсэгт хүчний 014-р анги ”Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа
    2016 оны 9 сарын 20
    Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цаг ямагт зүтгэж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, тод мөрөө үлдээж инженерийн цэргээр овоглосон Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний 014-р анги 72 жилийн ойн босгон дээрээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал ”Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа.
  • Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлаа
    2016 оны 9 сарын 20
    Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам. Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.

  • Нэхий, арьс, ширний үнэ өсчээ
    2016 оны 9 сарын 20
    Нэхий, арьс ширний үнэ өсчээ
  • Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага ирэх сарын 21-нд эхэлнэ
    2016 оны 9 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/649 дүгээр захирамж гаргалаа.
  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авна
    2016 оны 9 сарын 20
    http://zasag.mn/m/ulaanbaatar/view/14901
  • ”Анод”-ыг дампууруулсан гэгдэх Д.Баярсайхан ”Төрийн банк”-ыг толгойлох боллоо
    2016 оны 9 сарын 20
    Төрийн албаны томилгоо ид явагдаж, МАН-ын тодотголтой бүхэн бялуу хүртсээр байна. Тухайлбал төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилжээ. Тэрбээр МАН-ыг засгийн эрх барих бүрийд томоохон бялуу хүртсээр ирсэн нэгэн бөгөөд энэ удаад ч нэлээд хариуцлагатай албан тушаалд заларч дөнгөв. Тэгвэл Төрийн банкийг толгойлох үүрэг хүлээсэн Д.Баярсайхан гэж хэн бэ гэдгийг хүргэж байна.
  • Ш.Анхмаа: 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
    2016 оны 9 сарын 20
    Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
  • Нумынхан өнөөдөр шинэ ажил эхлүүлэхэд тааламжтай
    2016 оны 9 сарын 20
    Хонь - (3/21-4/19)
    Энэ өдөр санаандгүй хэн нэгэнтэй таарч өдөржингөө зүрх тань хүчтэй цохилж, түүний тухай бодох байх. Өнөөдөр та үнэхээр жаргалтай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, байдаг төсвөө шавхах боловч ах эгч, хамаатнаас зээл авч болно. Шинжлэх ухаан, философи, метафизикийг сонирхдог бол дахин сургуульд сурч магадгүй. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдрийн гараг эрхэсийн нөлөө төлөвлөөгүй зөвлөгөө санал болгож байна. Амралтын нэгэн хэвийн өдрийн дэглэмээ өөрчилөх хэрэгтэй. Болчимгүй үйл ажиллагаанд оролцож хуумгай сонголтоос зайлсхий. Гэр бүлийн гишүүдтэйгээ амраптанд явах нь дурсамжтай аялал болно. Ганц бие Үхрүүдэд аялах зуураа хайр дурлалын завсарлага авахад таатай байна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Ихэр - (5/21-6/21)
    Хэдийгээр өнөөдөр хамтын ажиллагаа сайн байж, хайртай хүнийхээ дэмжлэгийг авах хэдий ч та илүү шинэлэг харилцааг эрхэмлэх бололтой. Эхэндээ энэхүү өөрчлөлт таныг нэлээд айлгах хэдий ч энэ бүхэнд дасан зохицох цаг гаргаснаар үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа таны сэтгэлийг асар их хөдөлгөх бөгөөд та хоёр бие биедээ хүчтэй татагдах болно. Магадгүй энэ нь та хоёрын ирээдүйн хамтын амьдралын эхлэл ч байж болох юм.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Мэлхий - (6/22-7/22)
    Мэлхийн ордод төрсөн хүмүүст яг одоогийн хувьд уйдах гэсэн асуудал гарах ёсгүй. Од гарагуудын хүчин зүйл таныг бага зэрэг ядраах болно. Хэрэв та тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол та өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Ирж буй 2 долоо хоногийин турш та өөрийн зорилгоо дүгнэн шинжилж, эргэцүүлэх бололтой. Үйл хөдлөл хийх гэж яарахаасаа өмнө зогс, тэгээд дахин дахин нягтлан бодож үз.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Арслан - (7/23-8/22)
    Өглөө гэрээсээ яаруу сандруу гарах хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлээ унтраасан эсэх, мартсан зүйл байгаа эсэхээ шалга. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлно. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн учир үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавина. Хайрт тань танд гэнэтийн бэлэг барьж, таныг гайхшруулна. Хүсэл зорилго нэгтэй, санаа нийлдэг хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөө.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Охин - (8/23-9/22)
    Хэрвээ та өнөөдөр тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга, төсөл төлөвлөгөө гайхалтай үр дүнд хүрэх болно. Цаг хугацаа болон мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Жолооч нарыг зам дээр болгоомжтой явахыг сануулж байна. Хэчнээн их яарч байсан ч хурд хэтрүүлэх хэрэггүй. Хэт их яарснаас болж хожим нь харамсаад барахгүй нөхцөл байдалд орох болно. Хайрын нууцхан болзоо таатай байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Жинлүүр - (9/23-10/22)
    Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй, өөрт хэрэггүй зүйлээс болж илүү дарамт авах хэрэггүй. Гэр бүлийн тэмцлээс болоод та өөрийн амар тайван байдлаа алдах нь. Орой тийшээ та хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах болно. Та бүх зүйлсээ амжуулахын тулд хэн нэгэнтэй ярих шаардлагатай. Хэн нэгэнтэй зөвлөлдсөнөөр асуудал сайжирна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Хилэнц - (10/23-11/21)
    Их тогтворгүй өдөр болох төлөвтэй. Учир нь cap танай ордыг орхиж Нумын ордод шилжин очсон тул сансар огторгуйд таагүй хандлага бий болжээ. Хэдий тийм ч танд сайхан аз, ховор боломжийг авч ирнэ. Урамшуулал, шан харамж өсөх төлөвтэй. Таны мэддэг нэгэн элдэв маргаан хэлэлцүүлэгт татан оруулахыг хүснэ. Гэхдээ түүнд татгалзсан нь хамаагүй дээр. Ганц бие Хилэнцийн цэцэглэж буй хайрын харилцаа даамжирна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Нум - (11/22-12/21)
    Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх, төслийн шийдэгдээгүй асуудлыг зохицуулахад тааламжтай өдөр. Энэ өдөр та өөдрөг, аливаа ажил үйл бүтэмжтэй байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг чиглэлээ тодорхойлохыг зөвлөж байна. Хамт олонтойгоо санал зөрөлдөх хандлага ажиглагдаж байна. Юутай ч та төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчлөх, хамтын ажиллагааны ерөнхий бодлогоо эргэн харах хэрэгтэй болох байх.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр төвөгтэй өдөр болно. Учир нь хэд хэдэн гараг эрхсийн холимог нөлөөгөөр ийм байдал үүснэ. Сайн мэдээ гэвэл танд гайхалтай амжилт ирнэ. Мөрөөдөл биелэх ч, шинэ санаануудаа ажил хэрэг болгох, томоохон төлөвлөлт хийх цаг биш. Албаны хэлэлцүүлэг, ажил хэргийн уулзалт болон албан ёсны харилцаанд болгоомжтой, хашир бай. Санал зөрелдөөн таагүй байдал үүсгэнэ. Хувирамтгай хүмүүсээс зайлсхий. Өөрийн оюун ухааныг сэргээхийн тулд амарч тоглоом тогло.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Бумба - (1/20-2/18)
    Жижиг сажиг маргаанд бүү оролц, өөрийнхөөрөө амьдар. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөх болно. Бие биеэ буруугаар ойлгосон байж болох тул асуудлыг шийдвэрлэх анхны алхмыг та хий. Энэ нөхцөл байдлаас гарах хамгийн гол арга нь хүн бүр үнэнч, нээлттэй, нөхөрсөг байх боломжийг бүрдүүлж өгөх. Мөн энэ нь та хоёрын ирээдүйд ямар их хэрэгтэй болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Загас - (2/19-3/20)
    Энэ өглөө нар Хумхын ордонд ирсэнэээр бодол бясалгал, эргэцүүллийн цаг тань дуусгавар болно. Дараагийн долоо хоногийн турш энэрэнгүй загасныхан олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн агентлагт сайн дураараа оролцоно. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болио гэж найдахад гэмгүй.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотод очжээ
    2016 оны 9 сарын 20
    Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

    Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.
  • 24 баримт: Орон нутгийн сонгуулийн эргэн, тойронд
    2016 оны 9 сарын 20
    Сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус, тус мэдээлнэ.
5001 5002 5003 5004 5005 5006 5007
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 41 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 42 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 32 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК