зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5002 5003 5004 5005 5006 5007 5008
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2016 оны 6 сарын 29
    2016 оны 06 дугаар сарын 28-ны 21 цагаас 06 дугаар сарын 29-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө Дорнодын нутгаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
  • Эерэг 24: Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд шилжлээ
    2016 оны 6 сарын 28
    Оросын тал хувьцаагаа зарах санал гаргаж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авахаар болжээ. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь монголчуудын эзэмшлийнх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
  • Боловсролын баримт бичгийн лавлагааг цахимаар олгоно
    2016 оны 6 сарын 28
    Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно.
  • Долларын ханш өсч эхэллээ
    2016 оны 6 сарын 28
    Өдрийн 14.00 цагаас эхлэн ам.долларын ханш маш хурдтай өсч эхэллээ. Одоогийн байдлаар ам.долларыг 1998 төгрөгөөр худалдан авч, 2000 төгрөгөөр зарж байна. Цаашид энэ тоо өсөх магадлал тун өндөр байгааг эдийн засагчид хэлж байгаа бөгөөд гадаад валютын ханш хяналтаас гарч байгааг олон нийт сонгуультай холбон тайлбарлаж байна. Ямартай ч гадаад валютын өсөлтөөс эдийн засаг нь шууд хамаардаг манай улсад ийнхүү төгрөгийн ханш маш хурдацтай унаж эхэлсэн нь түгшүүр төрүүлж эхэллээ.
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Хэнтий аймагт үүдээ нээлээ
    2016 оны 6 сарын 28
    Төрийн үйлчилгээний нэгдсэн төв Хэнтий аймагт үүдээ нээлээ
  • “Diabetes” эмнэлгийн захирал Эмч И.Энхсайхан: Чихрийн шижин өвчний талаар зөвлөж байна
    2016 оны 6 сарын 28
    Чихрийн шижин нь дотоод шүүрлийн булчирхай болох нойр булчирхай нь хангалттай инсулин гэх дааврыг боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг өвчин юм.
  • Бусдын баримт бичгээр хил нэвтрэхийг завджээ
    2016 оны 6 сарын 28
    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд 06 дугаар сарын 24-ний өдөр манай улсын иргэн Б нь бусдын гадаад паспортыг ашиглан хил нэвтрэхийг завджээ.
  • Соёлын атташе нарын клубын нээлт боллоо
    2016 оны 6 сарын 28
    Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачилгаар oлон улсад тогтсон дипломат практикийн дагуу Улаанбаатар дахь ДТГ-уудын соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтнуудын дунд “Соёлын атташе нарын клуб”-ыг байгуулж, эхний арга хэмжээгээ өнөөдөр 976 Уран зургийн галлерейд зохион байгуулж, нээлтээ хийв. Улаанбаатар дахь гадаад улсын 20 орчим ДТГ-уудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв. Нээлтийн ажиллагааны дараа 976 Уран зургийн галлерейг үндэслэгч Б.Гантуяа Монгол дахь модерн урлагийн хөгжлийн талаар товч танилцуулга хийж, уригдсан зочидтой нээлттэй яриа өрнүүлэв. Улаанбаатар дахь Соёлын атташе нарын клубын зорилго нь Монголын баялаг түүх, зан заншил, соёл, урлаг, гар урлал, үндэсний спорт, түүх дурсгалын газар зэрэг биет болон биет бус соёлын өвүүдийг гадаадын дипломатуудад сурталчилан танилцуулах, тэдгээрт соёлын салбарт төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын байгууллагуудтай холбоо хэлхээ тогтооход нь дэмжлэг үзүүлэх, улмаар ДТГ-ууд дахь соёлын асуудал хариуцсан дипломат ажилтнуудад хамтын ажиллагааны шинэ санаа, сэдэл өгөхөд оршино.
  • Чингисийн талбайн зүүн талын замыг хаана
    2016 оны 6 сарын 28
    ”BEST OF CLASSIC” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болохтой холбогдуулан төв талбайн зүүн талын замыг түр хугацаанд хаахаар болжээ.
  • Эерэг24: Эх орныхоо нэрийг дуурсгасан хийлч хүүг есөн сая төгрөгөөр шагнахаар болжээ
    2016 оны 6 сарын 28
    Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын уралдаанд Батбямбын Жамбалбаярням хэмээх найман настай Монгол хүү III байрт шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан билээ.
  • Санал тэмдэглэхдээ алдаа гаргавал дахин нэг саналын хуудас авах эрхтэй
    2016 оны 6 сарын 28
    УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнөөдрөөс эхэлж байна.

    Учир нь өнөөдөр улсын хэмжээнд хүндэтгэх шалтгаантай сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгч байна. Маргааш бүх нийтээр өглөө 07 цагаас 22 цагийн хооронд саналын байранд очиж, саналаа өгнө.
  • Ерөнхий сайд маргааш 12.30 цагт саналаа өгнө
    2016 оны 6 сарын 28
    Удирдлагын академын Б корпус
  • Алтаргана-2016 наадмын аяллын хөтөлбөр
    2016 оны 6 сарын 28





    Алтаргана-2016 наадмын аяллын хөтөлбөр (Байгал нууртай)

    Өдөр Хөтөлбөр Тайлбар
    1 дэх өдөр
    (7 сарын
    1) -Өглөө 6 цагт Улаанбаатраас хөдлөнө
    -Ээж модонд мөргөнө
    -Алтанбулагт өдрийн хоол
    -Улаан-Үүд хотод ирнэ
    -Оройн хоол
    -Зочид буудалд байрлана
    Өдөр, оройн хоол Иволгийн дацан нь Оросын буддын шашны төв юм Улаан-Үд хотоос 38 км-т орших ариун дагшин газарт энэ гайхамшигт дацан сүндэрлэн боссон бөгөөд шүтэн бишрэгч үй олныг хүлээн авч, мөргөл үйлдүүлдэг бурхан шашны томоохон төв болсон юм.
    2 дахь өдөр
    (7 сарын
    2) -Өглөөний цай
    -Спортын арга хэмжээ
    -Морин уралдаан
    -Өдрийн хоол
    -“Алтаргана” наадмын арга хэмжээнд оролцоно:
    -Урлаг соёлын арга хэмжээ, тэмцээнүүд
    -Буриад Улсын бүсүүдийн гэр үзэсгэлэн
    -Театрын талбайд “Энхэ Булат Батор” дуурь
    -Оройн хоол
    -Галын наадам, ёслолын буудлага
    -Зочид буудалд байрлана
    Өглөө, өдөр, оройн хоол Биеийн тамир, спортын цогцолбор:
    -“Дангина” тэмцээн
    -“Буриад хувцас: уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн тэмцээн

    Дуурь болон сонгодог бүжгийн театр:
    -Буриад ардын дуу дуулаачдын тэмцээн

    Буриадын академик театр:
    -“Буриад зоны нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагуудын тэмцээн

    Оросын драмын театр:
    -Буриадын эстрад дууны тэмцээн
    3 дахь өдөр
    (7 сарын
    3) -Өглөөний цай
    -Иволгинский дацанд Итгэлт Хамбад мөргөнө
    -Спорт, соёл, урлагийн аргаа хэмжээ, тэмцээнүүд
    -Өдрийн хоол
    -Төв зах болон хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр орно
    -Оройн хоол
    -Хаалтын үйл ажиллагаа
    -Оройн хөтөлбөр
    -Галын наадам, ёслолын буудлага
    -Зочид буудалд байрлана
    Өглөө, өдөр, оройн хоол Итгэлт хамбыг 1927 онд нутаглуулж 2002 онд гаргасан. 75 жилийн хугацаанд хамбын биенд ямар нэгэн өөрчлөлт гараагvйгээр барахгvй амьд юм шиг сууж, биенээс нь хөлс гарч байв. Итгэлт хамба руу хvмvvс очих vед том баяр болж буй сэтгэгдэл хvмvvст төрж байдаг төдийгvй маш их энерги долгиолон ирж биенд шингэдэг. Итгэлт Хамба өөр дээрээ ирсэн бvхний амьдрал ахуй, ажил төрөл болон аливаа бvхнийг дээшлэн тэтгэж байдаг амьд бурхан юм.
    4 дэх өдөр
    (7 сарын
    3) -Өглөөний цай
    -Байгаль нуур руу хөдлөнө
    -Өдрийн хоол
    -Та цагаа цэвэр агаарт тайван сайхан өнгөрүүлж, стрессээс бүрэн салах боломжтой
    -Оройн хоол
    -Чөлөөт цаг
    -Байгаль нуурын эрэг дээр жуулчны баазад хононо
    Өглөө, өдөр, оройн хоол “Сибирийн цэнхэр нүд” хэмээх алдаршсан Байгаль нуур бол өвөрмөц онцлогтой дэлхийн хамгийн том нуур бөгөөд дэлхий дээрх цэвэр усны хамгийн том нөөц хадгаламж юм. Энэ нууранд манай дэлхийн цэвэр усны нөөцийн тавны нэг хэсэг нь агуулагддаг. Манай цэнхэр гараг дээр Байгаль нууртай нас, гүн, цэвэр усны чанар, амьтны болон ургамлын төрөл зүйлээр эн зэрэгцэх нуур байхгүй. Байгаль нуурын сав газар байдаг 1800 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ.
    5 дахь өдөр
    (7 сарын
    3) -Өглөөний цай
    -Улаанбаатар хот руу хөдлөнө
    -Замдаа Итгэлт хамбын рашаан орно
    -Алтанбулагт өдрийн хоол иднэ
    -Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө
    Өглөө, өдрийн хоол Итгэлт хамбын рашаан 12 төрлийн өвчин анагаах чадвартай юм. Элэг, ходоод, нүд, үе мөчний өвчин, чихрийн шижинг анагаадаг. Рашааныг хэдэн хоног ч хадгалсан мууддаггүй.




    Үнэ: 420 000 төгрөг
    Аяллын үнэд багтсан үйлчилгээ:

    1. УБ – Улаан-Үд – Байгал нуур – Улаанбаатар чиглэлийн унааны зардал
    2. Улаан-Үд хотод зочид буудлын 3 хоногийн үнэ
    3. Байгаль нуурын эрэг дээрх жуулчны баазын 1 хоногийн үнэ
    4. Хөтөлбөрт багтсан хоол
    5. Хөтөч, орчуулагчийн үнэ
    6. Даатгал




    Нэмэлт үйлчилгээний үнэ:

    “Алтаргана” 2016 наадмын хаалтын ажиллагааны тасалбар: 500 рубль

    “Дангина” тэмцээн – 250 рубль

    “Буриад хувцас: уламжлал ба орчин үе” загвар зохион бүтээгчдийн тэмцээн – 250 рубль

    Дуурь болон сонгодог бүжгийн театр:
    -Буриад ардын дуу дуулаачдын тэмцээн – 250 рубль

    Оросын драмын театр:
    -Буриадын эстрад дууны тэмцээн – 250 рубль

    Морин уралдаан, спортын арга хэмжээ, тэмцээн үнэ төлбөргүй.



    Холбоо барих:
    Утас: 9905 2121, 90 212121, 98 212121

  • Гадаадад оршин суугаа иргэнд боловсролын баримт бичгийн лавлагааг цахимаар олгоно
    2016 оны 6 сарын 28
    Гадаадад оршин суугаа иргэнд боловсролын баримт бичгийн лавлагааг цахимаар олгоно

    Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно.

    2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ лавлагаа авахад зарим хүндрэл гардаг байна. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа иргэн ийм лавлагаа авахаар ирэхэд виз болоод цаг хугацаа, зардлын асуудал хүндрэлтэй. Мөн АНУ, Япон, Канад, Хятад, ОХУ, Герман, Австрали, Итали улсад суралцах хүсэлтэй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

    Иймд Гадаад хэргийн яамны Консулын хэлтэс, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан зэрэг байгууллагад лавлагааг цахимаар олгох шаардлага үүсээд байгаа юм.

    Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгосноор төрийн үйлчилгээ хурдан шуурхай, хүнд сурталгүй болж манай улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа олон улсын хэмжээний шаардлага хангаж, иргэдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, улмаар төрийн албан хаагчдын ажлын бүтээмж өсөх болно.
  • Үндэсний чанарын хөтөлбөр батлагдлаа
    2016 оны 6 сарын 28
    Засгийн газрын хуралдаанаар Үндэсний чанарын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Чанарын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.

  • Төсвийн хязгаарыг баталлаа
    2016 оны 6 сарын 28
    Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаарыг баталлаа
  • Визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгохоор тогтов
    2016 оны 6 сарын 28
    Визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгохоор тогтов
  • Японы тал Ч.Сайханбилэгийн хүсэлтийг судалж үзнэ
    2016 оны 6 сарын 28
    Японы тал Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг судалж үзнэ
  • Ч.Содномцэрэн: Сонгуулийн урьдчилсан дүнг маргааш 22.00 цагаас хойш танилцуулна
    2016 оны 6 сарын 28
    Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил хангагдсан эсэх болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
  • Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ
    2016 оны 6 сарын 28
    Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ
5002 5003 5004 5005 5006 5007 5008
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    7 цаг 10 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    10 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    11 цаг 11 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    11 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    11 цаг 30 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    11 цаг 47 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    11 цаг 49 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Өчигдөр 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Өчигдөр 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК