зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5981 5982 5983 5984 5985 5986 5987
  • УИХ-ын чуулганы хуралдаантай
    2015 оны 5 сарын 28
    09.00 цагаас:

    1.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна.

    2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

    3.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

    4.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

    5.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

    6.”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;

    -Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    7.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

    8.“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    9.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

    10.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

    11.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

    12.Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

    13.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
  • Туул голыг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг болно
    2015 оны 5 сарын 28
    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-13.00 цагт Төрийн ордны ”А” танхимд зохион байгуулах гэж байна.


    Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх зүйн орчин”, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа “Туул голын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Туул голын экологийн доройтол, шалтгаан, шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавихаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэх юм.


    Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Орон нутгийн төлөөлөл, Төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал солилцоно.
  • Томуу, томуу төст өвчин буурчээ
    2015 оны 5 сарын 28
    Томуу, томуу төст өвчин буурчээ
  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаантай
    2015 оны 5 сарын 28
    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
  • Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ
    2015 оны 5 сарын 28
    Өнөө маргаадаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
    2015 оны 5 сарын 28
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
  • Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна
    2015 оны 5 сарын 28
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, зүүн хэсгээр 20-25 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө сэрүүсч 12-14 градус дулаан байна.
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлэг болов
    2015 оны 5 сарын 27
    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлэг болов

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.
    Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтэс, албадын удирдлага, мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.


    Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ эрхийг хангаж, хамгаалах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг нэмэлт протоколын хамт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаар баталсан. 2009 оны 5 дугаар сарын 3-ны өдөр НҮБ албан ёсоор Монгол Улсыг бүртгэснээр энэ конвенци Монгол Улсад хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч хуулийн заалтуудаас зарим нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, зөвхөн тунхагийн шинжтэй байдаг бол эрхийн талаар зохицуулсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хариуцлагын механизм сул, хууль хэрэгжүүлэх эрмэлзэл төрийн зүгээс шаардлагын түвшинд хүрдэггүй учир энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлагатай болсныг оролцогчид онцолж байсан юм.


    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд идэвхтэй оролцож байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах болон хөдөлмөрлөх орчин нь жирийн иргэдтэй харьцуулбал тэгш байж чадахгүй байна. Ялангуяа хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн тохиолдолд тэдгээрийн сурч боловсрох, нийгэмших эрхийг хэрхэн хангах зэрэг маш олон асуудалтай тулгардаг. Энэ асуудал ээжүүдийн нуруун дээр үеийн үед байсаар ирсэн. Иймд бидний тавьж буй гол зорилт бол одоогийн нийгэм нь илүү энэрэнгүй, хүмүүнлэг болох ёстой гэдэг үүднээс эцэг, эхчүүд хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол хүүхдийнхээ сурах, боловсрох эрхийг нь хэрхэн хангуулах вэ гэдэг эрхийн баталгааг нь өгөхөд оршиж байгаа юм. Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас нь өмнө эмэгтэй гишүүд саналаа нэмж тусгах, хамтран ажиллах зэргээр анхнаас нь оролцож байна” гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки цол олгожээ
    2015 оны 5 сарын 27
    Японы мэргэжлийн сумогийн холбооноос өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки цол олгох шийдвэр гаргажээ.
  • Бохир усыг Туул гол руу шууд асгахаас өөр сонголтгүй болжээ
    2015 оны 5 сарын 27
    Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх болсон талаар УСУГ-ын дарга С.Үнэн мэдээлэл хийв.
  • Монголын Үндэсний музей үзвэрийн танхимуудаа шинэчилжээ
    2015 оны 5 сарын 27
    Шинэ танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж үүд хаалгаа нээв.
  • АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн мэдэгдэл гаргав
    2015 оны 5 сарын 27
    АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн сүүлийн үед үйл ажиллагаа идэвхжүүлж байна. Учир нь АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний гишүүд өчигдөр намын бодлого, дүрмээ шинэчлэхийг уриалсан мэдэгдэл гаргаж, намын удирдлагууддаа хүргүүлжээ.

    Тус хөдөлгөөнийхөн тэрхүү мэдэгдэлдээ,

    Ардчилсан хувьсгалаас хойш даруй 25 жил өнгөрчээ. Ардчилсан нам нийгэм эдийн засгийн форумыг зоригтой хийж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Улс орноо удирдах удирдах түүхэн үүргийг олгосон. Гэтэл тэд 1996-2000 оны МАН-тай хамтран засаг барьсан гашуун туршлагаа давтан Засгийн газраа МАН-тай нийлэн огцруулж иргэд сонгогчдынхоо итгэлийг алдлаа. Бидэнд эв нэгдэл ус агаар мэт хэрэгтэй байна. Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч УИХ-д алдаагаа давтсаар сууж байна. Манай намаас гарсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь бие биенийхээ хийснийг үгүйсгэсээр байна. Давхар дээлтэй байхыг эсэргүүцэж байсан албан тушаалтан өөрөө сайд болчихоод дуугүй байхыг үзлээ. Мөн намынхаа буруу зөрүүг хэлсэн гишүүдээ ажлаас нь халж байна. АН үнэт зүйлээ алдаж, бодлогын алдаатай, хүний нөөц дутагдалтай байна.

    /Мэдэгдэл бүрэн эхээрээ/

    Иймээс АН хариуцлага шинэчлэлийг зоригтой хийх цаг болсон. Бидэнд эрх тэгш байдал, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй. Намын үндсэн дүрмээ хэрэгжүүлж чадахааргүй болтлоо фракцын бүлэглэлд автсан. Улс оронд эдийн засаг хүндэрч, намуудад итгэх ард түмний итгэл буурч байна. Гэтэл ирэх жилийн сонгууль дөхөж, бидэнд харицлагатай үе ирсэн. Иймээс АН-ын удирдлагууд, Үндэсний зөвлөлдөх хорооноос намын Их хурлаа зарлан хуралдуулахыг хүсэж байна гэв.

    Ингээд АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн намынхаа удирдлагуудад Намын их хурлаа яаралтай хуралдуулж, намын санхүүжилтээ ил тод нээлттэй болгож, хүний нөөцийн бодлого, намын дүрмээ шинэчлэхийг уриаллаа.
  • “Амьдралын зөв хэвшлийн төлөө алхам, алхмаар хамтдаа” сэдэвт аяныг зохион байгуулжээ
    2015 оны 5 сарын 27
    Хэнтий аймгийн Прокурорын газраас Прокурорын байгууллагын 85 жилийн ой, Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Амьдралын зөв хэвшлийн төлөө алхам, алхмаар хамтдаа” сэдэвт аяныг 2015 оны 05 сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулжээ.
  • Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн гэрээний улс төр, атаа жөтөө зэргийг авч хаяад зөвхөн хар, цагаанаар хараад үз
    2015 оны 5 сарын 27
    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
  • Мексик: Хар салхинд 13 хүн амиа алджээ
    2015 оны 5 сарын 27
    Мягмар гарагт Мексикийн Сьюдад-Акунья хотыг дайрсан хар салхи ердөө зургаахан секунд үргэжлэхдээ 13 хүний амь хөнөөсөн бол, шархдаж гэмтсэн хүний тоо 200 даваад байна хэмээн нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
  • Израиль Газын зурваст агаарын цохилт өглөө
    2015 оны 5 сарын 27
    Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын зурвас дахь цэргийнхэнд 4 удаа агаарын цохилт өгсөн байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр агаарын цохилт өгснийг Палестинийн иргэд гэрчилсэн гэлээ.
  • Энэ хос 100 дахь ач, зээгээ өлгийдэн авчээ
    2015 оны 5 сарын 27
    АНУ-ын Иллинойс мужид нэгэн хос зуу дахь ач, зээгээ өлгийдөн авсан байна. Нийгмийн сүлжээгээр ихээхэн алдаршиж буй эдгээр энэ гэр бүлийн тэргүүнийг Лер, эхнэрийг нь Рудь гэдэг байна.

  • Цахилгаан тасарснаас 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2015 оны 5 сарын 27
    ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2.2 тэрбум төгрөг болсоныг мэдээлэв.
  • ”Трансбус” ХХК-ны автобус осолджээ
    2015 оны 5 сарын 27
    ”Трансбус” ХХК-ны Daewoo маркийн автобус осол гаргасан байна.
  • Газрын асуудлыг цэгцэлнэ
    2015 оны 5 сарын 27
    “Шийдлийн цаг”-аар газрын асуудлыг цэгцлэхээр ярилцлаа
    39 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.

    “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс гадна Засгийн газар, нийслэлийн хэмжээнд Яармаг тойрсон газрыг асуудлыг шийдвэрлэх шийдэл хайя. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар Яармаг орчинд газар хуваарилаад дууссан, нэмж олгох боломжгүй гэдэг ч тэнд бүтээн байгуулалт хийгдэхгүй, газар эргэлтэд орохгүй байна. Энэ асуудлыг зөв шийдвэрлэж чадвал бусад газраа эмхэлж цэгцлэх туршлага болно” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

    Газрын гэрчилгээгүй, салбарын сайдын шийдвэр гараагүй байхад их хэмжээний газрыг тойруулан төмөр хашаа татсан зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, цэгцлэх нь зөв гэж үзэж буйгаа БОНХАЖ-ын сайд хэллээ.

    Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус яамны мэргэжилтнүүд Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд хууль бусаар газар эзэмшсэн 130 гаруй аж ахуйн нэгж байна. Мөн газрын татварт нэг ч төгрөг төлөөгүй, хоёр жилд бүтээн байгуулалт хийгдээгүй, эргэлтэд оруулаагүй компаниуд ч байна. Тиймээс Яармаг орчмын газрыг эргэлтэд оруулах энэ асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм.

    Хотын захиргаа 2012 оноос Яармаг орчимд нэг ч га газар олгоогүй. Хууль бус 47 газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээгээр олгогдох газрыг Дүүргийн Засаг дарга олгосон, хуульд заасан хоёр жилд ажлаа эхлүүлээгүй зэрэг шалтгаанаар ийм шийдвэр гаргасан ч захиргааны хариуцлагагүй үйлдлийн төлөө иргэн, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй, хууль зөрчсөн албан тушаалтныг эхэлж шалгуулах ёстой гэж шүүх үзсэн гэж нийслэлийн Засаг дарга хэллээ.

    Газрын тухай хуулиар хоёр жилийн дотор эзэмшиж буй газар дээрээ хөрөнгө оруулалт хийхгүй, үйл ажиллагаа явуулахгүй бол хүчингүй болгох заалттай. Аж ахуйн нэгжүүдийг энэ заалтыг зөрчлөө гэж үзэхэд хэцүү. Барилгын зөвшөөрөл авах, зураг төсөл хийлгэх зэрэг захиргааны хүнд суртлын хариуцлагагүйгээс хугацаа алддаг гэж Засаг дарга тайлбарласан юм.

    Яармаг орчимд нэг ч ам метр талбай үлдээгүй хуваарилагдсан, хууль бус газрыг хүчингүй болгох боломжгүй, иргэн, аж ахуйн нэгж газраа авчихсан ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэггүй. Ийм мухардмал байдлаас гарах хэрэгтэй. Ингэхдээ ил тод нээлттэй, авлига хээл хахуульгүй, газрын наймаагүй ажиллах зарчим баримтлах ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

    Газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх бололцоог олгоё. Засгийн газраас нэг га газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоож, иргэн аж ахуйн нэгж төлбөрөө төлөөд эрхээ авдаг зарчимд шилжих нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Энэ нь газартай ч юм шиг, үгүй ч юм шиг байгаа аж ахуйн нэгж, компаниудад ашигтай, газар нь хууль ёсны болно. Харин Яармагийн дэнжид сургууль, эмнэлэг, байр орон сууц, хороолол барих зэрэг төр засгийн холбоотой хөтөлбөрт энэ зарчим үйлчлэхгүй байхаар зохицуулах нь зөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Улаанбаатар хотоо хөгжүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд үүний төлөө БОНХАЖЯ, Хотын захиргаа зоригтой шийдвэр гаргах, аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа эрхлэх бололцоо олгох, бодлогын дэмжлэг, шийдвэрлүүлэх асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/9915#sthash.9n4Gfq0N.dpuf
5981 5982 5983 5984 5985 5986 5987
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    23 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    29 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    34 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    39 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    15 цаг 48 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    16 цаг 5 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    16 цаг 41 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 41 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    17 цаг 5 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    17 цаг 50 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    17 цаг 59 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    18 цаг 11 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    18 цаг 35 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    19 цаг 53 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    19 цаг 58 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    20 цаг 8 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    20 цаг 28 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    20 цаг 31 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    21 цаг 1 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    21 цаг 6 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК