-
2022 оны 9 сарын 09
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын бүх ард түмний спортын XV наадам нээлтээ хийлээ. Тэмцээнд олимпын 18 төрөл, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа гээд нийт 26 төрлөөр явагдана.
-
2022 оны 9 сарын 09
Шивээхүрэн боомтоор ердийн үед хоногт дунджаар 700-800 задгай тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан. Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 272 тээврийн хэрэгсэл /1088 чингэлэг/ буюу задгай тээврийн хэрэгслийн тоон судалгаатай харьцуулбал 390-400 тээврийн хэрэгслээр нүүрсний экспортын үйл ажиллагааг явуулж байна.
-
2022 оны 9 сарын 09
Сумын эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн чанар, хүртээмж, үйлчилгээг нэг шат ахиулж буй алхам энэ юм. Зарим сумын эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хэсгүүд иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж буй.
-
2022 оны 9 сарын 09
Улмаар хэсгийн гурван тоглолтдоо бүгдэд хожиж 100 хувийн ажилттайгаар хэсгээ тэргүүлэн шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингэснээр Йордан болон Самоагийн хожсонтой нь өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны 20:30 цагаас тоглоно.
-
2022 оны 9 сарын 09
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлгэ тэмдэг болгон Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г Элчин сайд М.Клеческид гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
-
2022 оны 9 сарын 09
Маргааш буюу 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болох “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлага болон жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой санал, санаачилгаа танилцуулах болно. Та бүхэн Голомт банкны асраар зочлон дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл аваарай.
-
2022 оны 9 сарын 09
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-аас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй 15 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ.
-
2022 оны 9 сарын 09
Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд монгол ахуй соёл, уламжлалт баяр наадмыг сурталчлан таниулах, нөхөрсөг харилцааг бүрдүүлэх зорилгоор “Соёлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
-
2022 оны 9 сарын 09
Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрхийг хуульчилсан байдаг. Түүний хамгийн нэгдүгээрт амьд явах эрх бичигддэг. Түүний араас эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болон бусад бүх үйлчилгээнд бид ялгаварлан гадуурхалтад байнга өртдөг.
-
2022 оны 9 сарын 09
Онцгой байдлын үүрэг гүйцэтгэж буй ажилчид сэтгэл түгших эмгэг энгийн иргэдээс зургаан түвшнээр илүү байсан. Мөн Ковидоор өвдсөн хүмүүс энгийн иргэдтэй харьцуулахад 1,9 дахин их ядаргааны хам шинж үүссэн байв. Харин сэтгэл түгших эмгэг энгийн иргэдтэй харьцуулахад 1,4 дахин их байгаа нь ашиглагдсан
-
2022 оны 9 сарын 09
Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Энэхүү төмөр замын гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай.
-
2022 оны 9 сарын 09
Киноны монтажинд техникийн асуудал гарснаас шалтгаалж дахин монтажлах шаардлагатай болсон.“Зура 2: Цурам ажиллагаа” кино маань маргааш өглөө буюу есдүгээр сарын 10-ны өглөөний үзвэрээсээ эхлээд гарах болно. Харин өнөөдөр орой 17 цагт The Corporate Convention center-т албан ёсны нээлт болно.
-
2022 оны 9 сарын 09
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 42 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 18 нь нийслэлд, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
-
2022 оны 9 сарын 09
Дэд бүтцийн ийм том бүтээн байгуулалт хийж, өнөөдөр нээлтээ хийж буй учир нүүрсний гарц нэмэгдэнэ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар хоёр улсын нүүрсний тогтвортой гэрээний асуудлыг гаргаж тавьсан. Үүнийг БНХАУ нааштай хүлээн авч байгаа.
-
2022 оны 9 сарын 09
Зам тээврийн сайдын хувьд 2000 км орчим зам хүлээн авсан бол ойрын хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бодлого, зорилт тавин ажиллана.
Зүүн, Баруун босоо чиглэлийн төмөр зам, Богд хаан төмөр зам, Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж хэрэгжүүлж, ажиллана. Маш сайхан байна. Удахгүй Монголчууд төмөр зам ямар чухал болохыг мэднэ, мэдэрнэ.
-
2022 оны 9 сарын 09
"Boys council" нийслэлийн хөвгүүдийн нэгдсэн уулзалт арга хэмжээ болж байна. Арга хэмжээг нээж Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин үг хэллээ.
-
2022 оны 9 сарын 09
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг баг “Соёо араг” гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 08-ны өдрийн 21:02 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2022 оны 9 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2022 оны 9 сарын 09
Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ.
-
2022 оны 9 сарын 09
Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн албаны тэргүүн түшмэл Жамъянгийн Жадамбаа 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.