Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд залуучуудын эцэг, эхийн төлөөлөл болон "Ээлтэй Ертөнц" ТББ-аас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Эцэг, эхчүүдийн зүгээс “Монгол Улсад иргэний язгуур эрх ашгийг хамгаалах төр байдгийг бидэнд харуулж жирийн иргэнээ өмгөөлөн, шийдвэр гаргасан танд талархал илэрхийлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус болон асран хамгаалагчдын язгуур эрх ашиг болох амьд явах, эрүүл саруул өсөн торних, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох эрхүүд маш ноцтойгоор зөрчигдөж, нийгэм болон төрд ялгаварлан гадуурхалт, үл хайхрах хүчирхийлэлд өртөн олон жил амьдарч байна. Иймд эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг шаардаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрхийг хуульчилсан байдаг. Түүний хамгийн нэгдүгээрт амьд явах эрх бичигддэг. Түүний араас эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болон бусад бүх үйлчилгээнд бид ялгаварлан гадуурхалтад байнга өртдөг.
Монгол Улс иргэнээ хамгаалдаг юм байна. Харин одоо зайлшгүй туслалцаа хэрэгтэй байдаг 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгаалж өгөөч” гэв.
Хоёрдугаарт, "БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монголд хууль засагладаг байх ёстой” гэсэн. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль зохих ёсоор хэрэгжиж хангалттай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Үүний хэрэгжүүлж, хууль засагладаг байх боломжийг хангаж өгөөч. Энэ хугацаанд бид маш олон удаа хандсан боловч тал еэвэнгийн үлгэрээр яваад байна. Бидний асуудлыг сонсдог, шийдвэрлэе гэдэг . Гэхдээ, өнөөдрийг хүртэл энэ асуудлууд хэвээр байсаар байна” гэв.
Т.Мөнхжаргал