"Boys council" нийслэлийн хөвгүүдийн нэгдсэн уулзалт арга хэмжээ болж байна. Арга хэмжээг нээж Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин үг хэллээ.
Тэрбээр "Нийслэлд ЕБС-д 360 орчим мянган сурагчид суралцаж байгаа. Бидний зүгээс өсвөр үеийнхэн рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулъя хэмээн төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг нь өнөөдрийн зохион байгуулагдаж буй Хөвгүүдийн зөвлөл юм. Энэ зөвлөлөөр дамжуулан хэрэгцээтэй байгаа асуудлуудаа холбогдох хүмүүст нь хандаж шийдэх, сургуулийн түвшинд байгаа асуудлаа шийдэх зэрэг олон боломж гарцуудыг эрэлхийлэх зорилготой үйл ажиллагаа юм.
Амьдрал дээр харахад айл гэрийн, албан байгууллагуудын, найз нөхдийн ноён нуруу гэж ярьдаг эрчүүд ямар байхаас хамаарч бүх газрын төлөвшил тийм байдаг. Тэгэхээр Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд, ялангуяа өсвөр үеийн хөвгүүд маань зөв төлөвшилтэй байх юм бол нийгэмд асар их сайн үр нөлөө өгдөг.
Үүнийг судалгаа ч харуулдаг. Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ингээд оролцож буй та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)