-
2021 оны 8 сарын 09
Гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлж, гарах-орох виз олгох, гадаадын иргэний бүртгэл зэрэг 4 төрлийн үйлчилгээг хүчингүй болгосон байна.
-
2021 оны 8 сарын 09
Энэ сард нийт 29 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.
-
2021 оны 8 сарын 09
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө.
-
2021 оны 8 сарын 09
Японы ахлах сургуулийн спортын их наадам болж, сүмо бөхийн төрөлд монгол тамирчин өндөр амжилт үзүүлсэн тухай мэдээ ирлээ. Энэ барилдаанд 47 багийн 141 бөх хүч үзсэнээс А.Сосорхүү хүрэл медаль хүртжээ.
-
2021 оны 8 сарын 09
Явган зорчигчид зам тавьж өгөх, хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.
-
2021 оны 8 сарын 09
Өнөөдрөөс эхлээд Олимпын цаг тоолол “Парис-2024” олимп эхлэх цагийг заан урагшлах болно.
-
2021 оны 8 сарын 09
“Токио-2020” олимпын наадам их наран улсад сайхан болж өндөрлөлөө. Таван тивийн хүн зон цэнхэр дэлгэцийнхээ өмнө олимпоо үзэн олон шинэ аварга, олон дээд амжилт төрөн гарахыг харан сэтгэлийн их цэнгэл эдэлсэн биз ээ. Монголын багаас дөрвөн тамирчин бөхийн төрөлд дөрвөн медаль авахад нэг нь мөнгө, гурав нь хүрэл медаль байв.
-
2021 оны 8 сарын 09
Тахилгад улс, аймгийн цолтой хүчит 64 бөх барилдлаа.
-
2021 оны 8 сарын 09
Өнөөдөр 100-150 орчим хүнээс коронавирусний сорьц авна.
-
2021 оны 8 сарын 09
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 62 чиглэл явж байгаагаас 2021.08.09-ний өнөөдрийн байдлаар 11 аймгийн 17 чиглэл буюу нийт чиглэлийн 27 хувь нь тээвэрлэлт түр зогссон байна.
-
2021 оны 8 сарын 08
Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна.
-
2021 оны 8 сарын 08
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Налайх Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж авто замын хөдөлгөөнийг нээлээ.
-
2021 оны 8 сарын 08
Сүүлийн 24 цагт коронавирусний 1463 тохиолдол шинээр батлагдлаа.
-
2021 оны 8 сарын 08
Энэ удаагийн олимпод жүдо бөхийн төрөлд Саейд Моллай мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медальтай нутаг буцлаа.
-
2021 оны 8 сарын 08
Бангладеш улсын буудлага спортын холбооноос зохион байгуулсан 10 метрийн хийн бууны олон улсын тэмцээн энэ сарын 6-нд болж өндөрлөлөө. Тэмцээний хийн гар бууны төрөлд Монголын тамирчин ОУХМ Э.Даваахүү 589 оноогоор алтан медаль хүртлээ.
-
2021 оны 8 сарын 08
Сэлэнгэ аймагт Төвийн бүсийн хурдан морины “Сэлэнгэ хурд-2021” уралдаан болж байна. Баяр наадмын соёолон насанд 160 орчим хүлэг шандас сорьсноос Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, тод манлай уяач Дамбын Хишигжаргалын “Хонгор халзан” түрүүлж, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, тод манлай уяач Бичээрэйн Далайн хээр соёолонд аман хүзүүдэв.
-
2021 оны 8 сарын 07
"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын баг нэг хүрэл, дөрвөн шагналт байрт орсон амжилттай өндөрлүүлж байна. Энэ удаад есөн бөх эрх авч ороход гурван бөх өмнө нь олимпод барилдаж байв.
-
2021 оны 8 сарын 07
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын десантчин-аврагч, ахлах ахлагч Э.Ширнэн түрүүллээ.
-
2021 оны 8 сарын 07
1980 оны олимпоос хойш 41 жилд болсон найман олимпод Монголын чөлөөт бөхчүүд ердөө дөрвөн удаа л медалийн төлөө барилдсан байдаг. 1988 онд Ло.Энхбаяр, 1992 онд П.Сүхбат, 2012 онд С.Батцэцэг хүрэл, 2016 онд Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдсан бол энэ удаагийн олимпод манайхаас таван хүн медалийн төлөө барилдлаа.
-
2021 оны 8 сарын 07
Тэгвэл өнөөдөр “Check” хүүхдийн тавилгын дэлгүүрээс Ц.Цогтбаатарын саяхан мэндэлсэн хүүд нь зориулж “Spyder” нярайн машин ор бэлэглэсэн байна.