-
2021 оны 7 сарын 26
Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ
-
2021 оны 7 сарын 26
Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг: Цар тахлын энэ хүнд үед, ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа. “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэний дараа Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй уулзаж, товч ярилцлаа
-
2021 оны 7 сарын 26
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 ажиллана.
-
2021 оны 7 сарын 26
Улаанбаатар өдөртөө 21-23 градус дулаан байна
-
2021 оны 7 сарын 25
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олимпийн шинэхэн медальтан М.Уранцэцэгт хүндэтгэл үзүүллээ.
-
2021 оны 7 сарын 25
Өнөөдөр болсон олимпын жүдо бөхийн хоёр жингийн барилдаанд япончууд хоёр алтан медаль авлаа. Энэ хоёр алтан медалийг ах дүү Абэ авсан юм.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд хүч үзсэн Ё.Басхүү Италийн алдарт бөх Мануэль Ломбадотой барилдаж, хөлд гар хүрсэн хэмээн ялагдлаа. Энэ түүний анхны олимп. Тэр сарын өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү дагах барилдаанд ялагдсан Ё.Басхүү олимпын долдугаар байрт орлоо.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020” зуны олимпын наадмын боксын 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Б.Чинзориг эхний тулаандаа ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Эльнур Авдураймовт ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 25
Олимпын наадам эхлэхийн өмнө Монголын 3х3 олимпын баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахдаа эхний хоёрт бичигдэж байсан туршлагатай тамирчдыг хассан нь шуугиан тарьсан. Олимпын багт орох өндөр магадлалтай гэгдэж байсан Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадамд оруулахгүй болсон нь олон хүнд бухимдал төрүүлээд байгаа юм.
-
2021 оны 7 сарын 25
Олимпийн наадмын серфингийн тэмцээн Токио хотоос 40 милийн зайд орших Чиба дахь Цуригасаки наран шарлагын газарт эхэллээ.
-
2021 оны 7 сарын 25
Америкт сурч, амьдардаг Э.Гуамарал олимпын наадмын олон улсын шууд дамжуулалтын багт (Olympic Broadcasting Services), түүний аав “Таван цагариг” сонины үүсгэн байгуулагч Ц.Энхтүвшин Монголын сэтгүүлчдийн багт ажиллаж байна. Э.Гуамаралын хувьд өмнө нь өвлийн олимпын наадмын сайн дурын ажилтан хийж байв.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" ооимпын наадмын хийн гар бууны дасгалд хөдөдмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөж, 30 дугаар байрт оров. Түүний үзүүлсэн энэ амжилтад зарим хүн сэтгэл дундуур сэтгэгдэл бичиж байна. О.Гүндэгмаа баатар эхний өрсөлдөөнд хэдий тааруу дүн үзүүлсэн нь үнэн боловч түүний амжилт үзүүлдэг дархан зай нь хийн гар бууны 25 метрийн зай юм. Тэр удахгүй 25 метрийн төрөлл цэц сорих билээ. Тэгвэл түүнд хаяглаж бичсэн олны сөрөг сэтгэдлийн хариуд охин нь ийн сэтгэгдлээ бичлээ.
-
2021 оны 7 сарын 25
Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү. Японы бөх дэлхийн хошой аварга Абе Хифүмитай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдлаа. Манай бөх дагах барилдаанд алдарт бөх Мануэль Ломбардотой барилдах бөгөөд ялбал медалийн төлөө хүч үзнэ.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын хоёр дахь өдөр манай есөн тамирчин өрсөлдөж байна. Жүдо бөхийн төрөлд Ё.Басхүү ямартаа ч шөвгөрлөө. Одоо тэр дэлхийн хошой аварга Абетай барилдана. Түүнийг дэмжихээр өчигдөр олимпын хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг үзэгчийн суудлаас Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын хамт хүрэлцэн ирж, жүдо үзэж байна.
-
2021 оны 7 сарын 25
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ОУОХ (ОХУ)-ны шигшээ багтай тоглож, 5:21-ээр хожигдлоо. Энэ манай багийн дөрөв дэх тоглолт.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү эхний ялалтаа авлаа. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөсөн юм. Тэрбээр энэ олимпын хамгийн чухал гэж хэлж болох барилдаанаа удахгүй хийх бөгөөд Японы алдарт бөх Абетай барилдана.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын нэгэн дуулиан нь таеквондогийн тэмцээний үеэр болов. БНСУ-ын тамирчин И Дае Хуныг эхний даваанд ялагдана гэж хэн ч таамаглаагүй биз. Тэр олимпын аварга болох таамагт зүй ёсоор нэрлэгдэж байсан юм.
-
2021 оны 7 сарын 25
"Токио-2020" олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд гурав дахь тоглолтоо манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Японы эсрэг хийж, хожигдсон. Энэ тоглолтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж үзэж, багаа дэмжлээ. Манай охид дараагийн даваанд хойд хөршийн багтай тоглох юм.
-
2021 оны 7 сарын 25
Бүтэн 3 минут 30 секунд илүүрхсэн манай бөх барилдаан дуусахад 32 секунд дутуу байхад хариу мэхэнд ороод вазари алдаж, ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 25
Долоодугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв