Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн охин юу хэлэв

2021-7-25
0
ЖИРГЭХ

"Токио-2020" ооимпын наадмын хийн гар бууны дасгалд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөж, 30 дугаар байрт оров. Түүний үзүүлсэн энэ амжилтад зарим хүн сэтгэл дундуур сэтгэгдэл бичиж байна. О.Гүндэгмаа баатар эхний өрсөлдөөнд хэдий тааруу дүн үзүүлсэн нь үнэн боловч түүний амжилт үзүүлдэг дархан зай нь хийн гар бууны 25 метрийн зай юм. Тэр удахгүй 25 метрийн төрөлл цэц сорих билээ. Тэгвэл түүнд хаяглаж бичсэн олны сөрөг сэтгэдлийн хариуд охин нь ийн сэтгэгдлээ бичлээ.


Миний ээж биднийхээ Олимпийн аварга нь шүү дээ! Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү их наадамаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийхэн, ойр дотных нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.

Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Харин хэл амаа билүүдэхээр зэхэж буй хөнөөлт үгстэй зарим нийтлэгч, шүлсээ цацруулагчдаа та нараас гуйя! Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгс-д анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, Вебсайтуудын мэдээллүүдийн гарчигуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юмдаа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, Тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, оролцоод ирж байгаа нь л тэдний Амжилт! Тамирчдаа битгий ялгаварлаач!

Миний хайрт ээж О. Гүндэгмаа нь энэхүү их наадамд 7-дох удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, Хамгийн Сүпер ЭЭЖ❤️.

Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, Анхны Олимп доо 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртлэх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн Мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.

Олимп хэмээх энэхүү их Наадам, зөвхөн ээжийн минь амьдарлд чухал бахаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, 10-н жилийн хонхы баяр, Их сургуулийн төгсөлтийн баяр, Магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, Өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж эл олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.

Миний санахын ээжийг минь орсон тэмцээн бүрээс медаль хүрдэг байсан үед, чмнээлэг улсууд Иргэнээ болох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангарагаа өргөсөн Монгол улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн. Монгол улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл .

3-н бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч ундууцаж байсангүй ээ. Эсэргээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор 4-4 н жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, Ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг, Ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад (Discipline-тэй) сахилга бат, эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.

Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхээн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал Хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Сүпер Бааиар гэдэг нь байхдаа.

Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчдыгаа медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээч, түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай! Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Со (66.181.161.89)
    Өөрсдөө чадахгүй байж чадаж бгаа нэгнээ яагаад доош нь хийдэг малнууд вэ
    2021 оны 07 сарын 28 | Хариулах
  • Геологич Ж.Сумъяа хуучин цагийн буудлагын тамирчин (64.119.25.70)
    Отрядын Гүндэгмаа Олимп наадмын од Монголын гайхамшигт хүн од Та бидний бахархал. Олимпод орж чадна гэдэг өөрөө орчлонгийн гайхамшиг, Байр медаль байрлалын л элемент шүү дээ.
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • тогтох (202.21.100.210)
    Энэ цөөхөн хүмүүсийн хар хор заавал сөрөг байж кайф авдаг тэнэг давхарга бий болжээ дүү бүү санаа зов идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут урганаа гэж ...
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • Unshigch (133.62.186.54)
    Sain tamirchin gedgiig bygd medej hyndetgedeg, olon jil ch magtaj manduulj irsen baih. Ene byhen tamirchinii zyutgel byteel men begeed men ard tymen tataasnii mengeeree bolomjooroo demjij irsen ni ynen. Ali ali talaar bodhod zaluu yeee hymyyjyylj , esgej , ireedyigee beldeh ni bas l yyreg. Yyniig l helj hysej baigaa bolovuu, gehdee dendyy bydyyleg, heryyl doruuliin ygeer muulj dairch baigaa ni hymyyjil, uhamsar, bolovsrol yneheer door baigaa yum.
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.157)
    Ухаантай охин минь сөрөг сэтгэгдлүүдийг битгий унш, Монголын ихэнх ард түмэн ээжээр нь бахархаж, хүндэлдэг юм шиг, сөрөг сэтгэгдэл бичиж буй хүмүүсийн дотор нь хар, сэтгэл нь бохир учраас амьдрал нь өөдөлдөггүй, тэрнээсээ болж цахимаар үргэлж хараал урсгаж байдаг юм...
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Хүндэлдэг юм шүү (залруулав)
      2021 оны 07 сарын 26
  • Иргэн (192.82.86.181)
    Энэ охины ээж, бидний монголчуудын бахархан хүндэлдэг Монгол байтугай дэлхийд данстай тамирчин, чи ийм зүйл бичихээсээ ичихгүй юмаа, лав монгол хүн биш байх.
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Иргэн бүрт буу сум өгөөд үз лдээ гүндэгмаа тэтгэвэрийн хөгшин л болно монголчууд мэргэн даанч азтай арын хаалгатайн л явдагаас
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
    • mgl emegtei
      "Бэлэн ам, Шалдан гуя" танаа зориулав.... Чи өөрөө буу сум бариад өвөл, зунгүй өдрийн 10-аад цаг бэлтгэл хийгээд, тэмцээний сорилгод тэнцээд улсын аварга, олон улсын болон дэлхийн тэмцээн, олимпийн тоглолтоос медаль аваад ир л дээ. Тэгээд мөнх залуугаараа, мэргэн түргэн гээд цээжээ дэлдэхийг чмнь хармаар байна. Яахав бүүр арын хаалга хэрэгтэй бол туслаж болно ш дээ... Гол нь медальтай ирнэ шүү,
      2021 оны 07 сарын 25
    • Арын хаалгаар Дэлхийн тамирчин болно ч гэж юу байхав миний хүү кк
      2021 оны 07 сарын 25
  • Zochin (202.55.188.104)
    Ukhaantai ohin bna gemiirtsen khumuusiin ugiig bitgii too eejiig ni medekh hun mongol baitkhaa delhiigeer mednee
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Ухаантай охин байна.Ээжид нь монголын ард түмэн хайртай.Энэ хар хэл амтай улсын үгийг битгий тоо
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.201)
    Сайхан охин байна Ээжээр тань бахархдаг шүү
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.76.193)
    Хүмүүсээ бид чинь бүгд эн улсын иргэн дэлхий тэр том наадамд улсынхаа нэрийг гаргаж байгаа хүмүүсээ битгий ад үз . Та нарын үзэн ядаад байгаа Гүндэгмаа гэдэг хүн чинь Дэлхий тэр том наадамд Монголын нэрийг 7 удаа гаргасан мөнгөн медальтай хүн шүү
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин Бат (202.126.89.135)
    ухамсрын доройтолд орсон балай малнууд зөв л байгаарай та нар шиг ийм усан тэнэгүүдээр монгол дүүрснээс мөхөл тийш мөлхөж байна .Та нар шиг юмнууд муу муухайгаар монголын нэрийг гаргаас биш Гүндэгмаа шиг монголын нэрийг дэлхийд цуурайтуулж 1 хоног чадах уу? Амаа татацгаа хар малнуудаа
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Иргэн (192.82.76.193)
    Бид Гүндэгмаа баатараар бахархах эн хүнийг хүндлэх ёстой Монголын нэрийг дэлхийн наадам гаргаж байгах цөөхөн эмэгтэйчүүдийн нэг .Эна наадамд явсан бүх тамирчиддаа баярлах ёстой
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.242.243.222)
    Үнэхээр сайн тамирчин Гүндэгмаагаас хөгшин тамирчид амжилт гаргаад явж л байнаГүндэгмаагийн амжилтанд хүрээд олимпод явахыг хэн ч хориогүй үмхий амалсан хар энергитэй юмнууд арчаагүй юмнууд байдгийм
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • монгол (66.181.177.63)
    юу вэ ийм хөгшин эмээгээ бид явуулсан юм уу
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • ХУЛГАР ШАР (66.181.177.63)
    цаг цагаараа байхгүй цахилдаг хөхөөрөө байхгүй үеэ өнгөрөөсөн хүн өөр үеийнхэнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.243)
    Олимпын эрхээ өөрөө авсан дэлхий олимпод амжилт гаргаж чаддаг мундаг тамирчныг ялахын өөр хүн байхгүй юм чинь Гүндэгмаа олимпод орохгүй өөр хэн орох юм. Олимпод ормоор бвал аваргыг ялж л аварга болдог юм шүү.
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • санги (103.212.116.189)
    та хоёр бол бөөс. гүндэгмаагийн хажууд бол чацага.өмднийхөө баасыг цэвэрлэчихээд балайр.
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.96.142)
    Эмгэн гүндэгмаа залуу халаагааа бэлдэхгүй ганцаараа 7 олимп -д ...... ичих булчирхай алгаа, түүнд. Шавь байдаггүй юм уу? Хөгшин нөхрөө хөсөр хаячихаад, залуу нөхөр тэвэрчихээд л ...... ажил хийж амьдрах хэрэгтэй.
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.219.241)
    Монголчууд ер нь бүх тамирчдаа "сэтэрлэчихвэл" яадгийн. Хэн ч юу ч хэлж шүүмжилж болохгүй гээд. Шүүмжилсэн хүн нь шийтгүүлдэг. Үргэлж л магтуулж байх ёстой юм шиг л бөөн ар гэрийн зовлон зүдгүүр тооччих юм. Амжилт гаргасан гээд алдар шагналыг нь хүртэж л байгаа биздээ.
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    9 цаг 26 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    9 цаг 29 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    9 цаг 54 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    10 цаг 7 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    10 цаг 24 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    10 цаг 32 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    10 цаг 44 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    10 цаг 54 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    10 цаг 58 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    11 цаг 2 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    11 цаг 9 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    11 цаг 51 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    12 цаг 1 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    21 цаг 44 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК