-
2017 оны 11 сарын 07
Нийгэм даяар дуулиан тариад байсан мүүний шашны гаж урсгалыг дэлгэрүүлсэн, эс дэлгэрүүлсэн гэх маргааны эзэд гэгддэг
-
2017 оны 11 сарын 07
2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 11 сарын 07
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 07 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд 2017
-
2017 оны 11 сарын 07
Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 2 жилийн судалгаанаас үзэхэд нийт 198 иргэн гадаадад эмчилгээнд хамрагдан 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөг зарцуулжээ.
-
2017 оны 11 сарын 07
Цаг агаарын таагүй үзэгдэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг албаныхан сэрэмжлүүлж байна. Тодруулбал маргааш
-
2017 оны 11 сарын 07
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийг Япон улсад айлчлал хийх үеэр нь хошин шогийн жүжигчин Казухито Косака түүнтэй уулзаж, үзүүлбэрээ сонирхуулжээ. Тэрээр Трамптай уулзсандаа сэтгэл өндөр байсан ба өөрийн твиттер хуудсандаа сэтгэгдлээ бичиж, зургууд оруулжээ. Түүний хүлээн авалтад ирсэн зочдыг хөгжөөн баясгасантай холбоотой бичлэгийг сонирхъё.
-
2017 оны 11 сарын 07
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь удаагийн вакциныг Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.
-
2017 оны 11 сарын 07
Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд
-
2017 оны 11 сарын 07
”Hollywood Film Awards”-ын улаан хивсны ёслолын зургуудаас
-
2017 оны 11 сарын 07
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.11.07/ хуралдаж, Монгол
-
2017 оны 11 сарын 07
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалав.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тус салбарын 2018 оны төсвийн төслийг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2018 оны төсвийн төслийн нийт зарлага 209,6 тэрбум төгрөгөөс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх 115,5 тэрбум төгрөгийн зээлийг хасаж тооцон 94,1 тэрбум төгрөгөөр хянагдсан байна.
-Урсгал зардал 108,5 тэрбум төгрөг;
-Дотоод эх үүсвэрээс олгох зээл 35,8 тэрбум төгрөг;
-Хөрөнгийн зардал 49,4 тэрбум төгрөг;
-Гадаадын зээл, тусламжаас санхүүжих зардал 15,9 тэрбум төгрөгөөр тус тус хянагдсан гэдгийг онцоллоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төсвийн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох хүртэл Байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 75,0 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Мурат, Г.Мөнхцэцэгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалаа. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болов.
Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Газрын тухай хуулийн төсөлд “33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулж олгоно” гэсэн хэсэг, “38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим, эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэсэн заалт, “38.6.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд орлого олсон гэж үзэж, энэ орлогыг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.” гэсэн хэсэг, “40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдүүлэн тайлагнасан.”гэсэн заалт, “44.10.газар ашиглах эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, худал мэдүүлэн тайлагнасан бол газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэсэн агуулгатай хэсэг, заалтуудыг тус тус нэмэхээр тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат асуулт асууж, хариулт авсны дараа Газрын тухай хуульд нэмэлт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 07
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны шинээр сонгогдсон дарга О.Содбилэг анхны хуралдаанаа даргалан хуралдуулав.
-
2017 оны 11 сарын 07
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, “Чиндо Констракшн” группийн дэд ерөнхийлөгч Ван Шоу Юу болон бусад албаныхан оролцов. Тэд тус компанийн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, олон улсын жишигт нийцсэн шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих ажилд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардалагтай байгаа юм” хэмээв.
Барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тус группын барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун илэрхийллээ. Тэрбээр, “Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална. Үүний дараа дахин албан уулзалт хийж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно” гэв.
“Чиндо Констракшн” групп нь 1952 байгуулагдсан, барилга, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, ложистик, зураг төслийн зөвлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын ТОП 500 аж ахуйн нэгжийн нэг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 07
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтанд 600 гаруй иргэн хамрагджээ
-
2017 оны 11 сарын 07
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.
-
2017 оны 11 сарын 07
Хотын дарга иргэдийнхээ санал санаачилгуудыг нь дэмжин ажиллахаар боллоо
-
2017 оны 11 сарын 07
Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа.
Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:
-Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан л даа. Түүнийхээ нэгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хадгалууллаа.
Учир нь М.Энхболд дарга Ариунбаатар гэдэг жирийн оюутан хүү намайг 2011 оноос хойш байнга дэмжиж, өдий зэрэгт хүрэхэд минь ихээхэн тус дэм болсонд би маш их баярлаж явдаг. 2011 онд нутгийн ах, төрийн зүтгэлтэн энэ хүний дэмжлэгийг авч, захиа даалгаврыг өвөрлөн алсын аянд мордоод И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртээд ирж байсан нь миний мэргэжлийн дуулаачийн хувьд дэлхийд танигдах эхлэл болсон түүхтэй.
Нутаг усандаа нэг сайхан дуучинтай болъё, Төв аймгаас сайн дуучин хүүхэд төрөөсэй гэсэн бодол М.Энхболд даргад байсан байх. Нөгөө талаар Монголын дуурийн урлаг, дуурийн дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдээсэй гэж хүссэн болов уу гэж би боддог.
Шинэ зуунд Монгол дуурийн урлагийг төрийн хэмжээнд ойлгож, хүндэлж хүлээж авах эхлэл энэ хүнээс эхэлсэн юм шүү. Үр шим нь ч гарч, монгол дуулаачид маань дэлхийн дэвжээнд гарлаа.
Тиймээс Монгол төрийн багана түшиг нь болсон, сүлд хийморь оршсон ийм мундаг хүмүүст миний дэлхийд үнэлэгдсэний бэлгэ тэмдэг болсон цом хадгалагдах ёстой гэж бодсоны учир ийнхүү гардуулж байгаа юм” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд дуучин Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзаж, “ВВС Cardiff singer of the world” уралдааны цомыг гардан аваад баярласнаа илэрхийлж, цаашид мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж, Монгол эх орон, монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтуулж явахыг хүсэв. Мөн дуурийн урлагийн шинэ үеийнхний үлгэр дуурайл нь байж, араасаа олон шилдэг дуучдыг төрүүлэн гаргаарай хэмээн захив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 07
Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар Цахим халдлага ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго Төрийн гурван өндөрлөгт хандаж захидал илгээжээ.
-
2017 оны 11 сарын 07
Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ.
-
2017 оны 11 сарын 07
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо.