зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3971 3972 3973 3974 3975 3976 3977
  • С.Баяр, М.Энхсайхан хоёр тарвалзсаар л
    2018 оны 1 сарын 18
    С.Баяр, М.Энхсайхан хоёр тарвалзсаар л
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний ажилд албан ёсоор орсноосоо 9 хоногийн дараа буюу 2017 оны долоодугаар сарын 19-нд өөрийн Тамгын газрын дарга З.Энхболдоор УИХ-ын дарга М.Энхболдод Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг зөвшилцөх тухай албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байдаг. Түүнээс хойш яг зургаан сарын хугацаа өнгөрч байгаа ч дээрх асуудал өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэгдсэн ч үгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга ч араас нь тууштай хөөцөлдсөнгүй өнөөдрийг хүрэв.
    Харин дуулианы эзэн С.Баяр 2017 оны долоодугаар сарын 27-нд ”Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн өргөдлийг Гадаад Харидцааны яаманд ирүүлсэн гэдэг. Хэрэв Гадаад Харилцааны яам ном журмын дагуу ажилласан бол С.Баярын дээрх хүсэлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барих учиртай байв. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар, ялангуяа Гадаад Харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилд С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайдын үүрэгт ажлаас эргүүлэн татах хүсэл зориг байгаагүйгээс С.Баяр өнөөдрийг хүртэл хөгшин Европын цээжинд тарвалзаж хэвтэнэ.
    Шинээр гарч ирж 100 хоногтойгоо золгоод байгаа У.Хүрэлсүхийн Ардын Засгийн газарт ч С.Баярыг эргүүлэн татах сонирхол төдийлөн байхгүй байх шиг байна.
    С.Баяр, М.Энхсайхан нарын толгойг төр засгийн удирдлагууд ийнхүү илж байхад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад ажиллаж амьдарч байгаа жирийн иргэд, эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж “Оюутолгойг Рио Тинтод авлигаар худалдсан С.Баяр Элчин сайд хийх ёс суртахууны эрхгүй. Түүнийг нэн даруй эргүүлэн татаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой” гэсэн эсэргүүцлийн жагсаалыг Лондон хотноо 2017 оны гуравдугаар сарын 31-нд хийж байсан билээ. Яш түүний дараахан С.Баяр Монголд чимээгүйхэн ирээд буцсан нь Англи дахь шударга иргэдийн цуглааны хүчийг сарниулж, суугаа орны анхаарлын төвөөс холдуулахын тулд хуурамч мэдээлэл цацах зорилготой байсан нь тодорхой юм. Түүний Монголд ирсэн гол зорилго нь Лондон дахь шударга иргэдийн жагсаал цуглааны сургаар комбинаци хийхээр төлөвлөж байсан нь ойлгомжтой. С.Баярын сайн чаддаг зүйл нь жагсаал цуглааныг үймээн самуун болгож бусдыг золигт гаргах байдгийг Монголчууд андахгүй.
    Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг Оюутолгойн ордыг Рио Тинтод бэлэглэсэн С.Баярын хувийн амьдрал ч ихээхэн будилаантйа нэгэн билээ. Хэдэн удаа эхнэр сольсон нь ч оньсого. Ямартай ч Монгол Улсыг төлөөлж ОХУ-д Элчин сайд байхдаа Орос хүүхнүүдтэй л өдрийг өнгөрөөдөг байсныг тухайн үеийн Гадаад Хэргийн яамныхан толгой сэгсрэн ярилцдаг байсан гэдэг. С.Баярын охид 18-20 насандаа оффшор бүсэд тав зургаан данс эзэмшиж, АНУ-д 20 гаруй үл хөдлөх хөрөнгө худалдан авч, цааш нь зарж борлуулдаг үндсэн ажилтай гэдгийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга хөдлөшгүй баримтаар удаа дараа нотлон үзүүлж байсан билээ. Хачирхалтай нь тэдгээр охид нь хэдэн зуун мянган долларын байр аваад засаж янзалдаг, буцааж зарахдаа үнийг нь зуу зуун мянгаар нь буулган зардаг жигтэй сонин бизнес эрхэлдэг гэх юм билээ. Гэхдээ сайтар нягтлаад үзвэл тэдний тэрхүү жигтэй бизнес нь бохир мөнгөө угаасан арга заль гэдэг нь л тодорхой юм .
    С.Баяр болон түүнийг тойрон хүрээлэгчдийн Оюутолгойг Рио Тинтод авлигаар бэлэглэсэн бохир ажиллагааг эргэн дүгнэвэл Монголын ард түмэн өөрсдийн баялгаар хэдхэн хүнийг 9 үеэрээ зүгээр хэвтэж байгаад идээд барахгүй болтол нь хөрөнгөжүүлээд, өөрсдөө өдрөөс өдөрт ядууралд орж, хэзээ ч дуусахгүй өр төлбөрийг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх гунигт хувь заяатайгаа эвлэрээд сууцгааж байна.
    Ерөнхийлөгч Х.Баттулгын зургаахан сарын өмнө сүр дуулиантай зарласан ч өнөөдөр мартагдах шахаад байгаа С.Баяр, М.Энхсайхан нарыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын ажлаас эргүүлэн татах асуудлыг дахин сөхөх цаг болсон санагдана. Нэг нь Оюутолгойг Рио Тинтод авлигаар бэлэглэсэн, нөгөөх нь Тавантолгойг Хятадуудад бэлэглэчих шахсан ийм л хоёр нүгэлтэн өнөөдөр хууль шүүхийн өмнө зогсох нь байтугай хөгшин Европын цээжинд тэврүүлсэн шиг тарвалзаад хэвтэцгээж байна. Энэ чинь шударга, ариун явдал юмуу. Ямар илүү эрх мэдэлтэй нь Монголчуудын нийтийн баялгийг гадны дээрэмчдэд бэлэглэж, хэдэн үеэрээ идэж барахгүй авлигыг амаараа гартал чихчихээд ямар ч гэм зэмгүй тарвалзаж байхад ард түмэн татварын дарамтад нухлуулж, цалингаасаа суутгуулж хохирсон дээрээ хохироод явж байх ёстой вэ. Монголд шударга ёсны үүр хэзээ цайх вэ. Яагаад авлигачин, архичин этгээдүүд Монгол Улсыг Европ тивд төлөөлөн сууж, бидний өмнөөс шийдвэр гаргах ёсттой вэ. Товчхондоо С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас хэзээ эргүүлэн татах вэ, Ерөнхийлөгч Х.Баттулга аа.
    Д.Түвшин
  • Засгийн газрын “ иргэдээс суйлах” мэх хэрэгжих үү, эсвэл ...
    2018 оны 1 сарын 18
    Татвар нэмж, ард түмний халааснаас 50 хүрэхгүй тэрбум төгрөг цуглуулахаар төр засгийнхан шийдвэр гаргалаа.
  • Утаанд хордогсдод зориулан ”Эрүүл уушги” хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ
    2018 оны 1 сарын 18
    Утаа, угаар хоёрт дарлуулсаар чамгүй олон жилийг үдсэн улаанбаатарчууд хорт утааг цээжээ дүүртэл амьсгалсаар уушгигүй болж байгаа нь үнэн
  • Алтны уурхайн гүн цооногт нэг иргэн нас баржээ
    2018 оны 1 сарын 18
    гүн цооногт шороонд дарагдаж нас баржээ
  • Айлчлалын хүрээнд шийдэгдсэн 16 асуудал
    2018 оны 1 сарын 18
    1. Айлчлалын үеэр хоёр тал өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. БНСУ-ын удирдлага харилцааг Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан.
  • Амгалан орчим агаарын бохирдол 983 байна
    2018 оны 1 сарын 18
    Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон чанарын индексээс давчихаад байгаа.
  • Б.Алтанзул: Хулгайн эд зүйл худалдан авсан ченж, ломбарданд хариуцлаг үүрүүлнэ
    2018 оны 1 сарын 18
    Бидний амьдардаг нийслэл хотод өдөр бүр л хэн нэг нь гар утсаа хулгайд алдаж байдаг. Ер нь хулгайчид нь даварсан, хулгайн гэмт хэрэг гаарсан нийслэл гэж хэлж болно. Гадаадаас ирсэн жуулчдын халаасыг дор нь сэгсэрч орхидог гэмтэй. Ингээд хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай уулзаж ярилцсан юм.
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ
    2018 оны 1 сарын 18
    мөнгө угаах цэсээр
  • Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
    2018 оны 1 сарын 18
    байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан
  • Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар: Оюутны хотхоныг хотоос гаргахад төрийн өмчийн сургуулиуд идэвхитэй оролцмоор байна
    2018 оны 1 сарын 18
    Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн захирал анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатартай ярилцлаа.
  • DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
    2018 оны 1 сарын 18
    DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
    Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч гэдэг олон гуншинтайгаас гадна тэтгэвэрт суух насандаа гэнэт л DZ man болон тодорч, богино өмд өмсч, гоо охид тойруулан клип хийлгэн “мандаж” явсан Б.Дашзэвэг далан насны босгыг давсан хойноо бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс есөн жилийн ял сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Түүний холбогдсон хэргийн “хохирогч” болох охин хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд өөрийнх нь зээ охин аж. Бага насны охиныг хүчиндэхийг завдсан хэрэгт нь ийнхүү есөн жилийн ял оноосон бөгөөд давж заалдах эрх нь нээлттэй байгаа юм.
    Н.Төгөлдөр
  • УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо
    2018 оны 1 сарын 18
    УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо
    Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно. Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм.
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцох үеэрээ “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд илтгэл тавих юм. Уулзалтын үеэр зарим улсын парламентын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн удирдлагуудад бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнам-Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзана. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох аж. Монгол Улсын Их Хурлын дарга ийнхүү БНСВУ-д 8 жилийн дараа айлчилж байгаа ажээ.

  • Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевичийн айлчлал эхэллээ
    2018 оны 1 сарын 18
    Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевичийн айлчлал эхэллээ
    Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевичийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич айлчлалынхаа бүрэлдэхүүнд ажил хэрэгч бизнесменүүдийг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийнхаа айлчлалыг хийж байгаа аж. Тэдгээр бизнесменүүдийн дунд хөдөө аж ахуй, экологийн цэвэр түлш болон ой модны аж ахуй эрхлэгчид Нийслэлийн захирагч Су.Батболдтой яг энэ цаг мөчид уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөл, цаашдын үр бүтээлтэй харилцааг хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож байна. Хотын даргатай уулзсаныхаа дараа Буриадын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж цашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцах юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ч бараалхах зорилготой байгаа гэдгийг дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тайлбарлаж байв. Ямартай ч ОХУ-ын Буриад улс манайтай ой модны салбар болон хөдөө аж ахуй, засаг агнуур, хилийн худалдаа гээд маш олон төрлөөр хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээрий тоо чанарыг нэмэгдүүлэх, хойшид өөр бусад салбаруудад ч үр ашигтай хамтран ажиллах ихээхэн боломж байгааг хоёр тал харилцан санал нэгтэй тэмдэглэж байгаа юм.
    Д.Түвшин
  • Б.Нарантуяа : Хоёр Жадамбаагийн зээ охин гэхээр хараагийнхан анддаггүй
    2018 оны 1 сарын 18
    Сэлэнгэ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б. Нарантуяа таныг “Өглөөний шуудан” сонин “24 tsag,mn “сайтын “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа урилаа.
  • Өглөөний шуудан сонины шинэ дугаар гарлаа
    2018 оны 1 сарын 17
    Өглөө бүр өчсүгэй...
  • Засгийн газрын өр 700 сая доллараар нэмэгдлээ
    2018 оны 1 сарын 17
    Засгийн газрын өр 700 сая доллараар нэмэгдлээ
    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад хийж байгаа айлчлал өнөөдөр өндөрлөнө. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад улсад хийсэн анхны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан.
    Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 700 сая долларын гэрээ, хэлцэл хийгдсэн бөгөөд үүнээс 500 сая ам.долларыг утааг бууруулах иж бүрэн ажилд зарцуулна гэсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын өр 700 сая ам доллараар нэмэгдчихэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатарын утааг багасгах, бүр байхгүй болгоно гэж 200 тэрбум төгрөг салхинд хийсгэчихээд байгаа дээр нэмэгдээд 500 сая ам доллар зарлагдах нь тодорхой болж байна.
    Энэхүү утааг бууруулахад зарцуулах 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэйгээр зээлж байгаа гэсэн. 500 сая ам долларыг төгрөгт шилжүүлбэл нэг их наяд 250 тэрбум төгрөг болоод явчихна. Мөн ч их мөнгө шүү. Харин энэхүү нэг их наяд 250 тэрбумаас хэдэн тэрбумыг нь аль яамны хэдэн хурган дарга хувааж хулгайлах нь одоогоор тодорхойгүй ч тиймэрхүү асуудал гарна гэдэг нь бол эргэлзээд байхааргүй зүйл билээ. Харин 700 саяын үлдсэн 200 сая ам долларыг 21 аймагт дулааны цахилгаан станц барихад зарцуулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьсан байсан. Мөн л 21 аймгийн төсөв захиран зарцуулагч нар ханцуй дотроо гараа үрчиж эхэлсэн нь тодорхой. Яаж ийгээд хулгайлаад байдаг, авлигадаад байдаг хурга, хуцан дарга нарыг яалтай билээ.
    Д.Түвшин
  • Ц.Гэрэлбаатар: Олон гавьяат төрүүлэлцсэн ч өөрөө 50 гараад л СТА боллоо доо
    2018 оны 1 сарын 17
    Ц.Гэрэлбаатар: Олон гавьяат төрүүлэлцсэн ч өөрөө 50 гараад л СТА боллоо доо
    Монголын урлаг соёлын бүх л салбарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, 1999 оноос хойш тэрбум гаруй төгрөгөөр зөвхөн урлаг соёлын салбарынхныг ивээн тэтгэж, тоглолтуудыг нь найруулж, зохион байгуулсаар ирсэн “Алтайн Халиун трейд” группын захирал Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэрэнжавын Гэрэлбаатартай уулзаж ярилцлаа. “Засагт ханы хөх эрчүүд хэцүү” гэдгийг амьдралаараа нотолж яваа монхор хөх энэ эр үнэхээр энэ цаг үед Монголын урлагийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа нэгэн билээ.
    -За сайхан өвөлжиж байна уу?
    -Тавтай сайхан өвөлжиж байна аа.
    -Өөрийн тань энгэр дээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны цол байхыг өнөөдөр л харж байна?
    -Та сүрхий ажигч хүн юм. Тийм ээ, Соёлын тэргүүний ажилтан цолыг аваад удаагүй байна. Жаахан хожуу буюу 50 гарчихаад энэ цолыг авсан л даа.
    -Аль 2000-аад оноос л хамтлаг дуучид, хошин урлагийнхны тоглолтууд “UB палас”, “Бөхийн өргөө”, МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох бүрт л ард нь “Алтайн Халиун трейд” гэдэг нэр ёс мэт дагалддаг байсан болохоор өөрийг чинь аль эрт л энгэрээ цоолсон байх гэж боддог байлаа л даа?
    -Нэг бодлын тэр нь ч тийм. Тоглолтуудыг нь ивээн тэтгэж, хамтран ажиллаж байсан дунд үеийн дуучдаас гэхэд л УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, уртын дууч Г.Хонгорзул, Л.Болдбаатар, Ч.Бат-Эрдэнэ, Х.Болормаа гээд олон гавьяат төрсөн байна. Ер нь хамтлаг дуучдыг ид хийж бүтээж, ард түмэндээ эгшиг дуугаа өргөж яваа залуу сайхан цагт нь гавьяа шагналыг нь өгөх ёстой юм. Хүн гэдэг чинь урмын амьтан л даа. Миний хувьд яах вэ 50 гараад л Соёлын тэргүүний ажилтан болох ёстой байж л дээ. Гэхдээ Засгийн газрын энэ шагналыг чамлахгүй ээ.
    -Аавынхаа нэрийн өмнө “Алтайн Халиун трейд” болтлоо овоглуулсан та яагаад Монголын урлагтай холбогдож, 20 орчим жил үнэнчээр зүтгэх болов. Бизнесмен хүмүүс тэр бүр холбогдоод байдаггүй салбар болохоор сонирхож байна л даа?
    -Миний аав Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан “Монхор” Цэрэнжав гэдэг хүн байсан. Харамсалтай нь намайг 15 настай наймдугаар ангид байхад бурхан болсон л доо, хөөрхий. Аав минь надад “Миний хүү долоон уулын цаадахыг харж амьдраарай. Аав нь яах вэ зургаан уулын цаадахыг л харсан хүн” гэж захидаг байсан. Харин би аавынхаа захисан шиг долоон уулын цаадахыг харж чадаагүй ч ямар ч гэсэн таван уулын цаадахыг харж амьдарлаа. Ээж минь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, хөх уулсынхаа дунд төрж өссөн сайхан буурал байсан. Аав ээж хоёр минь яах аргагүй “Засагт ханы хэцүү” хүмүүс. Хүн ер нь амьд явах хугацаандаа аав, ээж хоёрыгоо бурхан мэт шүтэж, хайрлан дээдэлж явах учиртай юм. Аав ээж хоёр минь уртын дууг жигтэйхэн сайхан дуулдаг хүмүүс байсан тул багаасаа уртын дууныхаа аргадаж зэмлэсэн агуу их ухааныг сонсож өссөн болохоор өөрийн эрхгүй л урлаг соёл руу ханцуй шамлаад яваад орчихсон. 1996 онд “Алтайн Халиун трейд” компаниа байгуулж хэдэн жил өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд боломжийн хуримтал үүсгэж чадсан. Ингээд ямар ч гэсэн гэрээ засчихаад түмэн олныхоо оюуны санд хөрөнгө оруулалт хийж хамтлаг дуучид, хошин урлагийнхантай холбогдон ажиллаж эхэлсэн юм.
    -Тухайн үе бол мэдээж худалдаа наймааны алтан үе байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэдхэн жилийн дотор компаниа яаж тэгж хөл дээр нь бат зогсоосон нь олон хүнд сонирхолтой санагдаж байгаа байх?
    -Магадгүй л юм. Манай компани Монголд анх удаа төрөл бүрийн майхан, аялалын иж бүрэн хэрэглэл за тэгээд брэндийн гутал хувцас гээд бүх л төрлийн худалдаа наймааг хийж байсан. Дээр нь аливаа наймаанд тухайн хүний аз, од гэж байдаг юм билээ. Энэ бүх он жилүүдэд миний хань дэргэдээс минь алхам ч холдолгүй, ёстой л нэг гэрийн хоёр багана болж зүтгэсээр энэ бүхний ард гарсан юм. Манайх цэцэг шиг гурван сайхан охинтой. Охид минь нас биед хүрцгээж аав ээждээ гурван хөөрхөн зээ охиныг минь бэлэглэсэн. Би чинь ингээд л эмэгтэйчүүдийн дунд бөмбөрч байдаг азтай аав, өвөө байхгүй юу. Хүн гэр орондоо сэтгэл тайван, жаргалтай байвал ажил төрөл аяндаа л бүтээд явчихдаг юм билээ.
    -Анх өөрөө санаачлаад л “Ерөөсөө хамтлаг дуучдын тоглолтыг ивээн тэтгэж хамтран ажиллъя” гээд л Монголын урлаг руу яваад орчихсон хэрэг үү?
    -Бас ч арай үгүй юм. Хошин урлагийн анхдагчдын нэг “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулагч найруулагч Ц.Хүсэлбаатар бид хоёр армийн найзууд л даа. Тэгээд Ц.Хүсэлбаатар түүний эхнэр С.Өлзийхүү, Г.Золбоот зэрэг найзууд минь санал тавьснаар би энэ салбар руу эргэлт буцалтгүй орж ирсэн юм. Эдгээрээс гадна миний бүр хар багын дөрвөн найз байдаг юм. Тэдний хоёр нь Хөгжим бүжгийн коллеж төгссөн мэргэжлийн хөгжимчид учир надад урлаг хол байгаагүй.
    -Дунд үеийн дуучид болох Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан, Б.Энхмэнд, Г.Чинболор, Л.Банзрагч, Д.Бурмаа гээд өөртэй чинь уран бүтээлээр холбогдоогүй хүн цөөхөн байх шүү?
    -Нээрээ л онгирч байгаа юм биш. Урлагийн сайхан буянаар энэ цагийн хамтлаг дуучид, ер нь урлагийн бүх төрлийнхний дунд намайг танихгүй, мэдэхгүй уран бүтээлч байхгүй л болов уу. Би жаахан саландуу, мартамхай хүн. Тухайн үед бүгдтэй нь л хамтран ажиллаж, ижий ахай болж явсан. Зарим нэгийнх нь нэрийг дурсаагүй бол өршөөгөөрэй. Ер нь надтай хамтран ажиллаж, орж гарч яваагүй дуучин бараг л байхгүй дээ.
    -Эрүүл мэндийн шалтаанаар уран бүтээлийнхээ ажлаас жаахан завсарлага аваад эргэн орж байгаа. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
    -Тийм ээ. Хүний л амьдрал хойно жаргал зовлон ээлжилнэ шүү дээ. Мөнх залуу явах юм шиг анзааралгүй давхиж явтал нэг л өдөр болохоо байж тархины хавдартай болчихсон байсан. Тэгээд урагшаа явж хоёр удаа тархины хагалгаанд орж хавдраа авхуулсан даа. Үхэл амьдралын заагт байсан тэр хэцүү цагт эхнэр минь л хажуунаас огтхон ч салалгүй асарсаар намайг босгоод ирсэн. Нэг үеэ бодвол хоёр хөл дээрээ бат зогссон болохоор эргээд урлагийн сайхан гал тогоо руугаа орж амттай хоолоо хутгаад зогсож байна. Одоо залуу дуучин Б.Отгонтогтохтой хамтраад тоглолтынх нь бэлтгэл дээр ажиллаж байна. Хажуугаар нь дууны шүлгийн уран бүтээл дээрээ ажиллаж байна.
    -Олонд төдийлөн танил болоогүй байсан сайхан баритон хоолойтой дуучин Х.Батмэндийн тоглолтыг ивээн тэтгэн зохион байгуулснаар ард түмэн түүнийг мэддэг болсон?
    -Ээжийн минь нутгийн Х.Батмэнд бол аргагүй сайхан баритон хоолойтой залуу л даа. Бүр зорьж уулзаад тоглолтыг нь ивээн тэтгэж зохион байгуулж байлаа. Одоо бол Батмэнд урилга заллагаасаа салахаа больсон байна лээ. Аавынхаа сумаас бол дуучин Ч.Бат-Эрдэнийг дэмжиж тусалснаар тэр маань ч удалгүй ард түмэнд танигдан МУГЖ болоод өнөөдөр СУИС-д хариуцлагатай алба хашиж сайн сайхан л амьдарч явна.
    -Нэг удаагийн зохиолын дуучдын тоглолтын өмнө уулзахад 20 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа гэж ярьж байсан. Ер нь 1999 оноос хойшхи энэ тоог сайтар нягталвал овоо дүн гарах байх даа?
    -Яг үнэндээ би өөрөө тэр талаар сайн тооцоо хийдэггүй юм. Манай санхүүгийн хүмүүс байгаа л даа. Гэхдээ дээр нэг хэрэг болгоод санхүүгийнхээ баримтыг үзэж байтал лав л тэрбум давсан тоо харагдаж байсан. Мэдээж зарлага гарч байж дараа нь орлого ашгийнхаа тухай бодно шүү дээ. Яахав өөр талаар нь тоо гаргавал өнгөрсөн хугацаанд 500 гаруй СD ивээн тэтгэж хэвлүүлсэн байна лээ. Тоглолт ивээн тэтгэх, зохион байгуулах, тайз засах, эх бэлтгэл, зар сурталчилгаа гээд хөрөнгө мөнгө багагүй гардаг л даа. Тухайн үед дуучид маань хөөрхий ядуухан байсан шүү дээ. Зарим нэг нь тоглолтоосоо хоцрох гээд таксигаар ирж тэр бүхэнд нь бэлэн мөнгө гаргаж байснаа тоочвол замбараагүй юм гарна. Монгол Улс зах зээлийн системд шилжсэний дараа яг үнэндээ урлаг соёл, нийтийн дуу, кино урлаг уналтын байдалд орчихсон байсан л даа. Тэр бүхнийг ярина гэвэл дуусахгүй. Энэ бүх ажлыг ганц биеэрээ хийгээд явсан юм биш л дээ. Миний ард манай компанийн шижигнэсэн залуус үргэлж хамт явсан. Тухайлбал тайз заслын ажилчид, жолооч арын албаныхан гээд явж өгнө шүү дээ. Бригадаар хөдөө гадаа явна. Хоол унд, хонь мал гээд гүйж өгнө. Гэхдээ эргээд бодоход залуу насаа харамсах зүйлгүй өнгөрүүлсэн байна.
    Дунд үеийн “Дуун хээтэй нэгэн үеийнхэн” болох Б.Болдбаатар, М.Отгонгэрэл, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Н.Тамир, Х.Оюунцэцэг, Р.Амарбаясгалан, С.Нарантунгалаг зэрэг дуучдын тоглолтуудыг ТВ-9 телевизийн талийгаач найз Энхбаттайгаа хамтран олон удаа зохион байгуулж, ивээн тэтгэж явлаа. Ингээд яриад байвал үнэхээр дуусахгүй шүү.
    -Өөрөө сая “Би дөрвөн гавьяатдаа баярлаж явдаг” гэлээ. Тэр дөрөв нь чухам хэн хэн юм бол?
    -Аа тэр дөрөв үү. Тэд бол Монголоос анх удаа Нобелийн шагнал гардуулах ёслолыг нээн дуулж байсан уртын дууч Г.Хонгорзул, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ дөрөв маань юм л даа. Яагаад гэвэл энэ дөрвөн гавьяат бол ёстой л “Булган сүүлтэй” дуучид байгаа юм. Эдний араас ямар олон гавьяат, СТА цолтон төрөн гарав. Өнөөдөр ч гэсэн муу ах нь СТА болчихоод инээгээд сууж байна. /инээв/ Энд гэж хэлэхэд Соёлын тэргүүний ажилтан гэдэг бол их том шагнал юм шүү дээ. Хуучин нийгмийн үед яамны шагнал гэдэг бол хамгийн том шагнал байлаа. Өнөөдөр ч гэсэн 70 хүрчихээд СТА-аа авч чадаагүй уран бүтээлчид зөндөө л байгаа, хөөрхийс. Гэхдээ хүмүүс “Ганц тоглолт хийгээд л СТА болчихлоо” гэж ярьж байдаг л юм. Миний хувьд хийж чадаж байгаа залуу хүмүүст цаг тухайд нь өгөх ёстой л гэж бодож явдаг.
    -Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийдэг МУГЖ Д.Энхзул нэг удаа өөрт чинь тун их баярлаж явдгаа хэлж байсныг санаж байна?
    -Нэг түүх ярихад зах зээлийн системд шилжсэнээс хойш нийтийн дуучдаас хамгийн анх тоглолтоо нийлж хийсэн дуучид бол МУГЖ Д.Энхзул, Х.Болормаа, Д.Эрдэнэцэцэг гурав юм шүү дээ. Би анх тэдний тоглолтыг “UB палас”-д зохион байгуулан хийж байлаа. Түүнээс хойш хамтран ажилласан талаар бол тоогоо алдсан даа.
    -Нэг үе “Алтайн Халиун”-ы ажилчид Бөхийн өргөөний тайзыг эзэгнэж явсан санагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд тэнд хэчнээн тоглолт зохион байгуулсан бол?
    -Үнэнээ л хэлье, тоогоо алдсан шүү. Жилдээ дунджаар 15-20 орчим байх боловуу. Тэгээд л бодчихгүй юу. Арай даруу биш хариулсан бол өршөөгөөрэй.
    -Өөрөө зөвхөн нийтийн дуучид, хошин урлагийнхан гэлтгүй ардын урлагийнхан, киночид, рок попынхонтой хамтран ажиллаж байсан талаараа ярихгүй юу?
    -Рок попынхноос “Өргөө”, “Харш” хамтлагуудын тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулж байсан. За тэгээд поп дуучин Б.Баярцэцэгтэй хамтран тоглолт хийж байлаа. Харин хүүхэд залуус гэлтгүй дунд үеийнхний ч талархлыг хүлээсэн рок попын хослон дуучид болох СТА Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёрыг бүр яг эхнээс нь дэмжиж ажилласан. Хамгийн анх 2005 онд “UB палас”-т “Чиний хайранд” тоглолтыг нь зохион байгуулснаас хойш олон удаа хамтарч ажилласан. Тэр тоглолт бол тэр хоёрын ч анхны бие даасан тоглолт, миний хувьд ч рок попын хос дуучинтай хамтран ажилласан анхны ажил байсан юм. Тухайн үед одоог бодвол арай жаахан залуу бас жаахан адгуу ч байж. Үүрээ маань хоёр дууны хооронд хувцасаа сольж амждаггүй ээ. Тэгээд алдарт А.Пугачёвагийн “Сая сая сарнай цэцэг” дууг зарлачихаад байхад нөгөөх маань туплиэ хайгаад олдоггүй. Тэгэхээр нь уур хүрээд хөл нүцгэн хөөгөөд гаргачихаж байж билээ. Тэгсэн чинь анх удаа тайзан дээр хөл нүцгэн дуучин харсан үзэгчид алга түшиж, шүгэлдээд харин ч эсрэгээрээ их сайхан хүлээж авч байсан. Тайзанд ойр зассан сандалд суусан зарим нэг нь “Яасан сайхан хөлтэй юм бэ” ч гэж байсныг дараа нь л сонсоод сэтгэл амарч байж билээ. /хэ хэ/ Тэр тоглолтын дэглэлтийг их зоригтой хийж, тэр хоёрыг анх удаа усан дотор завин дээр дуулуулж хөөрхөн шуугиан тарьж л явлаа.
    Би дээр хэлсэн. Зах зээлд шилжсэнээр Монголын бүх л урлаг, түүний дотор кино урлаг их хэлмэгдсэн. Хамаг сайхан уран бүтээлчид нь газрын нэг тараад алга болсон. Кино үйлдвэр нь балгас болохоо шахсан. Тухайн үед УГЗ кино найруулагч Л.Эрдэнэбулган гуай С.Жаргалсайханы зохиолоор “Үхэж үл болно Чингис хаан” киног хийх гээд ёстой л шар махтайгаа хатаж байсан. Тэгэхэд яагаад ч гараа хамхиад суугаад байж болохгүй санагдаад тэр киноны нэгэн ивээн тэтгэгчээр ороод маркетингийг нь хариуцан ажиллаж л байлаа. Түүнээс хойш хөрөнгө санхүүгээр тусалж, хамтран ажилласан кино бол маш олон байгаа.
    -Нээрээ бас Монгол бүжгийнхэнтэй хамтраад томоохон тоглолт хийж байсан байх аа?
    -ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатартай олон жил хамтран ажиллаж байна. Бид хоёр Францын хотуудыг 45 хоног хэсч “Цаг хугацаа салхи мэт хурдална” тоглолт хийсэн. Тэр тоглолтыг өмнө нь Монголд 20 мянган ам долларын өртгөөр зохион байгуулж маш амжилттай болсон учир Францад уригдаж байлаа. Тухайн үед тэр модерн бүжгэн жүжиг маань Францын үзэгчдээс гайхалтай өндөр үнэлгээ авч байсан. Францад үдсэн тэрхүү 45 хоногийнхоо хугацаанд Баяраа дүүгээсээ хөөмийлөх арга барил сурсан нь үнэхээр дурсгалтай сайхан санагддаг.
    Ардын урлагийн тоглолтуудыг аваад Европыг нэг захаас нь нөгөө захыг нь дуустал явж байснаа дурсахад үнэхээр сайхан байдаг. Ер нь Монголчууд биднийг дэлхийгээс онцгойруулах, дэлхийтэй эн тэнцүүхэн, бүр илүү урлаг соёлоор өрсөлдүүлэх зүйл маань гайхамшигтай сайхан ардын урлаг маань л байгаа юм. Хойшид ардын урлагийнхантайгаа нийлж Азийг урлаг соёлоор байлдан дагуулна гэж бодож байгаа шүү. Монголынхоо гайхамшигтай урлагаар Ази төдийгүй дэлхийг байлдан дагуулахад миний нас хүрэхгүй ч гэсэн үр хүүхдүүд минь аавынхаа гүйцээгүйг гүйцээх нь дамжиггүй. Би тэрэнд итгэлтэй байдаг.
    -Хоёр он солигдоод 20 хоноогүй байна. Энэ 2018 онд ажил ихтэй байх нь ээ?
    -Тийм. Удахгүй “Алтайн Халиун трейд”-ийн маань түүхэн ой болно. Түүнийгээ нижгэрхэн тэмдэглэчихээд ямар ч гэсэн Европыг дахин нэг тойроод ирэх нь хамгийн түрүүний зорилго болоод байна. Тэгээд л дараагийнхаа ажилд ханцуй шамлаад дайраад орчихно доо.
    -За Монголын урлагийн төлөө төдийгөөс өдий хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэсэн өөрт тань болон танай хамт олон, гэр бүлд нь шинэ 2018 оны мэнд дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе?
    -Их баярлалаа. Сая эргээд бодсон чинь би эдгээр жилүүдэд ер нь хэвлэлээс жаахан зай барьсаар өнөөдрийг хүрсэн байна. Анх удаа шахуу ийм дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Эрхэм уншигчид минь арай жаахан даруу биш ярьчихсан байвал өнөө муу Гэрэлбаатарыгаа өршөөгөөрэй. Ингээд та бүхэнд ч шинэ 2018 оны мэнд дэвшүүлж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүмүүс минь нэг нэгэндээ гэгээн сайхан итгэл хайрлаж, ямагт бие биенээ дэмжин тусалж явахын ерөөл өргөж байна, баярлалаа.

  • ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР эрдэмтэдтэй санал солилцох ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо
    2018 оны 1 сарын 17
    Хурлыг ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зохион байгуулсан бөгөөд салбарын 50 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцож, санал бодлоо солилцлоо.
  • Ууц чанасан сургууль, цэцэрлэгийн удирдлагыг торгоно
    2018 оны 1 сарын 17
    Уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Цагаан сар гэхээр юуны өмнө ширээн дээр тавих ууцны асуудал “босдог”. Ямар ууц тавих вэ, хаана чануулах вэ гээд л асуудал ар араасаа хөвөрнө.Тэгээд л аль нэг цайны газрыг царайчлах юм уу, “ууц чанана” гэсэн зарыг шүүрдэж эхэлдэг. Эрт чануулчихвал хатчихна, хугацаа тулбал үнэ нь тэнгэрт хадчихна гээд зовлон бий.
  • “Генерал багш, маршал эмч”-тэй болох уу
    2018 оны 1 сарын 17
    “Генерал багш, маршал эмч”-тэй болох уу
    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдах ажилтны хурал, зөвлөгөөн болох бүрт хоёроос гурван генерал цолтон ёс юм шиг сууж харагддаг. Одоо ч тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, МИАТ гээд генерал цолтонгүй газар гэж байхгүй болсон цаг.
    Уг нь Монгол Улсад цэргийн дээд офицерын буюу генерал цолтон төрүүлэх, нийтдээ хавтгайрч энэ эрхэм цолны нэр хүндийг бууруулж байгаа гажуудсан асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зөв шийдэж, хэрэгжүүлэх ёстой ганц албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байх учиртай.
    Генерал цол анх Франц улсад ХVI зуунд, дараа нь Орост 1680 онд бий болсон түүхтэй. Харин манайд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал цолыг анх бий болгож, “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан, цэргийн удирдах дээд албан тушаалтан дарга нарт олгох”-оор журамлан тогтоосон байдаг.
    1944 оноос хойш 73 жилд Монгол Улсад 199-хөн генерал цолтон, өөрөөр хэлбэл улсын хэмжээнд жилд дунджаар ердөө 2-3 хүн л энэхүү хүндтэй цолыг хүртэж ирсэн бөгөөд тэднээс одоо амьд сэрүүн 98 хүн байгаагийн 18 нь албаа хашиж, 80 нь цэргийн тэтгэвэртээ сууж байгаа. Тэд нарийн шалгууртай, өндөр хариуцлагатай, тоотойхон хэдэн албан тушаал дээр ажиллан үүргээ гүйцэтгэж, бүх шатных нь сургууль академийг төгсөж боловсрол эзэмшсэн, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, цэргийн анги байгууллага, яам агентлагийн удирдах албан тушаалуудад шат дараалан дэвшиж ажилласан, ажил албаны арвин баялаг дадлага туршлагатай, үнэ хүндтэй, цэргийн жинхэнэ шалгарсан дарга, жанжид байсан тулдаа энэ эрхэм цолонд хүрцгээсэн нь тодорхой. Цэрэг зэвсгийн хүчээр дэлхийн талыг эзлэн дагуулж байсан их эзэн богд Чингис хааны “Мянган цэргийг олохуй дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх” хэмээн айлдсан үг ч үүнийг гэрчилнэ.
    Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын ЦЕГ, МХЕГ, ГЕГ, МИАТ, ИНЕГ, УБТЗ, бүр цаашлаад бүх банк, тэр ч бүү хэл хувийн ХХК-иудын үүдний харуулууд хүртэл бүхэлдээ цэрэгжиж элдэв янзын хэв маягийн дүрэмт хувцас шиг юм өмсөж олны гайхал дургүйцлийг зүй ёсоор төрүүлсээр байгаа нь үнэхээр хачирхалтай. Гадны хүмүүст манай улс цөөн хүн амтай мөртлөө хаа сайгүй дүрэмт хувцастай цэрэгжсэн улс мэт харагдахаар болоод удаж байна. Үүнийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч л хууль эрхзүйн хүрээнд даруй таслан зогсоохгүй бол бүр даамжраад удахгүй эмч багш нар дүрэмт хувцастай болох дээрээ туллаа гэхэд огтхон ч хилсдэхээргүй болов.
    Гадаадын улс орнуудын гааль, мэргэжлийн хяналт, нисэх, төмөр зам гэх мэт төрийн зарим байгууллагуудын алба хаагчид маш даруухан таних тэмдэгтэй байдаг бөгөөд түүнийгээ албаны хувцасны энгэр, ханцуй дээрээ л зүүдгийг хэн хүнгүй харж, мэддэг болсон. Гэтэл манай цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын удирдах албан тушаалтнууд чиглэлийн яам газрынхаа сайд дарга нараар хууль бус тушаал гаргуулж төрийн генералуудаас ч сүржин, “маршал” гэмээр эрээн мяраан, урьд хожид манайд ер байгаагүй, ёстой л “Хүн айж хүүхэд уйлмаар” юм оёулж өмсчихөөд олны өмнө хээв нэг малилзаж зогсох нь учир мэдэх хүмүүсийн нүдэнд дарга даамал гэхээсээ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс мэт тун ч эвгүй харагддаг боллоо. Тэднийг харахад ихэнх нь гайгүй боловсролтой, төр улсад алба хашдаг, нас тогтсон, учир мэдэх хүмүүс бололтой байдаг.
    Гэвч энэ цагийн тэдгээр “маршал”-уудыг харвал БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёртой эн зэрэгцэхүйц цэргийн том цолтонгууд мэт харагдах нь гайхаж цочмоор. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Цэргийн цол олгох журам” гэж бий. Бас Ерөнхийлөгчийн албан болон албан бус зөвлөхүүдийн дотор цэргийн бодлогын зөвлөх гэж нэг албан тушаалтан байх л учиртай.
    Монгол Улсын цэргийн цолны, тэр тусмаа дээд офицерын буюу генерал цолны нэр хүндийг илт унагаж, үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа энэхүү эрээн мяраан завхралыг нэн даруй таслан зогсоохыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Х.Баттулгаас цэргийн ахмадууд болон цэргийн жинхэнэ алба хаагчид хичээнгүйлэн хүссээр удаж байна. Удахгүй “Генерал багш, маршал эмч”-тэй болох гээгүй л бол цэргийн энэхүү эрхэм дээд цолыг хавтгайруулан олгож байгаа өнөөдрийн гажигийг яаралтай нэг тийш нь засч янзалж, зөв гольдрилд нь оруулах цаг болсон санагдана.
    Д.Түвшин


3971 3972 3973 3974 3975 3976 3977
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    16 цаг 5 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    16 цаг 9 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    18 цаг 1 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    18 цаг 40 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    21 цаг 12 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    21 цаг 17 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    21 цаг 19 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    22 цаг 0 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    22 цаг 9 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    22 цаг 23 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    22 цаг 31 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    22 цаг 56 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    23 цаг 6 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    23 цаг 13 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК