зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3968 3969 3970 3971 3972 3973 3974
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа
    2017 оны 12 сарын 21
    Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа
  • Маргааш ес эхэлнэ
    2017 оны 12 сарын 21
    Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.
  • С.Жавхланг байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө
    2017 оны 12 сарын 21
    УИХ-ын гишүүн С.Жавхлан байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол соёл
  • М.Энхболд: Б.Хурцыг УИХ томилоогүй, энэ бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал
    2017 оны 12 сарын 21
    Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганаар БНСУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжсэн билээ.
  • Хилийн боомтуудын шинэ жилээр ажиллах цагийн хуваарьтай танилц
    2017 оны 12 сарын 21
    БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
  • Ломбард гэдэг чинь луйвар гэсэн үг үү?
    2017 оны 12 сарын 21
    Ардчиллын салхи сэв сэв үлээх үест байшин барилгын булан тохой бүрт тохиролцооны дэлгүүр гээч мухлаг нээгдэж байсан бол энэ цагт ломбард ор суурийг нь эзэлжээ. Ломбард чухам л борооны дараахи мөөг мэт олширчихож.
  • Монголчууд хямраагүй байна
    2017 оны 12 сарын 21
    “Тогос шиг гоёж гараад тогонд цохиулсан юм шиг орж ирэхийг шинэ жилдэх гэнэ” хэмээсээр арванхоёрдугаар сарыг төгсгөх шатандаа оруулж байна, монголчууд. Их, захгүй ууж идэх сарын ихэнхийг нь туулчихаад буй ард түмний нүдэнд сайхан хувцастай ч сагсууртлаа уусан хүмүүсийн төрх энгийн мэт харагдаж...
  • Өгийнуурчууд Засаг ноёноо огцруулжээ
    2017 оны 12 сарын 21
    Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Ард түмний өгсөн итгэлийг дааж чадахгүй бол огцордог байх ёстой. Нутгийн иргэд ч саналаа өгч дэмжсэн шигээ огцруулдаг ч байх ёстой. Харамсалтай нь манай улсад огцрох, огцруулах тухай асуудал барагтай л бол хөндөгддөггүй.
  • Цагдаагийн алба хаагчдыг нохойн арьсан дотортой гутлаар хангажээ
    2017 оны 12 сарын 21
    Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа Улаанбаатар цагдаагийн хүрээний Замын цагдаагийн 419, орон нутгийн замын цагдаагийн 308, авто баазын хөдөө ажлын 8 цагдаа-жолооч нийт 735 алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгч ”Хос аз” ХХК-д тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой хос гутлын хангалт хийлээ.

    Мөн өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг, цас, зудтай, эрс хүйтэрдэг Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь цагдаагийн газруудын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт нохойн арьсан дотортой 224 хос гутлыг хангалтаар олгож, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.

    Цаашид Цагдаагийн ерөнхий газраас цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, дүрэмт хувцасны хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Эерэг 24: “Эхнэрийн урхи”-ийн Жон Ай Ри орон гэргүй хүмүүст гэр хандивлажээ
    2017 оны 12 сарын 21
    ”Эхнэрийн урхи” киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд бидний танил болсон Солонгосын жүжигчин Жон Эй Ри бол гайхалтай авьяаслаг жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү амьдралыг туулж буй бяцхан хүүхдүүдэд тусалдаг сайхан сэтгэлт нэгэн юм.
    Түүний дэмжлэгээр олон Монгол хүүхдүүдийн амьдрал өөрчлөгдөж, тэдэнд сайн сайхан ирээдүйг бэлэглэж яваа билээ.
    Жингийн алдагдалтай, хүнд хэцүү амьдралтай хүүхдийг өөрийн мэт халамжилж нулимс унаган залбирч байлаа...
    Тэрээр эгэл даруухан нэгэн учир Монголд олон удаа тусламжийн ажлаар ирсэн ч, чимээ дуулиангүй ирээд буцдаг ажээ.
  • Ёкозуна Хакүхо, Какүрюү нар шийтгүүллээ
    2017 оны 12 сарын 21
    Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурал өчигдөр болж, Ёкозуна Хакүхо, Какүрюү мөн Таканоива нарыг хатуу шүүмжилсэн байна.
  • Э.Энх-Очир: Хүүдээ итгээрэй
    2017 оны 12 сарын 21
    Хатуужилтай байгаарай, найзууд аа! Үнэн олдоно гэж найз нь итгэж байна
  • З.Энхболд “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнд оролцсон сурагчдыг хүлээн авч уулзав
    2017 оны 12 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дэлхийн 46 орны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академиас амжилттай оролцоод ирсэн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сурагчид оролцжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс тэмцээнд амжилттай оролцсон сурагчид болон Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академийн багш нарт баяр хүргэлээ.

    Тэрээр цааш хэлэхдээ:

    “Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академи нь Улааанбаатарт 10 салбар, орон нутагт 20 салбартай. Монголын сурагчид Малайзын Куала-Лампур хотод болсон “Цээж тоолол - Соробан сампин”-гийн олон Улсын тэмцээнд оролцож багаараа хүрэл медаль хүртсэн байна. Та бүгдэд баяр хүргэе. Тоондоо сайн хүүхэд бусад хичээлдээ сайн байдаг. Улам их амжилт гаргаарай. Энэ тэмцээнээс Монголын сурагчид ГРАНД Чампион – 1, Чампион – 2, Алтан цом – 20, Мөнгөн цом – 33, нийт багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна. Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академийн захирал Зоригоо, тэргүүн Туяа нарт бас баяр хүргэе” гэлээ.

    Үүний дараа сурагчдын төлөөлөл гурван сурагч компьютерийн дэлгэцээс 3 оронтой тоог 20 үйлдлээр хэдхэн секундын дотор цээжээр бодож хариуг гаргав. Ингэхдээ тэд сампин хэрэглэлгүй шууд гараараа дохин бодож байлаа.

    Олон Улсын 22 дахь удаагийн “Цээж тоолол - Соробан сампин”-гийн тэмцээн Малайзын Куала-Лампур хотод 2017 оны 12 дугаар сарын 10-11-ний хооронд болж Монгол Улсаа төлөөлөн нийт 78 хүүхэд 7 ангилалд оролцож дэлхийн 46 орны 5000 орчим хүүхдүүдтэй өрсөлдөж үнэмлэхүй амжилтыг гаргасан юм. Үүнд:
    ГРАНД Чампион - 1
    Чампион - 2
    Алтан цом - 20
    Мөнгөн цом - 33
    нийт багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн байна.

    Энэ удаагийн ГРАНД Чампионы эзнээр Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 5в ангийн сурагч Г.Жамбалдорж тодорч, нийслэлийн сурагч Т.Тэнүүн, А.Мөнх-Эрдэнэ нар чампион болжээ.

    Монголын ТОЯА Хүүхэд хөгжлийн академи нь 1998 оноос сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2009 оноос “Соробан сампин, баруун тархийг хөгжүүлэх сургалт”-ыг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, одоогоор Улаанбаатар хотын 10 салбар, орон нутгийн 20 гаруй салбаруудаараа дамжуулан өндөр чанартай сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч туршлагатай хамт олон юм.

    Тус академийн сурагчид 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Үндэсний аварга шалгаруулах” тэмцээнийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд шалгарсан суралцагчид Олон улсын уралдаан тэмцээнүүдэд жил бүр амжилтаа ахиулан, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах суралцагчдын тоо өссөөр байна.

    Сурагчдын гаргасан амжилтууд:

    2016 оны 11-р сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгууллагдсан Олон улсын 21 дэх удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн цэцэрлэг, дунд сургуулийн 5-14 насны 55 сурагчийн хамтаар оролцож, нийт 6 ангилалд манай суралцагчид Гранд Чемпион-1, Гранпри-1, Алтан цом-8 болон мөнгөн, хүрэл цомуудыг хүртэж, оюуны спортын түүхэнд урьд өмнө Монгол Улсаас гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлж чадсан.

    2015 оны 12 сарын 5-нд Энэтхэг улсын Дели хотод хотод зохион байгуулагдсан Олон улсын 20 дахь удаагийн дэлхийн 60 гаруй орны 11000 орчим хүүхэд оролцсон оролцсон “ ABACUS & MENTAL ARITHMETIK” /Олон улсын 20 дахь удаагийн “Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах“/ тэмцээнээс 4-13 насны 30 хүүхэд Алтан цом -1, Мөнгөн цом-5 , багаараа хүрэл медаль,

    2013 оны 12 сарын 1-нд Малайзын Куала Лампурт зохиогдсон 58 орны 6000 гаруй хүүхэд оролцсон “ABACUS & MENTAL ARITHMETIK” Олон улсын 19 дэхь тэмцээнд ганцаарчилсан төрөлд 1 хүүхэд мөнгөн медаль, багаараа мөнгөн медаль,

    2012 оны 12 сарын 9-нд Малайзын нийслэл Куала Лампурт зохиогдсон 57 орны 5000 гаруй хүүхэд оролцсон “ABACUS & MENTAL ARITHMETIK” Олон улсын 18 дахь тэмцээнд ганцаарчилсан төрөлд 2 хүүхэд хүрэл медаль, багаараа мөнгөн медаль тус тус хүртжээ.



  • Нийслэлд мах, ногооны үнэ ямар байна вэ
    2017 оны 12 сарын 21
    Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.
  • Танилц: ”Бөртэ Чоно-2017” наадмын шилдгүүд тодорлоо
    2017 оны 12 сарын 21
    МҮОХ-ны ”Бөртэ Чоно-2017” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өчигдөр болж шилдгүүдээ шалгарууллаа. 15 дахь жилтэйгээ золгож буй ”Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгарууллаа. Тухайлбал, Д.Отгондалай, Д.Сумъяа нар шилдгийн шилдэг тамирчид болжээ.



    Ингээд ”Бөртэ чоно 2017” наадмын шилдэг тамирчин дасгалжуулагч болон холбоодоор хэн, ямар байгууллага шалгарсныг танилцуулж байна.



    ШИЛДЭГ ТАМИРЧИН, БАГ



    2017 оны шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
    2017 оны шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
    2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай
    2017 оны шилдэг эмэгтэй тамирчин: Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг
    2017 оны шилдэг эмэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
    2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
    2017 оны шилдэг баг: 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг



    ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ



    2017 оны шилдэг дасгалжуулагч: О.Балжинням (Шигшээ багийн жүдочид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
    2017 оны шилдэг дасгалжуулагч: Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
    2017 оны шилдэг дасгалжуулагч: Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
    2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч : Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од



    БУСАД НОМИНАЦИ



    2017 оны шилдэг залуу тамирчин: Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян
    2017 оны шилдэг клуб: Мегастарс /Тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/
    2017 оны шилдгийн шилдэг шүүгч: Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл
    2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар
    2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан: Э.Энхбаяр
    2017 оны шилдэг спортын холбоо: Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо,
    2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо: Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо
    2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч: Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу
    2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ







    24tsag.mn
  • “Монголын хууль гурав хоног”-ийг мөрдөе
    2017 оны 12 сарын 21
    Монголын хууль гурав хоног... Хууль батлагдсанаас хойш гурван хоног мөрдөхийг оролдоно, дөрөв дэх өдрөөс нь замхарна. Биелэлт хэрэгжилтэнд нь хэн ч санаа үл тавина. Тэр хэрээр иргэд ч зөрччихөж болно гэсэн үг хэмээн ойлгочихдог, энэ цаг үед.
  • Нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-100 дахин их гарчээ
    2017 оны 12 сарын 21
    Агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн функциональ үйл ажиллагааны
  • ”Өмхий үнэртээд байна, цонхоо онгойлгооч”
    2017 оны 12 сарын 21
    …Монголын улстѳр ялзарсан суурин дээрээ “ѳмхийрчээ”. Ойлгохыг хичээгээд ч, зѳвтгѳж бодох гээд ч Монголын улстѳрийн үндсэн тогтолцоо нь маш ихээр гажуудсан нь мэдрэгдээд байна. Энэ тогтолцоог үндсээр нь ѳѳрчлѳхгүй л бол, хувь хүнийг хичнээн харааж зүхээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй юм байна.
  • Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 21
    УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад;
    Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    2017 оны 12 сарын 21

    2017.12.21, Пүрэв гараг / Билгийн тооллын: 3
    Өвлийн дунд хар хулгана сар
    Долоон улаан мэнгэтэй Хар морь өдөр

    Аргын тооллын: 2017.12.21, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 08.38-17.02
    Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
3968 3969 3970 3971 3972 3973 3974
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 33 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    12 цаг 35 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    13 цаг 1 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    13 цаг 42 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    14 цаг 52 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    15 цаг 2 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    16 цаг 8 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    16 цаг 20 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 27 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    17 цаг 19 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    17 цаг 31 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    18 цаг 3 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    18 цаг 19 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    18 цаг 38 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    19 цаг 14 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    19 цаг 17 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    19 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    21 цаг 16 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    21 цаг 25 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК