зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар: Оюутны хотхоныг хотоос гаргахад төрийн өмчийн сургуулиуд идэвхитэй оролцмоор байна

2018-1-18
0
ЖИРГЭХ

 

Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн захирал анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатартай ярилцлаа. Манай улсад анх удаагаа жишиг болж их сургуулийн хотхон барих томоохон бүтээн байгуулалтыг АШУҮИС-ийн хамт олон өөрсдийн санал санаачилгаар эхлүүлэн гадны зээл тусламжийн дэмжлэгтэйгээр хийж байна. Бидний яриа Ботаникийн цэцэрлэгт баригдаж буй 2020 онд бүрэн ашиглалтад орох оюутны хотхоны нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцав.

-Анагаахын их сургуулийн оюутны хотхонд нийт хичнээн барилга, ямар үйл ажиллагаа явуулах вэ. Бидэнд хэрэгжүүлж буй төслөө танилцуулахгүй юу?

-Дэлхийн их, дээд сургуулиуд тэр дотроо эмч бэлддэг их сургуулиуд бүгд сургалтын эмнэлэгтэй байдаг. Манай АШУҮИС байгуулагдаад 75 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч их сургуулийн эмнэлэгтэй болж чадсангүй. Энэ нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дадлагажихад асуудал байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Манай сургуулийн үе үеийн удирдлагууд эмнэлэгтэй болох хүсэлтээ гадны донор байгууллагуудад удаа дараа илгээж байсан юм билээ. Би 2013 онд АШУҮИС-ийн захирал болоод хамгийн түрүүнд хөөцөлдсөн ажил бол их сургуулийн эмнэлэг барих ажил байсан. Японы Элчин сайдтай уулзсан ба эхний ээлжинд газрын асуудлыг шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт 8 га газрыг эмнэлгийн зориулалтаар авсан. Төсөл маань батлагдсанаар 2016 оны 4 сараас барилгын ажлыг эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй эмнэлгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны долдугаар сард бүрэн ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөний дагуу явж байна.

-Та АШУҮИС-ийн захирал болоод таван жил хүрэхгүй хугацаанд их сургуулийн эмнэлэг сургалтын цогцолбор хотхон байгуулах томоохон төслийг хэрэгжүүлж байна. Ажил хийхэд хугацаа богиноддоггүй гэдгийг харуулжээ дээ?

-Би 1985 онд АШУҮИС-ийн оюутан болж сургуулийнхаа хаалгаар орсноос хойш энэ байшингаасаа буцаж гарсангүй ээ. Өөрөөр хэлбэл, миний амьдралын 33 жилийн амьдрал сургуультай маань холбоотой. Би сургуулиа төгсөөд багш, тэнхимийн эрхлэгч, судалгааны ажилтан, бүрэлдэхүүн сургуулийн захирал, их сургуулийн захирал гээд бүхий л шатанд ажиллаж байна. Тийм учраас манай сургуулийн юу нь болохгүй байна, юуг яаж сайжруулах ёстой вэ гэдгийг сайн мэднэ. Тиймээс сургуулийн захирал болоод шийдвэр гаргах түвшинд хүрээд сургуулиа хөгжүүлж шинэчлэх их хүслийн дор өдөр шөнөгүй зүтгэж ажиллаж байна л даа. Бидний аз болоход Японы Засгийн газраас 175 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжаар их сургуулийн эмнэлэг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн баригдаж эхэлсэн. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж гэдэг маань Японы ард түмний татварын мөнгө. Бидэнд итгэж өгч мөнгөө хандивласан хүмүүс энэ эмнэлгийг цаашид яаж ажиллах бол гэдэгт санаа зовнино шүү дээ. Хотын захад ганцхан эмнэлэг байгаад ажиллаж чадах уу. Их сургууль нь болохоор хотынхоо төвд байх юм гэх мэт асар олон хэлэлцүүлэг болсны эцэст Япон түншүүдтэйгээ ярьж байгаад 8 га газарт их сургуулийн цогцолбор баръя гэдэг төлөвлөгөөг хамгийн анх хамтран гаргасан. Эхлээд зураг төслийг гаргаж, хотын ерөнхий төлөвлөгөөгөөр батлуулж, үйл ажиллагаагаа төлөвлөсөн ёсоор шат дараатай явуулж байна. Ер нь Японы Засгийн газраас өгдөг буцалтгүй тусламж дээд тал нь 30 сая ам.доллар байдаг. Манай хэрэгжиж буй буй төсөл 78 сая ам.долларын төсөл. Тэгэхээр энэ мөнгөний тусламж авчихаад дахиад мөнгө гуйна гэдэг болохгүй зүйл учраас бид өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан мөнгө босгохоор шийдсэн. Японы ард түмэн бидэнд ингэж сэтгэл харамгүй тусалж байхад бид өөрсдөө бас зүтгэнэ ээ гэж талархлаа илэрхийлээд их сургуулийнхаа үйл ажиллагааны зардлаас болон сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр сургалтын цогцолборын эхний хэсэг буюу Анагаах ухааны сургууль, Уламжлалт анагаахын сургууль, эмнэлгийн барилгыг 2016 оны наймдугаар сард эхлүүлж чадсан. Монголын уламжлалт анагаахын 60 ортой эмнэлэг, сургуулийн 4200 метр квадрат талбайтай барилга, Анагаах ухааны сургуулийн хичээлийн 8000 метр квадрат талбайтай барилга нийлээд 12 мянга гаруй метр квадрат долоон давхар байр энэ дөрөвдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл нь 95 хувьтай явж байна. Уламжлалтын эмнэлгийн тоног төхөөрөмжийг бидний сайн харилцаатай Өвөр Монголын Тунляо хотын Монгол Үндэстний их сургуулийнхан маань хандивлаж байгаа. Харин Их сургуулийн сургалтын эмнэлэг маань ирэх долдугаар сард ашиглалтад орно. JICA олон улсын байгууллагад дахин хүсэлт гаргаж сургалтын эмнэлгийг шилэн хүзүүвчээр сургуулийн барилгатай холбохоор болсон. Одоо хагас жил хүрэхгүй хугацаанд манай төслийн эхний үр дүнгүүд гараад ирнэ. Цогцолборын дараагийн хэсэг буюу Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургуулиа барих шаардлага гарч ирж байгаа. Бид улсын төсөв хэлэлцэхээс өмнө төслөө холбогдох газруудад таниулж улсын төсөвт суугдахаар яригдсан ч сайн үр дүнд хүрээгүй. Гэсэн ч бид хөрөнгө, мөнгө босгож 2018 онд барилгын ажлаа эхлүүлнэ. Нэгэнт сургууль, эмнэлэг маань 2018 онд ашиглалтад орчих болохоор юуны түрүүн 1200 резидент эмч, оюутнуудын байрыг энэ дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болсон. Бид барих мөнгөө болгочихсон. Япончууд 176 тэрбум төгрөгөөр эмнэлэг барьж байна. бид өөрсдийн боломжоор 25 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. Үлдсэн гурван сургуулийн байр болон спорт комплекс, оюутны соёлын төв, номын санг барина. Мөн багш, ажилчдын 240 айлын орон сууц баригдана. Төлөвлөгөөний дагуу бид бүхий л боломжоо ашиглан мөнгө босгож, түрүүчээс нь амжилттай барьж дуусч байна. Хэрвээ хэн нэгэн саад болохгүй бол бидний төлөвлөгөө ёсоор 240 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил маань 2020 онд бүрэн ашиглалтад орно. Үүнд багш, эмч нарын орон сууцыг барих төсөв ороогүй. Хувийн хөрөнгө оруулалтаар барина гэж тооцож байгаа. Магадгүй бидний хувьд ахадсан том зорилт хэдий ч өнөөдрийг хүртэл улсын төсөв болоод хотын төсөвт ямар нэг дарамт үүсгэлгүй нэлээн их ажлыг хийж ирлээ. Бид хотын зүүн зах руу оюутны хотхон руугаа нүүчих аваас долоон обьектын 21 мянга метр квадрат хотын төвийн байрыг улсдаа хүлээлгэж өгнө. Тухайлбал, гуравдугаар эмнэлгийн наана байгаа 5800 метр квадрат байр Сувилахуйн сургууль, хойно нь байгаа Эм зүйн сургууль, цөм лаборатори, 32-ын тойрог дахь Нүүр, ам зүйн сургууль, Шүдний эмнэлэг, Арслантай гүүрний зүүн талд байгаа нийт 800 оюутны байрыг төрд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгнө. Ингэхдээ паарт ширээ, тавилгатай нь хүлээлгэж өгье гэж тооцоолж байгаа.

-Оюутны хотхон руу нүүснээр нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж та ярьж байсан. Энэ талаар ...?

-8 га газарт 1000 гаруй багш ажилтан, 10 мянга гаруй оюутан ажиллаж, амьдарч суралцана. 2020 онд Их сургуулийн хичээлийн байртай, оюутны байр, номын сан, бие бялдараа хөгжүүлэх спортын төвтэй, Соёлын төвтэй, орчин үеийн эмнэлэгтэй, уламжлалтын эмнэлэгтэй, шүдний эмнэлэгтэй, эмийн үйлдвэртэй, сургалтын лабораторитой иж бүрэн цогцолбор бий болно. Тэгэхээр анагаахын их сургуульд оюутан болж ирсэн залуус энэ найман га газраас гадагш гарах хэрэгцээ багасна. Суралцах бүх боломжийг бид энд бүрдүүлнэ. Энэ төслийн нийгэм эдийн засгийн гол ач холбогдлыг гурван зүйлээр хэлье л дээ. Нэгдүгээрт, орчин цагийн дэлхийн их сургуулиудын хөгжсөн жишгийн дагуу бид орчин цагийн сургуулийн орчинтой болж байна. Дэлхийн жишгээр оюутнуудыг нэг дор төвлөрч суралцах бүх боломжийг олгож, өөр тийш анхаарлыг нь сарниулалгүй суралцах орчныг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, Агаарын бохирдол гамшгийн байдалд ороод байгаа өнөө үед агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах ач холбогдолтой. Манай сургууль оюутнуудынхаа дунд судалгаа хийгээд үзэхэд оюутнууд хэд хэдээрээ нийлээд гэр хороололд байшин, гэр хөлсөлж амьдардаг юм байна. Тэгэхээр утаа үйлдвэрлэгчдийн нэг болдог байх нь. Сургуулийн багш нараас судалгаа явуулахад орон сууцанд зайлшгүй орох ёстой 400 гаруй хүн санал өгсөн. Тэр 400 хүн маань гэр хороололд амьдардаг багш, ажилчид юм. Ингэхээр бодит судалгаагаар хотын зах руу бид нүүгээд явчихаар зөвхөн манай сургуулийн харьяалал бүхий 240 янданг цөөлөх юм билээ. Энэ нь агаарын бохирдлыг бодитоор бууруулахад түлхэц өгнө. Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа, хотын түгжрэл гээд хүн бүрийн санаа зовох асуудлыг шийдэхэд хүр бүр хичээх ёстой. Манай 32-ын тойрогт байрлах НАСС-ийн хичээлийн байр бас л нүүрс түлж халаадаг байсан. Хотын чанарын албанд хүсэлт гаргаад хэмжүүлэхэд 24 цагт бараг 60 айлын гаргадаг утааг гаргаж байна гэсэн аймшигтай дүгнэлт гарсан. Бид ярилцаж байгааг шинэ оны эхнээс цахилгаан халуугуур тавилаа. Өртөг нь нүүрснээсээ бага гарах тооцоо бий. Ингээд бид утаа гаргаж буй яндангын тоог 60-аар цөөрүүлж чадлаа. Энэ утааг чинь бид өөрсдөө л бий болгож байгаа учир албан байгууллага бүр, хүн бүр хичээж байж шийдэж чадна. Гуравдугаарт, хотын төвийн их хөдөлгөөнөөс 10 мянган хүн гараад явахаар замын түгжрэлийг бууруулахад бас нэмэр болно. Нэг автобусанд 40-50 хүн суудаг гэж тооцвол өдөрт 200 автобус нааш цааш хэдэн удаа явах вэ гэдгийг тооцоод бод. 200 автобус ямар их утаа ялгаруулах уу. Бас энэ 10 мянган хүний нэлээд нь хувийн унаатай байгаа нь тодорхой. 10 мянгаа байг гэхэд 3 мянган автомашиныг цөөлнө. Иймээс авто замын түгжрэл хийгээд агаарын бохирдлыг бууруулахад асар өндөр ач холбогдолтой юм.

-Агаарын бохирдол, замын түгжрэл гэсэн манай улсын тулгамдсан хоёр асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах нь ээ?

-Агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах оновчтой шийдлийг бид хэрэгжүүлэхийг хичээж айна. Бусад их дээд сургуулиуд маань энэ жишгээр хотхон хэлбэрээр хөгжиж болно. ШУТИС, МУИС, МУБИС, Хүмүүнлэг, Этүгэн зэрэг хотын төвд байрладаг их, дээд сургуулиуд хотын зах руу гарах боломж байна. Яг үнэндээ бидний нөхцөл яг ижилхэн. Манай АШУҮИС хотын зах руу нүүх нь тодорхой болчихлоо. Хотын төвөөр алхаж явахдаа энэ манай улсын нийслэл мөн үү эсвэл оюутны хотхон уу гэж өөрөөсөө асуухад хүрдэг. Яг хотынхоо төвд их сургуулиуд нь шавчихсан байна шүү дээ. Даруй хотын төвд 90 мянган оюутан суралцаж амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Хотоос 90 мянган оюутан гарчихвал агаарын бохирдол, замын түгжрэлд асар түлхэц өгнө. Тиймээс би их, дээд сургуулийн захирлууддаа хотын зах руу нүүхийг уриалмаар байна. Хотын төвөөс гарч алслагдсан дүүрэг рүү газар авч, гадны болоод дотоодын зээл тусламж, нөөц бололцоогоор оюутны хотхоныг барих ажлыг эхлүүлээч гэж уриалмаар байна. Өнөөдөр зуух, утаагүй түлш гэх үр дүнгүй зүйлд зориулж байгаа мөнгөөрөө их, дээд сургуулиа хотын төвөөс гаргахад зориулж яагаад болохгүй гэж. Хэрэв хотын зах руу нүүчих юм бол алслагдсан дүүргүүд асар хурдтайгаар хөгжинө. Учир нь нийгмийн хамгийн тэргүүлэх хэсэг болох эрдэмтэн багш, оюутнууд тэнд ажиллаж амьдарч байгаа учраас захын дүүргүүдийн  хөгжилд асар том хувь нэмэр болно. Бидний энэ уриалгыг УИХ, Засгийн газар, Нийслэл хотын захиргаа, их дээд сургуулиуд гээд бүх шатандаа дэмжиж хамтран ажиллаач ээ гэдгийг бас уриалъя. Ер нь утаа гаргаж буй яндангаа цөөлж байж агаарын бохирдлоос сална. Түүнээс биш УИХ-аас хэдэн зуун тогтоол, шийдвэр гаргаснаар эсвэл зуух, бүрээс тарааснаар утаа буурахгүй юм байна гэдгийг бид сүүлийн хэдэн жил харлаа. Хэрвээ их сургуулиуд бидний уриалгыг хүлээн авч, УИХ, Засгийн газар нь зоригтой шийдлийг гаргачих аваас 2-3 жилийн дотор агаарын бохирдлыг 30-40 хувиар бууруулах тооцоо байна. Өнөөдөр дэлхий дээр хотын төвдөө их, дээд сургуулиа байршуулсан улс орон манайхаас өөр бараг алга. Ингэж алс хэтээ харсан бодлого барихаас биш зуух тараахыг бодлого гэж хэлдэггүй л байх.

-АШУҮИС-ийн их сургууль 100 хувь төрийн өмчит сургууль. Төрийн их сургуулийг хотын зах руу нүүлгэж, оюутны хотхон барьж бүтээн байгуулалт хийж буй танай хамт олноор бахархаж байна. Монгол Улсдаа жишиг болж буй сургуулийн хамт олны ур чадварын гол нууц юу байв?

-Манай их сургуулийн удирдлагын баг их чадварлаг, эрдэмтэд байдаг юмаа. Чадвартай нь чадваргүйгээ, мэдлэгтэй нь мэдлэггүйгээ, сэтгэлтэй нь сэтгэлгүйгээ нөхөж ажиллахыг би багийнхнаасаа өдөр бүр шаарддаг. Манай сургууль 2024 он гэхэд  Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилго тавьсан. Хөгжлөөрөө тэргүүлж буй Австрали, Сингапур, Малайз, БНСУ, Хонгонк, Индонези зэрэг 37 улсын 5000 гаруй их дээд сургуулиудтай өрсөлдөж эхний 100-д орно гэдэг бол амаргүй, маш их хөдөлмөр шаардана. Бид өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна аа. Зорилгоо биелүүлэхийн тулд хөгжлийн бодлогоо бид гаргаж, тэр хөгжлийнхөө бодлогын дагуу л явж байна. Өдгөө Европын холбооны ASIIN байгууллага манай сургуулийн хүний их эмчийн хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн байгаа. Би эрхэм зорилгоо хүн бүрт, өдөр бүр сануулахыг эрмэлздэг. Чингис хаан өмнө зүгт Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай гэсэн гэдэг шиг манай сургуулийн хамт олон өдөр бүр эрхэм зорилгоо санаж, сэрж байх ёстой. Та манай сургуулийн багш, ажиллагсад, үйлчлэгчээс танай сургуулийн эрхэм зорилго юу вэ гэхэд хэн нь ч “Бүсийн шилдэг сургууль болно” гэж хэлнэ дээ /Инээв/. Манай сургуулийн удирдлагын багийн бүх хүний ширээн дээр их сургуулийн оюутны хотхоныхоо план зураг байдаг. Яагаад вэ гэвэл өдөр бүр хараг, юунд зорьж ажиллаж байна вэ гэдгээ санаж яваасай гэсэндээ ийм аргыг хэрэглэдэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг асууя. Та шударга хариулаарай. Улсын өмчит сургуулийн төлөө танай баг ингэж сайн ажиллаж байхад манай улсын Төр засгийн эрх мэдэлтнүүд хэр их дэмжиж байна вэ. Сайд солигдох тоолонгоор их, дээд сургуулиуд, эмнэлгүүдийн захирлуудыг өөрчлөн дарга болох гэсэн хүсэлтэй хүмүүсийг авчраад байдаг. Танд одоо төлөвлөсөн ажлаа дуусгах хугацаа өгөх нь үү?

-Төр засгаас дэмжилгүй яахав. Жаахан удааныг эс тооцвол өгөх ёстой зөвшөөрөл, холбогдох бүхий л зүйлээр дэмжиж байна. Тухайлбал, монгол Японы эмнэлгийн гадна шугам сүлжээний өртөг болох 2.3 тэрбум төгрөгийг төсвөөс гаргасан. Түүнээс биш оюутны иж бүрэн хотхон барих барилгын ажилд одоогоор төрөөс шууд дэмжлэг ирээгүй. Гэхдээ цаашдаа ирнэ гэдэгт итгэж байна. Бид 2018 онд ажлынхаа үр дүнг түрүүчээсээ харуулаад эхэлнэ. Тэгэхээр эрхбиш монгол хүн байна даа, биднийг ингэж зүтгэж байхад эрхбиш туслая гэж бодох байлгүй дээ. Оюутны хотхон маань манай улсын дээд боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна. Монголын залуу үе, үр хүүхдийнхээ төлөө бид өнөөдөр ажиллаж байна. Монгол Улсын төлөө, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө сэтгэл нь чилж, зүрх нь цохилж явдаг нь үнэн л бол энэ төслийг дэмжинэ. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна. Юуны өмнө өөрсдөөс шалтгаалах ажлаа хийж үр дүнгээ түрүүчээсээ харуулчихъя гэж зорьж байна. Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд энэ нэгдүгээр сарын 26-27-нд “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болох гэж байгаа. Улсын энэ зөвлөгөөнөөр их дээд сургуулиудыг дэмжсэн санхүүжилтын тухай, хотхон байдлаар хөгжих тухай, алслагдсан дүүрэг рүү нүүх тухай асуудлыг хөндөхгүй бололтой юм. Уг нь үүнийг зоригтой ярьж байж, төр засгаас ухаалаг шийдвэр гарч байж улс хөгжинө. Гал унтраасан эсвэл уриа лоозон дэвшүүлсэн маягаар улс орон хөгждөггүй юм байна гэдгийг бид хэдэн арван жил харлаа шүү дээ. Миний хувьд их сургуулийн хотхон барьж дуусгах хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Манай их сургуулийн хамт олон ч маш сайн дэмжиж байгаа. Энэ олон хүний дэмжлэг авч, зөв юм хийж байна гэсэн итгэл үнэмшил төрөөд эхлэхээр бүр их урам зоригтой ажилладаг юм байна. Манай баг бол үнэхээр хүчирхэг баг. Энэ хүчирхэг баг том төслийнхөө ард гартал нь улс төр орж битгий тараагаад бутаргаад хаячихаасай гэдгийг хүсэх байна. Монголд  сайд, дарга солигдох бүр ажил хийж буй хүмүүсийг нааш цааш нь хөдөлгөж, ажил мэдэхгүй хүмүүсийг оруулж ирдэг нь нууц биш. Хэн нэгнийг ажилтай, албан тушаалтай болгохын тулд ажил хийж буй сайн багийг битгий самраасай гэдгийг би шууд хэлчихье. Үнэндээ бид албан тушаалтай зууралдах гээд байгаа юм биш, төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлаа дуусгахыг л хүсч байна. Монгол Улсдаа жишиг болсон оюутны иж бүрэн хотхоныг барих ажилд гар бие оролцож, эхлүүлсэн ажлаа дуусгачих аваас миний хувьд улс эх орондоо хийж чадсан ажил маань болох юм даа.

П.БАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Санаа зовсон иргэн (202.72.245.200)
    АСУУДЛЫН ГОЛ НЬ СУРГГУЛИЙГ ХОТООС ГАРГАХДАА БИШ Л ДЭЭ ХАРИН ХОТХОНДОО НЭГ ДОР ТӨВЛӨРЧ ХОТ ДОТОРХИ ХӨДӨЛГӨӨНД БАГА АЧААЛАЛ ҮЗҮҮЛЭХЭД Л БАЙГАА ЮМ Ш ДЭЭ ТИЙМЭЭС ХӨГЖЛӨӨ БОДООД ХОТЫН ЗАХААР ТИЙМ ХОТХОНУУДАА БАЙГУУЛААД АЖИЛЛАХ НЬ ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • 999 (202.179.30.194)
    Хийж бүтээдэг, сэтгэлтэй хүмүүсийг Ардын намын дуракууд тэдний гар хөл бологчид юу ч хийж байгаагаа мэдэхгүй аялдан дагагчид л хамгийн адгийнаар хэлэх юм. Ард түмэн чинь бас юм мэддэг болсон шүү дуракуудаа Та нар олон олон Батбаатаруудаар тоглож чадахгүй шүү. Удахгүй ард түмэн сэрнэ?????????
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.103.34)
    баригдаж байгаа сургууль нь монгол японы сургалтын эмнэлэг нэртэй шүү дээ
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • хар (119.40.103.34)
    батбаатарын л зураг байнадаг,
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    батбаатараа одоо болно. ажлаа өг. ардчилсан нам гэж савсаганаж өчнөөн л идлээ одоо зайл хө.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (103.26.193.79)
    ASHUIS chini beldeed baiguulamjaa barisan gej jiliin emne yrij bsn. Odoo ochikhod belen mash goe laboratoruudtai bolson zurag hkaragdsan. Za busad ni olon jil yrilaa ulsiin TEKHNIKIIN SHINJLEKH UKHAANII ULSIIN MASH TOM SURGUULII MONGOL ULSIIN IKH SURGUULI , MUBIS 3 nuulgene gedeg butehkgyi KHARIN SURGALT , ERDEM SHINJILGEE , SUDALGAANII LABORATOUUDIIG orchin ueiin bolgoj , bagsh nariig ni surgalt, zaakh argiig saijruul shalgaruul, YLANGYA HKARITSAANII SOELTOI bolgokh kheregtei oyutnuudtaigaa hkaristaa mash muu, er ni alban hkaagchid ni gesen um asuukhad hkaalga hkaa gedeg ,,, bainga ouytan baikhgyi shuu dee ,,,Ender nasalsan baghs naraa tetgeb ert gargaachee EXS bukh surguuli bagshaa hsalgaRUUL
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • city (202.21.106.129)
    Amjilt xvsie! Zorigtoi Alsiin haraatai zaluu bna. Busad Xogiin Ix Deed nertei xulxinii surguuliud xotoos Zailcgaax xeregtei darui tvrgen !!!!!!!!!!!!!!!!!
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.36.151)
    сарлаг батбаатар аа? зайлаач хө
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.22.231)
    ХААИС Дарханд ТИС ийг Өмнөговь аймаг уруу шилжүүлэх хэрэгтэй . сургалтын бааз бэлэн байна.Дархан хотыг тойроод газар тариалан хүнсний фермерийн аж ахуй маш их хөгжсөн бүс нутаг байна.Харин Өмнөговь аймагт Таван толгой Оюутолгой гээд том том үйлдвэр хөгжсөн
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • хэхэ (202.5.196.34)
    ЛАЛАРУУД МИНЬ ӨӨРСНӨӨ ЗАЙЛААРАЙ
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Иргэн (66.181.177.198)
    Энэ мэдрэл муутай тэнэг сарлаг чинь сургууль ботаникийн хүрээлэнд очихыг хотоос гарч байна гэж солиороод байх юм. Мэдрэлийн эмч нар сэтгэцийг нь шалгавал яасан юм бэ? Хотоос гарна гэдэг чинь үгүйдээ машин шалгах товчоодоос цааш гарахыг хэлнэ биз дээ? Ёстой ёо ёо амьтан юмаа.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      harin tiim
      2018 оны 01 сарын 19
  • kkk (66.181.179.220)
    batbaatar idsen uusan barigdah geed uhlee edgeer barilgaas baahan mungu hussan shuu dee ichej amidaraach
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.162)
    Гэхдээ хотын зах руу нүүлгэх биш бүр аймгийн төвүүд рүү гаргах хэрэгтэй. Жишээ нь МУИС Чойбалсан, ШУТИС Дархан, Их Засаг Өндөрхаан, ХААИС Цэцэрлэг, БХИС Сайншанд, ХИС Өвөрхангай гэх мэтээр гаргах хэрэгтэй. Төрийн өмчийнхийг хүчээр гаргаж болно. Хувийн өмчийнхийг татвараар зохицуулж болно.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
    • ХЭХЭ
      ХЭХЭ ЯРЬДАГ ҮХЭР ВЭ ЧИ ХАР ЛАЛАР ЧИНЬ ЧИ ӨӨРӨӨ ЗАЙЛААРАЙ ГИЧИЙ МИНЬ
      2018 оны 01 сарын 19
  • Zochin (213.3.37.46)
    Yalalt olon huniih yalagdal neg huniih baidag gedeg shig um boloh nee. Naad asuudliig chini uuriig chini yaponii taltai uulzahaas umnu ni Ediin zasgyn hugjliin yam yaponii taltai yariaad tohirtson baisniig ni medeh um.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.21.98)
    МАШ САЙХАН АЖЙЛ САНААЧИЛЖЭЭ .АМЖИЛТ ХҮСЬЕ ХОТЙЙН ДАРГА ДЭМЖИХ БАЙЛГҮЙДЭ ИИМ АЖЛЙЙГ
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    зөв ажил үйлс эхлүүлсэн таны ажилд амжилт хүсье өөдрөг ажил үйлс болохоор таны эхлүүлсэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Ariun. (122.201.31.155)
    Sain surguuli .Ogloo barag 6 tsag geed l oyutnuud n bujignaad eheldeg.ingej l surgah heregtei.tand amjilt husle.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • juju (122.201.31.155)
    Estoi.zov ajil hiigdej bn.ali nam bn hamasguiee ehluulsen ajliin ur dung uzeh heregtei shu.manai ohin surch baigaa.surguuli shig surgiuli bnlee.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • пп (27.123.212.142)
    Сүмбэрзулын зураг шиг байх юмв
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.23.19)
    Нэгэнт эхэлчихсэн гэрээгээр явагдаж байгаа ажил. Хэн ч гарч ирсэн бай явж л таарна ш дээ. Харин ч бүх зүйл төсөвлөгдсөн учир мөнгө идэхгүй биз. Одооны баагийнуулын идэхээр төлөвлөсөн нь нурчих, баригдчих гээд байгаа байх даа.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Yag unen, luivarchin Batbaatar avligal avch xeden tsaas ugdg ni xaahdax geed uxlee yu?!!!! Chi shudarga bsi! Luivarchin chi ajilaaa uguud Zaildaaaa
      2018 оны 01 сарын 18
  • Зочин (202.179.25.115)
    Г.Батбаатар биш өөр хүний зураг байна
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.42.223)
    Сүмбрээ багш байна ш дээ сайн багш шүү
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 22 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 22 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 22 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК