Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карьерт /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т/ хувиараа алт олборлож байсан иргэн Ж /29 настай, эрэгтэй/ 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдлаа гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу өчигдөр /2018.01.17/-ийн 15:21 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03 цаг 30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.