зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4111 4112 4113 4114 4115 4116 4117
  • Дулааны цахилгаан станцууд 14-17 хоногийн нөөцтэй байна
    2017 оны 10 сарын 20
    Засгийн газар анхны хуралдаанаа яг одоо өргөтгөсөн хэлбэрээр явуулж байна.
  • Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ
    2017 оны 10 сарын 20
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ.

    Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа зарлалаа.

    Өргөтгөсөн хуралдаан 12 цагаас Төрийн ордонд эхэлж, Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, яам, агентлагийн удирдлагууд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өвөлжилтийн асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 20
    Засгийн газрын анхны хуралдааныг өнөөдөр 12:00 цагаас зохион байгуулахаар болсон байна. Хуралдаанаар нэгдүгээрт сахилга хариуцлагын асуудлыг, хоёрдугаарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэхээр болжээ.

    Нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд нь буюу Архангай аймгийн 17 сум, Баян-Өлгий аймгийн 9 сум, Баянхонгор аймгийн 19 сум, Булган аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 17 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дархан-Уул аймгийн 4 сум, Дорнод аймгийн 2 сум, Дорноговь аймгийн 7 сум, Дундговь аймгийн 9 сум, Завхан аймгийн 22 сум, Орхон аймгийн 2 сум, Өвөрхангай аймгийн 17 сум, Өмнөговь аймгийн 11 сум, Сүхбаатар аймгийн 4 сум, Сэлэнгэ аймгийн 7 сум, Төв аймгийн 22 сум, Увс аймгийн 18 сум, Ховд аймгийн 16 сум, Хөвсгөл аймгийн 19 сум, Хэнтий аймгийн 10 сум гантай, гандуу (нийт 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу) зэрэглэлд хүрээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина
    2017 оны 10 сарын 20
    Гантай болон гандуу аймаг, сумын нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх боломжгүй болсон, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл гарсан, мал сүрэг тарга хүчээ дутуу авсан, улаан буудай, тэжээлийн таримал ургамлын ургац буурсан, малын усан хангамж дутагдсан, үлийн цагаан оготно, царцаа ихэссэн, өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийх зэрэгт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

    Нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан нь зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байсантай холбоотой юм.

    2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

    Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.

    Малчдын түвшинд 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж, бэлтгэл ажил 57.9 хувьтай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Нийтийн тээвэрт тусгай замын автобус үйлчилнэ
    2017 оны 10 сарын 20
    Нийтийн тээврийн салбарт удахгүй томоохон өөрчлөлт хийгдэх гэж байна. Энэ бол ”Тусгай замын автобусны төсөл” юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 1 хүрэхгүй хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа ч нийт иргэдийн 60 гаруй хувь буюу өдөрт 700 мянга, жилд 284,9 сая зорчигч тээвэрлэж байна.

    2014 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 736.2 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 62.1 % нь буюу 441.8 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэгдэж, өдөрт 200.0 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь нийтийн тээврийн салбарын хувьд толгой өвтөгсөн асуудал болоод байна. Хэрэв энэ өсөлтийг сааруулах ямарваа арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгслийн тоо 970.0 мянган хүрэх юм. Гэхдээ энэ өсөлт нийтийн тээврийн салбарт төдийлөн нөлөөлөхгүй учраас нийтийн тээврийн асуудал улам л хүндрэх төлөв байдал ажиглагдаж байна. Тэгвэл энэ хүндрэлээс гарах арга замыг дэлхийн олон оронд нэвтрүүлж, ашиглаж байгаа тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэнээр зорчих хугацаа 20-40 хувь буурахаас гадна байршил тодорхойлох бүртгэл, хяналтын GPS систем бүрэн нэвтэрч, иргэдэд хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ энэ салбарт зарцуулж байгаа үргүй зардлууд хэд дахин буурна. Мөн хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө ч 70-80 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.

    ”Тусгай замын автобусны төсөл”-ийг АХБ-аар дамжуулан БНХАУ-ын засгийн газраас техникийн туслалцаатайгаар, санхүүжүүлж нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд хотын босоо тэнхлэгт нийт 42,5 км замыг барьж байгуулах, 57 км замыг засварлах, 10 уулзварт өргөтгөлийн ажлууд хийгдэхээс гадна 146 тусгай замын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд оролцоно.



    2023 он хүртэл хэрэгжих энэ төслийн хэрэгжилт, явцын талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тэрээр нийтийн тээврийн салбарт олон шинэ хуудас нээх, аюулгүй тохь тухтай, ухаалаг систем нэвтрүүлэх энэ төслийн хэрэгжилтийг дэмжиж хамтарч ажиллахаа мэдэгдлээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Менингококкын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2017 оны 10 сарын 20
    МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
  • Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компани хайрга шигшиж байжээ
    2017 оны 10 сарын 20
    ”Иргэн бүр эрсдэлгүй орчин” байгаль орчны хяналтын сарын аяны хүрээнд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчид хамтран шөнийн эргүүл хийжээ.

    Шалгалтаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан “Бат-Адар” ХХК нь хайрга шигшиж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Тус компанийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж үйл ажиллагааг нь зогсоожээ.

    Хяналт шалгалт үргэлжилж байна.
  • Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид-№2
    2017 оны 10 сарын 20
    -Хор тайлагч-

    Айлсан ирж буй өвлийн улирлыг сануулах мэт Улаанбаатар хотод утаан хөшиг татаж эхэллээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй элдэв янзын өвчлөл нэмэгдэж, том томуу төст өвчний гаралт ихсэж буйг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тэгвэл утаанд хордохгүй, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинд нэрвэгдэхгүй байх боломжийг чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” брэнд олгож байгаа юм. “Хуба хаяа”-гийн таван ид шидийн нэг нь яах аргагүй ХОР ТАЙЛАХ үйлчилгээ нь билээ.

    Байгалийн цэвэр чацаргана жимсийг ямар ч хольцгүйгээр савладгаараа “Хуба хаяа” бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгардаг. Үүн шигээ хор тайлах үйлчилгээ нь ч бусдаасаа хавьгүй өндөр байдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь “Хуба хаяа”-гийн үндсэн түүхий эд болох чацаргана жимс нь хорт нэгдлийг саармагжуулах онцгой үйлчилгээтэйг “Хуба хаяа”-гийн зөвлөх инженер Д.Ганзориг хэлсэн юм. Тэрээр “Хоол хүнс, хүрээлэн байгаа орчноос авч байгаа бүх төрлийн хорыг тайлах чадвар чацаргана жимсэнд бий. Биологийн идэвхт бодисууд нь хорт хавдрын нянг дарангуйлж, энэ өвчнөөс ч урьдчилан сэргийлдэг” гэж байв.

    Чацарганы энэхүү хор тайлах үйлчилгээ нь агаарын бохирдлоос үүдсэн төдийгүй шарталт гээд бүх төрлийн хордлогыг тайлдаг аж. Үүгээр ч зогсохгүй хорт хавдраар өвдсөн хүмүүсийн гол эмчилгээ болдог химийн эмчилгээний явцад цацраг идэвхт бодист хордох нь элбэг байдаг. Тэгвэл энэ төрлийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс чацаргана жимс, “Хуба хаяа”-г тогтмол хэрэглэвэл цацраг туяаны хордлогыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой ажээ.

    Хор тайлагч онцгой үйлчилгээтэй чацаргана жимсний 100 хувь цэвэр охь “Хуяа хаяа”-г өдөрт нэг шилийг уухад л элдэв хордлогоос хамгаалах, дархлаагаа сайжруулах бүрэн боломжтой юм.

    Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид-№2
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ
    2017 оны 10 сарын 20
    Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналт Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг хураан авч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

  • Нийслэлийн НҮГ-ын дарга болон нэр бүхий хүмүүсийг АТГ-ынхан саатуулжээ
    2017 оны 10 сарын 20

    “Хангарьд” ордны наймдугаар давхарт байрлах нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга болон нэр бүхий хүмүүсийг АТГ-ынхан саатуулжээ. Өчигдөр АТГ-ынхан тус ажлын байранд нэгжлэг шалгалт хийжээ.
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 20
    УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
  • УИХ-ын дэд даргын албан тушаалыг хэн авах вэ
    2017 оны 10 сарын 20
    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын албан тушаалаас Ц.Нямдоржийг чөлөөллөө. УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан
  • Агаарын бохирдлын 10 хувийг тээврийн хэрэгслийн утаа эзэлж байна
    2017 оны 10 сарын 20
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.

    Өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан хийсэн бол өнөөдөр буюу 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан зохион байгууллаа. Маргааш, 20-ны өдөр “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийнэ.

    Өнөөдөр болсон “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Гэр хорооллын яндангийн утаанаас гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээрээс ялгарч байгаа угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, удаан эдлэгдсэн хуучин машин байгаа нь илүү их бохирдол үүсгэхэд нөлөөлж байна.

    2017 оны байдлаар Улаанбаатар хотод 380 мянга орчим өрх амьдардгаас 210 мянга орчим өрх инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч байгаагаас шалтгаалж муу усны цооног, бие засах газар, ил задгай хог хаягдлын хэмжээ төдий хэмжээгээр нэмэгдэж, хотын агаар, ус, хөрсний бохирдлыг ихэсгэх гол хүчин зүйл болж байна.

    Агаар орчны бохирдолд санаа зовнидог, бууруулах чиглэлд сэтгэл зүтгэлээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүхэн салбрт тулгамдаж буй асуудал, өнөөдрийн бэрхшээл, нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид хээргжүүлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Уг салбар хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт”, “Агаарын бохирдол, эрүүл мэнд”, “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт, шинжилгээ”, “Хотын экологийн систем, түүний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын РМ2.5-ийн судалгаа”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа”, “Улаанбаатар хотын тоосонцорын бохирдлыг бууруулах сайжруулсан зуухны хөтөлбөр”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Тааврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Өндөр технологи ашиглан авто машинаас ялгарах утааг бууруулах нь” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлэв.

    Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ЗТХЯ-ны газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнхнасан, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Б.Цацрал, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, холбоо мэдээллийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Ш.Амгаланбаяр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ч.Сономдагва, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн ахлах судлаач С.Лодойсамба, Нийслэлийн Тээврийн газрын дарга Х.Булгаа нарын зэрэг хүмүүс оролцож илтгэл хэлэлцүүллээ.

    Салбар хуралдаанд оролцогчид тээврийн хэрэгслийг хийн болон цахилгаан эх үүсвэртэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх боломжгүй элэгдэлд орсон газруудыг өнгөт хавтангаар хучих, ухаалаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны янданд шүүлтүүр суулгах, гэр хорооллын өрхүүд гүн боловсруулсан нүүрс түлшиндээ хэрэглэх зэрэг аргаар агаар, орчны бохирдлыг бууруулах боломжтой хэмээж байлаа.

    Нийтийн тээврийн хэрэгсэлд парк шинэчлэлт хийх, насжилт өндөр, утаа их хаядаг машинуудыг хэрэглээнээс гаргах, сайн чанарын шатахуун хэрэглэх, хүчилтөрөгч дутсанаас дутуу шаталт үүсдэгийг анхаарах зэргээр тээврийн хэрэгслээс үүсч байгаа агаар, орчны бохирдлыг бууруулж болно гэдгйиг судлаач, мэргэжилтнүүд хэлж байв.
  • Л.Энхрийлэн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 10 сарын 20

    Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Фүнокүва Харүкад цэвэр ялагдлаа.
  • Малын хулгайн гэмт хэрэг илрүүллээ
    2017 оны 10 сарын 20
    ​

    Булган аймгийн Баяннуур сумын замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил,
  • Ц.Нямдорж: Цаазын ялын талаар Ерөнхийлөгчийг сонсоно, би бол цаг нь болоогүй байхад халсан гэж үздэг
    2017 оны 10 сарын 20
    Хууль номын дагуу ажиллаж байгаа бол солихоо урьтал болгохгүй. Харин хууль бус үйлдэл байгаа бол засна. Олон жил миний дор ажиллаж байсан хүмүүсээс төрийн хэрэгт янз янзын байдлаар халдаж, зарчимаасаа хазайсан тухай дуулдаж байна. Хэрвээ үнэн бол бага зэргийн хөдөлгөөн хийнэ. Гэхдээ бөөнөөр биш. Зарим нэг өөрчлөлт оруулна.
  • Өнөөдөр болох үйл явдал
    2017 оны 10 сарын 20
    ​09:30 цагт

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт Бишрэлт зочид буудалд болно.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ
    2017 оны 10 сарын 20
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.19) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ
  • “Залуусаа нэмье” өдөрлөг болно
    2017 оны 10 сарын 20
    “Залуусаа нэмье” өдөрлөг болно
  • ”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ
    2017 оны 10 сарын 20
    ”Оргил рашаан сувилал” дуудлага худалдаагаар хувьчлагдсаныг зарлав. Ингэхдээ зарлагдсан үнийг нь гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авсаныг тодотгожээ. Хувьчлах асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, улс төрчдийн халаасанд орох гэж байна хардаж, ажилчид нь сувиллын барилга, газар нэгээрээ ор танихгүй хүний мэдэлд орж байгааг сануулсаар өдийг хүрсэн тус сувилал Д.Ганбат гэж хүний мэдэлд орсон байна.
4111 4112 4113 4114 4115 4116 4117
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    5 цаг 14 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    5 цаг 37 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    5 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    6 цаг 41 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    7 цаг 24 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    7 цаг 45 мин
  • Эмгэнэл
    8 цаг 2 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    8 цаг 2 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    8 цаг 16 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    8 цаг 57 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    9 цаг 17 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    9 цаг 52 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    10 цаг 4 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    10 цаг 14 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    10 цаг 40 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    10 цаг 49 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    11 цаг 3 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    11 цаг 9 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    11 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 42 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК