-
2017 оны 11 сарын 07
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй
-
2017 оны 11 сарын 07
Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд зам, даваа хаагдаагүй бөгөөд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар шуурхай мэдээ
-
2017 оны 11 сарын 07
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь
-
2017 оны 11 сарын 07
Уйлахгүй. Гэхдээ уйлна. Санахгүй. Гэхдээ санана. Дурсахгүй. Гэхдээ дурсана. Яагаад гэвэл тэдний үхэл зүрхийг минь нэгэн хором зогсоож, тэдний үлдээсэн гуниг сэтгэлийг минь нэг бус удаа сэмлэв. Яагаад гэвэл тэдний эр зориг цусыг минь нэгэн хором шатааж, тэдний хүсэл тэмүүлэл оюун санааг минь нэг бус удаа эзлэв.
-
2017 оны 11 сарын 07
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна
-
2017 оны 11 сарын 07
Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 07
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт болно.
-
2017 оны 11 сарын 07
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 68,792 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат
-
2017 оны 11 сарын 07
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
-
2017 оны 11 сарын 07
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонох анхааруулж байна
-
2017 оны 11 сарын 07
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2017 оны 11 сарын 07
Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн хүйтэн байна
-
2017 оны 11 сарын 06
Монгол Улс ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Свердловск мужийн Екатеринбург хотноо энэ сарын 3-7-нд болж буй “Өндөр технологи-ур чадвар” буюу “WorldSkills Hi-Tech-2017” тэмцээнд ОХУ-ын 16-28 насны залуусаас бүрдсэн тэргүүлэх компани, корпорацийн 29 баг мэргэжлийн ур чадвараа сорьж буй юм. Зөвхөн өөрийн орны залуусыг өрсөлдүүлдэг уг тэмцээнийг ОХУ дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд цар хүрээг нь өргөжүүлж олон улсын чанартай болгох зорилгоор Австри, Бразил, Казакстан, БНХАУ, Швейцарь, Өмнөд Африк зэрэг долоон улсыг дараа дараагийн тэмцээнүүдэд оролцуулахаар урьсны дотор Монгол Улс багтжээ.
Хоёр жил тутам болдог Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаа 2015 онд есөн мэргэжлээр оролцсон бөгөөд АНЭУ-ын Абу Даби хотноо саяхан болж өнгөрсөн 44 дэх удаагийн ур чадварын олимпод зургаан мэргэжлээр амжилттай өрсөлдөж, гагнуурын төрлөөр тусгай байрт шалгарсан нь “WorldSkills Hi-Tech”-д хүч сорих урилгыг хүлээж авах нэг шалтгаан болсон байна.
Урилга гардсан улс орнуудыг энэ удаагийн “WorldSkills Hi-Tech”-д ажиглагчаар оролцохыг урьсны дагуу Монголоос ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үйл явцтай танилцах, туршлага судлах, 2019 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эксперт багшийг чадавхижуулах, хоёр улсын үндэсний тэмцээнүүдэд суралцагчдыг харилцан өрсөлдүүлж, туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцохын хамт энэ сарын 4-нд ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоо буюу Залуу мэргэжилтэн, чадварлаг ажилчдын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Р.Н.Уразовтай Дэлхийн ур чадварын тэмцээнийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичиг байгуулснаар Дэлхийн ур чадварын стандартад суурилж хоёр орны мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулах, Дэлхийн ур чадварын тэмцээний чиглэлээрх ЕвроАзийн орнуудын хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, үндэсний багаа чадваржуулах, туршлага солилцох арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах боломж бүрдэж буй юм.
-
2017 оны 11 сарын 06
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай Улсад ажлын айлчлал хийж байна.
-
2017 оны 11 сарын 06
Испанийн Барселон хотод энэ сарын 8-наас 13-ны өдрүүдэд болох “Каса Азийн кино фестиваль”-д анх удаа Монголын таван уран сайхны кино гарах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуудагдаж буй уг фестивальд Монгол Улс 10 гаруй уран сайхны кино илгээжээ. Үүнээс Монголдоо саяхан нээлтээ хийсэн, Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан “Чингисийн хүүхдүүд”, Франц улсад зохион байгуулагдсан “Нэг улсаас нэг кино” наадмаас “Олны таашаалд нийцсэн Гран при”, Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн “Ээж” кино болон “Рэкет”, “ТҮЦ-ний охид”, “Өвлийн тууж” уран сайхны кино сонгогдсон байна.
Энэ талаар “Соёлын дистрибьютер” компанийн захирал, доктор Д.Цэнгэлээс тодруулахад “Уран бүтээлчдийн зүгээс анх удаа наадамд оролцож байгаа кино найруулагч болон продюсерүүдийг урих шаардлага тавьсан учраас энэ сарын 8-нд “Рэкет” киноны продюсер Б.Тайшир, “ТҮЦ-ний охид” киноны найруулагч Д.Галбаяр нар тус наадамд оролцоно. Испани оронд 100 гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тиймээс тэнд амьдарч буй монголчууд маань Монгол киногоо зорин очиж үзэх боломжтой. Өмнө нь Монголоос цөөн тооны кинонууд томоохон наадмуудад оролцдог байсан бол одоо олноороо зөвхөн онцлох орноор оролцож буй онцгой үйл явдал болж байна. Энэ бүхэн сүүлийн хоёроос гурван жилийн тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд бий болж байгаа” гэдгийг хэлж байв. Мөн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Францын Висоул хот, Щвейцарын Присбург, Солонгосын Бусаны олон улсын хүүхэд, залуучуудын кино наадмын захирлуудыг урьж, хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил, тус хотуудад 5-10 Монгол кино сонгогдож, онцлох орноор оролцуулахаар болсон байна.
-
2017 оны 11 сарын 06
Ихэнх нутгаар цас ихээр орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
-
2017 оны 11 сарын 06
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах болон халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аваар ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо.
Дорнод аймгийн цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад санал хүргүүлснээр энэ оны 11-р сарын 10-наас 2018 оны 4-р сарын 1-нийг хүртэл энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна.
2017 оны эхний 10 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 502 удаа гарсан бол нийт зам тээврийн ослын 21.7 хувийг согтуугаар жолоодсон явдал эзэлжээ. Үүний улмаас 17 хүн нас барсны 4 нь мотоциклоос шалтгаалсан байна.
Халтиргаа гулгаа ихтэй өвлийн цагт мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
-
2017 оны 11 сарын 06
Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26302 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулбал 1.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1021 үйлдэл бүртгэгдсэн нь 8.8 хувиар буурлаа хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж онцлов.
Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1841 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 294 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 78 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна.
Харин Замын цагдаагийн албаны мэдээллээс үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
-
2017 оны 11 сарын 06
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулж буй “Сонор-2” үйл ажиллагааны хүрээнд Хархорин худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г-г олж тогтоожээ.
-
2017 оны 11 сарын 06
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардал”-ын болон “13 дахь сарын цалингийн даатгал”-аас буцаан авах ёстой мөнгөө аваагүй дараах нэр бүхий иргэд яаралтай холбоо барихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уриалж байна. Эдгээр хүмүүс дараах материалыг өөрийн биеэр авчирч өгөх юм байна. Үүнд:
-Гадаад паспорт, иргэний үнэмлэхний эх хувь
-Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга орно.
Даатгал авах боломжтой хүмүүсийн нэрийн жагсаалтыг ЭНДЭЭС үзэх боломжтой.