зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4229 4230 4231 4232 4233 4234 4235
  • Охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
    2017 оны 10 сарын 20
    Охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
  • У.Хүрэлсүх: С.Бямбацогт сайд эрч хүчтэй, сайн ажилласан
    2017 оны 10 сарын 20
    У.Хүрэлсүх: С.Бямбацогт сайд эрч хүчтэй, сайн ажилласан
  • УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нар дэвшиж байна
    2017 оны 10 сарын 20
    Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга,
  • УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ
    2017 оны 10 сарын 20
    Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах товтой байсан.
  • В.Путины дахин сонгогдох магадлал 80 гаруй хувьтай байна
    2017 оны 10 сарын 20
    ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн
  • УИХ-ын дэд дарга болон байнгын хорооны дарга нар томилогдоно
    2017 оны 10 сарын 20
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14.30 цагаас хуралдахаар товложээ
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тамгаа гардлаа
    2017 оны 10 сарын 20
    БОАЖ-ын сайдаар томилогдсон Н.Цэрэнбат БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролоос тамгаа гардаж авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамгаа хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин байлцсан бөгөөд тэрбээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын үед энэ яам үндсэн чиг үүргийнх гэдгээ хадгалж чадсан. Д.Оюунхорол гишүүн БОАЖ-ын сайдаар 2 удаа сонгогдон ажиллахдаа маш сайн ажилласан гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Түүний эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд БОАЖ-ын шинэхэн сайд Н.Цэрэнбатад амжилт хүссэн юм.







    БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол шинэ сайдад хандан “Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Мэргэжлийн баг хамт олонтойгоо олон ажлыг хамтарч эхлүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын томоохон хуулиудыг батлуулсан хэдий ч хүлээгдэж буй асуудал байгаа. Тиймээс эхлүүлсэн ажлуудыг маань үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ хувиар та бүхэнтэй цаашид хамтарч ажиллах болно. Алжын өндөр амжилт хүсье” хэмээлээ.
  • Оюутнууд орон байрны хулгайн гэмт хэрэг илрүүлжээ
    2017 оны 10 сарын 20
    Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
  • Ерөнхийлөгч Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 10 сарын 20
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Раул Кастрогийн мэдчилгээг уламжилж, Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа.

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж тодорхой ажлууд эхлүүлсэн талаар Элчин сайд уулзалтын эхэнд танилцууллаа. Тус улсаас Монгол Улсад элэгний үрэвслийн болон чихрийн шижин өвчний эсрэг эм нийлүүлэхээр ажил эхэлсэн, үлийн цагаан оготно устгах, хоёр улсын биеийн тамир спортын байгууллагуудын хамтын ажиллагаа, Куба Улсын тамирчид 2020 оны олимпийн бэлтгэлийнхээ зарим хэсгийг Монгол Улсад ирж хийх саналтай байгаа зэргийг тэрбээр дурдлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Куба Улсын нарийн мэргэжлийн эмч нар гадаад улс орнуудад ажиллах боломжтой болсон талаар сонссоноо дурдаад Монгол Улсад амны хөндийн эрүүл мэндийн асуудал ихээхэн тулгамдаж байгааг шийдвэрлэхэд тус улстай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Учир нь, Куба Улсын эрүүл мэндийн салбарынхан энэ чиглэлээр ихээхэн мэргэшсэн туршлагатай юм.

    Монгол Улс, Куба Улс хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоосон. Куба нь Америк тивийн улс орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс юм. Цаашид хоёр орны харилцааг өргөжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах тухайд уулзалтын үеэр талууд санал солилцлоо.
  • УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөхийг Ц.Нямдоржоос хүсчээ
    2017 оны 10 сарын 20
    УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа Хууль зүй дотоод хэргийн сайд
  • Штабын дадлага, сургууль болов
    2017 оны 10 сарын 20
    Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдсөн осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургуулийн удирдамж”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр тус тус батлуулан, инженерийн хангамжийн байгууллагууд болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрыг хамруулан дадлага, сургуулийг зохион байгуулав.

    Уг штабын дадлагад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болон инженерүүд дээрх 5 байгууллагын шуурхай бригад, техник хэрэгслийн бэлэн байдлыг газар дээр нь очиж цагийн байдлын дагуу хийгдэж буй үйл ажиллагааг шалгаж, зөвлөгөө өгч ажиллав гэж Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээллээ.
  • Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна
    2017 оны 10 сарын 20
    Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.
    Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажилласан байна.
    Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.М нь хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамал каннабис хоёр уутыг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн этгээд нь мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсныг шалгалтаар тогтоожээ.
    Мөн постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид Сэлэнгэ аймгийн харьяат Ш.Т нь хууль бусаар 8 м/куб банз тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.
    Лүн сум дахь хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн С.Б нь 18 ширхэг туламласан тарвагыг “Т.Кролла” маркын автомашиндаа тээвэрлэж явсныг илрүүлжээ.
    Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байгаа юм.
  • 18 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явжээ
    2017 оны 10 сарын 20
    Төв аймгийн Цагдаагийн газрын Лүн сум дахь байнгын хяналтын пост 24 цагаар
  • ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа
    2017 оны 10 сарын 20
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг тамгаа гардаж авлаа. томилогдсон С.Чинзоригт Хөдөлмөр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Н.Номтойбаяр яамны тамга өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа тайланг хамтаар хүлээлгэн өгсөн юм.

    Сайд нарын ажлыг хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ салбарт ажиллаж байсан, төрд олон жил зүтгэсэн туршлагатай хүн ирж буйг онцлоод сайд нарт амжилт хүслээ.

    Тамга гардуулж өгөх үеэрээ сайд асан Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг сайн мэдэх хүнд ажлаа өгч байгаадаа олзуурхаж буйгаа илэрхийлээд эхлүүлсэн ажлаа амжилттай үргэлжлүүлэхэд УИХ-ын гишүүний хувьд туслаж дэмжинэ гэдгээ хэлж, таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье” гэлээ.

    Шинээр томилогдсон сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон, та бүхэнтэй хамт сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ирж байгаадаа баяртай байна. Энэ яаманд би дэд сайдаар найман жил ажилласан, мөн Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан та бүхэнтэй хамтраад салбарынхаа асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллаж чадна гэж үзэж байна. Н.Номтойбаяр сайдын хувьд шинэ залуу хүн хоёр яамыг нэгтгэж, үндсэн чиглэлийн яам болгож богино хугацаанд багагүй ажил хийсэн. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон, Ахмадын насны хишиг гээд олон шинэ ажлыг хэрэгжүүлсэн. Цаашдаа ч бидний ажлыг мэдэх хүний хувьд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Номтойбаяр сайдад та бүхнийхээ өмнөөс амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
  • Ц.Нямдорж цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзана
    2017 оны 10 сарын 20
    Хууль зүй, дотоод хэргийн
  • Live: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан
    2017 оны 10 сарын 20
    Live: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан
  • Охины шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2017 оны 10 сарын 20
    Хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх таван настай охиноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шаардлагатай
  • Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо
    2017 оны 10 сарын 20
    Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

    Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН;

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээд хүлээлгэн өгч байна, ерөнхий сайдын орлогчийн ажлыг нэр төртөй, хариуцлагатай сайн авч явж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гээд ажлын амжилт хүслээ.

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ерөнхий сайд бид хоёр 24 жилийн өмнө танилцснаас хойш баг болон ажиллаж байна. Ард түмэнд амласан амлалт бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Сонгогчдынхоо итгэлийг дааж, өгсөн үүрэг даалгаврыг захирах, захирагдах ёсны дагуу хариуцлагатай гүйцэтгэх болно гэлээ. Ажил хүлээлцэхэд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд байлцлаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР;



    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа Ж.Мөнхбат шинэ сайдад Монгол улсын Засгийн газрын ачааны хүнд, ар талыг үүрч явдаг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд баяр хүргэе гээд ажлын амжилт хүслээ.

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд танхимын зарчмаар ажиллаж, хүнд хүчир албыг нэр төртөй, амжилттай хашиж ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт ерөөе гэв. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ;



    Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга П.Ариунболд, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба нар байлцаж, яамны тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

    ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шинэ сайд болон яамны хамт олонд хандан Монгол улсын ерөнхий сайд танхимын гишүүддээ сахилга хариуцлагатай, дэг журмыг тогтоон зөвхөн хуулийг мөрдөж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг үүрэг болгосныг уламжлаад үүнийг ЗГХЭГ-ын даргын хувиар хатуу шаардаж ажиллана гэдгээ анхаарууллаа

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн;



    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс 3 дахь сайд Монгол улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ.

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажиллассан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол улсын гал голомтыг сахиж байгаа баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар,хэлтсийн дарга нар байлцлаа

    Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ;



    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Сайд асан А.Цогцэцэг Д.Сарангэрэл сайд энэ салбарт шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллах явцдаа Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхитэй ажилласаар ирсэн. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.

    Тамга хүлээлцэхэд МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон ЗГХЭГ-ын газаар,хэлтсийн дарга нарын төлөөлөл байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • Дулааны цахилгаан станцууд 14-17 хоногийн нөөцтэй байна
    2017 оны 10 сарын 20
    Засгийн газар анхны хуралдаанаа яг одоо өргөтгөсөн хэлбэрээр явуулж байна.
  • Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ
    2017 оны 10 сарын 20
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ.

    Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа зарлалаа.

    Өргөтгөсөн хуралдаан 12 цагаас Төрийн ордонд эхэлж, Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, яам, агентлагийн удирдлагууд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4229 4230 4231 4232 4233 4234 4235
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК