зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4232 4233 4234 4235 4236 4237 4238
  • Чуулганы хуралдаан эхэлж, сайдын томилгоог хэлэлцэж байна
    2017 оны 10 сарын 19
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга танилцуулан батлав.

  • Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид-1
    2017 оны 10 сарын 19
    -Шилдэг хүнс-

    Амин дэмийн хаан чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” брэндийн таван ид шидийг цувралаар танилцуулъя. “Хуба хаяа” бол шилэнд савласан чанар нь алдагдаагүй цэвэр чацаргана жимс. Үндсэн бөгөөд цор ганц түүхий эд нь ч ердөө л чацаргана жимс билээ. Иймээс эхний ид шид нь ШИЛДЭГ ХҮНС юм.

    Шилдэг гэсэн тодорхойлолтыг олон улсын эрүүл мэнд, хоол судлалын байгууллагууд өгсөн гэдгийг юун түрүүнд тодотгоё. Учир нь чацаргана жимс нь биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулсан эмчилгээний 10 хүнсний нэгд ордог юм байна. Энэ талаар “Хуба хаяа” үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзориг “Чацаргана бол супер хүнс. Бусад жимсэнд байгаа үнэт нэгдлүүдийг хамгийн зохист хэмжээгээр өөртөө агуулдаг. Жишээ нь лууван бол А витамины хамгийн өндөр агууламжтай ургамал гэдэг ч чацарганы А витамины агууламж нь луувангийнхаас гурав дахин өндөр байдаг. С витамины агууламж жүржээс дөрөв дахин өндөр гээд хүнд хэрэгцээт бодисыг маш өндөр тунгаар агуулсан хоол хүнс юм. Тэр ч утгаараа дэлхийн эмчилгээний чанартай шилдэг 10 хүнсний тоонд багтдаг” гэлээ. Өөрөөр хэлбэл, хүн жимс, жимсгэнээс авах ёстой бүх амин дэмээ өдөрт ердөө ганцхан шил “Хуба хаяа”-г уухад л бүгдийг нь бүрэн нөхөж, дархлаагаа сайжруулах боломжтой юм байна.
  • Ж.Батзандан: Хилийн чанд дахь монголчууд 300 сая ам.доллар оруулж ирж байна
    2017 оны 10 сарын 19
    УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох
  • Шинээр томилогдоод буй сайдуудад хэн ямар үг дайв
    2017 оны 10 сарын 19
    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын долоон гишүүний томилгоог хэлэлцэж, Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, ХНХ-ын сайдаар С.Чинзориг нарыг томилсон юм. Тэгвэл шинэ сайдуудад хэн, ямар үг дайсныг багц 24 буландаа онцолж байна.

  • Сэлэнгийн газар хөдлөлт Дархан, Эрдэнэтэд мэдрэгджээ
    2017 оны 10 сарын 19
    Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын19-нд 50.37 өргөрөг, 105.05 уртрагт буюу Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас хойш дөрвөн километрт 00.49, 03.00 цагт таван магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
  • Долоон сайдыг томилно
    2017 оны 10 сарын 19
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас зарлагджээ. Чуулганы хуралдаанаар томилогдоогүй үлдсэн долоон сайдыг үргэлжлүүлэн томилох юм.
  • “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан боллоо
    2017 оны 10 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Энэ ажлын хүрээнд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийх юм. Эдгээрийн эхнийх нь болох “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

    Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар хөтлөн явуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн эрх байдаг билээ. Уг эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж шийдвэрлүүлэх зорилготой Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ТББ-ууд, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулна. Өнөөдөр “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан болж байна. Маргааш “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, баасан гаригт “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн 3 салбар хуралдааныг зохион байгуулна.

    Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээ нь агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна. Статистик мэдээг дурдвал 2017 оны байдлаар Улаанбаатарт 380 орчим мянган айл өрх амьдардгаас 166 мянган өрх гэр бүл буюу 33,6 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогдсон, 201 мянган өрх буюу 52,8 хувь нь ердийн галлагаа, 9900 өрх буюу 2,6 хувь нь нам даралтын зуух, 3800 өрх буюу 0,99 хувь нь цахилгаан халаагуур ашиглаж байна.

    Агаарын бохирдолд санаа зовнидог, энэ чиглэлд сэтгэл зүрхээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүгд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбоглолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ нийслэл хотынхон Монгол Улсын ДНБ-ний 65,4 хувийг бүтээж, аж ахуйн нэгжүүдийн 70 хувь, их дээд сургуулийн 95 хувь төвлөрдөг. Улсын ачааллын 80 хувийг үүрдэг Улаанбаатарт нийт сургууль, цэцэрлэгийн 29-хөн хувь ногддог гэлээ. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь Дулааны цахилгаан станцууд, нам даралтын зуухнаас, 4 хувь нь шороо тоос, хөрсний бохирдлоос үүсдэг юм байна. Иймд нийслэлийн гэр хорооллыг одоо байгаагаас нэмж тэлэхгүй, нийслэлд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоог хязгаарлаж, зөвхөн стандартад заасан зуух борлуулах, гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэх, цахилгаан халаагуурыг дэмжих, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ.

    Хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Илтгэгчид гэр хорооллыг цахилгаан халаалтад шилжүүлэх, орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх, халаалтын зуухтай зарим томоохон хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох, жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх зэрэг аргуудын талаар тайлбарлан ярьцгаав.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 19
    09:00 цагт: Санхүүгийн зохицуулах Хорооноос ”ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН”-ыг зохион байгуулна. ”Корпорэйт” зочид буудлын ”Конвеншн” төвийн ”Эвент холл” танхим-д
  • Засгийн газрын найман гишүүнийг томиллоо
    2017 оны 10 сарын 19
    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2017.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2017 оны 10 сарын 19
    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 19-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ
    2017 оны 10 сарын 19
    Хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ
  • Долоон улаан мэнгэтэй Шарагчин туулай өдөр
    2017 оны 10 сарын 19
    Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 19
    Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
  • Чуулган: Д.Цогтбаатарыг гадаад харилцааны сайдад 91.3 хувиар дэмжлээ
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна.
  • Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
    2017 оны 10 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна. Захирамжийн гол зорилго тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлаж байгаа бөгөөд гишүүнээр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлаг ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг дундын мэдээллийн санд оруулах мэдээлэл бүрдүүлэгч байгууллагуудад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлын төслийг танилцуулж, санал авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа
    2017 оны 10 сарын 18
    16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа
  • Чуулган: Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томиллоо
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэв. Энэ үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэв.
  • Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид уг нь ойлголцсон байсан. Та харамсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа гэдгийг Ерөнхий сайдад шууд хэлье. Энэ бол алдаа. Олон нийтийн дэмжлэгийг авах байсан боломжоо та алдсан” гэх зэргээр байр сууриа илэрхийлэв.
    Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатийн хэлсэн үгийг хэтэрхий улстөржсөн өнцгөөс хандаж байна хэмээн үзэж, Засгийн газрыг огцруулахаас өмнөх байр суурь, хэлсэн үгнээсээ АН-ынхан буцаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
    Тэрбээр ”Нэр нь орж ирсэн бүх сайд нарт баяр хүргэе. АН-ын гишүүдийн хэлж ярьж байгааг сонсоод ичиж сууна. Засгийн газрыг огцруулаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хувь дэмжиж хамтарч ажиллана гэж хэлчихээд өнөөдөр АН-ынхан үгнээсээ буцаж байгааг ойлгохгүй байна. Огцруулахад нь 100 хувь оролцчихоод, өвөл хаяанд ирчихээд байхад ярьсан хэлснээсээ буцаж улс төр хийх нь арчаагүй үзэгдэл юм. Та бүхэн мэдээж сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгааг ойлгож байна. МАН муухай л харагдаж байвал та бүхэнд сайхан байгаа байх. Засгийг газрыг яаралтай байгуулах цаг үе ирээд байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд танхимдаа ажиллах сайд нараа бодож оруулж ирсэн. Төрийн ажил гэдэг залуу, ахмад, дунд гурван үеэс бүрдсэн залгамж чанараа гээлгүй явах ёстой. Ингэж байж ч суралцана. МАН-ын үнэт зүйл боловсон хүчиндээ байдаг. Манай намын үнэт зүйл эв нэгдэл дээрээ тогтдог. МАН-ын үнэт зүйл гэдэг бол төрийн ажлын дадлага туршлага оюуны үнэт зүйл дээрээ тулгуурладаг. Тийм учраас эдгээр болзлыг хангасан хүмүүсийг Монголын төрд сайдаар оруулж ирсэн гэдэгтэй санал нийлж байна. Бид ажлаа муу хийж унаагүй. Олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Үүнийгээ бид дотроо ярилцах ёстой байсан. АН-ынхан тавлаж байгаа юм шиг хэлж байна л даа. Энэ нь манай бүлгийн 65 гишүүн дор бүрээ нэгийг бодох цаг нь ирсэн гэдгийг харуулж байна. Ө.Энхтүвшин, Н.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын хувьд монголын парламентын амьд архив, өв тээгчид нь гэж би бодож байна. Бид энэ өв тээгчдээсээ суралцах ёстой. Шинэ залуу гишүүдэд хандаж хэлэхэд хаана, хэзээ, юу ярьж, хэлэхээ бодож сур” гэсэн юм.
  • Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандлаа
    2017 оны 10 сарын 18
    Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.

  • С.Батболд: Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй
    2017 оны 10 сарын 18
    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
4232 4233 4234 4235 4236 4237 4238
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 49 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 31 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 31 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 31 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 31 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК