зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4235 4236 4237 4238 4239 4240 4241
  • Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороо орно
    2017 оны 6 сарын 16
    2017 оны 06 дугаар сарын 15-ны 20 цагаас 06 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • ​Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ
    2017 оны 6 сарын 15
    Хан-Уул дүүргээс гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор “Гэртээ харих зам” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

    Энэ хүрээнд өөрийн гэсэн гэр оронгүй, тэнэмэл иргэдийн бүртгэлийг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд 96 иргэнийг дахин бүртгэлжүүлж, сүрьеэгийн илрүүлэг, дотор, мэдрэл, БЗХӨ-ний үзлэгт хамруулжээ. Мөн бүртгэлд хамрагдсан 3 иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, 11 иргэнийг бичиг баримттай болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
  • Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэл өглөө
    2017 оны 6 сарын 15
    НҮҮР БCШУСЯ СӨБ БАГА, ДУНД ДЭЭД СОЁЛ, УРЛАГ ШИНЖЛЭХ УХААН СПОРТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ
    ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ
    Нүүр хуудасҮйл явдалТөрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх чиглэлийг өглөө
    


    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.06.15/ төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцав.

    БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын эхэнд “Өнөөдөр бид Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилгоор та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.

    2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Тухайлбал, ХААИС, МУИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй болохыг энэ үеэр мэдээллээ. Түүнчлэн МУБИС зэрэг зарим сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүйгээр тэвчиж болох зардлаа хэмнэн, багш ажилчдынхаа цалинг нэмэхээр төлөвлөөд байгаагаа ч дуулгав.

    БСШУС-н сайдын төрийн өмчит их, дээд сургуулиудад өгсөн үндсэн чиглэл:

    Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

    Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

    Гурав. Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

    Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.

    Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах.
  • Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өргөн мэдүүллээ.

    Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах, банкны үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

    ЭЗХАОУБ-ыг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улс тус хэлэлцээрийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №223 тоот “Хэлэлцээр батлах тухай” зарилгаар баталсан байна.

    ЭЗХАОУБ-ны 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Хэлэлцээр болон банкны Дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн протокол, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протокол, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ.

    Энэ хүрээнд Олон улсын гэрээний тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 8 дугаар зүйлийн 2, 9 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкыг байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколыг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлэн, улмаар УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, холбогдох санал дүгнэлтийг гаргасан юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • ”Хархорин” захад хонины махны үнэ хамгийн хямд байна
    2017 оны 6 сарын 15
    Махны дундаж үнэ

    2017 оны 6-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6710 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8150 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.2 хувиар буюу 220 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.8 хувиар буюу 200 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 6-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 6-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 0.6 хувиар буюу 5 төгрөгөөр өссөн байна.
  • Автозамын өргөтгөлийн ажил хийж байна
    2017 оны 6 сарын 15
    Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна. Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна
    2017 оны 6 сарын 15
    Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд эхэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн өдөр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

    Хоёр хөрштэйгээ сайн нөхрийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг ч тэмдэглэв.

    13 дугаар чуулганаар гурван улсын 350 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарц зэргээ ярилцана. Эдгээрийг гурван улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн, бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин хэллээ.

    Гурван улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, хамтын ажиллагааг эхнээсээ дэмжиж ирсэнд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү Ерөнхий сайдад талархал илэрхийлэв. БНХАУ-д саяхан байгуулагдсан “Хятад-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-т 150 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтран ажиллах таатай боломж бүрдсэнийг хэлээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарахыг хүслээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр гэж үзэж байна. Тэрээр энэ хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран ажиллаж байгаа давуу талаа ашиглан бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

    Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран шийдвэрлэх зэргийг хэлэлцэж байна.

    Мөн уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаан болох юм.

    Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна. Тухайлбал ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар, БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өсөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шадар сайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар үүрэг өглөө
    2017 оны 6 сарын 15
    БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Монгол Улсын Шадар сайдад ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Хуралдааны эхэнд ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү “Говь” ХХК-д гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.









    Тэрбээр, тус үйлдвэрийн дээврийн нэмэлтээр хийсэн модон мансардны хэсэг галд шатсан. Харин үйлдвэрийн барилгын үндсэн бүтээцэд гал ороогүй. Ер нь дээврийн хэсгээс үйлдвэрийн барилгын үндсэн бүтээцэд гал оруулахгүй байхыг чухалчилж ажилласан. Тийм ч учраас барилгын үндсэн бүтээцэд гал оруулалгүй, техник, тоног төхөөрөмжийг хамгаалан ажиллаж чадлаа. Дээврийн хэсгийн галыг унтраахад олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан гэж тодотгов.

    Мөн ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэр байна. Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулаад байгаа юм.

    Энэ үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд асч байгаа түймэрт цэргийн албан хаагчдыг дайчлах хүсэлтийг хурандаа С.Залуухүү Шадар сайдад уламжиллаа.

    Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгааг тодотгов. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийжээ. Гэвч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй тул амжилтгүй болсон байна. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн мөнгө шийдэж өгсөн байна. Энэ пуужин нь долдугаар сард орж ирэх аж. Одоогоор бороонд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэлээ.

    Мөн энэ үеэр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллийн талаар ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцуулсан.



    Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллага, албан хаагчдад үүрэг чиглэл өглөө.

    Тухайлбал, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан, Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялагийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг үүрэг болголоо.

    Мөн Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтыг мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ-т хүргэж байх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөл байдалд хэрэгжүүлэх чиглэлийг өгөв.

    Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт Түймрийн эрсдэл ихтэй бүх нутгуудад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг байгуулах, урамшуулалт морин эргүүл ажиллуулах, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, түймэр унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг, чиглэл хүргүүлэхийг Улсын Онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн даргад даалгалаа.

    Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг хуулийг дагуу тогтоон, хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулан, ялангуяа нийслэлийн ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, нутгийн иргэдийг татан оролцуулах, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагаас дэмлэг авах саналаа холбогдох журмын дагуу яаралтай танилцуулан шийдвэрлүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчид гал түймрийн нөхцөл байдлыг талаар мэдээлэл хүргэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Шуурхай мэдээ: Говь ХК-ийн байранд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
    2017 оны 6 сарын 15
    Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
  • Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо
    2017 оны 6 сарын 15
    Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.



    Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.



    Хотын дарга С.Батболд нээлтийн үгэндээ “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна.” гэлээ.

    Оргил салбарын анхны үйлчлүүлэгчдэд гарын бэлэг гардууллаа



    УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараар үйлчлүүлсэн анхны иргэдтэй уулзаж, гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа. Өнөөдөр төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг олголоо. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн залуу хосуудад шинэ төрсөн ихрүүдийнх нь гэрчилгээг хотын дарга олгож, эрүүл саруул өсч торнин сайн хүн болохыг ерөөлөө.



    Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • ЭЕШ математик, газарзүйн шалгалтаар үргэлжилнэ
    2017 оны 6 сарын 15
    2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.
  • Шуурхай: Монголбанк бодлогын хүүгээ дахин буурууллаа
    2017 оны 6 сарын 15
    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэжээ.
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.
  • Үүл буудах пуужин дуусч, аюулгүйн нөөцдөө оржээ
    2017 оны 6 сарын 15
    Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар болсон талаарх мэдээллийг бид хүргэсэн. Учир нь хэт халалтаас үүдэн хаврын тариалалт удааширч, жимс жимсгэнийн тариалалтад ч мөн хуурайшилт сөргөөр
  • ”Херо”-ийн Б.Баатар болон бусад хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан ард түмнийг хагалан бутаргах, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах шинжийг агуулсан мэдээллүүдэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Энэ талаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар мэдээлэл хийлээ.
  • Д.Энхцэцэг: 44833 иргэний сонголтод ”түр хасав” тэмдэглэгээ хийсэн
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
  • Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан, одонг Жанжин туганд зүүж өгсөн юм.

  • “Эерэг 24”-ийн сурвалжлага: Уран дархчуудад уламжлалаар ирээдүйг гоёх боломж бүрдлээ
    2017 оны 6 сарын 15
    Сурвалжлага: Уран дархчуудад уламжлалаар ирээдүйг гоёх боломж бүрдлээ
    Монгол уламжлалаа өвлөн суралцаж яваа залуу уран дархчуудыг чадавхижуулах, монгол гоёл чимэглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой төслийг “Эерэг 24” буландаа онцолж байна.
    Түрүүлсэн дархчууд гадаадад суралцана
    Монгол уран дархчуудын ур ухаан шингэсэн бүтээлүүд бүхий “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” үзэсгэлэн өчигдөр “Art House”-т нээгдлээ. Ням гариг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааны бүтээлүүдийг дэлгэсэн байна. Залуу уран дархчуудын алт, мөнгө, хүрэл, зэсээр урлаж эрдэнийн чулуугаар гоёсон бүтээлүүд гадаад, дотоодын үзэгч олны нүдийг хужирлалаа. Үзэсгэлэнд уралдаанд оролцсон 29 уран бүтээлчийн 64 бүтээл тавигдсанаас ээмэг, бөгж, зүүлт гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулсан юм. Мөн үйлдвэрлэн борлуулж болохуйц бүтээлийг давхар шалгаруулжээ.
    Бугуйвч, зүүлт төрөлд нэгдүгээр байрыг “Бүрэн сүх” компанийн уран дархан Э.Отгонбаатар “Хөх гал” бүтээлээрээ хүртсэн бол удаах байруудад Б.Батболд, Ц.Болор-Эрдэнэ нарын уран дархчуудын бүтээл шалгарчээ. Э.Отгонбаатар дархны хувьд мөн ээмэгний төрөлд тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд үйлдвэрлэн борлуулах боломж бүхий бүтээл гэсэн төрөлд мөн шалгарч гурван шагналын эзэн болсон юм. Ээмэг урлалын төрөлд дэд байрыг уран дархан Х.Гантуяа, гутгаар байрыг уран дархан Д.Баатарсүрэн нарын бүтээл эзлэв. Харин бөгжний урлалын төрөлд тэргүүн байрт уран дархан Б.Батболд шалгарч мөн л хос шагналын эзэн болов. Уран дархан Н.Гантулга, Д.Баатарсүрэн нарын урласан бөгжнүүд удаах байрын шагналыг эздэдээ авчирсан юм.
    Төрөл тус бүрт түрүүлсэн дархчууд гадаадад уран дархны чиглэлээр суралцах эрхийн бичгээр, удаах шагналын эзэд багаж худалдан авах 1.000.000-1.500.000₮-өөр шагнуулсан юм.

    Тэргүүн байруудын эзэн Э.Отгонбаатар: Хөх гал бүтээлийг маш бага зардлаар хийсэн
    Уран дарханаар ажиллаад хэр удаж байна?
    Зураач, мужаан, сийлбэрчнээр ажиллаж байгаад уран дархны урлалд суралцаж байна. Нэгэнт дүрслэх урлагт хөл тавьсан учир аль аль талд нь хослуулаад явъя гэж бодсон болохоор дархны мэргэжилд суралцаж байна. Одоо ажилладаг “Бүрэн сүх” компанийнхаа захирал Б.Галцэцэг эгчээсээ уран дархны чадваруудыг сурч байгаа.
    Бугуйвч, зүүлт болон ээмэг төрөлд түрүүллээ. Таны бүтээлүүд яагаад шалгарсан гэж бодож байна?
    Би аль болох монголжуу, тэгсэн хэрнээ орчин үеийн хувцас дээр зохицох зүйл бүтээе гэж бодсон. Гол нь шинэлэг байдал нь их нөлөөлсөн байх. Бүтээлүүд маань орчин үетэйгээ хэр нийлсэн бэ гэдгээрээ л шалгарсан байх. Уламжлалаар ирээдүйг гоёж болохыг харуулсан юм болов уу гэж бодож байна.
    Бас үйлдвэрлэн борлогдох боломжтой гэсэн шагнал хүртсэн.
    Тийм ээ. Хөх гал бүтээлийг маш бага зардлаар хийсэн. Мөнгө, монгол арьс ашигласан. Чулуу нь замагт мана, гартаам зэрэг монголд байдаг чулуунуудын жижиг өөдсүүдийг ашиглаад хийсэн.
    Хөх гал бүтээлээ урлахад хэр их хугацаа зарцуулсан бэ? Зардал мөнгөө яаж зохицуулав?
    Бөртэ чоно, Гоо маралын дүрслэлийг хүннүгийн олдвороос санаагаа авч баяжуулсан. Сар гаруйн хугацаанд хийсэн. Үнэт эдлэл худалдан авч байж хийж байгаа учраас зардлыг “Бүрэн сүх” компани маань гаргасан. Намайг дэмжсэн Б.Галцэцэг эгч болон үйлдвэрийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
    Гоёл чимэглэлийн анхдугаар уралдаанд оролцсоны ач холбогдол юу байв?
    Дархчууд маань уламжлалт зүйлээ маш сайн хийж байгаа. Түүнийгээ орчин цагт, ирээдүйд нийцүүлэхэд хувь нэмрээ оруулахыг гол зорилгоо болгож буй төсөл юм. Энэ хөтөлбөрт оролцсоноор илүү их туршлага хуримтлуулж байна. Иймэрхүү юм хийж болох юм байна гэсэн санаа бас авч байна. Миний хувьд уран дархны нарийн гүйцэтгэл, өнгөлгөө зэргээрээ дархчуудтай эн зэрэгцэнэ гэж бодохгүй байгаа. Уран дархны урлагийг насаараа сураад ч барахгүй гэж боддог.
    Уран дархчууд бүтээлүүдээ гадаадад гаргах боломж хэр байдаг вэ?
    Дэлхийн зах зээлд монгол гоёл чимэглэлийн төрөл сайн гарч эхлээгүй. Итали, Франц зэрэг Европын орнууд бол гоёл чимэглэлээ брэнд болгосон байгаа. Монгол брэнд дэлхийн тавцанд хүрэхэд хэцүү байна. Хэрвээ гарц байдаг бол манай уран бүтээлчдийн чадал чансаа бол огт гологдохгүй.

    “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” нэртэй энэхүү уралдаан нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Щвейцарийн Хөгжлийн агентлаг (SDC)-ийн хамтын төслийн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээнүүдийн нэг нь юм.
    Монголын гоёл чимэглэлийн урлалыг хөгжүүлэхийг зорьж буй уг төсөл дахин нэг жил үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь уран дархны урлалыг дэмжихээс гадна боловсрол, эдийн засгийн үүднээс ашиг тустай байхыг зорьжээ.
    GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Ц.Батболд: Жуулчид Монголд ирээд монгол уран дархан монгол алтаар хийсэн гоёл чимэглэлийг худалдан авах дэлгүүртэй болж болно
    Монгол гоёл чимэглэлийн урлалыг хөгжүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлээд нэг жил болжээ. Уран дархчуудын талаар ямар дүгнэлттэй болсон бэ?
    Өнгөрсөн хугацаанд миний олж авсан мэдээллээр уран дархчууд маань маш их тэвчээртэй хүмүүс юм байна. Жижиг, нарийн зүйлүүдийг хатгаж, урлана гэдэг хүнээс тэвчээр их шаарддаг. Нөгөө талаар тэд сэтгэхүй сайтай хүмүүс. Юуг, хэнд зориулж хийх вэ, бүтээлээ яаж урлах вэ гэдгээ мэдэж байдаг. Гуравдугаарт яг хүнд зориулж хийж өгдөг учраас хүнийг мэдэрч чаддаг. Бүтээлийн эзний зан характерийг мэдрэх ёстой байдаг. Иймээс маш олон талын ур чадвар дархан хүнд байдаг юм байна гэж харж байгаа.
    Төсөл зөвхөн урлаг соёл биш эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтойг онцолж байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?
    Бид нар Монголын алт, үнэт чулууг яаж ашиглавал эцсийн бүтээгдэхүүн гаргаж болох вэ гэдгийг бодсон. Алтаа шууд гадаадад гаргах биш дотооддоо эргэлтэнд оруулж болох юм байна гэдгийг. Нөгөө талаас гар аргаар алт олборлож байгаа иргэд маань өөрсдөө өөр мэргэжил эзэмших хүсэл байдаг бөгөөд тэр нь дархан байж болох юм гэж харж байгаа. Энэ утгаараа орон нутгуудад уран дарханы сургалт зохион байгуулсан. Сэлэнгэ айгийн Мандал сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумуудад бас гар аргаар олборлогчдыг сургалтанд хамруулсан. Нээрээ уран дархан гэдэг чинь ямар хүн байдаг юм, суралцаж болох уу гээд залуучууд их сонирхож байна лээ.
    Эндээс үндэслээд боловсролын салбарт дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа. Герман улс бол хосолсон боловсролын системээр дэлхийд тэргүүлж байдаг. Тэр утгаар нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж дээр уран дархны ангийн хөтөлбөрийг европын хөтөлбөртэй уялдуулах ажил хийж байгаа. Мөн тус сургуулийн анги танхимуудыг багаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэж байж шинэ залуу боловсон хүчнүүд маань сайн сурч, амжилтанд хүрч чадна. Түүнчлэн одоо байгаа уран дархчуудыг багшийн хөтөлбөрт хамруулж цагийн багшаар ажилуулах хувилбар явж байна.
    Тэмцээнд оролцогч залуучууд маань дархны мэргэжлийг яг сурч эзэмшсэн нь цөөхөн байгаа. Хүн дагалдаж сурсан юмуу богино хугацааны сургалтаар сурсан хүмүүс байна.
    Төсөл дахин нэг жил үргэлжлэнэ гэсэн.
    Ийм олон зорилгуудыг харж энэ төсөл нэг жил хэрэгжсэн. Дахинд жилийн хугацаанд үргэлжилнэ. Хэдийгээр монгол гоёл чимэглэл дэлхийн тавцанд хүрэхэд бэрхшээл их байгаа ч хүний нөөцөө бэлдэх болон түүнтэй холбоотой асуудлуудыг алхам алхмаар шийдэхийг хичээж байна. Тухайлбал, одоо бол Монгол банк бүх алтаа хураагаад авчихдаг учир уран дархчууд маань хаанаас алтаа худалдан авдаг эх сурвалж нь ил тод биш байгаа юм. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Уул уурхайн яамтай ярилцаж байгаад дотоодоосоо алтаа худалдан авах боломж нөхцлөөр хангахыг хичээж байна. Тэгж байж дархдууд маань хар захаас биш албан ёсоор сорьцожсон алт авах боломж бүрдэнэ. Жуулчид монголд ирээд монгол алтаар монгол уран дархан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авдаг дэлгүүртэй болж болно шүү дээ.
    Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломжтой юм. Хамтарсан төсөл нь үнэт үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломж бий болгохыг зорьж байна. Түүнчлэн уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх зэргээр монгол уран дархны урлагийг өвлөн эзэмшиж яваа залуу дархчуудыг чадавхижуулах юм. Ингэснээр тэд Уламжлалаар ирээдүйг гоёх боломжтой болж байна.



  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2017 оны 6 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.



    Монгол Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан ”Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого”-д “...боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д ”Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ” гэж, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан ”Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болсон гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

    Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

    Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм байна.

    Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд уг хуулийн төсөлд тусгагджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хачигт хазуулж дахин нэг хүн нас барлаа
    2017 оны 6 сарын 15
    Хачигт хазуулсны улмаас тус аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт нас барсан бол бас нэг хүн ийм шалтгаанаар хорвоог орхижээ.
4235 4236 4237 4238 4239 4240 4241
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 15 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 32 мин
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс
    10 цаг 40 мин
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    10 цаг 48 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    10 цаг 51 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    10 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    11 цаг 9 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Уржигдар 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Уржигдар 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Уржигдар 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Уржигдар 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК