-
2017 оны 8 сарын 08
Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Швейцарь улсад ажиллаж амьдардаг монголчуудаа уриалан хандивын аян өрнүүлсэн тус улсын Вазель хотын оршин суугч Д.Нэргүй өөрийн биеэр ирж 2,745,000 төгрөгийн хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Түүний эхлүүлсэн хандивын аянд Вазель, Бель, Олтен хотод ажиллаж амьдарч байгаа 41 иргэн оролцсон байна.
Түүнчлэн АНУ-ын Денвер хотод ажиллаж, амьдардаг Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд “Эхорноо аваръя” хандивын аян өрнүүлж, 400 долларын хандиваа илгээлээ. Илгээмжийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Тус хандивын аянд Денвер хотод ажиллаж амьдардаг 20-н иргэн оролцож, сэтгэлийн хандиваа илгээсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн хурал хийж байна.
-
2017 оны 8 сарын 08
Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм.
Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь мартагдаж буй босоо Монгол бичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудын найзлаж нөхөрлөх харилцан хөгжихөд оршино. Үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утаг Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцож авьяас чадвар, ур оюунаа дайчлан оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Бага байхад аав духан дээр минь яльгүй тамхины бохь үнэртүүлсэн уруулаараа үнсэж, үнэрлэдэг байж билээ. Тэр л үнэр, тэр л мэдрэмж одоо үе үе санаанд минь ордог. Насан өндөр болсон болохоор аавыгаа улам л хүүхдэрхүү зантай болж байгааг нь анзаардаг. Эсрэгээрээ би одоо аавынхаа буурал толгойг тэвэрч үнсдэг. Сайхан мэдрэмж төрдөг. “Хэзээ нэгэн цагт энэ мэдрэмжийг мэдрэх боломжгүй болно шүү дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй хамар шархирдаг. Аав минь хар нялх цагаас минь надад олон олон үнэт дурсамжийг үлдээсэн. Хамгийн гайхалтай нь би ааваасаа эр зориг, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх ёстой гэсэн хөдөлмөрч зан, нягт нямбай байдал, мөнгөнд хандах хандлага гээд л амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийг сурсан. Бас хүний мөс чанар, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй байхад суралцсан. Аав минь социализмыг бүтээн байгуулалцаад завгүй байсан ч гэсэн яаж ийгээд оройн цагаар бидэнд үлгэр ярьж өгнө, уншсан номноосоо сонирхолтой хэсгийг ярих, хүүхэлдэйн киног камераар үзүүлдэг байлаа. Бас түлээ хөрөөдөж бэлдэх, ус зөөх, гадна хашаа хороогоо цэвэрлэх зэрэг ажил хөдөлмөрийг хамтдаа хийдэг байсан. Үлгэр домог ярьж өгч энэрэнгүй, бусдыг хайрлах, хүн чанар ёс суртахуунд сургаж, хамдаа ажил хөдөлмөр хийж хөдөлмөрч чанарт сургаж байжээ. Зарим үед бүтэлгүйтэн үеийн хүүхдүүдтэй муудалцан уйлсаар орж ирэхэд хэзээ ч намайг шууд өмөөрч байсангүй, харин юунд буруу байсныг ухааруулан хэлж өгдөг байлаа.
Аав хүн, хүүхдийнхээ хүмүүжилд 80 хувийн нөлөө үзүүлдэг болохыг аль хэдийн судлаачид тогтоосон. Үр хүүхдүүдээ хайрлан, ханиа халамжлан амьдарч байгаа залуу сайхан аавууд олон байгаа ч зарим талаар дутагдалтай аавууд ч байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй санагдна. Үр хүүхдүүдээ эрүүл бие бялдар, саруул оюун ухаантай, сэтгэлийн тэнхээтэй сайн хүн болоосой гэж хүн бүр боддог бас хүсдэг. Гэтэл эр хүний, эцэг хүний үүрэг хариуцлага ямар өндөр болохыг мэдсээр байж үйл хөдлөл, үг хэлээ хянаж, ирээдүйн иргэдийг бэлтгэж байгаагаа анхаарах цаг болсон байна. “Эр хүн шиг бай” гэж бид ярьдаг. Тэгэхээр эр хүн гэдэг ямар мундаг үлгэр дуурайлал болохыг харж болох юм. Ингээд аавууддаа дараах хэдэн санамжийг хүргэе.
• Хүүхдүүдийнхээ хажууд байхдаа “Би ямар байна хүүхэд маань ийм л болно” гэдгийг үргэлж санаж байгаарай.
• Хамт байх цаг мөчийг чанартай өнгөрүүлж байгаарай. Хамт тоглох, ном унших, үлгэр ярьж өгөх гэх мэтийн энгийн үйлдлүүд хамгийн чухал болохыг санаарай.
• Хамтдаа ямар нэгэн бүтээлч зүйлийг хийж байгаарай. Хүүхэд тань хөдөлмөрт дурлах болно.
• Ухаалаг утас, телевизор, компьютерээс хол байлгаж, байгаль эх дэлхийтэйгээ харилцаж сурахад нь үлгэр дуурайлал үзүүлээрэй. Хүссэн хүсээгүй тэр “ухаалаг” бүхнийг амьдрал өөрөө сургаад өгдөг.
Эцэст нь хэлэхэд сайн аавтай байснаараа би үргэлж сэтгэл дүүрэн, бахархалтай амьдардаг. Миний амьдралын бүхий л амжилтуудын суурийг тавьж өгсөн аавдаа би хайртай.
Манжаагийн Алтанцэцэг
Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч
-
2017 оны 8 сарын 08
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явцын талаар өмгөөлөгч М.Ичинноров, хохирогчийн эгч
-
2017 оны 8 сарын 08
Иргэдийн санаачлагаар Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхлүүлсэн сайхан сэтгэлийн хандивын аянд хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж, аймгийнхаа Онцгой байдлын газруудад хандив тусламж ирүүлсэн билээ. Энэхүү хандивын мэдээллийг нэгтгэн та бүхэндээ хүргэж байна.
Ард иргэдээ аливаа аюул ослоос авран хамгаалах үүрэгтэй алба хаагчдын маань ажлыг ойлгож, сэтгэл зүрхнээсээ дэмжиж, нэгдэж, сэтгэлийн санааны болон эд материал, мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгуулагууд, нийт монголын ард түмэн та бүхэнд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.
-
2017 оны 8 сарын 08
“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдана. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ыг хүртэл хийнэ гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа Гурвансайхан сум, сэжигтэй голомтууд бий болоод байгаа Өлзийт сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан дээрхи 2 сумаас гадна хил залгаа оршдог Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт найр наадам, морин уралдаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн хорио цээрийн дэглэмийг чанд сахиулж, постуудыг нэмэгдүүлэн, хяналтыг чангатгахад нягт хамтран ажиллах үүргийг Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт өгсөн байна.
-
2017 оны 8 сарын 08
Иргэдээс ”Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдлыг хүлээн авч, шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт дээрх үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.
БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажилласан байна.
-
2017 оны 8 сарын 08
Урин цагт уг нь улс төр намждаг. Бүгд л найр наадам хэсч, биеэсээ гоочлох, гогцоодох, аргандаа оруулах, аваачиж хорих явдал багасдаг байлаа. Байлаа гэх үгэнд тайлбар илүүц биз. Энэ зун сүүлийн 50 жилд байгаагүйгээр халсан гэдгийг цаг уурчид онцолж буй. Улс төрийн тогоо ч мөн үүнээс дутахгүйгээр халж, өнгөрсөн жил ялалтандаа мансуурч явсан МАН өнөөдөр ял сонсох хэмжээнд хүрч, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн өдөр хоногуудыг үдэж байна.
-
2017 оны 8 сарын 08
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.
VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
-
2017 оны 8 сарын 08
Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга, Монголчуудын эчнээ танил Буриадын хагас хүнд жингийн бөх
-
2017 оны 8 сарын 08
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд ба
-
2017 оны 8 сарын 08
Өнөөдөр наймдугаар сарын 8-ны өдөр Монголын Аавуудын өдөр тохиож байна.
Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр ирсэн билээ.
Монголын бүх аавууддаа Аавуудын баярын мэндийг хүргэе.
-
2017 оны 8 сарын 08
Олон нийтэд зориулсан сайн үйлсийг санаачлах жор хийгээд дүрэм журам гэж байдаггүй. Энэ бол хүний сайхан сэтгэл болоод амьдралын утга учир, зорилгоо гэгээлэг сайхнаар ухамсарласан хүмүүсийн зүрх сэтгэлийн илрэл юм.
-
2017 оны 8 сарын 08
Одоогоос сарын өмнө Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, төрийн тамгаа гардаж авч байлаа. Улс төрийн эгзэгтэй цаг үед Төрийн тэргүүний албаа авсан түүнийг ард түмэн их хийнэ хэмээн хүлээж буй. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг нь анхааралтай ажиглаж, улс төр судлаачид болон сонирхогчид дор бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгсөөр ирсэн.
-
2017 оны 8 сарын 08
Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны мягмар гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 - 10, 20, 23, 28-р хороо 120-р сургууль, 203-р цэцэрлэг, ОБЕГ-ын харьяа Гал унтраах анги, 015-р ЦА, Мобиком корпорацийн ДДС, Цагдаагийн пост, Эн Эф Ти, Грийн сити, Собт трейд ХХК-ууд, иргэн Чинбат, Алтайсайхан, Навчин, Дэлгэрмаа, Хар усан тохой орчмоор
-
2017 оны 8 сарын 08
2017.8.8, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.8.8, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.37-20.17
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
-
2017 оны 8 сарын 08
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2017 оны 8 сарын 07
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын тасгаас санаачлан тус аймаг дахь засаг захиргааны байгууллагуудтай хамтран ”Ногоон бүс-Хяналт” сэдэвт нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Хэрлэн гол түүний эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний хугацаанд тус сумын ЗДТГ, ЦГ-ын ЗЦТасаг, НХЖХТасаг, МХГ болон бусад байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтуудыг зохион явуулж Хэрлэн гол буюу ногоон бүс орчимд Засаг даргын захирамжийг зөрчиж автомашинаар ногоон бүс рүү нэвтрэх, шинээр зам гаргах, байгаль орчныг бохирдуулах зэрэг зөрчлүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.