зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4295 4296 4297 4298 4299 4300 4301
  • Хойд Солонгос дахин пуужин харвалаа
    2017 оны 9 сарын 15
    Хойд Солонгос өнөөдөр орон нутгийн цагаар 6.57 цагийн орчимд Японы Хоккайдо арлыг давуулан пуужин харвасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

  • Дорнод аймагт шүлхий өвчин гарлаа
    2017 оны 9 сарын 15
    Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.
  • Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль болжээ
    2017 оны 9 сарын 15
    Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль болжээ
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа
    2017 оны 9 сарын 15
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

    ““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү үр ашигтай. Бичил хотын давуу тал нь угсармал орон сууцыг барьдаг. Бид гурван сар хүрэхгүй хугацаанд айлуудын орон сууцыг барих бүрэн боломжтой. Угсармал орон сууц нь ногоон технологийг ашигладаг. Бид Улаанбаатар хотын онцлогт зориулж дахин боловсруулж байгаа. Улаанбаатар хотод бичил хороолол барих газрыг судалж үзээд Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны газар илүү боломжтой гэж үзсэн. Энэ хэсэгт 5000-6000 айлын орон сууцыг босгох боломжтой. Хэрэв хотын зүгээс дэмжвэл бид ирэх таван жилийн дотор бичил хот бүхий 10 мянган айлын орон сууц барих бүрэн боломжтой” хэмээн “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер хэллээ. Мөн “Хотоос хөрөнгө оруулалт хүсэхгүй. Төсөл хэрэгжүүлэхэд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хотын захиргааны үүднээс дэмжиж, туслаж байхад болно” гэдгийг онцоллоо.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хотын зүгээс хэрэгжүүлж буй зарим төслийн үзэл санаатай төстэй төсөл байна. Бидний тулгамдаж байгаа асуудал дээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Бид үүнийг дэмжиж ажиллана гэж бодож байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • “Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажиллав
    2017 оны 9 сарын 15
    Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” Олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий Сайд асан Ёширо Моритой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон спортын салбарт харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

    Уулзалтын үеэр ноён Ёширо Мори монгол бөхчүүд японы сумо бөхөд өндөр амжилт гаргаж ирсэн, жудо бөхөд дэлхийд цахиур хагалж байгаа зэргээр монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцлоод. цаашдаа 2020 оны олимпоос карате, таеквондогийн төрлөөр амжилт үзүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр тал Монголын Пара олимпийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг Японы талтай хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.



    Мөн өдөр ”Токио 2020” олимп, пара олимп хариуцсан сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, олимпийн шигшээ багийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
  • Эрх баригчид шинэ Засгийн газрын бүтцэд ”гар дүрэх” үү
    2017 оны 9 сарын 15
    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар товложээ.
  • Алдаж болохгүй 11 хоног буюу бодлого захиалах цаг
    2017 оны 9 сарын 15
    Донровын Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романд гол дүрийн нэг Данзан нохойтой зодолддог нэг шог гараа гардаг. Мань хөдөөний цөлх эр Өндөр Жанрайсэгт мөргөж, Их Хүрээний дугана ганжир сэлтийн гайхам сайхныг үзэхээр явж байгаад хогийн цэгт үүрлэсэн нохдын үүр рүү орчихоод дээш харавч нохой доош харавч нохой...нохой нохой болж салам үзэлцдэг юм. Юун Жанрайсэг манатай. Өнөө бид сүрэг нохойтой салам үзэлцэж буй Данзан мэт болжээ.

  • Айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс өгнө
    2017 оны 9 сарын 15
    Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.



    Харин эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна.



    Энэ жил өмнөх жилүүдийн адилаар сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өгөхөөр болжээ. Харин албан байгууллагын халаалтыг ирэх сарын нэгний өдрөөс өгөх аж.



  • 500 ээж, аав өнөөдөр чуулна
    2017 оны 9 сарын 15
    Монгол хүүхдийн гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилго бүхий “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” энэ сарын 15-нд Монголын хүүхдийн ордонд болно.

    Мөн тус зөвлөгөөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой.

    Энэ зөвлөгөөн нь монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Зөвлөгөөнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 500 эцэг, эх оролцох бөгөөд “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдах гэнэ.
  • Хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөгтэй
    2017 оны 9 сарын 15
    Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 15-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов
  • Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 9 сарын 15
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 14-ний пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    2017 оны 9 сарын 15
    2017.9.15, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

    НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САР
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.9.15, Баасан гараг
    Наран ургах шингэх: 06.29-19.05
    Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 12 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 15
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Архангай, Хөвсгөлийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ . Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 11-13 градус дулаан байна.
  • ОБЕГ-т 800 сая төгрөгийн хандив цуглаад байна
    2017 оны 9 сарын 14
    Ард иргэдийн санаачилгаар эхлүүлсэн хандивын аянаар Онцгой байдлын ерөнхий газарт 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.
    Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа юм.
    Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.
    Хамгийн сүүлд эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “Fohow” ХХК-аас Онцгой байдлын ерөнхий газарт таван сая төгрөгийг хүлээлгэн өгчээ.
  • Нүдний болор солих хагалгаанд 100 иргэнийг үнэгүй хамруулна
    2017 оны 9 сарын 14
    Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул сумын 100 иргэнд нүдний болор солих мэс ажилбарыг үнэг төлбөргүй хийхээр болжээ.

    Эмчилгээ, хагалгааг нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран хийх бөгөөд энэ сарын 17-ноос тус аймагт ажиллах аж. Энэ үеэр иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой аж.
  • Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 9 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм болон Монгол дахь суурин төлөөлөгч Б.Транкман нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евро Азийн бүс нутагт цөлжилтөд хамгийн өртөмтий орнуудын нэг нь Монгол Улс байгаа талаар дурдаад энэ асуудлыг шийдэхэд хэрхэн анхаарах боломжийн талаар санал солилцохыг хүссэн юм.
  • НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 22-нд болно
    2017 оны 9 сарын 14
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын А зааланд боллоо.
  • Намрын нээлтийн барилдаан ням гарагт болно
    2017 оны 9 сарын 14
    Монгол бөх геннисийн дээд амжилтанд бүртгүүлсэн өдөр, Бизкон аудит ХХК-ны 15 жилийн баярт зориулсан Намрын нээлтийн барилдаан болох гэж байна.
  • Гэр бүлийн долоон хүнээ авто ослоор алдсан эмэгтэй АТГ-т хандлаа
    2017 оны 9 сарын 14
    Гэр бүлийн долоон хүнээ авто ослоор алдсан эмэгтэй АТГ-т хандлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав
    2017 оны 9 сарын 14
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав
4295 4296 4297 4298 4299 4300 4301
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 10 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 22 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 4 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 4 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 4 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 4 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК