Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдаж болохгүй 11 хоног буюу бодлого захиалах цаг

2017-9-15
0
ЖИРГЭХ

Донровын Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романд гол дүрийн нэг Данзан нохойтой зодолддог нэг шог гараа гардаг. Мань хөдөөний цөлх эр Өндөр Жанрайсэгт мөргөж, Их Хүрээний дугана ганжир сэлтийн гайхам сайхныг үзэхээр явж байгаад хогийн цэгт үүрлэсэн нохдын үүр рүү орчихоод дээш харавч нохой доош харавч нохой...нохой нохой болж салам үзэлцдэг юм. Юун Жанрайсэг манатай. Өнөө бид сүрэг нохойтой салам үзэлцэж буй Данзан мэт болжээ.

 

 

Хөгжил манатай, маргааш манатай юу ч л гэсэн энэний нохой, тэрний нохойтой үзэлцэх. Утаатай ч үзэлцэх, улстөрчидтэйгээ ч үзэлцэх..өөр хоорондоо үзэх, ямар сайн байхав. Д.Намдагийн сод билиг Данзангийн тэмцэлд туслах байтугай үзэгчийн суудлаас баясаж элгээ хөштөл инээж байгаагаар шигтгэж үлдээсэн хоёр ламбугай шиг хөндлөнгийн үзэгчид мөн бий. Эгэл жирийн монголчууд бол салам үзэлцсээр, эх орноо гэсэн сэтгэлтэй тусмаа. Одоо бултаар Өндөр Жанрайсэгийг үзью хэмээн хүрээг зорьсноо эргэн нэг санах цаг эрхгүй болжээ. Би өөрөө ч Данзангийн дүрд тоглож явах.

 

Цаг хугацаа мөнхбусыг сануулах мэт харвасан сум шиг улирч одно. Нутаг буцаж ирээд даруй 4 жилийг үджээ. Анх медиа салбарт соён гэгээрлийн агуулга хийх мөрөөдөлтэй хөл тавьж билээ. Даанч замын дунд тэгж байх сөхөөгүй болов. Харахаас л хулгай, уншихаас л луйвар, сонсохоос л худал хуурмаг, үзэхээс л үнэн худлын балархай. Цэгцлээгүй фаил фолдер үзэж чаддаггүй шигээ энэ хулгай шүү, тэр худлаа шүү гээ л үзэж тарлаа. Үзэл бодлыг таваар, өс хонзон гэж үзэх маягийн гунигт хандлага сууж амжсан уншигчдад жаахан ойлгомжгүй байсан бололтой байдаг. Хаанаас хэний мөнгөөр хэн гараад ирэв… гэлцээд л. Өнөөх нь бусад улсад далайн түвшнээр бол нойл түвшин дэх байдаг л нэг блоггер. Тэр блоггер нь ч тэг түвшнээс дээш тэмүүлэх тухай биш хаа хүртэл шалдаа буучихаад байгаа тухай, тэгээд зогсохгүй хэчнээн хурдтай хасах хязгаар руу чөлөөт уналт хийж яваа тухай ярих ажилтай болов.

 

Цөөнхөд зориулж мөнгө хэвлээд олонхийн түрийвчийг сэгсрэх юм аа, мөнгө сан нь холилдож мөнчанараа алдах юм аа, тендер төсөл бичээд төсөв идэх юм аа, тэрбум тэрбумаар нь зээлж ирээд төсвөөс гадуур барьцгүй цацах юм аа, сор болсон уурхайг нь системээс гадуур авчих гээд лоббидох юм аа, саалийн ганц үнээг нь шударга өрсөлдөөнгүй хувьчлах юм аа, хүүхэд үхэж байхад идэж барсан төсөв нь эм авч хүрэхгүй юм аа хараал ид ™ … зодолдож барагдахгүй хэлэлцэж дуусахгүй хэмжээгүй их хуудал хуурмаг, өнгөлөн далдалалтын эсрэг явж байхад нэг итгэл араас түшиж байдаг байв: Ойлгочих л юм бол оюунсанааны эсэргүүцэл заавал гарна гэж.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэхдээ өөрөөсөө асууж үзлээ. Яагаад унах хурд улам нэмэгдээд байна гэж. Хаана алдаад байна гэж. Сайн сайхан угтах ирээдүйн тухай үлгэр ярих мөрөөдлөө ч мартаж юу болохгүй бүтэхгүй байгааг л хардаг болсон өөрөөсөө асуув. Тэгээд япон хэлэнд хэлдгээр эхлэл цэг, анхны сэтгэл рүүгээ буцъя уу гэж санаад бичиж байна. Буцахдаа гэхдээ ганцаараа биш. Бүгдээрээ буцмаар байна. Ерөөд оныг санаж байна уу?  Ардчилалд итгэж, бүгдээрээ баяжина гэж гахай чирж, эрхчөлөө тэгш эрх бүхий маргаашийн тухай гэнэн өөдрөг төсөөлж асан тэр үе өнөөгөөс эдээр ядуу ч итгэлээр баян байж.

 

Тэр үеэс хойш юун төлөө олон үзэл үүсч, юун төлөө мөнгө хөөж, юун төлөө энэ бүхнийг шийддэггээр нь улстөржиж, юун төлө амьдарч байгаа билээ? Сайн сайхан, аз жаргал, эрдэнэт хүмүүн, маргааш... тэр бүхнийг агуулсан Монголын сайхан орны төлөө биш билүү? Тэг түвшнээс дээш ер нь хааш тэмүүлж явснаа санаж байна уу, хэзээ ч юм бэ? Одоо очих газар, зорих бариа байна уу, бидэнд?

 

Дэлхийн бөмцөрцөгт их хүчнүүдийн дахин хуваарилалт явагдаж, цөөхөн монголчууд нэг үндэстний хувьд хэзээ хэзээнээс илүү атгасан гар шиг чамбайрч, хүчирхэгжиж туулах ёстой нүргээнт цаг үе нэгэнт кино биш бодит байдал болсон байна. Ийм байтал 65 суудалтай эрх барих нам, нүүдэлчин Монголын орчин цагийн түүхэн дэх анхны бөгөөд сүүлчийн инстүүц МАН хүртэл хагарч, Үндсэн хууль хүртэл зөрчигдөхөд тулсан засаглалын хямрал үргэлжилж байх нь түүхийн даажин гэлтэй.

 

Тэр утгаараа одоо гарах Засаг дээш тэмүүлэх бодит хэрэгцээ ба доош унаж буй хурд хоёрын зай хамгийн холдсон цаг үеийн асар их хариуцлага өвөрлөж мэндлэх Засаг юм. Эндээс цааш унагавал эргэж сэхэх найдваргүй байж мэдэх ийм үед МАН 11 хоногийн дараа шинэ лидерээ сонгох гэж байна. Сонгосон хүн нь улс Монголыг, 4 толгойтой болж тарамдсан төрийг нэгтгэж зангидах үүрэг хүлээнэ. Сонголтод юу чухал тухай өмнөх хоёр тэмдэглэлийг МАН-ын гишүүдэд дайсан. Энэ тэмдэглэлийг бол иргэдэд. Одоо иргэд бид энэ тэрний хүн, тэр энэнийх маягийн хогийн цэг дээрх Данзангийн зодооноо түр хойш тавьж энэ намд захиалгаа өгмөөр байна. Хүрээ зорьж жин тээж гарахдаа бид юуг зорьж хөдөллөө? Алтан ганжирыг ямар гэж төсөөллөө? Алсаас бараа нь харагдана уу? Хөтлөөд хүргээд өгч мэдэх хүн хар үзэгдэнэ үү?

 

Хаашаа ч юм бэ дагуулж явах хүн ба түүний баг шийдэгдтэл 11 хоног үлджээ. Одоо энэ 11 хоногийг шинэ кабинетээс юу хүсч байгаагаа ил тод, эерэг, өргөн фронтоор илэрхийлж шаардах, өөрөөр хэлбэл “БОДЛОГЫН ЗАХИАЛГА” хийх хугацаа болгож ашиглъя гэж иргэний нийгэм, соошил медиа хэрэглэгчид, хэвлэл мэдээллийнхэнд уриалмаар байна. Эд нар чадахгүй байна гэж засгаа унагаагсдад болзол тавьж, болохгүй гээд буулгасан кабинетээс нь илүүг нэхэж шахаж ажиллуулах эрх бидний гарт орсон байна. Бид хүн захиалахгүй, хэн нэгнээс болж талцахгүй, харин бодлого нэхье. Хэнээр хийлгэхээ нам нь шийдэг.

 

Одоо тэгээд Алтан ганжир, Өндөр Жанрайсэг нь юу байх юм бэ, нээрээ? Амлаад гарсан мөрийн хөтөлбөр нь худлаа юм бол ард түмэн өөрсдөө шинээр бичиж ЗАХИАЛГА өгөх үү? Шударга ёсыг хэн тогтоох вэ? Шүүх цагдаа шударга ажиллах уу, үгүй юу? Хулгай зогсох уу, зогсохгүй юу? Хулгайчдыг шийтгэх үү, үгүй юу? Баялгийн сан гэж байх уу, байхгүй юу? Өмчийг биржээр, шударгаар хувьчлах уу, хувьчлахгүй юу? Банкны хүү буух уу, буухгүй юу? Бүс нутаг хөгжиж утаа арилах уу үгүй юу? Элэг ходоодны хавдраа яахав...ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүдээ яахав? … энэ мэт асуултад хариулт нэхэхгүй, хариуцлага асуухгүй, хариулж чадсаныг нь дэмжиж явахгүй бол эргээд л ирэх хавар 500 сая доллар төлөх үеэр шинэ кабинетын сураг гарч, төгрөгтэй хамт түмний амьдрал чөлөөт уналт хийх эрсдэл бодитоор оршин байна. Алдах эрх, ухрах эрх, унах эрх цөм МАН-ын хувьд ч, иргэд бидний хувьд ч дууссан байнам.

 

Данзан хөөрхий Өндөр Жанрайсэгийг зорьж яваагаа мартаж, ямар их хог вэ яасан их хог вэ гэж гайхаж яваад нохойд бариулж билээ. Араас нь орчихгүй юмсан. Алдаж болохгүй 11 хоног айсуй…

 

Болушка

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.179.24.194)
    Бид хаашаа яваагаа эргээд нэг хармаар ЦАГ ҮЕ болсон байна. Албан тушаалын хэнээрхэл хирээс хэтэрч, эцэстээ хэдэн гишүүд нь бөөн цөөнөөрөө хоорондоо хэрэлдэж хэмлэлдсэн НОХОДЫН ЦУГЛААН харж суух болж дээ. Ийм бодлогогүй АЛБАН ТУШААЛЫН төлөөх тэмцэлд МӨНХӨЛД хүргэх учраас ЭРҮҮЛ САРУУЛ БОДЛОГО захиалж түүний төлөө шахаж шаардах цаг болсон учраас дэмжиж байна.
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.43.230)
    Болушка минь чиний бичсэн нийтлэл шиг юм чинь юу үгүүлээд байгаа юм дээ, үлгэр бичээд байгаа юм уу эсвэл шүүмжлэл бичээд байгаа юм уу эсвэл цаг нөхцөөж байгаа л бололтой
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.177.63)
    Иргэний ийм идэвхтэй байр суурь байна гэдэг чинь сайн хэрэг.Хүмүүс юм бодоосой,дэмжээсэй..
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • jinkhene uneng uchiv uu (202.55.183.178)
    khun bur chaddag mergejliin ajlaa khiikhee bolisnig ene uls tur gegch zavaan uymaar mongolig mini khorlon suytgej baigaa yum.khulgaich namuudin udirdlagig nokhoid khayaj ugie
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    43 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    58 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    4 цаг 0 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    4 цаг 22 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    4 цаг 39 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    4 цаг 42 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 57 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 6 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    5 цаг 17 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    5 цаг 46 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 58 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 6 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    6 цаг 17 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    21 цаг 50 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 58 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 3 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    22 цаг 41 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    23 цаг 16 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 57 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК