зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4299 4300 4301 4302 4303 4304 4305
  • Жимс, ногоог хэрэглэхийн өмнө заавал угаахыг анхаарууллаа
    2017 оны 6 сарын 30
    Жимс, хүнсний ногоо нь тариалалтын талбайгаас таны гар дээр ирэх хүртлээ төрөл бүрээр бохирдох боломжтой.



    Иймд дараах мэдээлэлд анхаарна уу!

    1. Гудамжинд ил задгай худалдаалагдаж байгаа жимс, хүнсний ногоо нь гадаад орчинд, ялангуяа хөрсөнд агуулагдах төрөл бүрийн гэдэсний халдвар үүсгэгч, автомашинаас ялгарах хүнд металл зэрэг химийн бодисоор бохирддог.

    2. Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө заавал бүлээн, урсгал усаар булхуулан угааснаар бохирдлыг цэвэрлэнэ. Жишээ нь: тарвасны гадна хальсыг угаалгүйгээр хэрэглэсэн тохиолдолд гараар дамжин гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

    3. Жимс, хүнсний ногоог зүсч хэрэглэхдээ зориулалтын модон тавиур ашиглаарай!Махны модон дээр зүсч хэрэглэвэл түүхий маханд агуулагдах бичил биетэн шууд идэх жимс, ногоог бохирдуулдаг байна.

    БЭЛТГЭСЭН: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв
    2017 оны 6 сарын 30
    “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
  • Live: Ховд аймгийн иргэдээс цагдаа нар байцаалт авч байна гэв
    2017 оны 6 сарын 30
    Ховд аймгийн иргэдийг нэг бүрчлэн дуудаж цагдаагаас байцаалт авч байгаа асуудлаар хуульч О.Алтангэрэл шууд бичлэг хийжээ.

  • Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлахаар 75 инженер техникийн ажилтан ажиллаж байна
    2017 оны 6 сарын 30
    Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын
  • Лионель Месси өнөөдөр хуримлана
    2017 оны 6 сарын 30
    Аргентиний шигшээ багийн болон Испанийн ”Барселона” багийн тоглогч Лионель Месси өнөөдөр хуримлаж байна.
  • Ж.Саранцэцэг: Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын II хурлыг зохион байгуулна
    2017 оны 6 сарын 30
    ххаа1
  • Алдарт теннисчин Винус Уильямс хүний аминд хүрсэн үү
    2017 оны 6 сарын 30
    Алдарт теннисчин Винус Уильямс 78 настай өвгөний аминд хүрсэн зам тээврийн осол гаргасан талаар хэвлэлийнхэн шуугиж эхэллээ. өдгөө 37 настай, Их дуулгын долоон удаагийн аварга
  • Голын ойр орчим бага насны хүүхдийг бүү тоглуулаарай
    2017 оны 6 сарын 30
    Иргэд та бүхэн өөрсдийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлэн, аливаа эрсдлээс сэргийлээрэй.

  • Зорчигчийн амь насыг аварсан эмч нарыг ”МИАТ” эрхийн бичгээр шагнав
    2017 оны 6 сарын 30
    Энэ сарын 26-ны өдөр МИАТ компаний Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд нэгэн зочигчийн бие гэнэт муудаж, зорчиж явсан эмч нар амийг нь аварсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Нэгдсэн хуралданаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.
  • ”Бид нэгээр гарах байсан, 100 мянга орчим санал луйвардуулсан”
    2017 оны 6 сарын 30
    Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр дахин санал хураалтад иргэдийг сонголтоо баталгаажуулж
  • С.Ганбаатар мэдээлэл хийж байна
    2017 оны 6 сарын 30
    С.Ганбаатар мэдээлэл хийж байна
  • МАН-д юу болов
    2017 оны 6 сарын 30
    Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ойртох тусам улс төрийн “гал тогоо” жинхэнэ утгаараа буцалж байна. Өрсөлдөж буй хоёр намынхан дор бүрнээ хөдөлгөөнтэй байгаа ч МАН-ыхны салхи хүчтэй сэвэлзэж, хэвлэлийнхэн тэр бүрт нь сонор сэрэмжийг алдахгүй байгаа тул удирдлагууд нь сандарсаар.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдав
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.30) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

    2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.95 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнагджээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, Авилгатай тэмцэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 307 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн 10 нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй 3 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 484.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 12.4 тэрбум төгрөгөөр илүү, өмнөх оны гүйцэтгэлээс 22.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарсан байна. Урсгал зардалд 467.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 16.8 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 83 хувь буюу 404.5 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 9 хувь буюу 47.8 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 3.6 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийг Улсын ерөнхий прокурор, 2.9 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зарлага эзэлж байгаа юм байна. Тайлант онд улсын төсвөөс 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ. Тухайлбал, ХСИС-ийн 3000 оюутны хичээлийн байрны барилга угсралтын ажилд 4.9 тэрбум төгрөг, Архивын ерөнхий газрын барилга угсралтын ажилд 3.6 тэрбум төгрөг, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн нүүлгэлтийн зардалд 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн цагдаагийн 25 кобоны барилга угсралтын ажилд 1.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Улсын төсвөөс 468.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 14.3 тэрбум төгрөг, ЭМДС-ийн санхүүжилтээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлжээ.




    Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дээрх саналын томъёоллыг дэмжснээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишаринтай уулзав
    2017 оны 6 сарын 30
    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд Д.Ганбат сайд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны даргаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т техникийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалт татаж төв замын засвар, зүтгүүрийн болон ачааны вагоны шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа. Таныг энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Зсгийн газар болон ЗТХЯ, Монголын хөрөнгө оруулагчид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

    Энэ сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеровтой уулзалт хийсэн. Энэ үеэр монголын төмөр замын төв коридороор Ази-Европ-Азийн чиглэлд 3 сая тонн ачаа нэмж тээвэрлэх шийдвэр гаргасан байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд онцлов.
  • УИХ-ын 42 гишүүн ажилдаа цагтаа ирсэнгүй
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын Тамгын газраас гишүүдийн өнөөдрийн ирцийн мэдээллийг гаргажээ. Мэдээллээс харахад 10.00 цагаас урьтаж, буюу цагтаа хожигдолгүй ажилдаа ирсэн 10 гаруй гишүүн байгаа бол бусад гишүүд нь товлосон цагаасаа хоцорч ирцгээсэн байна.
  • Түймрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчдад бүтээгдэхүүнээ хүргүүллээ
    2017 оны 6 сарын 30
    Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулаад байна.



    Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.





    Эдгээр албан хаагчдад “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.



    Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Дарь-Эхийн уулзварын зүүн талд гүүрэн гарц барина
    2017 оны 6 сарын 30
    Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц” барих ажил эхэллээ.
  • Өнөөдөр “Канадын өдрийг” тэмдэглэнэ
    2017 оны 6 сарын 30
    Монгол Улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас Канад улс тунхагласны 150 жилийн ойг тохиолдуулан “Канадын Өдрийг” тэмдэглэнэ. Уг арга хэмжээ өнөөдөр Чойжин ламын сүм музейд 13 цагаас болох аж.

    Арга хэмжээнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Канад улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Монгол дахь Канадын бизнес эрхлэгчид болон бусад улс орны Элчин сайд нар оролцох юм байна.
  • Монголын зургаан эмэгтэй бөхчүүд Варшавт хүч үзнэ
    2017 оны 6 сарын 30
    Долдугаар сарын 7-9-нд Польшийн нийслэл Варшавт эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн болно. Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Г.Отгонжаргал (Алдар), 55 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 60 кг-д Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан (Хилчин) гэсэн зургаан бүсгүй Польшийн нийслэлд хүч үзнэ. Эднээс ОУХМ Г.Отгонжаргалаас бусад нь наймдугаар сарын сүүлээр Парисын ДАШТ-д зодоглох юм. Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллана. Польшийн нээлттэй тэмцээнд манай бүсгүйчүүд 2013 оноос хойш оролцож эхэлсэн бөгөөд 2014 онд гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, ОУХМ С.Бямбацэрэн, 2015 онд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Б.Шоовдор, 2016 онд ОУХМ П.Орхон нар аваргалж байв.
4299 4300 4301 4302 4303 4304 4305
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 мин
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    45 мин
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
    1 цаг 38 мин
  • Б.Батбаатар: Бүтцийн өөрчлөлт зөв буруу эсэхэд дүгнэлт хийхээр ажлын хэсэг байгуулсан
    1 цаг 48 мин
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
    1 цаг 58 мин
  • Б.Цэнгэл: Нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэх ажлыг зохион байгуулна
    2 цаг 11 мин
  • Завханчууд хямд шатахуун хэрэглэж эхэлнэ
    2 цаг 59 мин
  • “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно
    3 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болжээ
    3 цаг 37 мин
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна
    4 цаг 10 мин
  • ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
    4 цаг 49 мин
  • Зуны улиралд ЦАГААН ИДЭЭ хэрэглэхийн ашиг тус
    4 цаг 56 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68 мянган хүүхэд бүртгүүлээд байна
    5 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 31 мин
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
    5 цаг 56 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 57 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ
    6 цаг 27 мин
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    21 цаг 46 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    21 цаг 48 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    22 цаг 5 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
24 баримт
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК