-
2017 оны 4 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав.
-
2017 оны 4 сарын 21
Говийн бүсгүйчүүд “Эмэгтэйчүүд-Манлайлал” сэдвээр зөвлөлдөв
-
2017 оны 4 сарын 21
Дорнод аймаг дахь Хавирга-Баянхошууны боомтоор хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
-
2017 оны 4 сарын 21
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхэгийг нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд суурилуулаад байна. Үүнд, Чингэлтэй дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын хайсанд 158, Сүхбаатар дүүрэг 32-ын тойргоос 17 чиглэлийн замын хайсанд 265, Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэл 545, Бөхийн өргөөнөөс Багшийн дээд хүртэл 442, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл 968, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангаас Хан-Уул дүүргийн 19-ын автобусны буудал хүртэл 702 ширхэгийг тус тус суурилуулжээ. Цаашид Энхтайваны өргөн чөлөө болон нийслэлийн гол гудамж, замуудад байрлах явган зорчигч болон эгнээ тусгаарлах бүх хайсанд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 21
НИТХ-ын дарга Ц.Сандуй Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар орлогч дарга Нирундид Прадиткуль тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа зэрэг албаныхан оролцов.
-
2017 оны 4 сарын 21
Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирсэн.
-
2017 оны 4 сарын 21
Улаанбаатар цагдаагийн хүрээний “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн маргааш /2017.04.22/ Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн
-
2017 оны 4 сарын 21
ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 21
ЭМХТ нь Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монгол Улс, Япон Улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа
-
2017 оны 4 сарын 21
Бичлэг: С.Баярыг эсэргүүцэгчдэд ЭСЯ-аас мэдээлэл хүргүүлжээ
-
2017 оны 4 сарын 21
Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУЦЛАГА-2017” аяныг зохион байгуулж байна.
Аяныг 2017 оныг дуустал хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан явуулах юм. Түүнчлэн аяныг илүү үр дүнтэй байлгах үүднээс энэ сарын 10-аас ирэх зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эрчимжүүлэн ажиллах юм.
Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн 52 ажилтан өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Мөн Олон нийтийн цагдаагийн ажилтан нарт Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт орж, зааварчилгаа өглөө гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 21
Мөнгөн ус буюу гидрагирум. Менделеевийн үелэх системийн 80 дахь химийн элемент. Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар “Мөнгөн ус”-ыг “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д хамруулсан.
Гэтэл сүүлийн үед уг хорт, аюулт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээ, фэйсбүүкээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны Зил хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна, эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус байдаг, хятад иргэд өндөр үнээр худалдаж авна” гэх иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэн энэхүү цуурхалд итгэж, хохирсон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх боллоо.
Тиймээс бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ мөнгөн устай холбоотой гэмт хэргийн мэдээ мэдээлэл, хорт, аюулт хэмээх уг бодисын мэргэжлийн байгууллагуудын хяналт, өнөөгийн нөхцөл байдал, хор хөнөөлийн талаар хүргэхээр бэлтгэлээ.
-
2017 оны 4 сарын 21
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр алба хаагч гар бөмбөгт өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн 17.40 цагт гарсан билээ. Энэ осолтой холбогдуулан ЗХЖШ-т болон тус ангид ажимадаг эх сурвалжууд янз бүрийн мэдээлэл өгч байсан бөгөөд тэдний дунд тус ангийн захирагчийг хэрэг гарах үед согтуу байсан бололтой гэсэн мэдээлэл байсан. Манай сонины өнгөрсөн Мягмар гарагийн дугаарт нийтлэгдсэн “Офицер нь гар бөмбөгийг дарж хэвтээгүй бол олон хүний амь эрсдэх байжээ” гэсэн мэдээнд сэтгүүлч Г.Цолмон эх сурвалжийн өгсөн мэдээллийг нягтлаагүйгээс “Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хэрэг гарах үеэр согтуу байсан нь ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсгийн шалгалтаар ил болсон гэнэ” хэмээн мэдээлсэн юм. Эх сурвалжаас авсан мэдээлэл ташаа байсан тул тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяраас хүлцэл өчье.
“Өнөөдөр” сонины редакцын зөвлөл
-
2017 оны 4 сарын 21
Монгол-Германы гүүр ТББ-ын санаачилгаар Хилийн чанадад суралцаж ажиллаж буй Монголчуудыг
Эх орондоо татах зорилгоор зохион байгуулдаг Хөдөлмөрийн яармаг ”ЭХ ОРОНДОО ИХИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор 04 дүгээр сарын 22-ны өдөр болох тул өргөнөөр оролцоно уу.
-
2017 оны 4 сарын 21
V сургууль орчмын авто замд 43 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг суурилуулав
-
2017 оны 4 сарын 21
Нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар дөрвөн барилгыг буулгах шийдвэр гаргасан. Нийслэлийн хэмжээнд 23 зөрчилтэй барилга байдаг аж.
-
2017 оны 4 сарын 21
Сүүлийн үед дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой нэлээд асуудал тулгамдах болсны нэг нь авто машины зогсоол, бие засах газар.
-
2017 оны 4 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Нийслэл, орон нутгийн Байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 гаруй гишүүн тус чуулганд оролцож байна. Энэхүү чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр,
Үндэсний чуулганд оролцохоор энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Байгаль хамгаалал бол өөрөө амьд явах, үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий эх орон өвлүүлэх чин хүсэлтэй хүн бүрийн үйлс юм. Энэхүү эрхэм үйл хэргийг манлайлан үлгэрлэж унаган нутаг, уул, усаа хамгаалах, нөхөн сэргээх ариун үйлсэд зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж яваа Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, Та бүхэн бол зөвхөн байгаль хамгаалагчид биш юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалан ногооноор нь авч үлдэх үйлст амьдралаа зориулж яваа Та бүхний ажил бол эх орноо манаж байгаа эр цэргийнхтэй дүйх хариуцлагатай бөгөөд, нэр төртэй.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны болон бусад олон хөтөлбөрт тусгасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглах томоохон зорилтуудыг хангахад Байгаль хамгаалах нөхөрлөлийн үүрэг, оролцоо туйлын чухал билээ. Та бүхэн энэ үүргээ ч, оролцоогоо ч энгийн иргэдээс илүү сайн мэдэж, ухамсарлан зүтгэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие нэн талархалтай байна.
Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнууд ямар сүйрэл, хохирол амсдагийг бусдын бэлэн жишээ бидэнд бэлээхэн харуулж байгаа. Тэдний алдааг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй. Бид хойч үедээ зөвхөн бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй. Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм. “Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин үр хүүхдээсээ зээлдэж байгаа” гэсэн эртний мэргэдийн үг, чухамдаа энэ утгыг илэрхийлж байгаа гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас л бид бусдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя.
Өнөөдөр дэлхийн улс орон бүр эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтаа улсынхаа байгаль орчны даац, чадавхид тааруулан, нийцүүлэн хөгжүүлж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид Монгол Улсыг “хөгжих асар их боломжтой” гэж тодорхойлдог нь зөвхөн зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгаар нь хэмжиж харсан шалгуур биш юм. Хөгжих, эдийн засгаа өсгөх, нийгмийн томоохон бүтээн байгуулалтаа даах асар их байгаль орчны даац, чадавхи Монгол Улсад байнаа гэдгийг хэлж сануулсан хэрэг. Харамсалтай нь, бид өнөөдөр тэр боломжоо ашиглаж чадсан уу, хараахан чадаагүй байна. Манай орны байгаль орчны чадавхи, даац нь хэтэрчихээд улсын маань хөгжил зогсч, эдийн засаг нь хямраад байна уу гэвэл бас үгүй. Харин манай улсын эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо хэтэрхий халтай байгаад л хамаг учир байна.
Монгол Улс байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх гарц шийдэлгүй болчихоогүй. Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтовортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэх зорилго гэдгийг бид НҮБ-ын төвшинд тунхаглан ажиллаж байна.
Хүрэн эдийн засаг аль болох богино хугацаанд эдийн засгийн ашиг олохыг илүүд үзэж бусад сөрөг үр дагаварыг үл тооцдог сул талтай. Харин ногоон эдийн засаг товчоор хэлэхэд, шилдэг технологи, сайн менежментийг хослуулж байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг тогтолцоо юм. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд бодлогоор төр, засгийн төвшинд хийж эхлэх ажил. Засгийн газраас энэ бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргасан бөгөөд тухайлбал, гол мөрөн, голын ус бохирдуулсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай бол лицензийг нь цуцлах шийдвэр гаргаад байна. Мөн уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаас гадна дэнчингийн мөнгө урьдчилан байршуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг харгалзан буцаан олгох зарчим баримтлах талаар судалж байна. Утаагүй үйлдвэрлэл болох аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа тэтгэх, эрчим хүчний алдагдалгүй ногоон барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Байгаль орчин хүн төрөлхтний эрүүл амьдрах орчин, амьсаглах хүчилтөрөгч болохоос нэг хэсэг хүний, нэгэн үеийнхний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан нэг удаагийн санхүүгийн хэрэгсэл биш юм. Иймд цаашид алтыг нь авсан хоосон авдар, ухсан нүх үлдээхгүйн тулд манай Засгийн газар “Байгаль орчны сайн засаглал”-ыг илүү бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд сайн боловсон хүчин, орчин цагийн шилдэг технологи, санхүүгийн зөв урамшуулал, нутгийн иргэд болон энд цугларсан Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхний хяналт хамгийн их хэрэгтэй. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулж ажиллах нь байгалийн нөөц баялгийг хадгалж хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чухал механизм болохыг бодлогын түвшинд тодорхойлж, эрх зүйн хувьд хуульчилж чадсан нь томоохон өөрчлөлт болсон билээ. Энэ хүрээнд Байгал хамгаалах нөхөрлөлүүд байгуулагдаж, улмаар нэгдсэн зохион байгуулалтад орж өөрсдийн санаачлагаар 2014 оноос Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо байгуулан ажиллаж байгаа нь менежментийн маш зөв хэлбэр гэж Монгол Улсын Засгийн газар үзэж, бас сайшааж байна. Жишээ нь, ойн салбарт гэхэд нөхөрлөлөөр хамгаалагдсан ой, нөхөрлөлгүй ой хоёр эрс тэс ялгаатай байгааг Та бид бүгдээрээ мэдэх болсон билээ. Дашрамд дурдахад ой, хээрийг түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг болохыг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хослуулан хяналт тавьж ажиллахыг хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад онцгойлон анхааруулж байна.
Байгалиа, байгаль орчноо хамгаална гэдэг нь тойруулж хашаа хатгаад, хүний гар огт хүргэхгүй байхыг хэлэхгүй. Монголчууд бид зөвхөн амьдралын хэвшлээрээ нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн биш ээ. Бидний оюун санаа, сэтгэлгээ ч цаг үе, нийгмийн хэв шинжээ дагаад нүүдэллэж чаддаг. Орчин цагийн байгаль хамгаалал бол байгалийн баялгаа зөв, зохистой ашиглах явдал юм. Хүн эрүүл амьдрахад хүрээлэн буй орчин хамгийн чухал шиг, улс орон хөгжихөд мөнгө, мөнгө олоход байгалийн баялгаа ашиглахаас өөр сонголт одоогоор бидэнд алга. Манай улс өнөөгийн нөхцөлд байгалийн нөөц, баялагтаа тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох, дэмжихээс өөр аргагүй байна. Ингэхдээ аль болох байгаль орчиндоо хохирол багатай аргаар нөөцийг ашиглах, амьд байгалийн өөрийн нөхөн сэргэж байх нөхцөлийг хангасан үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Ингэж зөв бөгөөд зохистой ашигласан, дараа нь нөхөн сэргээсэн бол энэ нь байгаль орчны хамгийн сайн хамгаалал болно. Эдийн засгаа тэтгэж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараа тэлэх хүслэн байхад, байгаль орчны сөрөг нөлөөгөөр хүний эрүүл, аюулгүй амьдралын орчин хумигдах хяслан бас зэрэгцэж байна. Хүсэл, хясал хоёрын тэнцвэрийг хангахад төрийн бодлогоос гадна иргэдийн оролцоо маш чухал. Ялангуяа манайх шиг өргөн уудам газар нутагтай орны хувьд нутгийн иргэдийн оролцоо нь байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглахад хамгийн хүчтэй хяналт болно.
Мөнгө үнэргүй ч, мөнгийг бохир, хөдөлмөр шингэсэн мөнгө үнэ цэнэтэй гэж манай ард түмэн ярьдаг. Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Эх дэлхийгээ уйлуулж, ирээдүйгээ хорлож олсон тийм мөнгө эдийн засгийг тэтгэхгүй. Үр хүүхдүүдийн маань сайхан ирээдүйгээс үнэ цэнэтэй эдийн засгийн өсөлт гэж байх ёсгүй. Тийм учраас байгалийн баялгаа зохистой ашиглаж, байгаль орчноо нөхөн сэргээж олсон ийм мөнгө үнэ цэнэтэй бөгөөд өгөөжтэй байх болно. Тэр бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа бидний эерэг хөрөнгө оруулалт юм. Түүнээс бус, цөлжсөн талбай, хомсдсон усны нөөц, устсан ой, бохирдсон агаар үлдээх, өвлүүлэх эрх бидэнд байхгүй. Одоо бүгдээрээ ширгээснээ бус, сэргээснийхээ тоог хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч, зүтгэл гаргаж ажиллах ёстой. Ухая, олборлоё гэж байгаа хэсэг нь унаган төрхөөр нь эргэж сэргээх төсөвтэй, төлөвөлөгөөтэй, хамгийн гол нь сэтгэлтэй байхыг шаардаж ажиллая. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн хослол бол манай Засгийн газрын бодлого, баримталж ажиллах үндсэн зарчим байх болно гэдгийг хэлье.
Монгол эх орныхоо газар шороо, байгаль орчныг ариун төрхөөр нь хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэх эрхэм үйлсийг тэргүүлэх үүрэгтэй Та бүхний амьдралд аз жаргал, ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 21
Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн гэх хүү энэ сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тухай мэдээ цахим сүлжээнд тархсан. Тэгвэл хүү өчигдөр эсэн мэнд олджээ.
-
2017 оны 4 сарын 21
Цэрэг татлага ирэх сарын 5-7-ны өдрүүдэд явагдана