зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4399 4400 4401 4402 4403 4404 4405
  • Тарнын голын гүүрийг түр хаажээ
    2017 оны 7 сарын 17
    Булган аймгийн Рашаант сумын нутгийн хилийн заагт байдаг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур багана үерийн улмаас суулт өгч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
  • Эгийн голд ой таван сартай хүүхэд осолджээ
    2017 оны 7 сарын 17
    Энэ сарын 14-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сум, “Гүүрний-Ам” гэдэг газарт /тосгоноос урд зүгт 5 км-т/ Эгийн голын усанд Дархан-Уул аймгийн харъяат нэг нас таван сартай хүүхэд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Галын голомт дээр ажиллаж буй залууст Имартаас сэтгэлийн тусламж үзүүлжээ
    2017 оны 7 сарын 17
    Баяр наадам, зуны амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбоотой иргэдын хотоос гарах хөдөлгөөн ихэсч амралт зугаалгаар явах нь ихэссэн. Үүнээс үйдэлтэйгээр зарим нэгэн иргэдийн галаа гүйцэт угтраалгүй орхих, татсан тамхины ишээ ил задгай хаяснаас шалтгаалан Сөгнөгөр, Батсүмбэр сум гээд Монгол орны маань байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирлаа.

    Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, ан амьтан, мал хөрөнгийг авран хамгаалахаар ажиллаж байгаа ОБЕГ-ын ажилтан албан хаагчид болон сайн дураараа нэгдэж гал түймэр унтраах ажилд бие сэтгэлээрээ оролцож байгаа залуучууддаа Скай Хайпермаркет ХХК буюу Имарт дэлгүүрийн хамт олноос сэтгэлийн тусламж үзүүллээ.





    Уг тусламжид 18 сая төгрөгийн өртөг бүхий ус, жүүс болон бэлэн хоол, 20 литрийн усны сав, нойтон сальфетка, тоосны маск гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд багтсан бөгөөд 7/16-нд ОБЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  • Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг гарчээ
    2017 оны 7 сарын 17
    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.
  • Шуурхай нэгдүгээр бүлэг гал түймрийн голомт руу хөдөллөө
    2017 оны 7 сарын 17
    Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт шуурхай хурал хийн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах, бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь ажиллуулахаар томилсон.

    Шуурхай нэгдүгээр бүлгийг ТТАХНЭ-ийн Гэмтлийн мэс заслын эмч, дэд хурандаа Б.Баттөмөр ахлан нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийн Батсүмбэр суманд гарч буй гал түймрийн голомт руу өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөллөө.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 21 гал түймэр гарснаас, 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж байна.

  • Хотын дарга Берлин хотын захирагчтай уулзлаа
    2017 оны 7 сарын 17
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр хотын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллерыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд нийт төлөөлөгчдийг тавтай морилохыг хүслээ. Тэрбээр хэлэхдээ “Миний бие тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Берлин хотод айлчилсан. Айлчлах үеэрээ Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзсан. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон. Манай 2 улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Жилд бүр болдог ”Ай-Ти-Би Берлин” Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот гурав дахь жилдээ амжилттай оролцлоо. Герман улс бол манай улсын хувьд Европ руу гарах гол хаалга болдог. Тиймээс Монгол Улсын нийслэл болон ХБНГУ-ын нийслэл хотуудын харилцаа идэвхжиж байгаад баяртай байна.” хэмээлээ.

    Ноён Михаель Мюллер мөн Монгол Улсад урьж, найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Герман, Монгол улс хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Бидний зүгээс мэргэжлийн боловсрол олгох, төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.” гэсэн юм.



    Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хоёр хот хооронд нийтийн тээвэр, хог хаягдал, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Харангадаж үхсэн 1200 гаруй зээрийн сэг зэмийг устгажээ
    2017 оны 7 сарын 17
    Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд харангадаж үхсэн 1200 гаруй цагаан зээрийн сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулжээ.

  • УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад шагнал гардуулав
    2017 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн
  • Асгат хайрханы орчим 4-5 түймрийн голомт үүсчээ
    2017 оны 7 сарын 17
    Он гарсаар нийтдээ 120 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар 22 түймрийн голомт байгаа аж.
  • ШЕЗ-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон тус зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав.
  • Ослын дийлэнх хувийг жолоочийн буруутай үйлдэл эзэлж байна
    2017 оны 7 сарын 17
    2017 оны 7-р сарын 16-ны Ням гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 164 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 15 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн. Үүнээс 5 нь бага насны хүүхэд байсан.

    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.

    Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 осол, мөргөлдсөн 6 осол, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

    Тухайлбал:
    1. ХУД-ийн нутаг Морингийн давааны замд амины H.Fit маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай И, 19 настай Ч, 19 настай Н нарын 3 хүн гэмтсэн.
    2. СРД-ийн нутаг Партизаны сангийн аж ахуйн замд амины T.Landcruiser маркийн автомашинаас зорчигч 53 настай О унаж амь нас нь хохирсон.
    3. СХД-ийн нутаг Баянхошууны тойрог дээр Beiben маркийн ачааны автомашинаас ачиж явсан контейнер унаж тухайн замд зорчиж явсан T.Pruis-10, T.Pruis-11 маркийн автомашинууд дээр унаж зорчигч 36 настай М, 36 настай Б, 3 настай Б, 7 сартай Г нарын 5 хүн гэмтэж одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг тус тус шалгаж байна.
  • Ерөнхийлөгч ҮХЦ-ийн даргыг хүлээн авч уулзав
    2017 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.
  • Тархинд цус харвахаас сэргийлж амь насаа авраарай
    2017 оны 7 сарын 17
    Тархинд цус харвахаас сэргийлж амь насаа авраарай
  • Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор дуусгах үүрэг өгөв
    2017 оны 7 сарын 17
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
  • ХЭК-ын дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 17
    ХЭК-ын дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
  • Батсүмбэрт хуурайшилтаас болж түймэр гарсан нь тогтоогджээ
    2017 оны 7 сарын 17
    Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.
  • Согтуу жолоочид тавих хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна
    2017 оны 7 сарын 17
    Бүх нийтийн амралтын өдрүүд дуусч хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, мөн бүх төрлийн үдэшлэг, шоу, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгдэж байна.

    Энэ байдлаас болж жолооч болон зорчигч нар зам тээврийн осолд холбогдож эд хөрөнгө, амь насаараа хохирч, гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж бусдын гар харан амьдрах муу үр дагаварыг дагуулж байна.

    Тухайлбал 2017 оны 7-р сарын 14,15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Налайх, Тэрэлж болон Гачуурт чиглэлийн авто замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол явуулж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.

    Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дах хэсэгт заасны дагуу жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан байдаг.

    Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж нийтийн тээвэр болон такси үйлчилгээг сонгох, найдвартай дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхаарууллаа.

  • ЗЦА: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн явагдана
    2017 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болон Үндэсний их баяр наадамтай холбогдуулан долоодугаар сарын 7-16-ны дуустал дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдрөөс эхлэн автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлагдсан бүсчлэлд 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй, дугаарын хязгаарлалт хэвийн явагдана гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
  • “Хөвсгөл нэг үе” клуб иргэдэд эко боловсрол олгох 13 самбар босгожээ
    2017 оны 7 сарын 17
    “Хөвсгөл Нэг үе” клуб иргэдэд эко боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, хог хаяхгүй байхыг уриалж Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнан уулын араас Хатгал тосгон хүртэлх аялал жуулчлалын гол урсгал, зам дагуу сурталчилгааны 13 самбар босгох бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгажээ. Сурталчилгааны энэхүү самбаруудад ”Мод бидний уушиг юм” зэрэг эерэг ойлголт төрүүлэх, ухаарал хайрлах, гэгээлэг утгатай үгтэй аж.
    Далай ээж хүрэх зам хоггүй, цэвэр байгаасай хэмээн тус клубынхан зургадугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран Булган аймгийн хилийн заагаас Хөвсгөл далай хүртэлх зам дагуух хогийг цэвэрлэсэн юм. Түүний дараагаас энэхүү самбар босгох ажлыг эхлүүлсэн юм байна. Байгаль орчны боловсролыг байгальд гэсэн уриатай энэхүү ухуулан таниулах ажлыг нутгийн иргэд төдийгүй аялж, амрахаар зорьсон аялагчид дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Зандарч, шаардаж, тулгахаас илүүтэйгээр иргэдийн сэтгэлгээг ногооруулах, хаа тааралдсан газраа хогоо шидчихдэг буруу дадал хэвшлийг өөрчлөхөд таниулан ухуулах, ой тойнд ортол мэдээлэлжүүлэх нь чухал юм.Хог хаядаг сэтгэхүйгээ өөрчилж чадахгүй бол улс даяараа гарч цэвэрлээд ч нэмэргүй.Дахиад л удалгүй хогондоо дарагддаг. Тийм болохоор “Хөвсгөл нэг үе” клубынхан өөрсдийнхөө боломж бололцоондоо түшиглэн ийнхүү нийгмийн сайн сайхны төлөөх сайн үйлсийг эхлүүлээд байна.
    Агаар уснаас ч илүү чухал зүйл. Учир нь хүн усгүй 3 хонож чадах бол агааргүй, хүчил төрөгчгүйгээр хэдэн минут ч амьд байх боломжгүй. Тиймээс хүн бүр агаарыг цэвэршүүлж, хүчил төрөгчийг нэмэгдүүлж буй зүлэг ногоо, ой модоо, ногоон байгууламжаа хайрлаж, хамгаалах үүрэгтэй юм.
    Ногоон сэтгэлгээг давалгаалуулахын тулд дараах хэдэн дадлыг та өөрийн өдөр тутмын амьдралдаа төлөвшүүлээрэй хэмээн “Хөвсгөл нэг үе” клубынхан уриалж байна. Тэд “Гэртээ, ажил, цэцэрлэг, гудамж, амралт, үйлчилгээний газар, уул, гол усанд хаана ч гэсэн хог хаяхгүй байх, амралтаар явах, агаар салхинд гарах үед гарсан хог хаягдлаа тагтай саванд эсвэл хогийн уутанд хийгээд авчирч, хогийн саванд хаяж хэвших, орчин тойрондоо цэвэр цэмцгэр байх нь өөртөө төдийгүй бусдад тусалж байгаа сайн үйлс юм” гэлээ.
  • Түр зуурын дуу цахилгаантай бороотой өдрүүд үргэлжилнэ
    2017 оны 7 сарын 17
    Малчид, иргэдийн анхааралд:
4399 4400 4401 4402 4403 4404 4405
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 40 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 40 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 55 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 3 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 31 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК