-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07.00 цагт нэгэн зэрэг эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороо байгуулагдсанаас 403 нь Улаанбаатар хотноо, 1580 нь аймаг, сумдад байршжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1.978.298 сонгогч бүртгэгдсэнээс 936 мянган сонгогч Улаанбаатар хотод харьяалагдаж байна.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.
Санал авах байранд 3 намын 4421 ажиглагч ажиллана
Сонгуулийн санал хураах үйл явцыг хэвийн явуулахад мэргэжлийн холбогдох байгууллага анхааран ажиллаж байгаа юм. Сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс санал авах 403 байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлж, санал авах байрны 30 хувьд нь цахилгааны нөөц эх үүсвэрийг шийдсэн байна. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд 1021 ухуулах байр, 4158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан. Маргааш санал авах байруудад 3 намын 4421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авсан” гэлээ.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулах ажлыг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, туршиж дууссан байна.
Зөөврийн хайрцгаар санал авч байна
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Үүнээс “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байгаа бол үндсэн бүртгэлтэй 904 мянга 336 сонгогч байна. Хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн шилжин явж, 733 иргэн шилжин иржээ. Нийт сонгогчдоос 5349 иргэн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэний дагуу эдгээр иргэдийн саналыг өнөөдөр өглөө 9.00 цагаас эхлэн зөөврийн хайрцгаар авч эхэлсэн байна.
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудас хүргүүлжээ
Нийслэлийн сонгуулийн хороо нийт 941 мянга 539 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 23-ны дотор хүлээн авч, дүүрэг, хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна. Санал авах байруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэгтэй саналыг хуудсыг хүргүүлжээ.
Маргааш буюу сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амарна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа. Санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг өчигдөр санал авах байруудад хүргүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны зургаадугаар сарын 26-нд болно. Энэ өдөр амралтын өдөр байдаг болохоор томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
-
2017 оны 6 сарын 26
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
-
2017 оны 6 сарын 26
ТҮЦ машины иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгууль өгч болно
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагаас эхэллээ
-
2017 оны 6 сарын 26
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 градус дулаан байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна.
Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 32-27 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
-
2017 оны 6 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой
-
2017 оны 6 сарын 25
Туркийн Ураз хэмээх баярын мөргөлийн үеэр тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ухаан алдаж унажээ. Баярынхаа үеэр өнөөдөр
-
2017 оны 6 сарын 25
Гаалийн ерөнхий газар, УБ хот дах Гаалийн газар, Замын-Үүдийн Гаалийн газар зургадугаар сарын 24-25-ны амралтын өдрүүдэд ажиллаж байна.
-
2017 оны 6 сарын 25
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргаар сонгогдон ажиллаж буй Филиппин улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
-
2017 оны 6 сарын 25
Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ.
-
2017 оны 6 сарын 25
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт маргааш болно.
-
2017 оны 6 сарын 25
Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр. Тиймээс сонгогч таныг сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэлтэй эсэхээ сайтар шалгахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.
-
2017 оны 6 сарын 25
Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг дуулгалаа. Улсын хэмжээнд 1983 хэсэг буюу санал авах байр байгуулагдсан. Сонгуулийн төв байгууллагуудад 25000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн бэлтгэл бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар цагдаагийн хамгаалалтад байна. Сонгогчдын нэрийн жагсаалт бүрэн эцэслэгдсэн.
-
2017 оны 6 сарын 25
Монголын хилээр их хэмжээний бууны сум нэвтрүүлэхийг завдсан хоёр иргэнд ял оноох шүүх хурал
-
2017 оны 6 сарын 25
Дорноговь аймгийн Айраг сум, Сайн-Ус багийн нутагт Чойр-Сайншанд чиглэлд зорчиж явсан “Ти энд ти петролиум
-
2017 оны 6 сарын 25
Маргааш монголчууд бүх нийтээрээ Ерөнхийлөгчийн сонгуулиа өгөх гэж байна.