-
2017 оны 2 сарын 23
Азийн 8-р Өвлийн наадамд оролцож буй манай уулын цанын шигшээ баг өчигдөр анхны уралдаанаа хийлээ. Жиант слалом буюу туг сүлжих төрөлд нийт 22 орны 44 тамирчин уралдахаар бүртгүүлсэн. Манай улсыг төлөөлөн Г.Буянт уралдаанаа хийж, 2 гарааны нийлбэр дүнгээр 3:17,5 секундын амжилтаар 29-р байрт орлоо.
Уг уралдаанд манай улсаас Ч.Баярзул, Б.Орхонтамир нар мөн өрсөлдөх учиртай байсан ч техникийн асуудлаас шалтгаалан уралдаанаа хийж чадсангүй. Энэ зайд Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэж, БНСУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ.
Энэ үеэр Монголын багийн ахлагч Ч.Насантогтох болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй албаны төлөөлөгчид тэмцээн уралдаанд оролцож буй Д.Чагнаа дасгалжуулагчтай шигшээ багт амжилт хүсч, тодорхой асуудлууд дээр санал солилцсон юм.
-
2017 оны 2 сарын 23
LIVE: Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгөхөөр ирлээ
-
2017 оны 2 сарын 23
Газар хөдлөлт
-
2017 оны 2 сарын 23
Нийслэлийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ны өдөр дөрвөн настай охиноо хойд эхтэй нь нийлж, удаа дараа зодож аминд нь хүрсэн хэрэгт буруутгагдсан
-
2017 оны 2 сарын 23
Хятадын хууль тогтоох байгууллага болох БХАТИХ-ын Байнгын хороо өнөөдөр Бээжинд ”Шударга бус өрсөлдөөний тухай хууль”-д өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцсэнээр Хятад улс уг хуульд 24 жилийн дараа томоохон өөрчлөлт оруулах болж байна. Хуулийн шинэ төсөлд одоогийн хэрэгжүүлж байгаа хуульд хамрагдаагүй асуудлууд багтаж, шударга бус өрсөлдөөний тухай хууль зүйн ”зааг шугам”-ыг улам боловсронгуй болгосон бөгөөд интернетийн шударга бус өрсөлдөөн болон бизнесийн салбарын авилгын хэрэгт чиглэсэн агуулгыг нэмж оруулснаар хууль зөрчсөн үйл ажиллагааг залхаан цээрлүүлэх болон засаг захиргааны торгууль оноох эрч хүчийг нэмэгдүүлсэн байна.
”Зах зээлийн эдийн засгийн үндсэн хууль” хэмээгдсэн шударга бус өрсөлдөөний тухай хуулийг анх 1993 онд хэрэгжүүлж эхэлсэн бол тус хууль нь голч шударга өрсөлдөөнийг хамгаалж, социалист зах зээлийн эдийн засгийн эрүүл хөгжлийг батлахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэсэн хэдий ч Хятад улсын зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагалдан, шинэ төлөв байдал, худалдааны шинэ хэв загвар үүсэхийн хирээр уг хуульд зохимжгүй буюу доголдолтой асуудлууд илэрсэн байна. Хятадын Үйлдвэр худалдааны засаг захиргааны удирдлагын үндэсний газрын дарга Жан Мао хэлэхдээ: нэгд, практикт шинээр гарч байгаа дэг журмыг эвдэх, шударга бус өрсөлдөөний шинжтэй үйл ажиллагааны талаар одоогийн мөрдөж байгаа хуульд дурдаагүй юм. Одоогийн мөрдөж байгаа хуульд дурдсан шударга бус өрсөлдөөний үйл ажиллагаа, түүний шинж тэмдгийн өөрчлөлт хувиралт нь шударга бус өрсөлдөөний хууль хэрэгжилтэд бүрэн гүйцэд үндэслэл болж чадахгүй байна. Хоёрт, шударга бус өрсөлдөөний ажиллагааны тухай дүрэм тогтоол болон түүнийг засах механизм нь боловсронгуй бус байна. Иргэний хэргийн хохирол төлөх хэмжээний шударга бус өрсөлдөөний үйл ажиллагааг засан цэгцлэх явц дахь үүргийг цаашид эрчимжүүлж, засаг захиргааны шалган шийтгэх арга хэмжээг цаашид шинэчлэх хэрэгтэй байна. Хэргийн явцад болон хэргийн дараа хяналт тавих шаардлагын дагуу иргэний хэргийн хариуцлага болон засаг захиргааны шийтгэлийг бодитоор уялдуулах шаардлагатай байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хамгийн эцэст нь авах арга хэмжээ болгох хуулийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Хуулийн цоорхой нь бизнесийн эмх замбараагүй өрсөлдөөнийг хурцдуулж байна. Үүнд олон нийтийн анхааралд орсон Тенсент компани болон 360 компанийн маргааныг дурдаж болно. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн шударга өрсөлдөөний ойлголт дутуу байгаа болон одоогийн мөрдөж байгаа хууль иймэрхүү шинэ байдлыг зохицуулах арга байгааг харуулж байна. Нийслэлийн эдийн засаг худалдааны их сургуулийн хууль зүйн дээд сургуулийн дэд профессор Жоу Шүжүн хэлэхдээ,
Тенсент компани болон 360 компанийн маргаанд хоёр тал нөгөө нэг талынхаа программ хангамжийг хаасан боловч тэдний программ хангамж маш өргөн хэрэглээтэй байсан. Харилцан бие биеийнхээ программ хангамжийг хаах нь ерөнхийлөн ашиглах боломгүй болгож, хэрэглэгчид зөвхөн нэгийг нь сонгохоос өөр аргагүй болжээ. Гэвч одоогийн мөрдөж байгаа шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх хуульд интернет сүлжээний салбарын шинэ хэлбэрийн шударга бус өрсөлдөөний тухай агуулга байхгүй юм.
Интернетийн салбарт гарч буй асуудлуудад чиглүүлэн хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг хориглох хуулийн заалт нэмж сайжруулжээ. Эзэгнэгчид техникийн арга хэлбэрийг ашиглан интернетийн салбарт саад хийх мэтийн хэрэглэгчийн сонголтыг өөрчилөх, бусад эзэгнэгчдийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл хийхгүй байхыг дурджээ. Нэгд, хууль ёсны интернетийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр холбоос оруулан, өөрийн нүүр хуудас руу хүчээр шилжүүлэх. Хоёрт, хэрэглэгчийг хуурах, албадах зэргээр хууль ёсны интернет үйлчилгээг хаалгах, урсгах, өөрчлөх. Гуравт, бусад хүмүүсийн хууль ёсны интернетийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэвийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох буюу хохироох. Дөрөвт, бусдын хууль ёсны интернетийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг ёс бусаар хаах зэрэг болно. Хятадын үйлдвэр худалдааны захиргааны дарга Жан Мао:
”Интернетийн салбар шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх шаардлагыг үндэслэн энэ төслийг нэмж боловсруулан, аж ахуй эрхлэгчид технологийн арга барилаар бусдад нөлөөлөх үйл ажиллагааг хориглохыг зорьсон”. Хуулийн төсөлд мөн худалдааны хээл хахуульд цохилт өгөхийг тогтоосон. Аж ахуй эрхлэгчид худалдаанд нөлөөлж мэдэх гуравдагч талд хээл хахууль өгөхгүй байж, гуравдагч тал авилга авахгүй байхыг заасны зэрэгцээ худалдаанд нөлөөлж мэдэх гуравдагч тал гэдэг нь албан тушаал эрх мэдэлдээ ашиглан худалдаанд нөлөөлж мэдэх албан нэгж болон хувь хүнийг зааж байна хэмээн тодотгосон байна.
-
2017 оны 2 сарын 23
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хий хоосон бархирахаас хэтрэхгүй болжээ. 2016 оны сонгуульд МАН олонх болж, Ардчилсан нам арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Тэд Намрын чуулган завсарлах хүртэл сөрөг хүчний үүргийг төдийлөн сайн гүйцэтгэж дөнгөсөнгүй. Үүнд олон шалтгаан бий. МАН-ынхан аливаа асуудалд хэт олонхоороо түрэмгийлж, АН-ынханг үл тоомсорлож буй. Мөн Ардчилсан намаас УИХ-д суудал авсан эрхмүүд нь хэт фракцилж, тус тусын амбикцийг хөөсөн нь энэ бүхний гол буруутан болж байна гэж дүгнэх хүн олон байна.
-
2017 оны 2 сарын 23
Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ.
Энэ талаар жүжигчин Г.Золбоотоос тодруулахад “Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй, цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр МУГЖ цол тэмдгээ энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт 11.00 цагт Төрийн ордноос гардан авах юм байна.
-
2017 оны 2 сарын 23
БИД НЭГЭН ЦАГТ ИЙМ СҮЛД ДУУЛАЛТАЙ БАЙЖ
Оросын төрийн сүлд дуулал болох Бурхан эзэн хааныг минь өршөө дууг дууриалгаж, А.Кадлиц гэх Марийнскийн театрын 1 дүгээр хийлч монголын төрийн сүлд гэх дууг зохиож өгчээ.
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнээ залав аа хө
Мөнгөн амсартай бүрээ бишгүүрээ
Мөрөн дундаа хангинуулаад
Мөнхийн настай Богд ламыгаа
Мөргөлийн ширээнээ залав аа хө
Бид ийнхүү дуулсаар хужаа шиг луус унаж, жуузанд сууж, ламаараа төр засуулж байсан үеийг германы философич субъектив идиализмийн эцэг Гегель хүн төрөлхтний мөрөөдлийн төр бол ТЕОКРАТ буюу монгол шиг үзэл санааныхаа эцгийг хаанд өргөмжилсөн төр гэж теологи талаас нь дахин дахин жишээ татжээ.
Ингээд эцэст нь монголчууд Богд Жавзандамбынхаа ялгадасыг хүртэл хаяулдаггүй болсон гэнэлээ.
Коммунизмаас үлдсэн зарим өв зөв гэмээр санагдана.
Шар шувталсан, иргэний сургууль байгуулсан, маарамба,оточ залахыг болиулсан нь зэрэг нь зөв байж.
Ер нь шинэ үзэл суртлыг шингээхээд хүчирхэгүүд хүч хэрэглэж байсан нь оносийм бишүү.
Түмэдийн Алтан хан шарын ёсыг нэвтрүүлэхдээ. 1000 бөөг цаазалж ”Шарын ёсыг дагавал 3 жил өөдлөнө,харын ёсыг дагавал 3 жил уруудна” гэсэн гэнлээ.
Жинхэндээ шары ёсыг дагаснаас 300 жил уруудаж, харын ёстой байхдаа 500 жил өөдөлсөн түүхтэй шүүдээ. Алдас муу үг чалчсан бол бурхан өршөөх болтугай.
-
2017 оны 2 сарын 23
09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ”Хохирогчдод ээлтэй үйлчилгээ” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт ”Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрхзүйн орчинг бий болгох нь” сэдэвт уулзалт семинар болно.
10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн цэргийн штабаас ”Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
10.00 цагт Төрийн ордонд ”Иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг дэмжих нь” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ”Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгтэй.
10.00 цагт Замын цагдаагийн албанд ”Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ”Ажлын байрыг минь буцааж өгөөч?” эсэргүүцлийн хөдөлгөөн ШУА-ийн 8-р байр буюу Геологи, палеонтологийн хүрээлэнгийн гаднах талбайд болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нүүдэлчдийн өвөл-2017” наадмын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Номтой нөхөрлөе” клубээс “Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг” уриалгын талаар мэдээлэл хийнэ.
19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур-2016” наадмын шалгаруулалт УДБЭТ-т болно.
-
2017 оны 2 сарын 23
Өнгөрсөн 11 дүгээр сарын найманд Zaluu.com сайт “Н.Алтанхуягийн эхнэрийн дансанд их хэмжээний мөнгө шилжиж оржээ”, “Н.Алтанхуяг дараагийн Н.Энхбаяр болох уу” зэрэг нийтлэлүүд нийтэлсэн билээ.
-
2017 оны 2 сарын 23
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10.00 цагт байцаалт өгөхөөр тохирчээ.
-
2017 оны 2 сарын 23
АТГ-ынхныг “Эрх баригчдад үйлчилдэг” гэх хардлага сэрдлэгэ байнга дагадаг. Учир нь төрийн эрхийг атгасан улс төрийн хүчин нь нөгөөхөө намнадаг үзэгдэл бараг ёс юм шиг болсон нь үүний тайлал. Сонгуульд ялагдсан л бол гишүүд нь гутлаа үдээд, зангиагаа засаад АТГ-аас дуудагдах ээлжээ хүлээдэг, овсгоотой хэд нь зугтаадаг, оффшор данстангууд нь элдвээр балбуулдаг нь манай улс төрийн тогтсон “соёл” гэлтэй.
-
2017 оны 2 сарын 23
Таны зөн билэг хурцдаж, ер бусын онгод, сэтгэлийн хөөрөлд автана. Та хүсвэл бүхний учрыг олж чадна. Маань тарни унших, бясалгал үйлдэх, бурханд мөргөх, мацаг барихад сайн. Харьцаа холбоо идэвхижин, санхүүгийн байдал сайжирна.
-
2017 оны 2 сарын 23
2017.2.23, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.2.23, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.45-18.27
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
-
2017 оны 2 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна .
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад нутгаар 17-19 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна .
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад нутгаар 17-19 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 22
Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг
-
2017 оны 2 сарын 22
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй Монгол Улсад суугаа Орос иргэдийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийн дарга Шорваева Татьяна Вильнюсовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Шорваева Татьяна Вильнюсов НИТХ-ын дарга Ц.Сандуйд хандан хэд хэдэн хүсэлт тавьсан юм. Тэрбээр “Ирэх тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр Монгол, Орос иргэд ба Халх голын дайны ахмад дайчдын хамт дэлхийн хотуудад сүүлийн жилүүдэд түгээмэл тэмлэглэж буй “Бессмертний полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлтэй байна. Мөн “Нээлттэй ертөнц” залуу уран бүтээлчдийн олон улсын фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг фестивалд 20 орчим улсын залуу уран бүтээлчид оролцдог төдийгүй тэдний авьяасыг тодруулах, хөгжим, урлагийн талаар туршлага солилцох, үндэстэн хоорондын болоод олон улсын харилцаа, холбоог бэхжүүлэх, ёс заншлаа харилцан хүндэтгэх занг төлөвшүүлэх олон давуу талуудтай. Түүгээр барахгүй Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний сонирхолыг татах чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна НИТХ-ын дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах хүсэлтэй байна. Эдгээр асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх тал дээр таны санал бодлыг сонсохыг хүсч байна” хэмээсэн юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхний тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байна. Ялангуяа залуу уран бүтээлчдийн фестивалыг дэмжин оролцох болно. Бидний зүгээс зохион байгуулалтаас авахуулаад бүхий л боломжоороо дэмжин ажиллахаа илэрхийлье. Жагсаал зохион байгуулах тал дээр та бүхэн албан ёсны хүсэлтээ холбогдох албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Бид судлан үзэж нааштайгаар шийдэхийг хичээх болно” хэмээлээ. Мөн “НИТХ-ын дэргэд дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах нь зүйтэй” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 22
Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөл бүхий 70 гаруй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг албадан ачиж эхэлжээ.
-
2017 оны 2 сарын 22
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын “Ирвэс” клубын баг “Байлдааны самбо”-ын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэллээ.
-
2017 оны 2 сарын 22
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр цагаан сарын баяраа угтан НИТХ болон НЗДТГ-аас хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүлж байгаа билээ. Уг