Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Ерөнхийлөгчийн сонгууль-2017” тоон үзүүлэлтүүд

2017-6-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07.00 цагт нэгэн зэрэг эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороо байгуулагдсанаас 403 нь Улаанбаатар хотноо, 1580 нь аймаг, сумдад байршжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1.978.298 сонгогч бүртгэгдсэнээс  936 мянган сонгогч Улаанбаатар хотод харьяалагдаж байна.

 

 

Ингээд 24tsag.mn сайт энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тоон үзүүлэлтийг 24 баримт болгон хүргэж байна.

 

Баримт 1: Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.978.298 сонгогч саналаа өгнө.

 

Баримт 2: Үүнээс Монгол Улсаас гадаад улсад санал өгөхөөр 7209 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнч 4816 иргэн саналаа өгчээ. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан байна.

 

Баримт 3: Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцжээ.

 

Баримт 4: Нийт сонгогчдын 936 мянга нь Улаанбаатар хотод харъяалалтай байгаа бол 44724 сонгогч түр хасах тэмдэглэгээтэй байна.

 

Баримт 5: Бүртгэгдсэн сонгогчдыг дүүргээр нь тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт-207.620, Баянзүрх дүүрэгт -225.206, Баянгол дүүрэгт -144.434, Сүхбаатар дүүрэгт-96.148, Хан-Уул дүүрэгт-110.883, Чингэлтэй дүүрэгт -110.643,  Багануур дүүрэгт-19.593,  Багахангай дүүрэгт-2799, Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ.

 

 

Баримт 6: 22 аймаг 339 сум, дүүргийн сонгуулийн хороодод 1983 сонгуулийн хэсэг байгуулагдсан.

 

Баримт 7: 2016, 2017 онуудад сонгуульд ажиллах ажилчдад гэрчилгээ олгох сургалтад  21 мянган хүн хамрагдсан бол энэ удаагийн сонгуульд 25 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

 

Баримт 8: Үндэсний аудитын газраас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нам эсвэл 6,8 тэрбум, нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөгийн ханштайгаар тогтоож өгсөн.

 

Баримт 9: Сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах байранд улсын бүртгэлийн байгууллагын 2554 итгэмжлэгдсэн ажилтан гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган шалгаж, бүртгэлийн хуудас олгоно.

 

Баримт 10: Улсын хэмжээнд аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 30 баг байгуулагдан ажиллаж байна.

 

Баримт 11: Санал авах байранд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн  хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий нийт 2356 мэдээллийн технологийн даамал ажиллаж байна.

 

Баримт 12: 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 37 орны ажиглагч ажиглана.

 

Баримт 13: Эхний ажиглагчид 1 сарын өмнө ирсэн байна.

 

Баримт 14: Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Азийн сонгуулиудын байгууллагын холбооны Ерөнхийлөгч ирсэн.

 

Баримт 15: Европын парламентийн болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажигчлагчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байна.

 

Баримт 16: Сонгуульд оролцож буй намуудын 17 мянга 947 дотоодын ажиглагч бүртгүүлж эрхээ авсан байна.

 

Баримт 17: Үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнийг гаталж санал өгөх шаардлагатай 1920 сонгогч байгаа тул Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Онцгой байдлын ерөнхий газрын даргатай уулзаж, техник, аврагчдын багийг бэлэн байлгахыг хүсчээ.

 

Баримт 18: Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн  хорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд орсон байгаа ч зөөврийн саналын хайрцгаар саналыг нь авах ажиллагааг зохион байгуулжээ.

 

Баримт 19: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд 2 сая 26 мянга 154 сонгогчийн саналын хуудас ирүүлжээ.

 

Баримт 20:  Нийслэлийн сонгогчдоос 5349 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан бол улсын хэмжээнд 28045 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна.

 

Баримт 21: Нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бэлтгэхдээ одоогоор нэг тэрбум 373.8 сая төгрөгийн зардал гаргаж, энэ тооны мөнгийг  Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ. 

 

Баримт 22: Харин улсын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад энэ жил улсын төсвөөс 14.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин нэг намын зардлын дээд хэмжээг 6.8, нэр дэвшигч тус бүрийн зарцуулж болох зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. Дээрх бүх тоог тооцож үзвэл энэ удаад бид 47 тэрбумаар сонгуульдах нь.

 

Баримт 23: Энэ тоо өмнөх оныхтой харьцуулахад 1 тэрбум орчим төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

 

Баримт 24: Өнөөдөр даваа гариг хэдий ч бүх нийтийн амралтын өдөр болж, хуульчлагдсан учраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

 

24tsag.mn

 

image

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07.00 цагт нэгэн зэрэг эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороо байгуулагдсанаас 403 нь Улаанбаатар хотноо, 1580 нь аймаг, сумдад байршжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1.978.298 сонгогч бүртгэгдсэнээс 936 мянган сонгогч Улаанбаатар хотод харьяалагдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Mongol hyn bi (122.142.49.119)
    Songuuliin yr dyn ynen naashtai bga ni yneheer saihan bna. Idsen bsn uusan bsn hamaagyie. Tsaashif ideh ni vh hamaagyi. Gehdee tsever mongol hyn bh yostoi. Tsever mongol hynd baga ch bolohnoo mongoloo geh setgel baidagaa
    2017 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.32.104)
    миэ элбэгдорж нарын оймсны өнгийг харах цаг ирлээ.
    2017 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.32.104)
    тарвагадорж миеэмантуу хоёр ялагдлаа. ура ура ура. Монгол яллаа
    2017 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    mongol ardin nam mong taraj banaa
    2017 оны 06 сарын 26 | Хариулах
  • СЕХ-нд !!!! (27.123.214.107)
    Өнөөдөр 26-ны өдөр МАН-ын енб дарга, ЗГ-ын ХЭГ-ын дарга гээд хөдөө царайлсан 2 нөхөр АН-ын эсрэг шүүмжлэл ухуулга хийгээд зогсож байх юм!! Сонгуулийн өдөр ингэж болдог юм уу???? АН зөрчил гаргасан ч байлаа гэсэн олон нийтэд ингэж сурталчилж болохгүй биз дээ? Эрх бүхий байгууллага нь зохих журмаар шалгаад зохих шийтгэл оногдуулдаг л юм байгаа биз!!!!
    2017 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 41 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    19 цаг 45 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    19 цаг 51 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 0 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    20 цаг 38 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК