зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4458 4459 4460 4461 4462 4463 4464
  • “Жи Тайм”-ын Ж.Марат мөнгөө Казакстан улс руу шилжүүлжээ
    2017 оны 2 сарын 20
    Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат тэргүүтэй найман иргэнийг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
  • Т.Цогтыг дахин хорьжээ
    2017 оны 2 сарын 20
    Өнгөрсөн онд дөрвөн настай охиныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулан, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.

  • Монгол, Хятад эрдэмтдийн хамтарсан төсөл зарлагдлаа
    2017 оны 2 сарын 20
    БСШУСЯ болон БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлажээ. Энэхүү хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байх ёстой юм байна. Төслийн саналыг талууд дээрх яамд дээр хүлээн авна. Мөн эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байх шаардлагатай аж.
  • Явган зорчигчид дараах зүйлсийг хориглоно
    2017 оны 2 сарын 20
    2017 оны 1-р сард улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирсоны 10 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Замын хөдөлгөөний дүрэм бол зөвхөн жолооч нарт хамааралтай зүйл биш юм. Монгол улсын Замын хөдөлгөний дүрэмд:



    “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно

    а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэххүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

    б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

    в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;

    г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэж заасан байдаг боловч иргэд гарцгүй газраар зам хөндлөн гарах, зам хөндлөн гарахдаа хоорондоо хэлхэлдэх, гарах гэж гүйснээ гэнэт зогсох, зогсож байснаа гэнэт гүйх, чихэвч зүүгээд гарцгүй газраар гарах, замын зорчих хэсэг дээр зогсох, такси барих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох зэрэг анхаарал, болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.4 дэх хэсэгт зааснаар

    явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэххэмжээнийбуюу 24,000 төгрөгөөрторгох, хэрэвЯвганзорчигчсогтуугаарЗамынхөдөлгөөнийдүрэмзөрчсөнболнэгсарынхөдөлмөрийнхөлснийдоодхэмжээнийхоринтаванхувьтайтэнцэххэмжээнийбуюу 60,000 төгрөгөөрторгохшийтгэлоногдуулна.гэж хүлээлгэх хариуцлагыг тус тус заасан байна.
  • ҮЭХ-оос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ
    2017 оны 2 сарын 20
    ҮЭХ-оос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ
  • Ким Жөн Намын үхэл Малайз, БНАСАУ-ын харилцаанд сэв суулгаж эхэллээ
    2017 оны 2 сарын 20
    Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэл Малайз, БНАСАУ-ын харилцаанд сэв суулгаад байна. Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татлаа.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн 71 жолоочийг илрүүллээ
    2017 оны 2 сарын 20
    2017 оны 02 дугаар сарын 18,19-ний буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 552 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 422 дуудлага бүртгэгдлээ.
  • Дональд Трампын цуваанд халджээ
    2017 оны 2 сарын 20
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цуваанд халджээ. Түүнийг Флорида муж улсын Палм-Бич нисэх онгоцны буудлаас хувийн эдлэн болох
  • ”Монгол шуудан”301.9 сая төгрөгийн ногдол ашиг тараана
    2017 оны 2 сарын 20
    ”Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн №17/05 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 3.03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох 301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болжээ.
  • Нийслэлд 2017 онд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж байна
    2017 оны 2 сарын 20
    “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт үргэлжилж байна. Яг одоо нэгдэн хуралдааны хүрээнд хавсралт илтгэлүүдийг холбогдох албан тушаалтнууд хийж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн газар, агентлагийн дарга нар 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг таницууллаа. Жишээлбэл, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ийн гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Сод-Эрдэнэ Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох чиглэлд илтгэл тавьсан. Мөн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг танилцууллаа. Гэр хорооллын хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэх гол ажил нь “Сервис центр” аж. “Сервис центр” олон улсад хэрэгжүүлдэг хамгийн оновчтой шийдэл бөгөөд цэвэр, бохир, дулаан цахилгаан зэргийг бүхэлд багтааж, зохицуулдаг систем юм. Тиймээс эхний ээлжит нийслэлийн гэр хорооллын төв хэсэг буюу дундын бүсд байгуулах боломжтой гэсэн судалгаа хийсэн байна. Ингэснээр гэр хорооллын дулаан, цахилгаан, цэвэр , бохирын асуудлыг нэг дор шийдэх боломжтой аж.

    Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатарын хэлснээр уг “Сервис центр”-ийг ойролцоогоор 6-8 сарын хугацаанд барих боломжтой бөгөөд 192 м2 газарт багтаах боломжтой юм байна. 2020 он гэхэд нийт 100 ширхэг “Сервис центр”-ийг барих боломжтой бөгөөд энэ нь 20 мянган айлын хэрэгцээг хангах боломжтой аж.

    Түүний дараа инноваци, шинэ технологи суурилсан үйлдвэрлэл технологийн парк барих асуудлаар Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ илтгэл тавьсан. Түүний хэлснээр Багануур, Эмээлтэд баригдах технологийн паркуудыг барих ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дунд, богино, урт хугацаанд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа Худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох газар агентлагийн танилцуулсан 2017 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн тендерийн шалгаруулалт гуравдугаар сараас явагдах бөгөөд, бүх үйл ажиллагаа цахим хэлбэрээр үргэлжлэх аж.

    Бизнес уулзалт үргэлжилж байна.
  • Ким Жон Намыг хордуулж буй бичлэг
    2017 оны 2 сарын 20
    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг Малайзын KLIA2 нисэх буудалд хөнөөсөн халдлагыг бичлэг дэлгэгджээ.
  • Хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг зарцуулна
    2017 оны 2 сарын 20
    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

    Миний бие, энэ удаагийн эдийн засгийн уулзалтаар УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулж, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нягт уялдуулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, хамтран ажиллах, түншлэх өргөн боломжийг нээхээр зорьж байна.

    Мөн хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болох төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаар ажиллах болно.

    Нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69,6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөгийн нийт 677,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ.

    Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар авч үзвэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193,2 тэрбум төгрөг, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9,3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

    Эдгээр хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг салбар бүрээр нь товч танилцуулъя.

    ХОТ БАЙГУУЛАЛТ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулж үйлдвэр, худалдаа үйлчилгээ тэнцвэртэй хөгжсөн, дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүсийн 683,3 га газар бүхий Налайх, Багануур, Багахангай, Эмээлтэд өндөр технологи бүхий 150 гаруй үйлдвэрүүдийг барих 15,0 мянган ажлын байр шинээр бий болгоход нийт 4 их наяд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320,0 сая ам.долларын хөрөнгөөр Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000 зэрэг 6 дэд төвийг 3 үе шаттайгаар барьж байгуулна.

    Шинэ суурьшлын бүс болох Морингийн даваа, Био, Сонгино, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчмын ТЭЗҮ, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ бүсэд 18 мянга гаруй айлын орон сууц, 14,0 мянган ажлын байр, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг барихад нийт 2,1 их наяд төгрөг шаардлагатай байна.

    Дагуул, хаяа хот, тосгон, дэд төвүүдэд орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц барьж, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

    Гэр хорооллыг төлөвлөлтийн төв, дунд, захын 3 бүсээр хөгжүүлнэ. Үүнд:

    Төвийн бүсэд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгчийг нэмэгдүүлэн богино хугацаанд орон сууцжуулах нээлттэй төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах орон сууцаар хангана.

    Дундын бүсэд иргэдийн оролцоотой дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, 200 орчим өрхийн дунд сервис центр байгуулан, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү дундын бүс нь бидний гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол шинэ концепци болно.

    Захын бүсийн гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, орчны бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

    2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16,8 тэрбум, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 10,2 тэрбум нийт 26,8 тэрбум төгрөгийг зарцуулна.

    Цахилгааны “Их тойруу-110” сүлжээг ашиглалтад оруулж, цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй нэг ч өрхгүй болно. 2017 онд Улсын төсвийн 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй 5800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана.

    348 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлж хотын зүүн, зүүн хойд хэсгийн дулаан хангамжийг сайжруулна.

    Улсын төсөв, Хөгжлийн банкны 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулааны 8д, 12а магистралын 1,8 км хос шугамыг өргөтгөн шинэчилнэ.

    Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж болон Туул усан сан цогцолборыг шинээр барьж, саарал усыг цахилгаан станцад хэрэглэж, хотын усан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Энэ ажилд АНУ-ын Мянганы сорилтын сангийн 295 сая ам долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар яриа хэлцлийн шатанд явж байна.

    Мөн Хан-Уул дүүргийн Морин даваанд 25 мянган метр кубын хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар Буянт-Ухаа, Яармагийн орон сууцны бохир усыг татан зайлуулах боломж бүрдэнэ.

    Азийн хөгжлийн банкны 13,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх 600-900мм 7,2 км цэвэр, 8,6 км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.

    Дулааны алдагдал бүхий 1,077 угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэлтийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна.

    АВТО ЗАМ

    Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хурдны зам, баруун, зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтлолцол бүхий зам барих, төмөр замтай огтлолцсон замын уулзварт гүүрэн гарцуудыг барина. Гадна тойруугийн авто замын сүлжээг барих ажлыг эхлүүлнэ. Энэ төслүүдийг өнөөдрийн уулзалт дээр манай төслийн багийнхан та бүхэнд танилцуулах болно.

    Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл, Хөгжлийн банк, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 43,5 км авто зам, 3,050 урт метр гүүрийг барих буюу засварлан, өргөтгөн шинэчилнэ.

    2017 онд БНХАУ-ын 132,2 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийг засварлаж, Замын Цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөр бетон гүүрнүүд шинээр барьж Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлууд эхэлнэ.

    Яармагийн товчооноос Хөшгийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх хурдны авто зам барих төслийг үргэлжлүүлнэ.

    ТЭЭВЭР

    Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэх замаар Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүдийг баруун, зүүн хэсэгт байгуулна.

    Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT буюу тусгай замын автобусны төслийг энэ хавраас эхлүүлнэ.

    БОЛОВСРОЛ

    Боловсролын салбарт 2017 онд улсын төсвөөс 42,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сургууль, БНХАУ-ын 39,0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 7 сургууль, БСШУС-ын яам, төр хувийн түншлэлээр 29 сургууль барьж эхэлнэ.

    2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 5 цэцэрлэг барина.

    Боловсролыг салбарт 2017-2020 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр 31 сургуулийн 222 бүлгийн 3 ээлжээр хичээллэдэг 8,706 хүүхдийг 2 ээлжид бүрэн шилжүүлж хороо бүрийг сургууль цэцэрлэгтэй болгох зорилт 2019 онд хэрэгжиж дуусна.

    ЭРҮҮЛ МЭНД

    Эрүүл мэндийн салбарт 2017 онд нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлэг, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд Мэс заслын тасаг шинээр байгуулан, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж орчин үеийн техник, технологийн нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгоно.

    Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр–4”-ийн хүрээнд 37,2 сая ам.долларын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой, нэгдсэн эмнэлэг, 10 өрхийн эмнэлгийг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт барих ажлыг эхэлнэ.

    Мөн шүд, эрүү нүүрний төв, хүүхдийн эмнэлгийн барилгын асуудлыг шийдвэрлэнэ.

    2017 онд улсын төсвийн 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 дүүргийн спорт цогцолборыг барьж дуусгана.

    Улаанбаатарын соёлын өв, түүхт дурсгалт барилга, байгууламжийг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ.

    Нийгмийн халамжийн салбарт 3,7 тэрбум төгрөгийг зарцуулж халамжийн 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.

    БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТ ТОХИЖИЛТ

    Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030”, “Ногоон Улаанбаатар-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлж, Богд уул, Сэлбэ, Дунд, Туул голын дагуу аялал жуулчлал амралтын бүс байгуулна.

    Хэвтээ болон босоо чиглэлд тус бүр 12-14 км-ын урттай дугуйн зам барихад 3,6 тэрбум төгрөг шаардлагатай байна. 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум төгрөгөөр дугуйн замыг барих ажлыг эхлүүлнэ.

    2017 онд хот тохижилтын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжид 2,3 тэрбум, гудамж талбайн гэрэлтүүлэгт 2,0 тэрбум, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд 1,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

    2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон, нийслэлийн эрх зүйн орчинг шинэчлэн, өөрийгөө тэтгэх эдийн засагтай, санхүүгийн хувьд бие даасан тусгай статус бүхий Засаг захиргааны нэгж байхаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн Засгийн газарт өргөн бариад байна.

    Эдийн засгийн хөгжлийг дэмжих, тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэх Төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэд хэдэн арга хэмжээг авлаа. Үүнд:

    Өнгөрсөн жилүүдэд концессын гэрээгээр олон ажил хийсэн. Эдгээр нь хотод зайлшгүй шаардлагатай ажил байсан уу гэвэл зарим нэг эргэлзээтэй байна. Гэсэн хэдий ч бид 2016 онд ашиглалтад хүлээн авсан болон 2017 онд хүлээж авах ажлуудын концессын эргэн төлөлтийг 2017 оны төсөвт тусган хэрэгжүүлж эхлээд байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ хот биелүүлнэ.
    Концессын тухай хуульд өөрчлөлт орж “барих-шилжүүлэх” төрлийг Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал батлахыг хориглосон. Иймд концессыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хотын бүтээн байгуулалтыг хийхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын олон төрөлгүйгээр юуг ч шийдэж чадахгүй билээ.
    Нийслэлийн Засаг даргын дэргэд Хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулан, хөрөнгө оруулалтад ямар саад тулгарч байна, түүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг тухай бүр нь хэлэлцэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын дэмжих зөвлөлд бизнесийн өргөн төлөөлөл орсон болно.
    Газар эзэмших хугацааг сунгаж, 15 жил болгосноор газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд уг газартаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлийг олголоо. Энэхүү шийдвэр олон хүний сэтгэлд нийцсэн шийдвэр болсон гэдэгт би эргэлзэхгүй байгаа болно.
    Худалдан авах ажиллагааг цаасгүй зохион байгуулж, тендерийн урилгаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэлх бүх үйл явц цахим хэлбэрээр явагдах эрх зүй, зохион байгуулалтын ажлыг хийж эхлэсэн болно.
    Улс орны эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд байгуулсан ЭКСТЕНДЕД фанд фасилити буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болсон ч Улаанбаатар хот бид өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч байж хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

    Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, Улаанбаатар хотыг дэлхийн хөгжиж буй орны хотын жишигт хүрсэн хот болгохын тулд бүгдийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч та бүхнийг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.



    Та бүхэнд ажлын амжилтыг хүсэн ерөөе.



    АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
  • Танилц: “G-time”-ийн хохирогчид цагдаад хандахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
    2017 оны 2 сарын 20
    Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” гэх нэрээр иргэдийг төөрөгдүүлж байсан “G-time” сүлжээний захирал Ж.Маратад Улсын мөрдөн байцаах газрынхан хилийн хориг тавин шалгаж байгаа.
  • Явуулын үзлэг, оношлогооны төв ажиллаж байна
    2017 оны 2 сарын 20
    Автомашины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна. Энэ сард 2 болон 7-гоор төгссөн дугаартай автомашин эзэмшигч татвараа төлөх ёстой. Харин өнгөрсөн сард амжиж татвараа төлөөгүй бол та энэ сардаа багтааж ямар нэгэн торгуульгүйгээр төлөх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шар хантаазтангууд нийслэлийн удирдлагуудад хандан зөвлөмж гаргажээ
    2017 оны 2 сарын 20
    “Нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5-р зөвлөгөөн” өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн билээ.

  • НӨАТ-ын мэдээллээ энэ долоо хоногтоо багтаан засварлаарай
    2017 оны 2 сарын 20
    Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ засварлах боломжтой хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ.
  • Сар шинээр хэд хоног амрах вэ
    2017 оны 2 сарын 20
    Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд
  • Цэргийн дүйцүүлэх алба 5 сая төгрөг байна
    2017 оны 2 сарын 20
    Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хурлаар 2017 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албанымөнгөн төлбөрийн хэмжээ, хугацаат цэргийн албанд татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацааг тогтоожээ.
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 2 сарын 20
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс танилцуулсны дараа нийслэлийн харьяа агентлагуудын дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа.
  • Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ
    2017 оны 2 сарын 20
    Азийн VIII Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. Энэ сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.

4458 4459 4460 4461 4462 4463 4464
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    10 цаг 34 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    15 цаг 47 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    16 цаг 14 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    16 цаг 16 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    17 цаг 0 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    18 цаг 22 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    18 цаг 34 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 56 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    20 цаг 41 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    21 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    21 цаг 39 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    21 цаг 43 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    21 цаг 45 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    22 цаг 4 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    22 цаг 16 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    22 цаг 29 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    23 цаг 17 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    23 цаг 40 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    23 цаг 55 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    Өчигдөр 09 цаг 29 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК