-
2017 оны 4 сарын 11
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
-
2017 оны 4 сарын 11
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж,
-
2017 оны 4 сарын 11
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлээд байна.
-
2017 оны 4 сарын 11
Үндэсний Статистикийн Хорооноос гуравдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдий
-
2017 оны 4 сарын 11
Хятадын эрх баригчид гадаадын тагнуулчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг худалдаж авна гэдгээ мэдэгджээ.
-
2017 оны 4 сарын 11
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан ”Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн онцолсон.
Сангийн сайд, ОУВС-гийн ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулсан юм. /Сангийн сайдын хийсэн танилцуулгатай эндээс танилцана уу/
Сангийн сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг ОУВС-аас тавьсан. Гэтэл салбарын сайдуудын урсгал зардал нэмэгдсэн талаар сүүлийн үед яригдаж байна. Үүнийг шалтгаан нь юу вэ хэмээн лавлаж байлаа. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн хэдэн хувьд олгох, хүнсний талоныг хэрхэн олгох талаар тодруулсан.
Сангийн сайд, бодит байдал дээр сайдын нарын урсгал зардлыг нийт 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан гэдгийг дурдаад урсгал зардал өссөн мэт харагдаад буйн шалтгааныг тайлбарласан. Өмнөх онд хөрөнгө оруулалт хэд хэдэн эх үүсвэрээс санхүүждэг байсныг зогсоон Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан аж. Ингэснээр хөрөнгө оруулалт нэг эх үүсвэрээс буюу улсын төсвөөс санхүүждэг болж хуучин Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэтээр харагдуулаад байгаа гэлээ. Түүнчлэн Засгийн газар мах, сүүний аяныг эхлүүлэх болсонтой холбогдуулан үүнд шаардагдах урсгал зардал мөн салбарын сайдын төсөвт тавигдсан байна. Мөн ипотекийн зээлийн хүүгийн зардлыг төсөвт тусган оруулж ирсэн гэдгийг Сангийн сайд дурдсан.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ яг 40 хувьд гэж хэлэхэд хараахан эрт байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дуулгасан. Учир нь орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 22.00 цагт дууссан байна. Энэ судалгааг нэгтгэж байгаа бөгөөд энэ судалгаагаар өрхийн мэдээллийн санг шинэчлэн, амьжиргааны түвшинг шинэчлэн тогтоох юм байна. Өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох аж. Судалгааны дүн гарсны дараа хэчнээн хүүхдэд хүүхдийн мөнгө, хүнсний талон олгох тоо тодорхой болно гэж тайлбарласан.
Мөн тэрбээр, нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөр хэрэгжих хугацаанд эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд эн тэргүүнд анхаарна гэдгийг дуулгасан.
Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Мөн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Одоогоор нийт өрхийн 60 хувийг хамруулан олгож байгаа Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар тооцож “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан аж.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу сард дунджаар 660 мянган хүүхдэд олгохоор төлөвлөсөн ба 2016 оны гүйцэтгэлээр сард дунджаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүүхдийн мөнгө авах 617 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг олгосон. Хүүхдийн мөнгөнд 2016 онд 223.2 тэрбум төгрөг батлагдаж 218.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 4.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 2018 онд нийт өрхийн 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус тус хамруулахаар тооцсон ба 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байгаа бөгөөд Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хэмнэгдэх хөрөнгийг одоогоор харьцангуй хязгаарлагдмал хүрээнд буюу 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон” хөтөлбөрийн хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлж эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглүүлнэ гэж тооцжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүн гарсны дараа дээрх тоо өөрчлөгдөнө хэмээн хэлж байлаа. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдгээр хуулийн төслүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувийг худалдан авсан билээ.
-
2017 оны 4 сарын 11
Зургаан сарын өмнө нийтийн тээвэрт 550 мянган карт хэрэглэж байна гэсэн тооцоо байсан бол автобусны мөнгөний
-
2017 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар өнөөдөр /2017.04.11/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
-
2017 оны 4 сарын 11
Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнг жил зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид хоорондоо хамтран ажиллах, мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, туршлага судлах боломжууд нээгддэг юм.
Жил бүр үзэсгэлэнд оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаагаас харахад салбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсныг илтгэж байна. Энэ удаагийн “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэн 9 дахь жилээ зохион байгуулагдах бөгөөд 04-р сарын 14-15-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Мөн ХХҮҮХҮЯ, БОАЖЯ, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НМХГ зэрэг байгууллага үзэсгэлэнг дэмжин ажиллаж байгаа нь зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид нэгдсэн нэг бодлого чиглэлтэй ажиллаж байгааг харуулж байгаа юм. “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэнгийн үеэр шилдэг оролцогчдыг “Шилдэг стэнд”, “Өвөрмөц оролцогч”, “Ивээн тэтгэгч” гэсэн номинациар шалгаруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.11) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв.
-
2017 оны 4 сарын 11
Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар хос хөдөлгүүртэй машиныг татвараас чөлөөлдөг. Гэвч төсвийн тодотголоор автомашины албан татварыг нэмж оруулж байгаа.
-
2017 оны 4 сарын 11
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 09 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар оролцлоо.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-аас Оюу толгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, түүнчлэн 2017 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд валютын ханш, нэг ам, долларыг 2538 төгрөгөөр тооцсон нь хэр зөв тооцоолол байсан гэдгийг илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, ОУВС-аас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамны хувьд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг гэсэн нь 2017 он буюу бүтэн жилийн дундаж ханшаар тооцсон хэрэг. Мөн төсвийн орлогыг уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг засч сайжруулах, алтны татварыг нэмэх талаар яриа хэлэлцээрт хөндөгдөөгүй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэхүү ажлын хэсгээс тодорхой үр дүн гарна байх гэж хариулав.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болгох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийг барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюу толгой, Тамсагийн ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 7.2-т заасан “Хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэсэн заалтыг хүчингүй болгох гэсэн санал нь дэмжигдсэнгүй.
Ингээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхныг хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжүүлэн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч салбарын яам бүр концессын гэрээ эрхлэх зөвшөөрөл олгох болсныг илүүтэй тодруулж байлаа.
Ажлын хэсгийнхэн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Засгийн газраас тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа боловсруулахаар заасан байсан. Сангийн яамнаас энэ заалт дээр нэмж, санхүү төсвийн асуудал эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлдэг байхаар өөрчилсөн гэж хариуллаа.
Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй ганцхан санал гарав. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах саналтай байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийн талаар Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.04.11/ УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Н.Учрал нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид Монгол Улс 2008 онд нэгдэн орсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард шинэчлэн баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг боломж бүрдсэн байдаг. Монгол Улсад 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох, олон нийт хамт олны хүрээнд хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л харилцаанд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа гэж УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах чиглэлийн асуудлуудыг нэгтгэн тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
Архангай аймгийн есөн гайхамшгийн нэг болох Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүр баригдаж эхэлжээ.
-
2017 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, М.Билэгт, М.Оюунчимэг нарын гишүүд өнөөдөр Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2017 оны 4 сарын 11
Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгууллаа.
Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.
Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Мөрөн сумын 14 багийн иргэд болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Далай ван” дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.
Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугласан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
АНУ-ын агаарын тээврийн United Airlines компанийн хамгаалалтын ажилтнуудын балмад үйлдэл зорчигчдыг цочиролд оруулсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна.
-
2017 оны 4 сарын 11
Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал төлнө.
Татвар төлөгч та:
1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 1 дүгээр сард
2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 2 дугаар сард
3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 3 дугаар сард
4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 4 дүгээр сард
5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол 5 дугаар сард төлнө.
Хэрэв та хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүйг анхааруулж байна. Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.
Дүүргийн татварын хэлтсүүдэд 08:30-17:30
БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08:30-20:30
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08:30-17:30
АТҮТ-ийн Цирк салбар 08:30-17:30
32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08:30-17:30
Саруул зах 08:30-17:30
Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08:30-17:30
Монгол Хьюндай автомотив 08:30-17:30
Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09:00-19:00 гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47.6 мянга болж, 34.4 (72.2%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 (27.8%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1.0 (2.9%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 311 (0.9%) хүнээр өсч 34.4 мянга болсны 17.8 (51.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 (34.2%) мянга нь Улаанбаатарт, 7.2 (21.0%) мянга нь Хангайн бүсэд, 6.4 (18.7%) мянга нь Төвийн бүсэд, 5.8 (16.8%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (9.3%) мянга нь Зүүн бүсэд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний улиралд ажилгүй 18.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.2 (35.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 (38.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 6.0 (26.9%) мянган хүнээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.