-
2017 оны 4 сарын 07
Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын орчны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад өнгөрсөн сарын 31-нд ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна.
-
2017 оны 4 сарын 07
Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Энэ удаагийн уралдаанд судлаачид болон их, дээд сургуулийн багш нар “Газрын харилцааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр, их дээд сургуулийн оюутнууд “Хөрсний бохирдол, газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр оролцох юм.
Эссэ, илтгэлд тавигдах шаардлага:
-Өгөгдсөн сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тандан судалсан байх,
-Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хувилбаруудыг дэвшүүлсэн байх
-Гадаад орны туршлага, хууль тогтоомжийг судлан харьцуулалт хийсэн байх
-Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх
-Дэвшүүлж буй саналын нийгэм, эдийн засаг, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг тооцсон байх
-Ашигласан ном, зохиол бүтээл,, судалгааны эх сурвалжийг тодорхой дурдсан байх
-Эссэ, илтгэл нь 8-аас доошгүй хуудастай байх ба компьютерийн Word программыг ашиглан Arial фонтын 12 хэмжээгээр, мөр хооронд 1.5-ын зайтайгаар бичигдсэн байх
-Илтгэлийн цаасан дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичиж ирүүлэх
-Илтгэлийг файл хэлбэрээр CD-нд хуулж, бичмэлийн хамтаар ирүүлнэ.
Уралдаанд оролцох эссэ, илтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 12 цаг хүртэл Засгийн газрын XII байр, ГЗБГЗЗГ-ын 105 тоот өрөөнд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260785 дугаараас авч болно.
Нийт албан хаагчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
-
2017 оны 4 сарын 07
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Мөн дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар нэг сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.
Дашрамд 2015 онд дүүрэгт болсон хурдан морины уралдаанд хүүхэд унаж, эрүүл мэндээрээ хохирсон гашуун сургамж бий. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг хувьд ийнхүү хаврын уралдааныг хорьж, хүүхдийн эрхийг бүх талаар дээдэлж ажиллахыг шат шатны удирдлагуудад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сануулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
2017 оны 4 сарын 07
Сангийн сайд маань хөдөө явах гэтэл яамны хэмжээнд ганцхан “Старекс” маркийн микро автобус л байсан гэнэ. “Туулах чадваргүй, тав тухгүй машинаар сайдыгаа явуулснаас хувийн машинд нь шатахуун хийж өгөөд явуулъя гэж шийдсэн” хэмээн Сангийн яамны түшмэл Х.Энхбаатар ярьж байна. Үүнийг даруйхан шийдэхгүй бол төрийн үндсэн чиглэлийн яам атлаа ганцхан мирко хөлөглөөд хаа хүрч ажиллах билээ... Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Энхбаатарын энэ “зовлонг” энэ ондоо эрхбиш шийдчих биз ээ.
Харин сайд хувийн машиндаа шатахуун хийлгээд Өмнөговь аймгийг зорьсон байна. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруу чиглэлд хувийн ажлаар явсныг ихэд нууцалж байгаа аж. Тиймээс энэ томилолтын тухай яамны түшмэл нэг ч мэдээлэл хийсэнгүй. Хувьдаа 25 компанитай байж, 800-хан мянган төгрөгийн шатахууны асуудлаас болж, хамаг булайгаа чирэхдээ тулсан сангийн сайдын “амьдралын хар ухааныг” яалтай.
Ш.Даваа
-
2017 оны 4 сарын 07
Танилц: Шинээр сонгогдсон ҮБХ-ны гишүүдийн нэрс ил боллоо
-
2017 оны 4 сарын 07
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү нуруу нугасны Гэмтэл согогын тасаг энэ оны гуравдугаар сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүүлж байна. Өмнө нь энэ төрлийн хагалгааг том хүрцээр буюу их хэмжээний зүсэлт хийн эд эсийг гэмтээх эрсэлдтэйгээр хийдэг байсан бол одоо энэхүү шинэ арга нэвтрүүлсэнээр өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугаралыг бэхлэх дэлхийн түвшинд хүрсэн дэвшилэт аргыг аргыг хэрэглэж эхэллээ. Энэхүү хагалгааг хийхэд ГССҮТ-өөс 2-3 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан сургасан байна.
Шинэ технологи нэвтрүүлснээр урд нь өвчтөн удаан хугацаанд хэвтэж, зовиур ихтэй байсан бол одоо өвчтөнд өвдөлт багатай, мэс заслын дараа хурдан тэнхэрэх, шууд босч явах боломжтойгоос гадна мэс заслын шарх, халдварын эрсдэл бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богинсох зэрэг эерэг сайн талууд бий болж байгаа юм. Ер нь дэлхий даяар энэхүү аргыг өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд ГССҮТөвийн нуруу нугасны мэс заслын тасгийн эмч нар ийнхүү дэлхийн түвшинд эн зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна.
-
2017 оны 4 сарын 07
Багш нарт дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх үүрэг өгчээ
-
2017 оны 4 сарын 07
Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
-
2017 оны 4 сарын 07
УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, дөрвөн хуулийн төсөл хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товложээ.
-
2017 оны 4 сарын 07
Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
-
2017 оны 4 сарын 07
Ж.Батзандан: Ах дүүгийнхээ нэр дээр хөрөнгөө нуудаг явдал хэрээс хэтэрсэн
-
2017 оны 4 сарын 07
2017 оны 4-р сарын 06-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, орон нутагт 9 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 5 осол бүртгэгдсэнийг алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 10 км-т шороон замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, жолооч Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн.
2. Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд зам дээр зогсож байсан гэх Jianghuai HFC4253 маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж, жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргүүдийг харъяа аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, мөн нарийн замд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, анхаарал болгоомжгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдон амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
2017 оны эхний 3 сарын байдлаар гэхэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтсэн өссөн үзүүлэлттэй байна. Үүний цаана 100 гаруй өрх хүсээгүй хагацал үзэж, мөн тооны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа харамсалтай тоо харагдаж байна.
Иймд жолооч нар өөрийн болон бусдын үнэт амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
2017 оны 4 сарын 07
Бүх хүүхэд, бүх иргэд зарим нас барсан хүн өртэй болчихлоо... Гайхамшигтай
-
2017 оны 4 сарын 07
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсоноо албан ёсоор зарлалаа.
-
2017 оны 4 сарын 07
Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулдаг ”Мөнгөн мод” ёслол хүдэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр болно. Тодруулбал тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлийн 2016 оны шилдэг уран бүтээлчийг тодруулж, “Мөнгөн мод” цомыг гардуулах юм.
Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр соёл, урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлчид нэр дэвшин өрсөлдөж байна.
Журмын дагуу шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулдаг бөгөөд цомыг 3.0 сая төгрөгийн шагнал дагалддаг билээ. Дашрам дуулгахад, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр 18:30-20:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 600-ийн Студиэс орон даяар шууд дамжуулах юм байна.
-
2017 оны 4 сарын 07
Өөрсдийн шүтээндээ сүсэглэсэн буянаар лам нар хөлжиж буй нь өнөөгийн үнэн төрх. Гэхдээ уламсартай лам нар тэрхүү хөрөнгөө буяны үйлсэд зарцуулж
-
2017 оны 4 сарын 07
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо.
-
2017 оны 4 сарын 07
Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна.
-
2017 оны 4 сарын 07
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тоог батлах, 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос мод бэлтгэх хэмжээг батлах, “Эхийн алдар” одонд тодорхойлох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.