-
2017 оны 4 сарын 06
“Mongolia Mining” 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн болж байна
-
2017 оны 4 сарын 06
Б.Пүрэвдорж: МАН Мөрийн хөтөлбөрийнхөө 100% эсрэг төсвийн тодотгол оруулж ирсэнд харамсаж байна
-
2017 оны 4 сарын 06
НИТХ-ын дарга Ц.Сандуй Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилга барих газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн талаар ярилцав.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод “Нийслэлийн өмнөх удирдлагууд Казахстаны Элчин сайдын яамны шинэ байр барих газрыг давхардуулан олгосноос маргаан үүслээ. Гэхдээ бид энэ асуудлыг шийдсэн. Та бүхэн зөвшөөрөл авсан газартаа Элчин сайдын яамныхаа барилгыг барих боломжтой болсон. Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхэд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ шууд нислэгийн зөвшөөрөл олгоход шаардлагатай техникийн асуудлаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд харилцан тохиролцсоны дараа дэмжлэг үзүүлэх болно” гэлээ. Түүнчлэн Казахстанд ирэх зургаадугаар сард болох “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт олон улсын үзэсгэлэн “Экспо-2017” арга хэмжээнд 21 аймгийн ИТХ-ын дарга нарыг Нар, салхины эрчим хүчийг ашиглах, технологи, соёл урлагийн ололтын талаар туршлага судлуулах зорилгоор айлчлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимович “Газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Астана хотноо болох “Экспо 2017” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бидний зүгээс шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа. “Экспо 2017”-д 100 орон, 10 олон улсын байгууллага оролцоно. “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд үзэсгэлэнгийн барилгыг ухаалаг технологи, ухаалаг зогсоолын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн дата мэдээллийн төв зэрэг хамгийн шинэ технологийг ашиглан барьж байгаагаараа онцлог юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар нийслэл хотын авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийсэн байна. Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрыг хайс, хашаа барьж хамгаалснаар зорчих хөдөлгөөний нэвтрэлийг хязгаарлаж, галын болон түргэний машин зорчиход хүндрэл үүсгэж байгаа дүн гарчээ. Мөн авто зогсоолууд стандартын шаардлага хангахгүй, тэмдэгжүүлээгүй зэргээс үүдэн жолооч нар автомашинаа эмх замбараагүй байрлуулдаг. Энэ нь явган хүний болон авто замын зорчих хөдөлгөөний эрчмийг сааруулах гол шалтгаан болж байна. Тиймээс бага тойруу орчмын автомашины ил зогсоолыг стандартын шаардлага хангахуйц тэмдэгжүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах судалгааг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Төлөвлөлтөөр:
Одоо байгаа 23 хашаа, саадыг буулгаж, гудамж замын хөдөлгөөнийг нээнэ.
Стандарт хэмжээтэй, зориулалтын тэмдэглэгээтэй 1191 зогсоол байгуулна. Үүнээс 72 зогсоол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зогсоол байна.
Тохижилт бүхий газар доорх автомашины зогсоол 9 байршилд төлөвлөсөн.
Олон давхар зогсоол 6 байршилд төлөвлөгдсөн.
Эдгээр ажлууд хийгдсэнээр:
Багатойруу орчимд авто замын зорчих хөдөлгөөний эрчим 25 орчим хувиар нэмэгдэнэ.
Авто зогсоолын стандарт хангагдаж, түгжрэл саатал буурахаас гадна өнгө үзэмж сайжирч, хотын соёл нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэж тооцоолжээ. Мөн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу гудамж замын хөдөлгөөнд саад учруулан барьсан иргэд , аж ахуй нэгж байгууллагын хашаа хайсыг буулгах, шаардлага гарвал газар олголтыг хүчингүй болгох арга хэмжээг шат дараалан авч, замын түгжрэлийг бууруулж, иргэд аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, ногоон байгууламж, авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Байгаль орчин аялал жуулчлалын яам сүүлийн үед нэлээд хэл аманд өртөх болсон. Тодруулбал тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн дарга болон мэргэжилтэнгүүд авлига авч байгаад баригдсан хэрэг нэг хэсэг олны анхааралд орж, дуулиан тарьса
-
2017 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 4 сарын 06
Нийтийн тээврийн төлбөрийн хэрэгсэл болох цахим карт нь олон төрлийн зураг дизайнтайгаар гарч зорчигчдын гарт хүрдэг билээ. 2017 оны гуравдугаар сарын 31-нд дараах загвар бүхий картын дунд алдаатай зурагтай хэвлэгдэж ирсэн буцаах гэж байсан картууд тус компанийн ажилтны буруугаас гэрээт цэгүүдэд хүргэгдэж иргэдийн гарт очсон байна.
-
2017 оны 4 сарын 06
УИХ-ын дарга эмгэнэл илэрхийллээ
-
2017 оны 4 сарын 06
1200 хүн усны хувцастайгаар гулгаж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тодруулбал, Сочигийн Роза Хутор цанын баазад 1200 хүн нэгэн зэрэг усны хувцас өмсөж, Снөүбоорд болон цанаар уулын уруу нэгэн зэрэг гулгажээ.
-
2017 оны 4 сарын 06
Хөдөлмөрийн гэрээгээ явуулж өгнө гэх худал мэдээлэлд итгэхгүй байхыг сэрэмжлүүллээ
-
2017 оны 4 сарын 06
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар, чиглэл зөвлөмж өглөө.
Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ өнгө төрхөөр ажиллаж, хяналт, үйл ажиллагааны чиглэл олон улсын чиг хандлага руу явж байна. Бид зөвлөнө, туслана, хугацаатай албан шаардлага өгч зөрчил дутагдлаа засч залруулах боломж олгоно. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулбал нийтийн эрх ашгийн үүднээс хуулийн дагуу хариуцлага тооцно. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага шууд шалгаж акт тогтоох биш эхлээд асуудлаа ярилцаж, гарц шийдлээ олдог байх нь чухал” хэмээн онцлов.
Түүнчлэн “Аливаа эрсдлийг улирлаар тооцох хэрэгтэй. Урин дулааны улиралд хөрсний бохирдол, хачиг, бохир гар, хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гээд хаврын улиралд дэгддэг халдварт өвчний эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ, сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж, мөн ХӨСҮТ, НЭМҮТ, дүүргүүдийн эмнэлэгтэй хамтран ажиллах үүрэг өглөө.
-
2017 оны 4 сарын 06
Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор шагналаа
-
2017 оны 4 сарын 06
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас 1 дүгээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор В.Төгсбаяр, А.Амгалан, прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтан Б.Энэрэл нар хийсэн байна. Шалгалтаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг хэлтсийн даргаар сунгуулаагүй, шалгах хугацааг хэтрүүлсэн, хугацааг үндэслэлгүйгээр сунгасан, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулж шалгалгүй орхигдуусан зөрчил дутагдал илэрчээ. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тус хэлтсийн алба хаагчдад ”Шалгалтын дүн”-гийн хурлаар танилцуулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах давтан гаргуулахгүй байх, зөрчил дутагдал гаргасан албан хаагчдад арга хэмжээ авахуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.
-
2017 оны 4 сарын 06
Өнгөрөгч 2016 оны Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлөөр оны шилдэг уран бүтээлчийг тодруулах, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.
-
2017 оны 4 сарын 06
Ч.Хүрэлбаатар: ОУВС худлаа төсөв баталчих гэж хэлсэн болж байна уу
-
2017 оны 4 сарын 06
Монгол Улсын хэмжээнд 2017 онд 1.1 сая тонн газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 06
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар мэдээлэл хийлээ. Улс орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааы ажил үргэлж байгаа юм.
-
2017 оны 4 сарын 06
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Одоогоор улсын хэмжээнд 32.200 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийн ажил 80.5 хувьтай явагдаж байна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
-
2017 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Киргизийн Социал Демократ намаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна, парламентын гишүүн Аида Касымалиева, “Каныкей эне” нийтийн сангийн ерөнхийлөгч Перизат Суранова нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон юм. Тэд орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй гишүүдэд тулгардаг бэрхшээл болон боломжийн талаар ярилцаж, туршлага солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Та бүхнийг манай оронд хүрэлцэн ирж, туршлага солилцож буйд талархал илэрхийлье. Манай улсад өнгөрсөн онд сонгууль болж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа байх. Сонгуулийн үр дүнд УИХ-д 13 эмэгтэй гишүүн, НИТХ-д 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдон, ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог их дэмжих болсон. Энэ утгаараа бид бүхэн сонгогдоод улс эх орныхоо нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. 2015 онд МАН-аас нэгэн томоохон судалгааг ард иргэдийн дунд явуулсан. Судалгааг эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, гэр бүл, нийгмийн оролцоо зэрэг бүхий л өнцгөөс нь хийсэн. Өнгөрсөн сонгуулиар ард иргэддээ өргөн барьсан мөрийн хөтөлбөрийг уг судалгаанд үндэслэн боловсруулсан учраас бид маш том амжилт байгууллаа. Харин одоо мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байна. Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо ихэсч, эрчүүд нь эдийн засгийн байдлаас хамааран гадагшаа ажиллахаар олноор гарч, гэр бүл салалт нэмэгдэж байгаа. Энэ асуудлыг МАН-ын УИХ, НИТХ, дүүргийн ИТХ-д байгаа эмэгтэйчүүд нэгдэн шийдэхийн төлөө зорьж байна” гэсэн юм.
Киргизийн парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна “Аливаа улс орны улс төрд ажиллаж буй эмэгтэйчүүдийн зовлон бэрхшээл ялгаагүй байх. Киргизийн хувьд өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд 860 эмэгтэйг сургалтад хамруулсан. Түүнээс 440 эмэгтэй нь нэр дэвшиж 109 нь сонгогдсон. Бидний хувьд орон нутгийн төлөөлөгч парламентын гишүүд хоорондын ажлын уялдаа маш сул байгаа нь ажиглагддаг. Тиймээс орон нутгийн төлөөлөгчид болон парламентын эмэгтэй гишүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулхын тулд удахгүй бага хурал зохион байгуулах гэж байгаа” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.