зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4494 4495 4496 4497 4498 4499 4500
  • Монголбанкинд 38.6 сая ам.долларын санхүүжилт орж иржээ
    2017 оны 5 сарын 26
    Монголбанкинд 38.6 сая ам.долларын санхүүжилт орж иржээ
  • Ж.Эрдэнэбат: Үйлдвэрлэгч, ажил олгогч малчдаа бүх талаар дэмжинэ
    2017 оны 5 сарын 26
    Төрийн ордонд болж байгаа “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    “Малчдын улсын зөвлөгөөнд оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

    Мал аж ахуй нь олон зуун жилийн турш Монголын ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, үндэсний өвөрмөц соёл, иргэншлийн уламжлалыг хадгалж, Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод онцгой байр суурь эзэлсээр ирснийг энд цохон тэмдэглэе.

    Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж хөгжих шинэ боломж нээгдсэн ч, мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдахын зэрэгцээ өмнөхөөсөө илүү ирээдүйтэй болж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол, мал аж ахуйн салбарын үр төл, үр өгөөж, ашиг шим нь тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Өнөөдөр дэлхийн нэг хүнд хоёр толгой мал ногдож байхад, нэг монгол хүнд 19 толгой мал ногдож байгаагийн дээр олон улсын байгууллагууд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээл, ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Иймд манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн бодлогын төвшинд тодорхойлон ажиллаж байна.

    Малчдын маань уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар мал сүргийн тоо толгой түүхэндээ хамгийн дээд хэмжээ буюу 61.5 саяд хүрч, гурван их наяд гаруй төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол улс орны эдийн засагт манай малчдын оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.

    Өнгөрсөн өвөл 17 аймгийн 149 сумдад хүндэвтэр болсон ч малчид та бүхний шаргуу хөдөлмөр, Засгийн газраас урьдчилан авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд өвөл, хаврыг хохирол, эндэгдэл багатай даван тууллаа. Эх мал ч жилбэтэй төллөж дуусах дөхлөө. Энэ онд 26,4 сая эх мал төллөж 19.5сая төл хүлээн авч, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээг статистикийн байгууллагаас өгч байна.

    Орчин цагт малын тоо толгойг бус, үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхийг тэргүүн зорилго болгох, тэгж ажиллах нийгмийн бодитой шаардлага бий боллоо. Аль ч салбарынханд байхгүй хамгийн том зах зээл малчид та бүхний л өмнө байна. Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь малчид болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ боломжийг малчид та бүхэн бүрэн дүүрэн ашиглах ёстой. Ажилтай малчны хотонд зуд болдоггүйтэй адил, зах зээлийн энэ боломжийг бүрэн ашиглаж чадсан малчин өрх үйлдвэрлэлээ өсгөж, амьдралаа дээшлүүлж чадна.

    Нэг талдаа ийм таатай боломж байхад, нөгөө талдаа малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хэт хямд байгаа хяслан бас та бүхэнд минь бий. Үнийг зах зээл өөрөө тогтоох ёстой ч, энд төрийн оролцоо, Засгийн газрын бодлогын зохицуулалт заавал байх ёстой. Энэ хүрээнд манай Засгийн газар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөж малчин өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх журмыг 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн тодорхой хугацаанд мөрдөхгүй байхаар түдгэлзүүлсэн. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө хонины нэхий гэхэд боодол бохины үнэд ч хүрэхгүй болтлоо үнэгүйдсэн байсныг Та бүхэн санаж байгаа байх аа. Энэ журмыг 2013 онд анх баталснаас хойш Монгол Улс хонины нэхийг огт экспортлоогүй байна. Гэтэл манай улсын дотоодын үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээ нь арьс ширнийхээ нийт зах зээлийн дөнгөж 40 гаруй хувийг шингээх чадвартай. Үлдсэн 60 гаруй хувь нь худалдан авагчгүй учраас хонины нэхий гэхэд 500 төгрөг ч хүрэхгүй болтлоо үнэгүйдэж байв. Харин манай Засгийн газраас дээрх журмыг түдгэлзүүлсэн шийдвэрийн дараа хонь, ямааны нэхий, үхэр, адууны ширний үнэ тодорхой хэмжээнд өссөн, цаашид энэ өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд боловсруулах үйлдвэр байгуулах ёстой.

    Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж буй “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай явна. Тус цогцолбор ашиглалтад орсноор малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах үндэсний чадавхи бий болно.

    Түүнчлэн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд салбарын эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, малын тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг нэмэгдүүлж импортыг бууруулах зэрэг олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх юм. Мах, сүүний анхдугаар аянаар хангамжийг нэмэгдүүлэхээс гадна, хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд эрүүл хүнс хэрэглэх шинэ стандартыг орон даяар нэвтрүүлэх, тийм технологийг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулах юм. Ингэж дэлхийн хэмжээнд мөрддөг эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангаснаар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс нэмэгдэнэ. Экспортыг нэмэгдүүлснээр зөвхөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид бус, тэдний анхдагч түүхий эдийг бэлтгэж байгаа малчид та бүхний ч орлого ихээхэн нэмэгдэх болно. Энэ аянаа амжилтад хүргэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд манай Засгийн газар онцгой анхаарч, гадаадын зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байна.

    Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсноос хойш Япон, БНХАУ гэсэн хоёр улсад л албан ёсны айлчлал хийсэн. Япон Улсад айлчлахдаа сүү хатаах, хуурай сүү үйлдвэрлэх дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулах талаар тодорхой шийдвэрт хүрсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 60 суманд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын үйлдвэр байгуулахад бэлэн болоод байна.

    Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх махны экспортын хэмжээ болон мах экспортлох хилийн боомтуудын тоог нэмэгдүүлэхээр тус улсын удирдлагуудын төвшинд тохирлоо. Удахгүй бодитой ажил хэрэг болно.

    Малын тоо толгой жилээс жилд өсөж байгаа ч үүнийг дагаад бэлчээрийн даац хэтэрч малын үүлдэрлэг байдал алдагдан, ашиг шимийн гарц багасаж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнөөс болж малын бэлчээр жилээс жилд талхлагдаж доройтлоо. Иймд бэлчээрт хөнөөл учруулж буй хортон мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг байгуулах зэрэг ажлыг төсвийн хөрөнгөөр зохион байгуулж бэлчээрийн даац, багтаамжийг нэмэгдүүлж байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг үр дүнтэй болгож мал аж ахуйгаас олох орлогоо нэмэгдүүлэхэд малчид та бүхний оролцоо их чухал гэдгийг энд онцлон тэмдэглэе. Мөн мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтад онцгой анхаарах хэрэгтэй байна.Монгол Улсад 2000-2016 онд бүртгэгдсэн мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдлыг судалж үзэхэд халдварууд нь бүгд шинэ халдвар байна. Энэ нь Монгол Улсын хилийн мал эмнэлгийн хорио цээр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой юм. Энэ талаар Засгийн газраас тодорхой ажлууд хийж эхлээд байна.



    Эрхэм төлөөлөгчид өө.

    Монгол Улсын Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байдаг. Тэгвэл манай Засгийн газрын хувьд малчин хүн төрийн бодлогын төвд байх болно. Мал дагавал ам тосдоно гэж манай ард түмэн хэлдэг. Энэ үгийг сайн малчидтай байсан цагт ам тосдоно гэж ойлгох хэрэгтэй.

    Гэвч сүүлийн жилүүдэд малч арга барил, малд нүдтэй байх чадвар, малчин хүний холч монгол ухаан өдөр бүр алсарсаар байгааг зориуд хэлье. Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, малчин хүний эд хэрэглэл зэрэг уламжлалт ёс заншлаа өдрөөс өдөрт гээгдэж байна. Орчин цагийн малчид хүлэг морио моторт хөлгөөр, монгол дээлээ өөр хувцасаар сольж байгаа нь нэг талаас хувь хүний сонголт боловч нөгөө талаас малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдлээс гадна монгол малчны уламжлал ухаан биш болохыг ахмад буурлууд маань хэлж, сануулж байгааг залуу малчид санаж сэрэх хэрэгтэй. Монголын малчид бол ердийн нэгэн хувь хүмүүс биш ээ. Малчид бол өнө эртнээс Монголын үндэсний өв соёл, уламжлалыг тээж ирсэн, цаашид ч тээж явах үүрэгтэй өв соёлын элч нар юм.

    Малчид зөвхөн мал маллаж улс орондоо хувь нэмрээ оруулдаггүй. Тэд бол нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа ажил олгогчид юм. Иймд үйлдвэрлэгч-малчдынхаа үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, шударга хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээн ажиллах болно.

    Эцэст нь тэмдэглэхэд, монголчууд бид нүүдлийн мал аж ахуй эрхлэж ирсэн олон зуун жилийн туршлагаараа дэлхийд гайхагдах соёл иргэншлийг бүтээсэн гайхамшигтай ард түмэн. Харин одоо мал аж ахуйгаараа орчин цагийн хөгжлийн гайхамшигтай түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах боломж та бидэнд, түүнийг түүчлээх үүрэг нь малчид та бүхэнд байгааг онцлон хэлмээр байна. Малчин түмэн-Та бүхэндээ эрүүл энхийг ерөөж, хариуцлага энэхүү эрхэм үүргээ биелүүлэх нэр төртэй үйлсэд тань амжилт хүсье.



  • Г.Нямдорж нарыг шүүх хурал хойшиллоо
    2017 оны 5 сарын 26
    Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас Г.Нямдорж нарыг шүүх хурал болохоор товлогдоод байсан ч ирэх зургадугаар сар хүртэл хойшлогдлоо.
  • Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав
    2017 оны 5 сарын 26
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар Захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан юм.

  • Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа
    2017 оны 5 сарын 26
    Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазад их засварт байсан троллейбуснуудыг хүлээлгэн өгчээ.


    Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай. Харин тус баазын 47 троллейбуснаас зөвхөн 30 нь л үйлчилгээнд гардаг байсан юм. Үлдсэн 17-гийнх нь 12 троллейбусанд их засвар хийх шаардлагатай байжээ.

    Тэгвэл тус баазын удирдлага солигдож өнгөрсөн оны наймдугаар сараас троллейбусны бэлэн байдлыг 93 хувьтай болгосон байна. Өөрөөр хэлбэл, их засвар шаардлагатай троллейбусыг өөрийн хөрөнгөөр үе шаттайгаар засварлаж өнгөрсөн хугацаанд таван троллейбусыг үйлчилгээнд гаргаад байсан бол өнөөдөр үлдсэн 12 троллейбусны 8-ыг нь их засвараас гаргаж ашиглалтад орууллаа. Харин одоо үлдсэн дөрвөн троллейбусыг үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ.

    Дашрамд дуулгахад, энэ онд троллейбусны компани байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд тус баазынхан 30 шинэ бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх ажил юм. Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжаар босгосон троллейбус комбинатын эх суурийг цаашид залгамжлуулан хөгжүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Хугацаа нь дууссан 448 бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ
    2017 оны 5 сарын 26
    МХЕГ-ын даргын 2017 оны 01/27 тоот удирдамжийн хүрээнд НМХГ-аас “Эх үрсийн баярыг угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлжээ.

  • Иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байна
    2017 оны 5 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.

  • Х.Бат-Ялалтын улс төр хүүхдүүдэд баяраар нь нүцгэн хүүхэн харуулах нь
    2017 оны 5 сарын 26
    Тун удахгүй хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баяр болох Эх үрсийн баяр болох гэж байна. Аав, ээжтэйгээ ханатлаа тоглож, амттанд бялуурч нэг өдөр ёстой хаан мэт загнадаг. Гэвч хүүхдүүд энэ жил баяраараар ах, эгч нарынхаа тоглолтыг бус арсалдсан улс төрчдийн гар, хөл болсон эмэгтэйчүүдийн нүцгэн биеийн үзэх нь.
  • Хоногийн хугацаанд 325 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ
    2017 оны 5 сарын 26
    2017 оны 05 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
    Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, унадаг дугуйтай холбоотой осол 1, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 0-10 хүртэлх насны 3 хүүхэд өртсөн байна.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Тухайлбал:
    1. БЗД-ийн нутаг Эрдэнэтолгойн автобусны буудлын замд марк, улсын дугаар тодорхойгүй мотоциклийн жолооч нь явган зорчигч 66 настай Л-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
    Орон нутагт:
    1. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг аймгийн төвөөс 3 км-т асфальтан замд Зил-130 маркийн автомашины жолооч И нь унадаг дугуй унаж явсан 17 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
  • Хүүхэд хулгайлсан байж болзошгүй гэх хятад эмэгтэйг “Шар хад”-ны эмнэлэгт хүргүүлжээ
    2017 оны 5 сарын 26
    Хүүхэд хулгайлсан байж болзошгүй гэх хятад эмэгтэйг “Шар хад”-ны эмнэлэгт хүргүүлжээ
  • Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”
    2017 оны 5 сарын 26
    -“Энигма” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээний зөрчил шалгалтаар илэрчээ-
    Хоёр хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа бэсрэгхэн жагсаал болов. Дийлэнх нь оюутнууд. Юуны учир, ямар шалтгаанаар жагсаж буйгаа бүрэн ойлгоогүй тэд зөвхөн сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу яамны үүдийг сахих болсон хэмээн тайлбарлах. Оюутнуудын дунд Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд 41 га газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй “Энигма” компанийн төлөөлөл ч мэр сэр харагдана лээ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас “Энигма” компанийн эзэмшлээс гурван га газрыг чөлөөлж 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал барихаар төлөвлөжээ. Гэвч үүнд нь эгдүүцсэн “Энигма” компанийнхан МҮИС-ийн оюутнуудыг турхирч өөрсдийн эрх ашгийг хаацайлах гэсэн нь эцэстээ ил болж байх шиг.
    Уг нь “Энигма” компанийнхан Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 41 га газрыг эзэмших эрхийг анх авахдаа Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллеж барих нэрийдлээр МҮИС-д заримыг нь эзэмшүүлжээ. Хачирхалтай нь, эзэмшлийн газраа хоёр гурав хувааж коллеж барих нэрийдлээр газрын төлбөр төлөхөөс зайлсхийж ирснийг холбогдох албаныхан шалгалтаар тогтоогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургууль барих нэрийн дор халхавч хийж, газрын төлбөрөөс зугтаагаад зогсохгүй жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд хууль зөрчин ажиллуулж байсныг тогтоожээ. Газрын төлбөрийн тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэж заасан байдаг байдаг. Харин улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Үүгээр тооцвол “Энигма” компийнхан тэрбум гаруй төгрөгийг тушаах ёстой гэсэн үг. Гэтэл сургууль барих зураг төсөл батлуулаагүй атлаа гаднын хөрөнгө оруулалтаар барина шав тавьсан болоод өнөөдрийг хүрчээ.
    Улсын тусгай хэрэгцээний газар буюу Дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг. Тусгай зөвшөөрлөө буруугаар ашигласан, хууль зөрчсөн “Энигма” компанийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй гэсэн үг. Тийм атал сургуулиа ч бариагүй байж оюутнуудыг турхиран бамбай хийж, өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлж суугаа “Энигма”-гийн ард хэн гэгч эрхмийн ашиг сонирхол нуугдаж байна вэ. Салбарын яамны шийдвэрээс үүдэж холбогдох газруудаас тус компанийн эзэмшиж буй 41 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газарт хийсэн шалгалтаас ч харахад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэд хэдэн үндэслэл байгаа юм.
    Жишээ нь, “Энигма” компани усны хангамжаа шийдэх зорилгоор таван худаг гаргажээ. Өдгөө хоёр худгаас ус ашиглаж байгаад буюу Монголын үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн газар ашиглалтын байдалд БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс энэ сарын 12-нд шалгалт хийжээ. Шалгалтаар “Энигма” компани нь Хан-Уул дүүргийн XI хорооны “Ар Зайсан” нэртэй газарт гүний нэг худгийн зөвшөөрлийг 2014 онд авсан нь нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг тогтоожээ. Харин үлдсэн дөрвөн худаг нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
    Мөн Туул голын сав газрын захиргаанаас тус байгууллагад 2015 онд хоёр удаа ус ашиглалтын талаар хяналт, шалгалт хийхэд ус ашиглалтын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй ус ашиглаж байгааг тогтоож байжээ. Ингэхдээ тус компанийнхан бохир усны цооног байгуулах цэгийг хүртэл зөвшөөрөлгүй байгуулан үйл ажиллагаа явуулж байсан байна. Усны тухай хуулиар хоногт 0-50 шоо метр ус ашиглагч албан байгууллага, аж ахуйн нэгжид аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ус ашиглах дүгнэлт гарган өгч, эрхийн бичиг олгох ёстой байдаг аж. Гэвч “Энигма” компани 2014-2017 оныг хүртэл ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ус ашиглажээ. Хачирхалтай нь, энэ хугацаанд усны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй тухай мэдээллийг Туул сав газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлжээ. Эндээс “Энигма” компанийнхан тусгай хамгаалалттай газар нутагт хэрхэн дураараа дургиж байгааг харж болно. Гэхдээ “Энигма” компанийн хууль бус хуудуутай үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй.
    Тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулдаг “Чингис өргөө” амралтын газрын барилга байгууламжид Хан-Уул дүүргийн Онцгой байдлын албанаас холбогдох шалгалтыг энэ сарын 12-нд мөн хийжээ. Шалгалтаар уг амралтын газрын барилга байгууламж холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, гал түймэр түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог бүрэн хангаагүйг тогтоосон байна. Мөн гал түймрийн аюултай хүчин зүйлд өртөж болзошгүй өрөө, тасалгаанаас хүмүүсийг зохион байгуулалттай бие даан гадагш гаргах нөөц хаалга нь цоожтой, завсарт нь хөөсөөр дүүргэлт хийж онгойлох боломжгүй болгосныг тогтоожээ. Үүнээс гадна амралтын газрын хэмжээнд гал унтраагуур 10 ширхгийг байрлуулсан ч бүгд цэнэггүй болж ашиглах боломжгүй болсон байна. Зочид буудал, караоке, рестораны заал танхим, өрөө тасалгаанд галын дохиоллын систем утаа, дулаан, дөлний мэдээлэгч суурилуулаагүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Эдгээр зөрчлөөс үүдэж тус амралтын газар болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, их хэмжээний учрах эрсдэл үүссэнийг галын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байна.
    Харин нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын Зайсангийн аманд байрлах “Талын монгол групп” компанийн амралтын газар Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1.1-д “тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах”, нийслэлийн ИТХ-ын 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутагт дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрх журам”-ыг тус тус зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг зохих хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах тухай албан бичгийг салбарын сайдад нь хандан явуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Энигма” компанийнхан оюутнуудаар бамбай хийж, дүлий дүмбэ оргин сууна.
    Гэхдээ улсын тусгай хамгаалалттай газар гэдэг хэн дуртай нь дураараа дургидаг газар биш. Тэр дундаа нийслэлийн хоймор болсон Богдхан уулын бэлд 41 га газар хашаалчихаад төрийн шийдвэрийг эсэргүүцэж суух эрх хэнд ч байхгүй. Харин ч тусгай зөвшөөрлийн эрхээ зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчсөн үйлдэл гаргасныг нь тогтоосон бол түдгэлзүүлээд буцаан авах эрх нь төрд бий гэдгийг санах хэрэгтэй.
  • “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой 2-3 бүлгийг илрүүлжээ
    2017 оны 5 сарын 26
    Өвсөр насныхныг уруу татаж улмаар амиа хорлох хүртэл аюултай даалгавар өгч тоглуулдаг ОХУ-аас гаралтай “Цэнхэр халим” тоглоом манайд нэвтэрч орж ирээд удаж байна.
  • 24 баримт: Нэр дэвшигчид хуулийн этгээд 15 сая, иргэн 3 сая төгрөгийн хандив өгөх боломжтой
    2017 оны 5 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх эрхмүүд маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөхөөр болоод буй. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан асвсныхаа дараа сонгуулийн зардлын дансаа нээх боломжтой болох юм. Тэгвэл данс нээлгэх болоод сонгуулийн хандивын талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Хүүхдийн баярыг угтсан шалгалтын дүнг танилцуулна
    2017 оны 5 сарын 26
    Хүүхдийн баярыг угтсан шалгалтын дүнг танилцуулна
  • Охидуудыг хулгайлсан гэх хятад эмэгтэй өөрийгөө 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ
    2017 оны 5 сарын 26
    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг учраас сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Эх сурвалжийн мэдээллээр
  • Математикийн улсын шалгалтын материал задарчээ
    2017 оны 5 сарын 26
    2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

    Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.

    Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөннууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.

    Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.

    Иймд тус өдөр авагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна.
  • Өнөөдөр: ”Боловсрол-2017” нээлттэй хаалганы өдөрлөг болно
    2017 оны 5 сарын 26
    09.30 цагт: Blue sky-ийн Crystal танхимд Хэрэглэгчдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалах үндэсний хэлэлцүүлэг болно.
    09:30 цагт ХХААХҮЯ-наас Төрийн ордонд Малчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчин, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцоно.
    09:45 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5482 дахь арилжаа эхлэх бөгөөд энэхүү түүхэн ойд зориулсан арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хүндэтгэн нээж, цан цохих ёслол болно.
    10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
    10.00 цагт Сүхбаатарын талбайд ”Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт болно.
    10.30 цагт: Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн төв номын санд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.
    11:00цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ээлжит бус их эеийг зохион байгуулах ажлын хэсгээс үндэсний бөхийн ээлжит бус их хурлыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.
    11.00 цагт. Монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
    11.00 цагт: ”Боловсрол-2017” нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно.
    11.30 цагт: Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн Сургалтын танхимд “Номын сангийн нээлттэй өдөрлөг” болно.
  • Худал мэдээлэл тараасан этгээдийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ
    2017 оны 5 сарын 26
    ​УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрээр “Facebook”хуудсаар тарсан мэдээлэл худал болохыг гишүүн албан ёсоор мэдээлсэн. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор зориудаар худал мэдээлэл тараах, олон нийтийг сандралд оруулах оролдлогууд газар авч байгааг тэрээр анхааруулан, энэ асуудлаар ТЕГ-т хандсан гэдгээ мэдээлээд байгаа. Тэгвэл үүнээс хоёр долоо хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэр бүхий хаягаас мөн ижил агуулгатай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна. Сэжигтний зориудаар тараасан мэдээлэл нь Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх агуулгатай байсан учраас Сангийн яам болон Монголбанк яаралтай арга хэмжээ авч, тус мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдээлж байсан. Харин холбогдох хүчний байгууллага сэжигтэн нь 34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н болохыг шуурхай тогтоож, 24 цагийн дотор илрүүлээд байсан юм. Тэрээр компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон тухай бид мэдээлж байсан. Харин дотоод эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, мөрдөн шалгалтын дүнд түүнд дор хаяж 3 зүйл ангиар хариуцлага тооцож магадгүй байгаа бөгөөд 5-15 жилийн хорих ял шийтгүүлж магадгүй байгаа юм.
    Түүний үйлдэл нь хэдий аж ахуйн нэгжийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэт боловч, улс орны сан хөмрөгийг барьж, сангийн бодлогыг тодорхойлдог Сангийн сайдын нэрийг барьж, Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон банк санхүүгийн байгууллагыг доголдуулах, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулах санаатай үйлдэл байсан тул сэжигтний үйлдлийг хэд хэдэн зүйлээр зүйлчлэхээр болсон байна.
    Тухайлбал, түүний худал мэдээлэл тараасан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар “худал ташаа мэдээллийг олон нийтэд тараасан буюу цахим хуудсаар тараасан” бол гурваас зургаан сар хүртэл баривчлах ял ногдуулах заалтад хамаарч байна. Хэрвээ иргэн Н нь хэвлэл мэдээлэлд мэдээлсэн шиг өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө нэхсэн буюу шантаажилж байсан бол түүний энэ хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-т “бусдын нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараахаар заналхийлж, эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан болон түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэнбол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” онц хүнд гэмт хэрэг юм.
    Түүгээр ч зогсохгүй, банк, санхүүгийн байгууллага нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй, бие даасан байдлыг хангадаг гол тулгуур салбар тул арилжааны банк дампуурна гэх худал мэдээлэл олон нийтэд тарааснаар ард иргэд сандарч, үндэсний төлбөр тооцоо тасалдах зэрэг эдийн засагт томоохон хохирол учрах эрсдэлтэй. Иймд сэжигтэн Н-ын энэхүү санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85.1-т “Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан онц ноцтой гэмт хэргийн шинжийг мөн агуулж болзошгүй байна.
    Ш.Даваа
  • Э.Анар: Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байгаа учраас хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаална
    2017 оны 5 сарын 26
    Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хүү Э.Анарыг заналхийлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Э.Анар Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргажээ.
  • Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ
    2017 оны 5 сарын 26
    Чуулганы нэгдсэн хуралдаантай.
4494 4495 4496 4497 4498 4499 4500
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 32 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 14 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 14 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 14 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 14 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК