зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4492 4493 4494 4495 4496 4497 4498
  • Хөхний хавдрыг илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ
    2017 оны 5 сарын 27
    Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Хитачи” компани хөхний хорт хавдрын оношилгоог илүү нарийвчлалтай хийдэг технологийг боловсруулжээ.


  • Чөлөөт бөхийн 6 тамирчин ирэх намар Инчёон хотыг зорино
    2017 оны 5 сарын 27
    “Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан. Тэгвэл энэ жил спортын мастер Б.Нямбаяр, Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.
  • ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” ирэх мягмар гарагт болно
    2017 оны 5 сарын 27
    ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг ирэх долоо хоногийн Мягмар гарагт Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно.

    Өдөрлөгийн үеэр:

    - Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
    - Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.
    - Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.
    - Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.
  • Булган хайрханы их тахилга болж байна
    2017 оны 5 сарын 27
    Энэ сарын 27-ноос 28-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 2, 3-нд Архангай аймагт сайн сайхныг бэлгэдэгч хэмээн үздэг Майдар бурхан эргэх ёслол болон Булган хайрхан уулын тахилга болох юм байна.

  • ДЭМБ-ын 2018-2019 оны төсөв батлагдлаа
    2017 оны 5 сарын 27
    ДЭМБ-ын 70-р чуулган А болон Б гэсэн үндсэн хоёр хороонд хуваагдан үргэлжилж байгаа бөгөөд А хорооны хуралдаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Б хороонд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нар тус тус оролцож байна.



    ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

    ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү батлагдсан төсөв нь Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ДЭМБ-ын тэргүүлэх чиглэлээр боловсруулагдсан ба шинээр ДЭМБ-ын бэлэн байдлын хөтөлбөр (69.1 сая ам доллар) болон нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцэх (23.2 сая ам доллар) зэрэг шинэ шинэ үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхээр тусгасан байна.

    Харин А хорооны хуралдаанаар ОУ-ын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, нянгийн тэсвэржилт, онцгой байдлын үеийн бэлэн байдал, эрсдэлээс сэргийлэх олон талт арга хэмжээ зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Тухайлбал нянгийн тэсвэржилтийн асуудлаар ДЭМБ тунхаглал гаргаж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг дэлхийн бүх орны эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна. Энэхүү бодлого нь нянгийн тэсвэржилтийн асуудал нь ганц эрүүл мэндийн салбарынх бус хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбартай хамтарч ажиллах шаардлагатайг тодорхойлж байгаа юм.

    Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд “Нэг эрүүл мэнд” хандлага нь дэлхийн 35 оронд антибиотекийн хэрэглээнд үндэсний түвшинд хэрхэн хяналт шинжилгээ хийх талаар аргачлал боловсруулж, боловсон хүчнийг сургаж, бэлтгээд байна
  • “Гачуурт” хөгжмийн наадам болно
    2017 оны 5 сарын 27
    “Гачуурт” хөгжмийн наадам болно
  • Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох хуультай
    2017 оны 5 сарын 27
    Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох хуультай
  • Хан-Уул дүүргийн III хороо орчмоор цахилгаан хязгаарлана
    2017 оны 5 сарын 27
    цахилгаан
  • Ирэх 7 хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд
    2017 оны 5 сарын 27
    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.05.26-ны өдрийн хурлаар батлав.

  • Говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 5 сарын 27
    Говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
  • Танилц: Энэ зун трэнд болох загварын чиг хандлага
    2017 оны 5 сарын 27
    Нар шарсан, налгар өдрүүд айлчлан ирж, эмэгтэй хүн бүхэн энэ зун юу өмснөө, хэмээн толгойгоо гашилгаж суугаа нь гарцаагүй. Жил бүр өөрчлөгдөн хувьсах трэндийг дагаж, дэгжин атлаа дур булаам хувцаслах боломж танд нээлттэй бий. Бид энэ зуны моодонд орох хувцаснуудыг танилцуулж, эмэгтэй хүн бүрийг сайхан харагдахад бага ч атугай тус хүргэхээр шийдсэн юм.
  • 24 баримт: Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ
    2017 оны 5 сарын 27
    Монгол Улсаас Швейцарийн холбооны болон Бүгд Найрамдах Франд, Хол- бооны Бүгд Найрамдах Герман, Япон, Канад, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, АБаттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар тус тус томилов.

  • Улаанбаатарт өдөртөө сэрүүсч 17 хэмийн дулаан байна
    2017 оны 5 сарын 27
    Улаанбаатарт өдөртөө сэрүүсч 17 хэмийн дулаан байна
  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 5 сарын 27
    Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Төсвийн байнгын хороо хуралдаж, нэг асуудал хэлэлцлээ
    2017 оны 5 сарын 26
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.26) хуралдаан 16 цаг 05 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Уг хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.




    Тэрбээр Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан болно.

    ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа танилцуулгадаа дурдлаа.

    ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

    Цаашид эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, зохих өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулахаар холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1 байхаар тус тус төсөөлсөн байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2018-2020 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхээргүй байхаар хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.


    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ.






    Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Халуун ус таслах хуваарь
    2017 оны 5 сарын 26
    Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 31 градус хүртэл халах төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдсэн.
  • Хүмүүжигчдийг хүүхдүүдтэй нь уулзуулжээ
    2017 оны 5 сарын 26
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн буюу Хорих 407 дугаар анги, ”Хорихын үйлчилгээний нэгдсэн төв”-тэй хамтран Төрийн болон Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог идэвхжүүлэх, хүмүүжигчид тэдний гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, сэтгэл санааг нь сэргээж, эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор 05 дугаар сарын 26-ны өдөр ”Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

  • М.Уранцэцэг Ази тивийн аварга боллоо
    2017 оны 5 сарын 26
    Энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хонгконгт жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
  • Ж.Эрдэнэбат: 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байна
    2017 оны 5 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Улсын Их Хурлын дарга аа, эрхэм гишүүд ээ,

    Улсын Их хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу УИх-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх ээлжит мэдээллийг хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр бэлтгэж, танилцуулга мэдээллийг эрхэм гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

    Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа манай Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байсан цаг үед манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай бид тулгарсан.

    МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газар тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулан уг хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Оны эхний I улирлын статистик тоо мэдээллийг Үндэсний статистикийн хороо, гааль, татварын байгууллагууд эмхэтгэн гаргаж олон нийтэд танилцуулаад байна. Эдгээр статистик тоо мэдээллээс үзвэл УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн дүр зураг байна.

    “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганд мэдээлэхээр төлөвлөж байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Хөнгөн үйлдвэрийн салбар ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл гэсэн 14 салбарыг хамарч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

    Тэргүүлэх салбар болох ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлж байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48,8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.

    Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдэж байна. 2017 онд малын гаралтай түүхий эд болох ноолуур 9,400 тн, ноос 29,000 тн, арьс шир 14 сая ширхгийг бэлтгэх урьдчилсан таамаглал байна.

    Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээрх нөөцийн 30-60 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2017 оны эцэст үйлдвэрлэлийг 4,0 их наяд төгрөг, нийт борлуулалтыг 3,5 их наяд төгрөгт хүргэхээр ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргаад байна.

    Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.

    Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Та бүхэнд хөнгөн аж үйлдвэрлэлийн тодорхой дэд салбаруудын өнөөгийн байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч мэдээлье.

    Ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22,7 мянган хүн ажиллаж байна.

    2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна.

    2016 онд нийт 102,8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ.

    Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна.

    Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байна.

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчимжижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5,6 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.

    Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өссөн байна.

    Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрчээ.

    Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байна.

    Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

    Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар билээ.

    2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31,6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.

    Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5,0 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авч байна.

    2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8,0 мянган хүн ажиллаж, 362,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурчээ.

    2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740,0 мян тн, импортоор 254.0 мян тн нийт 1,0 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1,2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ.

    Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12,0 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн96 хувь буюу 48,5 мян тонн арматурыг импороор авч байна.

    Дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж байна.

    Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илтгэж байна.

    Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрсэн байна.

    Өнөөдөр манай орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Аливаа салбарын үйлдвэрлэлийг эхлэх, цаашид өргөтгөн хөгжүүлэхэд төрийн тууштай бодлого, дэмжлэг чухал гэдэгтэй олон хүн, үүний дотор манай эрдэмтэн судлаачид бүрэн санал нийлдэг.

    Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн болон хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, бодлогын талаар тодорхой зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэл, оёмол сүлжмэлийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн анхдагч болон боловсруулах аж үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дээрх салбаруудад ашиглах зорилгоор импортоор оруулан ирж байгаа машин механизм, тоног төхөөрөмж, зарим түүхий эдийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгайлсан хуулиуд УИХ-аас батлагдан гарч мөрдөгдөж байна.

    Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, зарим тоног төхөөрөмжийг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран лизингээр олгох зэрэг арга хэмжээ авч байгаа нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа эхлэх, улмаар өргөтгөн хөгжүүлэхэд ихээхэн тус дэм болж байна.

    Монгол Улсын Засгийн газар цаашид ч аливаа салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх болно.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 үйлдвэрийг орон нутгийн онцлог, түүхий эдийн гарц, хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг үндэслэн байгуулж орон нутгийн иргэдийг нутагтаа орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

    Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн болох ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

    Боловсруулах үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хүний нөөцийг чадавхижуулах, ажилгүйдлийг бууруулах “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
  • Саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа
    2017 оны 5 сарын 26
    Саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-26/ хуралдаж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
    Тухайлбал, Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээллийг сонсов. Мэдээллийг тус комиссын дарга Д.Даваасүрэн хийхдээ, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45салбар комисс 33 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулсан байна. Нийт 200 орчим хүн ийнхүү сургалтад хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн зэргээр бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг тэрээр тэмдэглэв.
    Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлээд байгаа бөгөөд ийнхүү жагсаалтыг нягтлан шалгаад байгаа ажээ.
    Мөн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа.Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан байна.
    Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа. Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид дараалуулан бичигдсэн байна.
    Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргав.
    Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын төлөөлөл оролцож явцыг нь ажиглав.

4492 4493 4494 4495 4496 4497 4498
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 31 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 44 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 26 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 26 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 26 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 26 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК