Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4747 4748 4749 4750 4751 4752 4753
  • Хүүхдийн өсөлтийн талаар эмч мэргэжилтнүүд зөвлөгөө өгөв
    2017 оны 4 сарын 03
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдлын талаар Баянгол дүүргийн “Залуучуудын хөгжлийн төвд” сургалт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.6.3 дах хэсэгт Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тусгагдсан байгаатай холбоотойгоор цаашид энэ сургалтыг нийслэлийн дүүргүүдэд шат дараатай зохион байгуулах юм. “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн захирал Д.Тодням, Хүүхдийн их эмч А.Цэрэнням нар хүүхдийн өсөлт ба өсөлтийн даавар, өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд, өсөлтийн эмгэг гэж юу вэ, хорт хүнд метал гэж юу болох талаар эцэг, эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тухайлбал, өсөлтийн эмгэг гэдэг нь нас чацуу, ижил хүйсний хүүхдүүдийн дундаж жин, өндөртэй харьцуулахад 3 хувиас доош байх тохиолдлыг хэлдэг. Тодруулбал жилд 4 см-ээс бага өсөх, тухайн насны хүүхдийн дундаж өндрийн хэмжээнээс 10-аас дээш см намхан хүүхдийг өсөлт хэт удаан гэж үздэг байна.

    Олон жилийн судалгааны үр дүнд хүний бие дэхь эсийн дотор агуулагдаж буй минералын хэмжээг тогтооход үснээс шинжилгээ авах нь хамгийн тохиромжтой арга болохыг баталжээ. Хүний үс нь сард ойролцоогоор 1 см орчим ургадаг бөгөөд ургаж байх цаг мөч бүртээ тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг шингээж байдаг гэнэ. Хорт хүнд металлаас батга, хамрын хөндийн үрэвсэлт өвчин, зүрхний өвчин, таргалалт, үсний уутанцрын үрэвсэл, өтгөн хатах артерийн судасны хатуурал, гэдэсний үрэвсэл, даралт ихсэх, хорт хавдар, харшил зэрэг маш олон төрлийн өвчин үүсдэг байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Танилц: Энэ сард цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    2017 оны 4 сарын 03
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХУВААРЬ
    Та бүхэн зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Аймгийн начин Э.Баасанжав түрүүллээ
    2017 оны 4 сарын 03
    МҮБХ-ноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Барилдаанд аймгийн нэмэх начин Р.Батсүх, Г.Болдгэрэл, Д.Аззаяа, Т.Шинэзориг, У.Мөнхчулуун, Д.Хишигдаваа, Д.Төрболд, Г.Жамбалдорж, М.Бэлгүтэй, Ц.Саранзолбоо тэргүүтэй 102 аймаг, цэргийн начин, 26 сумын заан нийт 128 бөх зодоглов. Бөх сондгойруулахгүй зорилгоор сумын цолтнуудаас шигшмэл бөхчүүдийг оруулж барилдуулсан агаад тэдгээр сумын заануудаас 12-р сар болон сар шинийн сумын цолтнуудын барилдааны түрүү заанууд их шөвөгт шалгарч үлдсэн амжилттай барилдлаа.
    Ийнхүү Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарав. Аймаг, цэргийн начингууд түрүүгээ сумын заанд золтой л алдсангүй.
    Анхны барилдааны түрүү үзүүр ц.н Б.Зоригтбаатар, а.н О.Мөнх-Эрдэнэ нар нутагтаа дэвжээнийхээ бөхчүүдийн хамт сэргэлтийн бэлтгэлд гарсан байгаа учраас энэ удаад зодоглосонгүй.
  • Б.Наминчимэд: Их дээдсийн минь үе бол ”Аугаа эрин” байсан юм шүү
    2017 оны 4 сарын 03
    TV ZONE сэтгүүл: Та сайхан хаваржиж байна уу?
    - Сайн байна уу? Танай сэтгүүлийн мянга мянган уншигчдад урин сайхан хаврын мэнд хүргэе.
    TV ZONE сэтгүүл: Хүүхэд залуус маань үүх түүхээ судалж мэдэх бас нэгэн түүхэн сэдэвт роман уншигчдын гар дээр очиж байгаад Монгол хүнийхээ хувьд баяртай байна. Ном бичиглэх болсон ил хийгээд далд шалтгаан юу байсан бол?
    - Баярлалаа. Ил далд шалтгаан юу байх вэ. Их дээдсийнхээ суу алдрыг бахдаж, билэг ухаанд нь биширч явдаг нэгний хувьд Монголын их гүрний үеийн түүхийг бүрэн дүүрэн багтаасан нэг сайхан бүтээл туурвил гараасай л гэж бодож мөрөөдөж явав. Тэгээд хүлээж тэсэлгүй, өөрийгөө гололгүй нэг цуврал эхлүүллээ. “Аугаа эрин” нэрийн дор гарч буй энэ цувралын маань эхний боть нь “Хөх илдний очис”. Сүбээдэй баатар төрдөг 1175 оны үйл явдал голлоно.
    - Ер хүн төрөлхтний түүхэнд болсон их үйл явдал бүхний өмнө байгал дэлхий, тэнгэрийн од эрхэс ямар нэгэн шинж тэмдэг өгч, ер бусын үйл явдал болж байсан байдаг. Монголын Их гүрэн үүсэхэд ч, түүнийг бүтээлцсэн их хүмүүсийг төрөхөд ч мөн жир өнгөрсөнгүй. Орооцолдсон, арга зүйгээр тайлахад нэн бэрх учир битүүлэг олон үйл явдал өрнөсөн хэрэг. Түүнийг л энэ ботийн эхний бүлэгт илэрхийлэхийг хичээв. Удаах бүлэгт нь Их гүрэн зардах шинж тэмдэг үзэгдэж эхэлсэн 1260 оны үйл явдалыг өгүүлэв. Харахад үйл явдлууд бүр зуугаад жилээр үсэрчихсэн мэт ч энэ хоёр үйл явдлын шугам нь явсаар холбогдож таарна.
    - Ер нь бол өнчин өрөөсөн, өмөг түшиггүй Тэмүчин хэрхэн Дэлхийн Их гүрнийг босгож чадав бэ, ямар зарчим, үзэл санаагаар бусдыг араасаа дагуулж байсан бэ? гэдгийг л илүү тод гаргахыг зорьж байна. Тэр хүчирхэг үзэл санаа, эрхэм дээд зарчим нь өнөөгийн Монголчуудад магад ус агаар мэт хэрэгтэй ч байх. Манайхан ч, гадныхан ч ихэнхдээ айдас, тооны олон, зэр зэвсэг, хүч чадлаар дэлхийг эзэлсэн гэдэг. Энэ бол том төөрөгдөл. Их үзэл санаа, зарчимгүйгээр дэлхийн эзэнт гүрнийг байгуулдаггүй. Мөн олз ашгийн төлөө хийсэн дээрмийн дайн ч биш. Өөр учир шалтгаан бий. Ер зөвхөн бие баялдрын төдий биш оюун санаа, ёс суртхууны асар давуу байж л тэр бүхнийг хийнэ. Тэр бүхнийг л харуулахыг зорьж байна. Мөн Их гүрэн яагаад бутран унав гэдэг шалтгааныг ч бид сайтар анхаарах ёстой.
    .
    TV ZONE сэтгүүл: Таны арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гэсэн...?
    - Ер нь бол насан туршдаа л цуглуулсан амьдралын маань элдэв туршлага, бичин туурвих дадлага, хурааж хуримтлуулсан мэдлэгийн маань л үр дүн тайлан юм. Анхны санаа хаанаас үүдэв гэхээр 2004 оны намар “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй нэг түүхэн найруулал бичсэн. Гэтэл АНУ-ын Сан Францискод байдаг нэг танил маань түүгээр Холливүүдэд кино хийвэл сайхан болох нь, чи зохиолыг нь бичээч гэсэн санал тавьсан. Юм мэдэхгүй хүн тэнэг зоригтой байдаг юм гэнэ билээ. Түүн лүгээ адил кино хийнэ гэж хөөрөөд, Холливүүдийн киноны заавар болох “Кино библи”-ийг өөд уруугүй уншиж, төлөвлөгөө, ноорог ч гаргаж үзсэн. “Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь” нэртэй нэг бүлэг хүртэл бичив. Гэтэл нэг л болж өгдөггүй. Саваагүй нохой саранд хуцаж буй мэт, хэт холын мөрөөдөл мэт санагдаад хойш нь тавьчихсан. Гэвч энэ арав гаруй жилийн хугацаанд огтхон ч мартагдсангүй, сэтгэлийн мухарт цогшиж явсаар, баримт, материал, элдвийн юм үзэж харсаар л байсан. Тэгээд ер тэр санаагаа бичиж дуусгая гэж зүрхлэн, өнгөрөгч оны 10 сарын сүүлчээр суугаад шинэ оны нэг сарын сүүлээр эхний ботийг нь дуусгав. Бичихдээ жаахан яаруу түргэн байсанд учир дутагдалтай зүйлс мэр сэр харагдана. Гэсэн ч өнөөх Их гүрний Их түүхээр жинхэнэ Монгол амьсгалтай кино хийхсэн гэсэн мөрөөдөл минь хэвээр яваа.
    .
    TV ZONE сэтгүүл: “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа” гэдэг. Тэгэхээр та бичгийн хүний хувьд түүхийн ном судар их эргүүлнэ биз?
    - Монголчууд бид өөрсдөө түүхээ мэдэхгүй бол бидний өмнөөс хэн нэгэн харь хүмүүс түүхийг маань зохиож өгнө шүү дээ. Зохиож ч байсан, зохиосноо бидэнд тулган хүлээлгэж ч явсан нь нэг бус. Өнөө үргэлжилж л байгаа. Уг нь Монголчууд бид бусдаар түүхээ зохиолгох хэмжээнд хүртлээ ядарсан ард түмэн биш, тийм сул жижиг түүхтэй ч биш. Бид түүхээ зөвхөн судлаад мэдээд зогсохгүй, түүнээ баялаг өв болгох, үндэстнийхээ оюун санааны дахин сэргэлтийн нэг уриа дуудлага болгох учиртай гэж би бодож явдаг. Загалмайтны аян дайны тухай гэхэд хэдэн зуугаар тогтохгүй зохиол бүтээл байдаг юм гэсэн. Гэтэл бидний их түүхийн тухай бидний өөрсдийн бичсэн түүхэн зохиол гэхэд гар хөлийн хорин хуруунд хүрэхгүй шахам байна. Уг нь хэдэн зуун роман бичсэн ч барагдахгүй их түүх бий. Тэр их түүхээрээ дэлхийг дэлдийлгэсэн баатарлаг түүхэн туульсын ч, өв соёлын ч, гүн ухааны ч кино хийгээд хүргэж чадваас мөн ч их хэрэгтэй юмсан. Их түүхтэй Их Монгол үндэстний нэгэн молхи толхи бичгийн хүмүүн болсны хувьд энэ мэтийн зүйлс бодож, чадал хэмжээгээрээ л түүх судар эргүүлэх юм даа.
    .
    TV ZONE сэтгүүл: Уран сайхан гэдэг нэрийн дор Эх түүхийг илтэд гуйвуулсан кино, ном зохиол ч цөөнгүй бий шүү дээ?
    - Аль болох түүхэн үйл явдлынхаа гольдрил дотор нь уран сайханжуулж чадвал сайн юм. Гэхдээ түүхэн баримтуудыг л яс барина гээд байх аваас хэрхэн уран зохиол болж чадах билээ. Түүх бичлэг, их сайндаа түүхэн найруулал л болно. Гол нь түүхэн үйл явдлынхаа шинж чанарыг тод гаргах явдал. Үлгэр жишээ болох сайн түүхэн зохиолууд бишгүй олон. Нобелийн шагналт Х.Синкевичийн “Кью Вадис” байна. Ром хэрхэн мөхөж буй тухай барим тавим бичсэн. Бас Спартакийн бослогын тухай нүдэнд харагдтал бичсэн Жованолийн “Спартак” роман байна. Польшийн Прусс хэмээх зохиолч бол түүхэн уран зохиолын үлгэр загварыг бүтээсэн хүн. Түүний эртний Египедийн түүхийг өгүүлсэн “Фарион” роман нь зөвхөн түүхэн уран зохиол төдийгүй түүх, өв уламжлал, зан үйл, угсаатны зүй, шашин, домог зүйн сэтгэлгээ гэх мэт тэр цаг үеийн бүхий л талын нөр их судалгааны үр дүн байдаг. Тиймээс хэдэн мянганы өмнөх Мисир оронд очоод ирэх мэт сэтгэгдэл төрдөг. Үнэ цэнэ нь түүндээ байна.
    TV ZONE сэтгүүл: Манайд ч сайн зохиолууд бий. Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан”, Ж.Пүрэв гуайн түүхэн романууд байна. Ж.Пүрэв гуай бол түүхэн судалгааг маш сайн хийсэн байдаг. Харамсалтай нь монголын түүхийн талаар сүүлийн жилүүдэд гарч буй гадаадын бүтээлүүд, тэр дундаа уран сайхны кинонуудаас бид өөрсдийнхөө түүхийг биш, монгол нэртэй харь хүмүүсийн адал явдлыг л харах болов. Хэдий сайн судалгаа хийх ч гадаадынхан маань Монгол хүний, нүүдэлч иргэншлийн дотоод ертөнцийг хэрхэн гүйцэд харах билээ. Түүхийг гуйвуулах нь их аюултай. Ялангуяа санаатай гуйвуулж, Монголын түүхийг аль нэгэн үндэстний хавсрага, эсвэл аль нэг үндэстний түүхийн гол багана болгох хандлага ч анзаарагдах болсон. Энэ бол хийрхэл солиорол төдий биш, аюул юм.
    _
    TV ZONE сэтгүүл: “Аугаа эрин” нэрний учир?
    - Хүн төрөлхтний дунд дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан үндэстэн ер нь хоёрхон л юм. Монголчууд болон Англичууд. Эрт цагт Ромын эзэнт гүрэн байлаа. Ромтой тэрсэлдэнэ гэдэг бурхантай тэрсэлдэх мэт төсөөлөгдөж байсан үе бий. Мөн Хүннү, Түрэгийн Оттоман, Их Могул, хожуу үеийн ЗХУ гэх мэт нь томоохон гүрэн улсууд хэдий ч аль аль нь ч Монголын болон Английн эзэнт гүрэнтэй адил дэлхийн энгээр байж чадаагүй. Тухайн цаг үедээ нээгдээд байсан газар нутаг, нөхцөл байдалтай нь харьцуулбаас Монголын эзэнт гүрэн хувь илүү байдаг. Судлаачид XIII-XIV зууныг Монголын эрин үе гэдэг. Үнэхээр ч тийм байв. Хүн төрөлхтний түүхийг бичихэд Монголын түүхгүйгээр бичих боломж огт үгүй. Тийм хүчирхэг нөлөөтэй явжээ, бидний дээдэс. Ямар сайн даа “Ази, Европ, Ойрхи Дорнодод Монголчуудаас зөвшөөрөл аваагүй бол нохой ч хуцаж зүрхэлдэггүй байсан” гэсэн хэл яриа гарч байхав. Нэг бус хоёр гурван зуунаар Монголчууд дэлхийн түүхийг тодорхойлж, хүн төрөлхтний хувь заяаг мэдэн захирч явсан.
    - Түркийн “Аугаа зуун” нэртэй зуу гаруй ангитай кино манай нэг Тв-ээр нэлээд гарах шиг болсон. Хөрөнгө хүч хаяж сайн ч хийсэн байна билээ. Үнэхээр ч Түркийн Оттомоны эзэнт гүрний үе бол аугаа зуун байсан. Харин бидний дээдсийн эрин үе бол аугаа зуун төдий биш, харин АУГАА ЭРИН байсан юм шүү. Тэр их эрин үеийн суу алдрыг өчүүхэн ч болов энэ цаг үед, залуу хойчистоо хүргэхсэн гэдэг санаа байна. Тиймээс энэ цуврал романаа АУГАА ЭРИН гэж нэрлэсэн.
    .
    TV ZONE сэтгүүл: “Хөх илдний эрчис” бол тэргүүн дэвтэр шүү дээ. Тэгэхээр хэдэн боть байх бол?
    - Монголын эзэнт гүрэн бий болох урдач нөхцөл бүрдэж байсан 1170-аад он буюу “Монголын Нууц Товчоо”-нд дурдсанчлан
    “Одтой тэнгэр орчиж,
    Орчлон дэлхий хямарч...” асан цаг үеэс эзэн гүрэн хагарч, задрах үйл явц хяналтгүй болсон 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн үйл явдлыг энэ цувралдаа багтаах санаа бий. Эхний “Хөх илдний очис” ботид уг нь 20 орчим жилийн үйл явдлыг дүрсэлнэ гэж санаж байсан ч бичих явцад сунасаар 4-хөн жилийн явдал багтав. Гэтэл цаана нь дахиад 100 гаруй жилийн түүх үлдэж байна. Энэ эрин үеийн түүх гэдэг нь зөвхөн Монголын газар нутаг дээр болсон үйл явдал төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Японоос Мисир буюу Египед, хойшлоод Австри, бүр цаашилбал Испани хүртэл, урагшаа Вьетнам, Ява Сумарта хүртэлх уудам газар нутагт болж буй 100 гаруй жилийн үйл явдал хамрагдах учир олон шашин соёл, улс үндэстний түүх ч бас хавчуулагдаж таарах нь. Учир нь тэр цагийн Монголчуудын түүх бол яах аргагүй дэлхий дахины түүх. Тэгэхээр их сунаж мэдэхээр. Юутай ч дараагийн үйл явдлуудыг нэлээд шахаж бичээд 3-4 ботид багтаана даа. Гэвч бүтээлийн явц, үйл явдлууд, дүр гэдэг заримдаа зохиолчийн санаа, хүсэл бодолд захирагдахгүйгээр өөрийн жам зүйгээр явчихдаг тал ч бий. Тэгэхээр яг төдөн боть болно гэж өнөө хэлэхэд бэрх.
    .
    TV ZONE сэтгүүл: Эхний ботид хэд хэдэн улс орны их олон дүр гарсан байсан. Дараагийн ботиудад ч мөн адил үргэлжлэх үү?
    - Тэгнэ. Энэ ботид нийдээ 200 гаруй хүний нэр орсоноос 130 гаруй нь ямар нэгэн үг хэлж, үйлдэл хийж байгаа. 60 орчим нь түүхэн хүмүүс. Эзэн Чингис хаанаас эхлээд Тоорил хан, Жамух, Таргудай, мөн алс Мисирийн Султан Кутуз, Байбарс, Английн хаан I Эдуард, Армяны хаан Хэтум, Трифолийн хаан Бохимэнд гэх мэт 20 орчим хаан, дээдэс ч гарсан. Цаашдын ботиудад үйл явдал Тэмүчин хийгээд Сүбээдэй баатар нарын шугамаар өрнөхөөс гадна Их гүрнийг босгоход хүчин зүтгэсэн Боорчи, Мухулай нарын олон өрлөгүүд, бодит түүхэн хүмүүс, бас Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улс, Хар Тангуд, Сартуул, Дорнод Европын үйл явдлууд ч гарах учир тэр зүгийн улс орны олон түүхт хүмүүс ч гарч таарах байх.
    .
    TV ZONE сэтгүүл: Түүхэн дүрүүдээ тодотгон бичихэд тухайн цаг үеийн өөрийн биеэр мэдрэх мэт тэр догдлол, өөр нэгэн ертөнцөд ороод явчих мэт болдог уу?
    - Бичиж буй үйл явдал, дүрдээ хичнээн гүн орж, тод мэдэрч бичнэ тэр хэмжээгээр л зохиолын дүрүүд амьд, үйл явдал нь үнэмшилтэй болдог. Зарим хэсэгт нь баярлан бахдаж, хөөрөн доглож, бас зарим хэсэгт нь харуусан гасалж, уйлж, дуулж байж л бичвээс сайн. Гөлийж байгаад бичсэн зохиол гөлгөр л болно. Судалгаа шинжилгээний ажил шиг болчихвол хэрхэн уран зохиол болох билээ. Жүжигчид дүрдээ ордогтой адил юм.
    .
    TV ZONE сэтгүүл: Ярилцлагаа өндөрлүүлж уншигчдад хандаж сайхан уриалга хэлэхгүй юу?
    - “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэсэн нэг мэргэн үг байдаг. Бид нэгэн цагт сэргэн мандаж байсан аваас дахиад ч сэргэн мандах л болно. Гагцхүү бид тэр сэргэн мандаж асан цаг үеэ сайтар мэдэж, өөрсдийгөө хэн болохоо мэдрэх л чухал. Өчүүхэн дорд боол мэт зөвхөн идэж, хэрэглэх олз ашгийн төлөө үхэлдэн явах аваас бид бүгдээрээ л мөхнө. Харин хүмүүн оршихуйн мөн чанарын төлөө явбаас бид сэргэн мандах болно гэдгийг бидний их дээдсийн түүх нотолдог юм шүү л гэж хэлмээр байна.
    .
    TV ZONE сэтгүүл: Ухаан тань мэргэн, Үзэг тань хурц байж, Олон сайхан бүтээл туурвилаа уншигчдынхаа ухааны мэлмийд хүргэх ий үйл тань мөнх байг ээ!
    Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ..
    Ярилцсан сэтгүүлч М.Хонгорзул
  • Г.Дэнзэн нарын 17 тэрбум, “Нүүрс”-ний гэх хэргүүд нэг зохиолтой юу
    2017 оны 4 сарын 03
    Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутган яллаж үл болно. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын хууль шүүхийн байгууллагууд хэн нэгний гэм буруу нь тогтоогдоогүй байхад улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн цоллож, олон нийтэд мэдээллэх, нэр хүндийг нь гутаан доромжлох явдал хэвийн үзэгдэл болжээ.

  • Өнөөдөр: 2017 оны төсвийн тодотголын талаар мэдээлэл хийнэ
    2017 оны 4 сарын 03
    11.00 цагт Яармагийн шинэ гүүрний зүүн талд тус гүүрийг засварлах төслийн шав тавих ёслол болно.

    11.00 цагт “Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв”-д Сүхбаатар дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт ШЕЗ-д ”Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийн талаар мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Blue sky зочид буудалд “АSPAC-2017” буюу “Ази номхон далайн бүсийн чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ”Загийн гол-түүхт Хүрэн бэлчирээ аврая” хөдөлгөөн, Заг сумын нутгийн зөвлөл, ардын уран зохиолч Тангадын Галсан нар ”Байгалийн фашистууд Баянхонгороос зайл” сэдвээр мэдээлэл хийнэ.

    14.00 цагт “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” хэлэлцүүлэг Улаанбаатар хотын цагдаагийн газарт болно.

    “Үндэсний мэдээллийн төв”-д

    11.00 цагт “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас 2017 он төсвийн тодотголын талаар мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас “Эв нэгдэлтэй эх орончид” төслийг танилцуулна.

    12.00 цагт Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн нам, Баялгийн Жинхэнэ Эзэд ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 4 сарын 03
    2017 оны 04 дүгээр сарын 02-ны 20 цагаас 04 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 4 сарын 03
    Өнөөдөр 2017.4.3, Даваа гараг Билгийн тооллын шинийн 7.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    2017 оны 4 сарын 03
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
  • Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана
    2017 оны 4 сарын 03
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,
  • Б.Обама дурдатгалаа бичихээр арал руу явжээ
    2017 оны 4 сарын 02
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Францын Полинезийн Тетироа арал дээр хэдэн сар амьдрахаар явжээ.
  • Үхсэн малын махыг хэрхэн таних вэ
    2017 оны 4 сарын 02
    Үхсэн малын маханд илрэх шинж тэмдгийн талаар Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийг танилцуулж байна.
  • Ирэх сард 11354 иргэн татварын хөнгөлөлт эдэлнэ
    2017 оны 4 сарын 02
    Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр
  • Хакерууд Францын Ерөнхийлөгчийн Facebook хуудсанд халджээ
    2017 оны 4 сарын 02
    Хакерууд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын Facebooк нийгмийн сүлжээн дэх хуудсанд халдан,
  • Цагдаагийн ажилтан 59 цуврал аллага үйлджээ
    2017 оны 4 сарын 02
    Эрхүү мужийн Цагдаагийн ажилтан цуврал алуурчин байсан нь тогтоогдлоо.
  • Хамарны хэлбэрээр хүнийг хэрхэн шинжих вэ?
    2017 оны 4 сарын 02
    Хүн бүхэн өөртөө тохирсон, давтагдашгүй царайны төрхтэй. Эцэг эхээс заяасан нүүр царайны хэлбэр, тэр ч бүү хэл хамрын хэлбэрээр тухайн хүний ерөнхий төлөв байдал,
  • Бацаг буюу мацаг барих ёсон
    2017 оны 4 сарын 02
    Монголчууд, ялангуяа сүсэгтэй олон эртнээс нааш сарын дүйчэн шинийн найман,15,30 өдөр бацаг (монголчууд мацаг гэх нь буй)барьж цагаан хоолыг шүтэж ирсэн уламжлалтай.
  • Автобусанд картгүй зорчвол торгоно
    2017 оны 4 сарын 02
    Нийтийн тээврийн автобусанд өчигдрөөс эхлэн зөвхөн картаар үйлчилж байна.
  • Хүмүүжигч хүүхдүүд үзэсгэлэн гаргажээ
    2017 оны 4 сарын 02
    ШШГЕГ-ын харьяа 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүд уран зураг, уран баримлын үзэсгэлэн гаргажээ.
  • ”Яг түүн шиг” шоу өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
    2017 оны 4 сарын 02
    “Боловсрол”суваг телевиз өнгөрсөн жилээс эхлэн ”Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр, олон улсын стандартын дагуу үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Дэлхийн 36 оронд хийгддэг шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар дөрөвдүгээр сарын 9-ндүзэгчдийн хүртээл болно.



    Шоуны хоёрдугаар улиралд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, Залуу дуучин А.Хишигдалай, ”Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын ”Монтант” хамтлагийн гишүүн С.Гантогоо, Төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/, дуучин Б.Халиун нар оролцохоор болжээ.



    “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-ын мэргэжилтнүүд хийхээр болсон байна.



    Долоо хоног бүрийн Ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барих энэхүү нэвтрүүлгийг Төрийн банк дэмжин ажиллана.
4747 4748 4749 4750 4751 4752 4753
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    16 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    35 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    54 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 8 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 19 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    1 цаг 48 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    2 цаг 22 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    2 цаг 51 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 0 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 20 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    3 цаг 38 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 0 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 19 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    4 цаг 45 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    4 цаг 47 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    4 цаг 50 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 2 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    5 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    5 цаг 35 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК