-
2016 оны 10 сарын 18
Энэ сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Мөн өнөөдөр Увс аймагт нойтон цас, Завхан аймаг Улиастай бүрхэг, уулаараа цастай, Солонготын даваа мөн цас орсон хоёр талдаа гулгаа үүссэн, хойд чиглэлд Орхон, Дархан-Уул аймаг Шарын гол суманд нойтон цас орж байна.
Дарханаас Хустайн даваа хүртэл цас их орсон, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул зорчигч жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.
-
2016 оны 10 сарын 18
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль энэ сарын 19-ний өдөр буюу маргааш болно. Энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд томоохон худалдааны төвүүд ч мөн амарна.
Тэгвэл иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллэж байна.
-
2016 оны 10 сарын 18
“Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний салхийг хагалахаар Монголд хүрэлцэн ирээд буй АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд манай улсын жазз хөгжмийн хөгжлийг тольдох, монголчуудад уран бүтээлээ толилуулах зорилготой байгаагаа танилцуулсан юм. Алдарт дуучны тоглолт энэ сарын 21 буюу ирэх баасан гарагт УДБЭТ-т болох бөгөөд урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцох аж.
АНУ-ын “Бэй ариа дахь жазз хөгжмийн суперман” гэгддэг жазз дуучин Кэнни Вашингтон Монголд тоглолтоо хийгээд зогсохгүй Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудад жазз хөгжмийн чиглэлээр багшлах юм байна. Түүний сургалт маргаашнаас эхэлж, гурван хоног үргэлжлэх бөгөөд “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн хүрээнд жазз хөгжмийн чиглэлээр баклаврын ангид суралцагч оюутнуудыг хамруулах аж.
“Жи Эм Юу Би” төслийн тухайд, Монголд жазз хөгжмийн академик сургалтыг шинээр бий болгох, мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэх зорилгоор анх Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер санаачилж, хоёр жилийн хугацаанд үргэлжлээд байгаа юм. Хөгжмийн бүжгийн коллежид тусгай анги нээж хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 30гаруй хөгжимчин төгссөн байна. Харин энэ жилээс эхлэн баклаврын зэргийн сургалт олгох анги хичээллэж эхэлжээ.
Тус ангиас төгссөн хөгжимчдийг дэмжиж, ажлын байраар хангах, цаашлаад Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Жаззлаб агентлаг байгуулагдсан. Тус агентлаг байгуулагдаад удаагүй ч 60 гаруй тоглолтыг дотооддоо амжилттай зохион байгуулаад байгаагийн нэг нь дэлхийн хэмжээний од, саксафон хөгжимчин Жэсси Дэвисийг Монголд авчирсан явдал юм.
Харин энэ удаад Жаззлаб агентлагаас томоохон арга хэмжээг санаачилж “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний хүрээнд дэлхийн нэр алдартай жазз хөгжмийн таван уран бүтээлчийг Монголдоо авчран тоглуулахаар болоод байгаа юм.
Цуврал арга хэмжээний эхний зочин уран бүтээлч, АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтод зориулсан хэвлэлийн бага хуралд өнөөдөр Жаззлаб агентлагийн тэргүүн Т.Мандхай, “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн үндэслэгч Мартин Зэнкер нар оролцсон юм.
Мартин Зэнкер энэ үеэр “Мэргэжлийн жазз хөгжимчдийг Монголд бэлтгэх өргөн цар хүрээтэй төсөл цаашид үргэлжилнэ. Гэхдээ төгсөлт бол нэгээхэн хэсэг. Харин хөгжимчид маш их хичээл зүтгэл, чармайлттай, хөгжимд хайртай, өөрийгөө улам хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой” гэж тодотгосон бол Т.Мандхай “Жаззлаб Монголын болон олон улсын хэмжээний жазз хөгжимчдийг төлөөлөгч байгууллагын хувьд цаашид олон олон нэр алдартай хөгжимчид, дуучдыг урьж ирүүлнэ. Ингэснээр жазз хэмээх дэлхийн хэмжээний томоохон соёлыг монголчууддаа түгээж, жазз хөгжимд дурлагчдад алдартнуудыг нь ойртуулах, Монголын хөгжимчдөө дэлхийн урлагийн ертөнцөд амжилт гаргахад нь нөлөөлж чадах юм” гэлээ.
-
2016 оны 10 сарын 18
МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү Дуучин Э.Чинбаяр энэ сарын 14-нд “Аз жаргалын цэцэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн. Тэрээр тоглолтын үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Дашрамд дурдахад тус тоглолтын продюссероор нэгэн үеийн уран бүтээлийн сайхан найзууд болох “B sound” продакшны захирал, дуучин Б.Болд ажиллажээ.
-
2016 оны 10 сарын 18
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү ХБНГУ-ын Бергманн группын Ерөнхийлөгч Ларс Бергманн болон Фраунхоферийн систем техникийн хэрэглээний төвийн дарга Ш.Бүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ш.Бүрэн “Бергманн групп нь 2006 оноос хойш ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Дархан хот, Хараа голын сав газарт “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийг амжилттай хэрэгжүүлж, одоо “МОМО-3” төслийг хэрэгжүүлэхээр БОНХЯ, БХБЯ-тай тохиролцоод байгаа. Уг төсөл нь хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэж байгаа юм” гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцууллаа. Мөн цаашдаа Улаанбаатар хотын төвлөрсөн бус систем бүхий гэр хороолол, хотхон болон Улаанбаатар хотын дагуул хотуудын хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга бүхий, бие даасан цэвэрлэх байгууламж барих боломж, суурилуулалтын дараах цогц үйлчилгээ, хяналтын системийн талаар санал солилцов. Бергманн группын ерөнхийлөгч Ларс Бергманн “Манай групп Монгол Улсад 20-иод бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Одоо ажиллаж байгаа. Цаашдаа Улаанбаатар хотын төвийн шугамд холбогдоогүй цэцэрлэг, сургууль болон гэр хорооллын 10-20 айлыг нэгтгэсэн бага оврын цэвэрлэх байгууламж барих саналтай байна. Нэг цэвэрлэх байгууламж нь 5-5000 хүний бохирыг цэвэрлэх хүчин чадалтай юм. Хоёр жилд нэг удаа соруулж цэвэрлэдэг” гэдгийг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Цэвэрлэх байгууламж бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг. Тиймээс бид та бүхний тавьж буй саналд баяртай байна. Нийслэлийн үе үеийн удирдлагууд гэр хорооллын иргэд, оршин суугчдаа ая тухтай, эрүүл орчинд амьдруулахад анхааран ажилласаар ирсэн. Бид танай байгууламжийн талаар судалж үзээд эргээд хариу өгөх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 18
Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжилсэн хайрцгаар саналаа өгдөг билээ.
Тэгвэл үүний дагуу өнөө өглөө 09 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ. Мөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамлууд өнөөдөр саналаа өгөх юм.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хугацаа өнөө орой 20 цаг хүртэл үргэлжилжлэх аж.
-
2016 оны 10 сарын 18
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд T.Crown маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 02 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээжээ.
СХД-ийн нутаг Орбитын зам, Алтай ХТ-н хойд замд “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aero City -540 маркийн автобусны жолооч О нь явган зорчигч 18 орчим насны эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна.
Орон нутагт: Булан аймгийн Хутаг өндөр сумын Уньт баг, “Дондогийн булаг” гэх газар H.Porter маркийн авто машины жолооч Г нь T.Mark-II маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч Б-ийн амь нас хохирч 2 хүн гэмтсэн байна.
Цас орж хальтиргаа гулгаа үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
-
2016 оны 10 сарын 18
Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний лхагва гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 18
Себестьяан Херсей: Сэтгүүлчийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад гүйцэтгэх үүргээ алдах шиг хэцүү зүйл байхгүй
УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг “Энэ нөхөр ажлаа өгсөн гээд юу ч хийдэггүй гэж битий бодоорой. Өнөөдөр “Хөгжил Ардчилал” ТББ Конрад Аденауэр Сантай хамтран хоёр дахь удаагийн сургалтаа зохион байгуулж байна. Сургалт гэхээр манайхан заах гэж байна гэж ойлгодог талтай. Энэ удаагийн сургалтыг Герман Монголын сэтгүүлчид харилцан туршлага солилцох семинар гэж нэрлэе. Германаас бидний хувьд суралцах зүйл маш их. Ялангуяа эдийн засгийн хувьд нийгмийн баримжаатай, зах зээлийн нэг л ойлголттой. Иймд Германы сэтгүүлч Себестьяан Херсей өнөөдрийн сургалтыг явуулна.” гэснээр өнөөдрийн сургалтын ёслолын ажиллагаа эхэлснийг мэдэгдэв. Кемписки зочид буудалд болж буй уг сургалт нь “Эдийн засгийн тогтвортой хөгжил-сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжилж байгаа юм. Сургалтанд Монголын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон Конрад Аденаур сангийн суурин төлөөлөгч ДР.Даниел Шмюкинг оролцсон билээ. Мөн “Конрад Аденаур Сан”, “Хөгжил Ардчилал” ТББ-ын урилгаар Хаффингтон Пост сайтын парламентын сэтгүүлч Себестиан Херсей Монголын сэтгүүлчид энэ удаагийн семинараар юуг илүү сонирхож байгааг асууж, санал солилцов. Түүний хувьд 20 гаруй жил Хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай бөгөөд эдийн засаг, Зүүн Европын асуудлаар дагнан мэргэшжээ. Тэрбээр өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагад тулгамдаж байгаа гол асуудал бол уншигч, үзэгч, сонсогчдын итгэлийг алдах явдал юм. Иймд тэдний итгэлийг алдахгүйн тулд нээлттэй ил тод байх ёстой гэдгийг илтгэлийнхээ үеэр онцлов. Себестьяан Херсей “Сэтгүүлчийн хувьд Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гүйцэтгэдэг үүргээ алдах шиг хэцүү зүйл байдаггүй. Иймд ард түмэн итгэдэг байх хэрэгтэй. Масс медеа монополь байх үед нийгмээрээ итгэх ёстой гэсэн үзэлтэй байсан бол интернет хүчээ авч буй энэ үед сайн дурын бичигчид гарч ирсэнээр олон түмэн хэвлэл мэдээлэлд тийм ч итгэхээ байсан. Тиймээс бид нээлттэй ил тод байдлаар эх сурвалжуудаа нэрлэж, эсрэг тэсрэг байр суурийг зэрэг гаргаж эхэлсэн юм. Үүнээс гадна шүүмжлэл гарч байгаа газар болгон шүүмжлэлийн эсрэг зүйл хэлж эхэлснээр алдагдсан уншигч, үзэгч, сонсогчидоо буцааж авчирсан” гэв. Үүнтэй уялдуулан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Х.Баасансүрэн Монголын хэвлэл мэдээллийн байгууллага ч бас Германтай адил үйл явдал манайд ч бас тойроогүй дайрч байна гэдгийг дуулгаад “ Дээрх аргыг манайд ч бас хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр сайн дурын бичигчдээс хамгийн их үгээ хэлж байгаа нь эдийн засагчид. Үүнд сэтгүүлчид хариулт өгөөд эхэлсэн. Бидний хувьд хамгийн хэцүү нь эх сурвалжаа нэрлэх байдаг. Эх сурвалжаа нэрлэлээ гэхэд дахин яриа өгдөггүй” гэв. Герман Монголын хамтарсан сэтгүүлчдийн туршлага солилцох үеэр Хаффингтон Пост сайтын парламентын сэтгүүлч Себестиан Херсейгээс зарим зүйл тодруулав.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд сайн явж ирэв үү, манай улсад анх зочилход танд ямар сэтгэгдэл төрөв?
Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд өчигдөр ирсэн. Одоогоор их таалагдаж байна. Зун дахин танай улсад зочилж хөдөөний айлаар орж, морь унах бодолтой байгаа.
- Таны хувьд хөндлөнгийн байрь сууринаас ажиглахад Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл ямар харагдаж байна вэ, бидний хувьд өнөөдөр эдийн засгийн хямрал, дотоод төсвийн алдагдал 1.8 их наяд болсоноос үүдэн депляци гэдэг үгийг анх удаа хэрэглэж үзэх боллоо. Сэтгүүлчдийн хувьд депляци гэдэг үгийг иргэдэд ойлгомжтой хүргэхийн тулд их чухал байна?
- Мэдээж Монголд ирэх гэж байгаагийн хувьд тодорхой хэмжээгээр судалсан. Гэхдээ бүрэн мэдэхгүй. Миний хувьд дэлхийд 180 орны эдийн засгийн хувьд ажиглахаас илүү сэтгүүлзүйн үндсэн зарчим дээр ажиллах нь илүү чухал гэж үзэж байна. Учир нь би судлаач биш шүү дээ /инээв/. Германы хувьд хямрал инфляци гэдэг зүйл их том агуулга. Иргэд нь хямрал гэдэг үгнээс их айдаг. Учир нь 2008 оны хямралын үеэр зарим муж улсын иргэдэд хүчтэй хямрал хүчтэй дайралдсан. Хямрал өөрөө ямар ч хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай шүү дээ.
- Хэвлэл мэдээллийн салбарын үнэт зүйл юунд оршиж байна вэ?
- Үүнийг нийгмээрээ ярилцах ёстой. Бид Ардчилалыг хүлээн зөвшөөрч хүсч байгаа бол Хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байх ёстой гэсэн үндсэн ойлголт байна. Хэвлэлийн эрх чөлөө байна гэдэг хэн нэгнийг алдаа хийснийх нь төлөө олны өмнө буудна гэсэн үг биш. Харин алдаа хийснийх нь төлөө ярилцаж хэлэлцэх нь чухал юм.
Энэ удаагийн арга хэмжээгээр хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжих, харилцан туршлага солилцох боломж олгохын зэрэгцээ Германы эдийн засгийн загвар болсон нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үндсэн ойлголтуудын талаар мэдээлэл солилцож харилцан дүгнэлт хийснээр өндөрлөсөн юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 18
’’Сондорхилэн’’ төв нь 2006 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан Улаанбаатарын төдийгүй Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 8000 гаруй хүүхэд, оюутан залуучууд, төр захиргааны болон олон улсын, бизнесийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэдэд англи хэлний төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулан мэдлэг
-
2016 оны 10 сарын 18
АТГ-аас 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна
Авлигатай тэмцэх газарт энэ сарын 10-14-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч нийт 27 гомдол шалгажээ. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 18
“СОНДОР ХИЛЭН’’ ТӨВ СУРАЛЦАГСАДЫНХАА ХҮСЭЛТЭЭР ЦАГИЙН АНГИУДАА ӨРГӨН СОНГОЛТТОЙ БОЛГОЛОО
Англи хэлний дөрвөн жилийн хөтөлбөрийг богино хугацаанд багтаан заах арга барилаараа 8000 гаруй хүнийг амжилттай сургаад байгаа “Сондор хилэн” төв нь 2006 оноос хойш 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулан, Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд, залуучууд, төр захиргааны болон олон улсын, бизнесийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэдэд англи хэлний сургалтуудыг зохион байгуулсаар иржээ. С.Төмөрбат багшийн Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүйн дагуу явагддаг тус сургалтад лекц, дадлага хичээл, ганцаарчилсан давтлага, мэдээлэл болон мэдлэг олгодгоороо онцлог сургалт болж чаддаг байна. Дүрмийг яриатай холбож, хэрэглээ талд нь голлон, өдөр бүр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ ярианы дадлага байнга хийдэг нь англи хэлийг амжилттай сурах боломж олгодог ажээ. Мөн таны хэлний түвшин, авьяас чадвар, тавьсан зорилгод нийцүүлэн сургалтаа зохион байгуулж, таны амжилтыг үнэлэн урамшуулж, сарын дараа ямар түвшинд хүрснийг бодитойгоор харуулж чаддаг байна.
“Сондор хилэн” сургалтын төв энэ сарын сургалтаас эхлэн суралцагсадынхаа хүсэл хэрэгцээ шаардлагад тулгуурлан цагийн өргөн сонголттой сургалтын хөтөлбөрөө гаргажээ. Өглөөний 06.30 цагаас эхлэн үдшийн 10. 30 хүртэл хичээллэх аж. Англи хэлийг богино хугацаанд эзэмшүүлэх 10 жилийн туршлагадаа тулгуурлан 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалт, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалт зэргээр сургалтын хөтөлбөрөө 7 түвшинтэй болгон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаа ажээ.
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
-
2016 оны 10 сарын 18
Энэ сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдлээ.
-
2016 оны 10 сарын 18
Шинэ Засаг даргын 100 хоног нь бүхэлдээ тайван налгар, шинэ санал санаачлага багатай, хойрго өнгөрлөө. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл эхний 100 хоногт 218 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 101 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргасан нь үүний нэг жишээ.
-
2016 оны 10 сарын 18
Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь хоног ирэх сарын эхээр тохионо. Энэ хугацаанд тус Засгийн газрыг хэрхэн ажилласан, чухам юу хийж бүтээсэн талаар намууд болон иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлж буй. Өнгөрсөн долоо хоногт АН-аас мэдээлэл хийж, Мэргэжлийн Засгийн газрыг “Мэргэжлийн бус”, өмнөх Засгийн газраас муу ажилласан гэж дүгнэсэн. Тэгвэл өчигдөр МАХН-ынхан Ж.Эрдэнэбатын танхимыг мөн л муу ажилласан гэж дүгнэсэн гэдгээ уламжлав. Тэгвэл 100 хоногтойгоо золгож буй Мэргэжлийн Засгийн газрыг намууд хэрхэн дүгнэснийг сонирхуулья.
-
2016 оны 10 сарын 18
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар ДОЛООН асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсох юм байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүснэгтээр хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 18
09.00 цагт ”Туушин” зочид буудалд Хөдөө аж ахуй, Хөдөөгийн Статистикийг боловсронгуй болгох олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн семинар болно.
10.00 цагт ГХЯ-ны ”Зөвшилцөл” танхимд “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурал болно.
10.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Уран зургийн галарейд Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 50 жилийн ойд зориулсан гурван үеийн багш нарын Уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Боловсролын зээлийн сангийн нээлт болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Босоо хөх монгол” ТББ-аас Шүүх цагдаагийн байгууллагуудтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.
14.00 цагт Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд МСҮТ-ийн оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтэглэгийг өгөхийг шаардаж, цуглаан зохион байгуулна.
15.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-
2016 оны 10 сарын 18
Хүн болгоны мэдэж байгаа шалтгаан бол сонгуулийн систем. Гарцаагүй нөлөөлсөн. АН-ын авсан саналыг пропорцианальд хуваавал АН хавьгүй олон суудал авах тооцоо гарна. Миний өрсөлдсөн тойрогт нэгт МАН, хоёрт АН, гуравт бие даагч Алтангэрэл орж байгаа юм. Гурвуулаа нийлээд 15 мянган хүний санал. Тэр дундаас АН-ын санал 5000. Үүн дээр Алтангэрэлийн 3000 санал нийлээд 8000 болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 8000 хүний санал хаягдчихаж байгаа юм. Үүн шиг манай тойрогт хаягдсан АН-ын 5000 хүний саналыг бусад тойргуудад ялагдсан нийт сонгогчдод хуваавал өндөр дүн гарнаа даа. Дээрээс нь пропорцианаль системээр явуулаад намын жагсаалт орж ирсэн бол байдал өөр байх боломжтой. Баянзүрх дүүргийг томоор нь авч үзвэл маш олон мянган хүн АН-д саналаа өгсөн нь харагдана. Томосгосон тойргоор өрсөлдсөн бол Баянзүрх дүүргээс хоёр суудал авах боломжтой байсан. Нөгөө нэг хүчин зүйл нь АН-ын дотоод хагарал гэж олонх нь ярьж байгаа. Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан үйл явц АН-ын ялагдлын хамгийн том шалтгаан гэж итгэдэг.
-
2016 оны 10 сарын 18
ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр хүлээцтэй бай. Өөрийгөө өөгшүүлэх нь аливааг гүйцэтгэх зориг тэмүүллийг дарж, боломжийг үгүй хийдэг. Хувийн сахилга батыг сахь. Өглөөгүүр хийх ажлын төлөвлөгөөгөө гарга. Хэрэв төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж чадвал шинэ өндөрлөгт хүрнэ. Сонголт хийх боломжоо судлан, бусад аялагчийн яриа, өгүүллийг уншиж мэдээлэлтэй бол.
ҮХЭР - (4/20-5/20)
Бусадтай нээлттэй байх нь танд таатай санагдах болно. Өөрийн зорилгодоо тууштай бай. Нууцлагаар ажлаа удирдан явуулахад тааламжтай цаг үе. Судалгаа хийснээр сонирхолтой үнэн зүйлийг олж харах болно. Таны төсөөлөө ч үгүй санааг өрсөлдөгч тань аль хэдийн олж харсан байх болно. Санхүүгийн асуудал санаа бодлыг тань өөрчлөхөд хүргэнэ. Өөрийн нөөц бололцоог дайчил. Хэрвээ та хэн нэгэнд өртэй бол сайн үйл хэрэг хийж хариуг нь барь.
ИХЭР - (5/21-6/21)
Хэн нэгнийг удирдаж, эсвэл тэднийг дагах гэж оролдохын оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг яг юу хэлж байгааг мэдэр. Бие даасан байдал танд аливаа ажлыг санаа зовохгүйгээр дуусгах чадварыг өгөх болно. Хувийн харилцаандаа болгоомжтой хандаж, маргалдахаас сэргийл. Тиймээс ямар ч үед дуугүй байж, дундажийг баримтал. Ямар нэг хууль эрх зүйн асуудалд холбогдох магадлалтай. Асуудлыг шийдэхийн тулд хуульчтай уулзаж зөвлөгөө ав.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өнөөдөр чухал асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүл. Ажил алба чинь,хэт шаардлага өндөртэй мэт санагдаж магадгүй. Гэхдээ та энэ талаар ихийг хийж чадахгүй л болов уу. Хамт ажиллагсадтайгаа ажил үүргээ хуваалцах тал дээр баруун зүүнээрээ солилцох бодлого баримтлах нь зүйтэй. Ажилчин авах ажил хялбархан бүтэх болно. Ялангуяа өглөөний цагаар. Ажил хайж буй Мэлхийнүүдийн хувьд эрэл хайгуул нь амжилттай болно.
АРСЛАН - (7/23-8/22)
Өөрөө өөрийгөө хэт үнэлэхээс зайлсхий. Та ажилдаа бүтээлч санаачлага. гаргаж чадна. Таны авъяас чадвар бусдын бишрэл хүндэтгэлийг хүлээх нь. Өөрийн гэсэн сургалтын байр гаргаж орчноо бүрдүүлж чадвап томоохон сургууль ч босгох болно. Хэн нэгэнд татагдах ч ямар хүн гэдгийг нь танихад цаг гаргаарай. Танд тэнцүүлэх хэрэгтэй хоёр төлөв зүйл байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувь хүний зарчим.
ОХИН - (8/23-9/22)
Та өнөөдөр амьдрал тааварлахын аргагүй байдгийг ойлгох болно. Хэрвээ та материаллаг байдлаа сайжруулахыг хүсч байгаа бол хөрөнгө оруулалтын талаар судлахыг хичээ. Оройн ээлжинд ажилладаг охины ордныхон ажил төрлөөсөө болоод гэр бүлийнхэнтэйгээ таагүй харилцаа үүсгэнэ. Ажил төрөл болон гэр бүлийн харилцаандаа тэнцвэртэй байдлыг үүсгэ. Мөн таны ажил амьдралд тань ямар чухал болохыг гэр бүлийнхэндээ ойлгуулахыг хичээ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хэрэв та амжилттай байхыг хүсэж байгаа бол эргэн тойрноосоо сөрөг зүйлийг авч хая. Үрэлгэн зангаа хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлах хэрэгтэй. Ажил дээр үүссэн асуудлаас болж тавгүйтнэ. Өнөөдөр их олон зүйлийн талаар шийдвэр гаргана. Аялалд явах нь тархи амрааж, сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Шинэ төсөл боловсруулах цаг ирж байна. Хөрөнгөө үнэт цаас болгох нь ээлтэй.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хэрвээ санхүүгийн асуудал таныг уйтгар гунигт автуулж байгаа бол одоо сонголт бүрээ дүгнэн цэгнэж, зоригтой алхам хийх цаг болсон. Магадгүй тансаг амьдралын хэв маягаа өөрчилж, үрэлгэн ханддаг зуршлаа хязгаарлах байх. Ажлын хэнээтэй хүмүүс эрүүл мэндийн рашаан сувилалд амрахаар шийдэх байх. Энэ нь таны биед ч тустай гэдгийг бүү март. Хойшлогдож байсан шагнал урамшуулал бөөн ирэх бололтой. Мөнгөөр шагнуулбал тэр доороо бүгдийг нь үрж болохгүй.
НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр үйл ажиллагааныхаа салбарыг өргөжүүлэх, санхүүгийн нэмэлт эх үүсвэр хайх, шинэ ажил эхлэх эсвэл бусдад зөвлөгөө өгөх нь тохиромжгүй. Аз танаас хэдийд ч нүүр буруулж мэдэхээр байна. Төлөвлөсөн ажил бүтэхгүй байх тул өнөөдөр амжилтыг хайгаад олохгүй. Эрс дүгнэлт хийх, хатуу үг хэлэхээс зайлсхий. Эс бөгөөс та үүндээ хожим харамсаад ч барахгүй болно.
МАТАР - (12/22-1/19)
Төлөвлөсөн ажилдаа та маш их эрч хүч зарцуулна. Чимээгүйхэн байж амар, ажлаа түр орхи. Өнгөрсөн үйл явц, үр дүн нь таны санаанд одоо ч байна. Нуугдмал асуудлууд ил болж төвөг удна. Тоох хэрэггүй. Өнгөрсөн сард тохиолдсон үйл явдлуудыг эргэн дүгнэж, дараагийн удаад арай илүү сайжруулах боломжийг хар. Эрх мэдэлтнүүд болон дарга нар өмнөхөөсөө илүү шаардлага тавина. Гэвч шүүмжлэлээр өөрийн урам зоригийг мохоолгох хэрэггүй. Оронд нь сайн эргэх холбоог авч алдаагаа дахин давтахгүй байхад анхаар.
БУМБА - (1/20-2/18)
Өнөөдөр танд хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүсийн үзэл бодлыг сонсох таатай. Хумхын ордны эцэг эхчүүд гайхалтай зөвлөгөөг хүүхдүүдээсээ авна. Судалгааны ажил эрхэлдэг интернэт найзаасаа тусламж гуйхаас бүү ай. Ихэнх хүмүүс зөвлөгөө өгөхдөө дуртай байдаг. Өглөөжин эрч хүчээр дүүрэн байх тул ажлаа эртхэн эхэл. Үдээс хойш тайван ажиллаж, оройдоо найз нартайгаа тансаг оройн зоог барих цаг завтай болно.
ЗАГАС - (2/19-3/20)
Шинэ ажил төрөл, боломжууд бий болж таны царайнд инээмсэглэлийг авчирна. Гэхдээ та зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ хүнд амлах хэрэгтэй ба таны бэлэн амлалтаас цаашдын үйл ажиллагаа хамаарах тул чадахгүй зүйлийг амлахгүй байхыг хичээ. Хотоос нүүхдээ их нухацтай хандаж, боловсрол мэргэжлийнхээ төлөө гадаад руу явсан ч болно. Ачаа тээшээ баглан, явахад бэлэн байж, хүслэн болсон аялал руугаа явцгаа.
-
2016 оны 10 сарын 18
Хүн амын талаас жаахан илүү нь Ойрад Монголчууд (эдүгээ Халимаг хэмээн нэрлэгдэж байна) бөгөөд үлдсэн хүн ам нь нь Орос, Украйн үндэстэнүүд, Чечень, Осети, Дагестан угсаатнууд болно. Халимагуудын тал хувь нь Торгууд, 35% нь Дөрвөд, 15%-г Бузава ястад эзлэдэг. Халимаг улс нь Европ тив дахь цорын ганц Буддын шашинт орон юм. Өмнөх ерөнхийлөгч Кирсан Илюмжинов бол Дэлхийн шатрын холбооны тэргүүн юм.