зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5043 5044 5045 5046 5047 5048 5049
  • “Ice Top” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоороо бэлэг барина
    2016 оны 9 сарын 01
    “Ice Top” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоороо бэлэг барина
  • Хяналтын цэгүүдэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
    2016 оны 9 сарын 01
    Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.

    Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Говь-Алтай аймгийн Бигэр суманд газар хөдлөв
    2016 оны 9 сарын 01
    Бигэр суманд газар хөдлөв
  • Утга зохиол, урлаг соёлын өдөрлөг ирэх сарын 4-нд болно
    2016 оны 9 сарын 01
    Утга зохиол, урлаг соёлын өдөрлөг ирэх сарын 4-нд болно
  • М.Энхболд: Нэгдүгээр сургуулийг төгсөнө гэдэг их хувьтай үйл
    2016 оны 9 сарын 01
    УИХ-ын дарга М.Энхболдын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үг

    2016.09.01

    Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Хүүхэд багачууд, сурагчид аа,

    Та бүхэнд болон та бүхнээр уламжилж, Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн энэ хүндтэй индэр дээрээс Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж байгаа хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.



    Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж, хүүхэд багачууд сургуульдаа, анги танхимдаа цуглаж, зуныхаа амралтаар болсон үйл явдлууд, зуныхаа даалгаварыг хийж хэрэгжүүлэх талаар болон ямар амжилт гаргасан талаараа ярилцаж хөөрөлцөж, ижил дасал болсон хүүхдүүд сургуулийнхаа анги танхимд цугладаг. Сурагч хүүхдүүдээ хүлээсэн, хүссэн багш нар хүүхэд багачуудтайгаа уулздаг. Арван жилийн босгыг анх алхаж байгаа алдрай бяцхан хүүхдүүд цүнхээ үүрч, сургуульдаа ирдэг. Ийм сайхан баярт үйл явдал болдог уламжлалтай. 1 дүгээр сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг бол их аз жаргал, их хувьтай үйл явдал гэдгийг хүүхдүүд та бүхэн бодох ёстой. Энэ сургуулиас сургуулийнхаа нэрийг дүүрэгтээ гаргасан, дүүргийнхээ нэрийг нийслэлд алдаршуулсан, нийслэл хотынхоо нэрийг тив дэлхийд алдаршуулсан эрдэмтэй, мэргэн хүүхэд, залуучууд олонтой төрж гарсан алдартай сургууль юм. Энэ сургуульд сурна гэдэг, эндээс гарч бие хүн болж хүмүүжинэ гэдэг бол улс орны өмнө тулгамдаж байгаа олон хүнд бэрхшээл зорилтуудыг биелүүлж, түүнийг даван туулах чадвартай хүмүүс болж хүмүүжин төлөвшинө гэсэн үг. Тийм учраас хүүхэд багачууд та бүхэн хичээл номондоо шамдан сайн суралцаж, сургуулийнхаа нэрийг бодож, эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе.



    Мөн энэ сургуульд ажиллаж байгаа багш нар бол улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний сайн багш нар байдаг. Энэ сургуульд хичээл зааж байгаа багш нарын сургалтын арга зүйг улс орон даяар түгээж, дэлгэрүүлж хэрэглэдэг. Монголын боловсролын сор нь болсон багш нар ажиллаж ирсэн түүхтэй. Энэ сургуульд Монголын боловсролын салбарын алдар нэртэй, эрхэм гавьяа хүртсэн Д.Гомбосүрэн захирал, С.Цагаан багш, Р.Цэрэннадмид багш гээд олон хүндтэй ахмад буурлууд ажиллаж байсан. Би хувь хүнийхээ хувьд энэ сургуультай амьдралаараа холбоотой. Би 1982 онд энэ сургуулийг төгсөж, Монгол Улсын Их Сургуульд орж, суралцаж байсан. 1952 онд миний ээж, аав хоёр энэ сургуулийг төгсөж байсан. 2000 оны эхэн үед миний хүү, охин хоёр ч энэ сургуулийг төгссөн. Надад орос хэлний хичээл зааж байсан, хүүгийн минь ангийг удирдаж байсан Монгол Улсын гавьяат багш Ш.Дулмаа энд сууж байна. Миний гэр бүлийн хүнд гэр ахуйн хичээл зааж байсан, миний охины анги даасан багш Отгонжаргал мөн энд сууж байна. Ингээд үзэхээр миний ээж аав, үр хүүхдүүд энэ сургуулиас эрдэм номын анхны алхамаа хийж, амьдралтайгаа залгаж байсан сайхан сургууль юм. Сургуулийнхаа энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Хамт суралцаж байсан нөхдүүд маань ч гэсэн өнөөдөр хүүхэд, багачуудаа сургуульдаа элсүүлэхээр ирсэн байгаа харагдаж байна. Нийслэлийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орсон нэгдүгээр ангийн хүүхдүүд, суралцаж байгаа нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.



    Эрдэм номын цагаан буян та биднийг ивээж, тэтгэж байхын ерөөлийг дэвшүүлье.

    Би сургуулийн нээлтэд хүрэлцэн ирсэн завшааныг тохиолдуулан мэдээлэл зүйн кабинетын техник, тоног төхөөрөмжийг шинэчилхэд зориулж 20 ширхэг компьютер бэлэглэж байна. Түүнийхээ дээжийг сургуулийн захиралд гардуулан өгье.

    Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • ”Нэхмэлийн шар”-ын байруудын дахин төлөвлөлтийг хэлэлцлээ
    2016 оны 9 сарын 01
    ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДИТ БАЙДЛЫГ ИРГЭДИЙН ХУРАЛД ОРУУЛНА
  • Нийслэлийн хэмжээнд 31 000 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ
    2016 оны 9 сарын 01
    НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 31 000 ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЖЭЭ
  • Ерөнхийлөгч хичээл заалаа
    2016 оны 9 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ”Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заав
  • Д.Сумъяа 50 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо
    2016 оны 9 сарын 01
    Д.СУМЪЯА 50 ДУГААР СУРГУУЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
  • Хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ
    2016 оны 9 сарын 01
    Өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Голомт” банкны салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ. Өчигдөр оройн 16:30 цагт Хан-Уул дүүрэгт оршин суух 35 настай Б-ийн хийсэн 60 мянган төгрөгний гүйлгээн дунд хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрч, уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Төрийн банкны салбараас /СН32957609/ серийн дугаартай хуурамч 100 юань илэрч, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна.
    Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт, ялангуяа хуурамчаар үйлдсэн юань олноор илрэх болжээ. Ийм иргэд үйлчлүүлэгчид валют худалдаж авахдаа хуурамч эсэхийг сайтар нягталж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хуурамч мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна. Мөн холограмм дардас хуруунд мэдрэгдэхгүй ба хэт ягаан туяанд гэрэлтэж харагддаггүй байна.
  • УИХ-ын дарга М.Энхболд нэгдүгээр сургуулийн хичээлийн нээлтэд оролцов
    2016 оны 9 сарын 01
    2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Яг одоо УИХ-ын дарга М.Энхболд Нийслэлийн I сургуулийн нээлтэд оролцож байна. Тэрээр тус сургуулийг 1982 онд төгсөж байсан тухайгаа нээлтийн үеэр дурссан ярьсан юм. Тэрээр энэ үеэр төрөлх сургуульдаа иж бүрэн 50 компьютер бэлэг болгон гардууллаа.

    Мөн тус сургуулийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа бага дунд боловсролын мэргэжилтнүүд болон тус сургуулийн үе, үеийн гавьяат багш нар оролцож байна.

    Нээлтийн ажиллагаа үргэлжилж байна.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн нээлтэд оролцлоо
    2016 оны 9 сарын 01
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
  • Р.Болд:Нийгмийн хамгааллын шинжтэй зардлыг танахыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа
    2016 оны 9 сарын 01
    УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав.
  • Шүлхий өвчинтэй тэмцэх ажилтай танилцлаа
    2016 оны 9 сарын 01
    ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
  • Чуулганы хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ
    2016 оны 9 сарын 01
    Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
  • Үнээгээ алж идэх үү, эсвэл тэжээж тэнхрүүлэх үү
    2016 оны 9 сарын 01
    МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ.
  • ХХЕГ, ИНЕГ, Гаалийн Ерөнхий газрын дарга нарыг өөрчиллөө
    2016 оны 9 сарын 01
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах томилгоог хийлээ.

    Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов. Мөн Гаалийн Ерөнхий газрын дэд даргаар Б.Батхишигийг томиллоо.

    Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.

    Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.
  • ДЕФОЛТ гэж юу вэ буюу ДАМПУУРЛЫН ГАРЫН АВЛАГА: Аргентин
    2016 оны 9 сарын 01
    Дампуурлын тухай олон улсын хууль гэж байдаггүй. Дампуурсан улс орон бүр өр ширээ хэрхэн төлөх тухай өөрсдөө шийдвэр гаргадаг ажээ. Дампуурлаа зарласан улс өрөө төлөхгүй тохиолдолд зээлдэгчид яадаг вэ?
  • Сагсчин Ц.Шаравжамцын хууль бус үйлдлийн улмаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
    2016 оны 9 сарын 01
    онгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарт хүргүүлэх шаардлага

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын хууль бус шийдвэрээр төрийн албан хаагчдыг нэг дор ажлаас бөөнөөр нь 14 ажилтануудыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлж, эрх дураараа загнаж зарим ажилтаныг тушаал буулгах шийдвэрийг 2016 оны 8 дугаар сары 26-ны өдрийн тушаалаар гаргалаа. Үүнээс болж төрийн алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчим алдагдаж байна.


    Биеийн тамир, спортын салбарт урд өмнө нь хүмүүсийг ийм олноор нь ажпаас хоморголон халсан үйл ажиллагаа явагдаж байгаагүй юм. Гэхдээ бүтэц, зохион байгуулаптын өөрчлөлтөөр мэргэжлийн бус цөөн хүнийг ажлын байранд тэнцэхгүй үндэслэлээр халж, заримыг нь албан тушаал бууруулж байжээ.

    Биеийн тамир, спортын хөгжпийн төв нь 2016 оны 7 сарын 27-нд бүтцийн өөрчлөлт орж Биеийн тамир, спортын газар болсон ч тус байгууллагын орон тоо, дотоод үндсэн бүтэц хасагдаагүй мөн нэмэгдээгүй. Хуучин байгууллагын байр, хүний нөөцийн суурь дээр үндэслэн БТСГазрыг Спортын төв ордонд байгуулан үйл ажиллагааг явуулж байна.

    Үүнтэй холбоотой Төрийн апбаны тухай хуульд “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэх зохицуулалт бий.

    Тэгэхлээр Төрийн албаны хуулийн 27.2.3 заалтын дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ТАХ-ийн албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулна гэжээ. Албан тушаалтаны чиг үүрэг нь хэвээр байхад алба, газар хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

    Түүнчлэн бүтцийн өөрчлөлтийн улмаас халах болвол заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой ба бидэнд байгууллагын захиргаа энэ талаар мэдэгдэхгүйгээр шууд халсан нь хууль бус юм. Энэ шийдвэр нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчин ажлаас чөлөөлсөн байна.

    Бид төрийн албан хаагч нар. Төрийн алба хамгаалалтай, өөрийн хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг тодорхой заасан байдаг.

    Иймээс эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг “мэргэжил ур чадвараараа ажиллаж чадахгүй бол эсвэл гэмт хэрэгт холбогдсон тохиолдол”-д төрийн албанаас халдаг. Энээс бусад тохиолдолд төрийн албанаас мэргэжилтэн хүн халагдах ёсгүй, Бид төрийн албаны хуулийн дагуу төрийн үйлчилгээний ангилалд хамаарагддаг хүмүүс юм.

    Энэ удаа их ноцтой зөрчил, үйл ажиллагааг явагдсныг бид та бүхэнд нээлтэйгээр мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, энэ асуудлыг ЭМСЯаманд ажиллаж байсан одоо БСШУСЯаманд шилжих Х.Бакытжан, О.Гэрэл /Н.Оюунбатын нөхөр/ нарын зэрэг цөөн тооны нэр бүхий хүмүүс бүлэглэн санаачлан шинэ даргыг ятгаж, үймүүлэн энэ шийдвэрийг гаруулсан байх үндэслэлтэй юм.Ц.Шаравжамц нь халагдсан хүмүүсийн оронд өөр хүмүүсийг шинээр томилох шийдвэр бас гаргажээ.Эдний зарим нэг хүн Ц.Одонбаяр, Н.Оюунбат нарын талаар АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй тухай энэ оны 6 сард мэдэгдэл гарч байсан ба эднийг хэлтэс, нэгжийн даргаар томилсон нь бас хууль зөрчсөн шийдвэр болжээ.

    Хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр хэнийг ч ажлаас халж, чөлөөлж болохгүй.Гэтэл Т.Батзориг, Б.Туяа, Б.Баярмаа, Г.Оюунчимэг, Б.Дашлхагва, Э.Энхсоёл, Д.Алтангэрэл, Ш.Бямбатогтох, Ю.Гандолгор, Н.Цэдэн, Б.Батсүх, Б.Оюун, Г.Отгончимэг, Ч.Эрдэнэтуяа нарын зэрэг спортын салбарт олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдуүлэн халсан байна.

    Иймд төрийн албан хаагчийг олноор нь ийнхүү үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрээ эргэн харж, хуульд нийцүүлэх үүднээс Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын тушаалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өөрөө авч үзэн эрхлэх асуудлын хүрээнд арга хэмжээг авч, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 заалтын дагуу ЗГХА-БТСГ-ын даргын энэхүү хууль бус тушаалыг нь хүчингүй болгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсье.

    Хэрэв энэ асуудлыг удирдах дээд байгууллагын шийдвэрээр хүчингүй болгохгүй бол бид иргэний хэргийн шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халагдсан” шалтгаанаар хандаж, бусад хууль тоггоомжийн хүрээнд хатуу, тууштай тэмцэхээ илэрхийлье.

    Улаанбаатар хот 2016 оны 8 сарын 30
    Биеийн тамир, спортын газраас хууль бусаар халагдан хохирогсодын төлөөлөл
  • Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана
    2016 оны 9 сарын 01
    Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана
5043 5044 5045 5046 5047 5048 5049
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    6 цаг 2 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    6 цаг 15 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    7 цаг 2 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    7 цаг 14 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    7 цаг 23 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 31 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    7 цаг 35 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    7 цаг 36 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    7 цаг 37 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    8 цаг 59 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    10 цаг 21 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    10 цаг 25 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    11 цаг 9 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    12 цаг 56 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    13 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 31 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    13 цаг 35 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    13 цаг 42 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    13 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    13 цаг 50 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК