зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5047 5048 5049 5050 5051 5052 5053
  • Сайн түшээдээ сайн оюутнууд итгэж байна
    2016 оны 6 сарын 15
    Ардчилсан нам энэ удаа ажил сайн хийж, сумыг аймаг, аймгийг хот болтол нь хөгжүүлж чаддаг нэр дэвшигчээ Баянзүрх дүүрэгт илгээсэн аж. Өвөрхангай аймгийг тултал нь хөгжүүлж чадсан учраас одоо эрэлт хэрэгцээтэй байгаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Зоригтыг илгээснээ намын нөхөд нь хэлж байна. Үнэхээр ч Д.Зоригт очсон газар болгоноо хөгжүүлж, босгож чаддаг эрхэм болох нь Эрчим хүчний салбарын сэргэн мандалтаас харагдана.

    Мэдээж Д.Зоригт сайдын өнөөдрийн амжилт нь чанартай боловсрол юм. Түүнийг боловсрол сайтай, эзэмшсэн мэргэжлээ “чулуу” болгож чадсан, чадварлаг эрхэм гэдэг. Энэ ч утгаараа тэрбээр боловсролыг дээдэлж, боловсролтой монгол залуусыг бий болгохын төлөө явдаг. Мэдээж Монгол Улсын хөгжлийн гарц нь хувь хүний боловсрол болохоор арга ч үгүй биз.
    Микр буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдтэй Д.Зоригт болон НИТХ-д нэр дэвшигч М.Тулгат нар уулзахад “Сайн оюутан” хөтөлбөр иргэдэд, тэр тусмаа залуусын маань сэтгэлд ихэд хүрчээ. Тус дүүргийн 1 дүгээр хороо нь 7900 хүн амтай, 2100 өрхтэй, сонгуульд санал өгөх иргэдийн тоо нь 5500 аж. Залуус ихтэй энэ хорооны иргэд “Сайн оюутан”-г дэмжиж байгаагаа илэрхийлээд “Сайн түшээдээ сайн оюутнууд нь итгэж байна” хэмээн байсан шүү.
  • Загасчлах хорио өнөөдрөөс тавигдлаа
    2016 оны 6 сарын 15
    Өнөөдрөөс загасчилалын хорио тавигдаж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг.
  • Ц.Баасан: Инженер, сайд хүн манай тойрогт дэвшиж байгаад олзуурхаж байна
    2016 оны 6 сарын 15
    Орон сууц болон аливаа барилгын гол судсыг инженерүүд хийдэг. Бүтэц, зохион байгуулалт гэхчлэн инженер хүний хийх ажил тухайн барилгын судсыг цохилуулж, амь оруулдаг гэж болно. Товчхондоо инженер сайтай улс орон, дүүрэг хороо хөгжихийн их үндэс юм. Ийм ч учраас инженер хүн, бүр эрчим хүчний сайд хүн манай тойрогт нэр дэвшиж байгаад олзуурхаж, баярлаж байна гэж иргэн Ц.Баасан өгүүлсэн юм.

    Эрчим хүчний сайд Д.Зоригт Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт АН-аасаа нэр дэвшиж байгаа билээ. Энэ өдөр тэрбээр НИТХ-д нэр дэвшигч Т.Батцогтын хамт Дарь эх буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, намын мөрийн хөтөлбөр болоод иргэдийнхээ аж амьдрал, улс орны хөгжлийн талаар халуун яриа өрнүүлсэн юм.
    21 дүгээр хорооны хүн ам 11 300 аж. 3 207 айл өрхтэй, санал өгөх насны иргэд нь 7000 орчим юм байна. Нэгэн үеэ бодвол Дарь эх орчим хөгжиж, гудамжууд гэрэл гэгээтэй, цэвэр, тохилог болжээ. Бүр Дарь эх цогцолбор гэх амралт зугаалгын төв хүртэл баригдсан байна. Яваандаа энэ цогцолбор газрыг Зайсан толгой шиг сайхан хөгжүүлж, тохижуулна гэдгээ уулзалтын үеэр Д.Зоригт сайд өгүүлж байсан юм. Гэсэн ч иргэдийн амьдрал хүнд, ажилгүйдэл их байгааг Д.Зоригт сайд онцлоод цаашид энэхүү амин чухал асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллахаа ч хэлж байлаа.
    Өнгөрсөн дөрвөн жилд АН бүр олонхи болж чадаагүйгээс засаг барьж, шийдвэр гаргахад саад тотгор ихтэй байлаа. Мөн эдийн засгийн байдал тааламжгүй байгаа хүндхэн үед АН засаг барьсан ч зовлон тоочиж зүгээр суугаагүй, болохгүйгээс болохыг нь хүртэл хичээж, зүтгэсэн тухайгаа Д.Зоригт сайд иргэдэд тайлбарлаж байсан. Мөн намын мөрийн хөтөлбөрийнхөө талаар ярихад иргэд “Сайн хашаа” болон “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг ихэд таашаан алга ташин хүлээн авч байсныг онцлох хэрэгтэй. Хэрэв АН үргэлжлүүлэн засаг баривал ганц Дарь эх гэлтгүй гэр хорооллын айлууд хашаандаа дэд бүтэцтэй, гудамж нь гэрэлтэй, засмалтай, ёстой л дур дураараа, амгалан тайван амьдарцгаах аж. Д.Зоригт сайдын хэлснээр хүн болгон олон давхар орон сууцанд амьдрах албагүй, хувийн эдлэн газартаа халуун хүйтэн устай, төвийн халаалтад холбогдсон, цэвэр бохирын асуудлаа шийдүүлээд сайхан амьдрах боломж бүрдэх юм. Ингэснээр хөрсний бохирдол, агаарын бохирдол бүгд үгүй болж, цэвэр сайхан нийслэл хот өдрөөс өдөрт өнгөө засах билээ. Гэр хорооллын иргэд маань “Сайн хашаа”-нд хамрагдвал 15 сая төгрөгийн зээл авч, дэд бүтэцтэй болоод зогсохгүй зээлийн талыг улс барагдуулж, үлдсэнийг нь зээл авснаас хойш гурав дахь жилээс сард 100 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр барагдулах юм шүү дээ. Ийм сайхан саналаас хэн татгалзах билээ. 2012 оны сонгуульд Э.Бат-Үүл тэргүүтэн нийслэлийг ийм, тийм болгоно гэхэд хэн ч итгэхгүй байлаа, харин өнөөдөр АН-ынханд итгэхгүй хүн үгүй биз.

    Энэ ч утгаараа Дарь эхдээ сайхан амьдрах санал тавьж буй Ардчилсан намынхнаа 100 хувь дэмжиж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийх боломжийг бий болгоно гэдгээ иргэд ил тод хэлж байна лээ.
    Тэгэхээр инженер хүн 49 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаад баянзүрхчүүд ихэд олзуурхаж байгаа аж. Инженер төрийн түшээтэй болчихвол энэ дүүрэг хөгжилд хүрэх нь туйлын үнэн биз ээ.
  • Амьд хөгжмийн олон улсын наадам болно
    2016 оны 6 сарын 15
    Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Playtime-2016” амьд хөгжмийн наадам энэ сарын 24-26-нд “Монгол шилтгээн” цогцолборт болох гэж байна.
  • Японоос ахиухан ажлын байр аваад ирэг
    2016 оны 6 сарын 15
    Японоос ахиухан ажлын байр аваад ирэг
  • Нум сумны үзэсгэлэн болж байна
    2016 оны 6 сарын 15
    БСШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэн үргэлжилж байна.
  • Дүүрэг, хороогоо хогтой байлгасан албан тушаалтанд хариуцлага тооцно
    2016 оны 6 сарын 15
    Дүүрэг, хороогоо хогтой байлгасан албан тушаалтанд хариуцлага тооцно
  • Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд голд унаж, энджээ
    2016 оны 6 сарын 15
    Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байна.
  • Хаяж үрэгдүүлсэн үнэмлэхээ энэ 7 хоногт багтан захиалахыг анхаарууллаа
    2016 оны 6 сарын 15
    Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн иргэд энэ 7 хоногтоо багтан үнэмлэхээ захиалах хэрэгтэй гэдгийг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна.
  • 24VS24: Бичлэгтэй утасны учиг хаана тайлагдах вэ
    2016 оны 6 сарын 15
    Хамгийн сонирхолтой нь Н.Алтаншагай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар нэг тойрогт хүч үзэж байгаа юм. Тиймээс өрсөлдөгчөө намнахын тулд ийм үйлдлийг хийсэн байж болох юм. Харин уг бичлэгийг хийсэн хэргийн эзэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон сенсаацийн эзэн Л.Эрдэнэчимэг нар уг асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг 24 VS 24 булангаараа хүргэж байна.
  • Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулна
    2016 оны 6 сарын 15
    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулах тухай А/483 дугаар захирамж гаргалаа.
  • Багшийн дээд орчимд энэ сарын 23 хүртэл халуун ус хязгаарлана
    2016 оны 6 сарын 15
    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж, холбогдох завсар үйлчилгээг хийж байгаа юм.
  • Нийслэлд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам батлав
    2016 оны 6 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Журам батлах тухай” А/477 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлүүлэх, үнэлэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах, хурдан, тэгш, нээлттэй зарчмаар ажиллах зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталлаа.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 6 сарын 15
    09:00 цагт: “Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний V симпозиум болно. Хаана: УБ хот, Corporate Hotel-3, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд

    10:00 цагт: Налайх дүүрэгт эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн жишиг төвийг барихаар болсон. Энэ төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол” ХХК-тай НЗДТГ-ын VIP Танхимд концессын гэрээ байгуулна.

    10:00 цагт: Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор ”Чингис бонд үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Чингис бондоос санхүүжсэн 300 орчим төсөл хөтөлбөр, үндэсний ААН, байгууллагууд оролцоно.

    11:00 цагт: Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны 5-р сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан хэвлэлийн бага хурал зарлаж байна. ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ШУА-ИЙН 3 ДАВХАРТ БОЛНО. /ЖИЧ: СТӨ-Б КОРПУС/ ХОЛБОГДОХ УТАС 99045949

    11:00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг 3 дахь жилдээ Монгол Шилтгээнд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг, дуучид оролцоно. “PLAYTIME- 2016” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  • 24 баримт: ЭЕШ өгөхдөө юуг анхаарах ёстой вэ
    2016 оны 6 сарын 15
    Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар эхэлнэ. Энэ жил ЭЕШ-ыг 37 мянга гаруй хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ жил ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд элсэгчид чухам юун дээрх анхаарах ямар өөрчлөлтүүд орсон талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
  • Бичлэг:”За тохирох уу” нэвтрүүлгийн сонирхолтой оролцогч
    2016 оны 6 сарын 15
    ИХ-ын 2016 оны сонгуульд нийтдээ 498 хүн нэр дэвшиж байгаагаас гуравны нэг буюу 129 нь эмэгтэй хүн байна. Намууд хуульд заасны дагуу 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Тэдний нэг нь АН-аас Төв аймагт нэр дэвшиж буй Т.Энхсайхан. Нүдэнд дулаахан, боловсрол, мэдлэгтэй АН-ын шинэ залуу үеийн нэг. Тэрбээр Ардын намаас нэр дэвшиж байгаа Үндэсний бөхийн “аварга”-тай халз үзнэ. А.Сүхбат өмнө нь Ардчилсан намын гишүүнээр элсч байсан Ардчилсан намаас нэр дэвших квот олдохгүй болохоор Ардын намд сонгуулийн өмнөхөн элсч, Төв аймагт өрсөлдөх эрхтэй болсон гэх яриа байдаг юм.

    Тэгвэл нэр дэвшигч М.Энхсайханы оролцсон ”За тохирох уу” ток шоу өнөөдөр орой 24.00 цагаас МNB телевизээр гарах гэнэ. Тус нэвтрүүлэг нь маш сонирхолтой бөгөөд иргэдэд инээд бэлэглэсэн үзэхэд тааламжтай гэдгээрээ онцлогтой. Түүнээс гадна уг нэвтрүүлгээр нэр дэвшигчдийг хувь хүн талаас нь харуулж чадах аж. ”За тохирох уу” нэвтрүүлэгт оролцсон нэр дэвшигч М.Энхсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан уг нэвтрүүлгийг үзэж хөгжилдөхийг уриалжээ.
  • Прокурор Х.Тамир нарыг өнөөдөр шүүнэ
    2016 оны 6 сарын 15
    Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал маргааш Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
  • Ерөнхийлөгч Мьянмарын нийслэл Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ
    2016 оны 6 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын нийслэл Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
    2016 оны 6 сарын 15
    Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.
  • Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна
    2016 оны 6 сарын 15
    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
5047 5048 5049 5050 5051 5052 5053
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    6 цаг 33 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    8 цаг 36 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    10 цаг 15 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    11 цаг 26 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    11 цаг 33 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    12 цаг 12 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    12 цаг 16 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    12 цаг 20 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    13 цаг 12 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    13 цаг 34 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    13 цаг 58 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    14 цаг 3 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    14 цаг 21 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    14 цаг 46 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    15 цаг 17 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    15 цаг 44 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 0 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    16 цаг 41 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    16 цаг 51 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    17 цаг 10 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК