-
2016 оны 10 сарын 27
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжих талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн.
Тэгвэл тус хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа н.Содномдаржаагийн ээж, н.Чимгээгийн ах зэрэг сэжигтнүүдийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлээ.
Содномдаржаагийн ээж хэлэхдээ,
-Миний хүү Хорих 461-р ангид хилс хэргээр хоёр жил хоригдож байна. Манайх фермерийн аж ахуй эрхэлдэг энгийн нэг айл. 2015 оны дундуур миний хүүгийн утсанд нь сүрдүүлсэн мессеж ирдэг болсон. “Чамтай хамт С.Зоригийг алсан хэргээ хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн сүрдүүлсэн мессеж ирдэг байсан.
2014 оны наймдугаар сарын 31-нд хар хувцастай хүмүүс миний хүүг баривчилсан. Тухайн үед хэн хаанаас гэдэг нь тодорхойгүй болохоор тагнуул, цэрэг цагдаагаар хөөцөлдсөн ч олоогүй. Гурван сарын дараа 461-р ангид хоригдож байгааг нь мэдсэн. Тухайн үед ирж байсан мессеж нь нийт 28 хуудас болсон. Түүнийг нь хуулийн байгууллагад хэвлүүлж өгсөн ч тоогоогүй. Тэр мессеж явуулж байсан хүн нь дээр үед манай хамар хашаанд байсан Амгаланбаатар гэж хүнээс ирдэг байсан юм билээ.
Амгаланбаатар гэх залуу хүн амины 25 жилийн ял авсан хүн байдаг юм билээ. Миний хүү С.Зориг агсны хэрэг гарах үед аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тухайн үед будаатай цай хийгээд гэр бүлийнхнийгээ хүлээгээд сууж байсан хүний хувьд би гэрчилнэ” хэмээн ярьсан юм.
Мөн тэрээр Эрдэнэтийн ард түмэн биднийг мэднэ, ногоочин хүнийг С.Зоригийн хэрэгт унагах гэж байна гэлээ.
Мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Т.Чимгээгийн ах болох Т.Хүрэлбат дүүгийнхээ талаар “Миний дүү Эрдэнэтэд амьдардаг жирийн иргэн. Гурван хүүхэдтэй. Амгаланбаатар гэж хүний өргөж авсан ээжийнх нь хамаатан. Миний дүүг бас л ажилдаа явах гээд автобусны буудал дээр байж байхад нь тагнуулаас баривчилсан. Гурав хоногийн дараа тагнуулын байгууллагаас мэдээлэл ирж хорьсон болохыг нь мэдсэн. Манай ээж 70 гарсан хөгшин байдаг. Ээжийн маань гэрийг нэгжих нэрээр 20 хар хувцастай хүн очсон байна лээ. Дүүгийн маань том хүүхэд саяхан осолд ороод амиа алдчихлаа. Бид хэцүү газар байгаа хүнд дуулгаад яах вэ гэж бодоод чимээгүй байтал Тагнуулын газраас энэ талаар хэлсэн байна лээ. Хэргийг шийдэж байна гэж ядарсан ардад хүлээлгэх гэж байна” гэлээ.
Сэжигтнээр татагдсанаас хойш ар гэрийнхэнд нь хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэж сануулж байсан хэр нь өөрсдөө хэрэг шийдэгдэж байна гэж мэдээлэл хийж байгаа нь энэ мэтчилэн зүйлээс харагдаж байна гэв.
Сэжигтнээр татагдсан иргэдийн ар гэрийнхнийг байнга дагаж, утсыг нь чагнадаг гэдгийг тэд хэлж байв. Содномдаржаагийн эхнэр тухайн үед хөл хүнд байсан бөгөөд шинэ хүнээ саяхан ганц удаа л харсан байна.
Холбогдох байгууллагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөхгүй байгаад гомдолтой байна гэдгээ тэд хэллээ.
Арав гаруй жилийн турш шалгаж байгаа хэрэгт жирийн нэг ажилтан, ногоочин хүмүүсийг холбогдуулаад хэргийг хаах ажиллагаа явуулж байгаад нь гомдолтой байгаагаа тэд илэрхийллээ.
-
2016 оны 10 сарын 27
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас эхэлсэн Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.
Тэрээр Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм.
5
0
0
0
0
0
0
0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
Сонин хачин
МОНГОЛ ЗАЛУУС БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНО
Нэвтрүүлэгч болгоомжгүй хөдлөөд оролцогчийнхо
Дэлхийд тэргүүлэгч Hikvision брэнд ээлжит хямдралаа зарлаж байна.
Орон нутагт МАН олонх болжээ
Эрүүл явах үндэс, нойр булчирхайныхаа тухай т
Охид минь уншаарай #12
Онлайнаар орлого олцгооё
НУУЦ ИХТЭЙ ЗООГИЙН ГАЗАР
Ханиадыг нам дарах шидэт 2 арга
Рианна тусламж хүсэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдлүүд (1)
Зочин
Амжилт хүсье шүүх хэр зэрэг шудрага шүүхийг анхааралтай харцгаач нөхдөө
3 минутын өмнө| Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ААНОАТ-ын хуульд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ
21 минутын өмнө
Зөвхөн имартаас авах боломжтой 9 брэнд
1 цаг 5 минутын өмнө
Дахин санал хураалт энэ сарын 29-нд болно
1 цаг 16 минутын өмнө
Ирэх даваа гарагт хилийн боомтууд амарна
1 цаг 28 минутын өмнө
Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх болж байна
1 цаг 55 минутын өмнө
70 сая бүх төрлийн бараа хамгийн хямдаар
Л.Болд: Татварын дарамт маш олон аж ахуй нэгжүүдийг дампуурлын ирмэгт ...
1 цаг 57 минутын өмнө
40.84тн хог хаягдал гарчээ
Өнөөдөр 11 цаг 41 минут
Оюутнууд хотоор аялна
Өнөөдөр 11 цаг 31 минут
Автобустай холбоотой 11 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр 11 цаг 12 минут
Сонгуулийн ирц бүрдээгүйд Г.Уянга буруутай гэв
Өнөөдөр 10 цаг 53 минут
70 сая бүх төрлийн бараа хамгийн хямдаар
”Сондор хилэн” төвд 5 төрлийн цагийн ангиас сонголт хийн сурах боломжт ...
Өнөөдөр 10 цаг 36 минут
Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр 10 цаг 34 минут
Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
Өнөөдөр 10 цаг 29 минут
Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болно
Өнөөдөр 10 цаг 12 минут
Ирэх онд хувьчлах газруудын эзэн нь тодорхой болсон уу
Өнөөдөр 10 цаг 1 минут
”Алгель” суганы хөлс, хэт хөлрөлт, эвгүй үнэр эмчлэгч
Цагийн ангиудаа өглөөний 6 цагаас үдшийн 22 цаг хүртэл өргөн сонголтто ...
Өнөөдөр 9 цаг 57 минут
Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийнхөн хуралдана
Өнөөдөр 9 цаг 55 минут
Иргэдэд үнэгүй зөвлөгөө өгч байна
Өнөөдөр 9 цаг 44 минут
”Хүсэл авай” тоглолт тун удахгүй...
Өнөөдөр 9 цаг 25 минут
ШҮҮМЖ: С.Сосорын ’Хүнчин’ романы хүүрнэл, ололт ба алдаа
Өнөөдөр 9 цаг 22 минут
Дэлхийд тэргүүлэгч Hikvision брэнд ээлжит хямдралаа зарлаж байна.
Маргааш хууль эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгнө
Өнөөдөр 9 цаг 21 минут
24 баримт: Б.Мөнгөнтуяа юуны учир төрийг шүүхэд өгөв
Өнөөдөр 9 цаг 14 минут
Арслангийн ордныхон өнөөдөр сонирхолтой хүнтэй танилцана
Өнөөдөр 9 цаг 14 минут
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр 9 цаг 8 минут
С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ар гэрийнхэн нь мэдээл ...
Өнөөдөр 9 цаг 3 минут
Бүх төрлийн барилгын материалыг нэг дороос
Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч чангарна
Өнөөдөр 8 цаг 17 минут
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Өнөөдөр 8 цаг 5 минут
Улаанбаатарт 6 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр 8 цаг 0 минут
Монголын архитекторуудын эвлэлийн 60 жилийн ой тохиож байна
Өчигдөр 18 цаг 7 минут
”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн гарна
Өчигдөр 17 цаг 50 минут
Монголдоо байрлалтай веб хост 50% хямдарлаа
Хэрлэн гүүрийг түр хаалаа
Өчигдөр 17 цаг 28 минут
АН-ын жагсаал иргэдийн дургүйцлийг төрүүллээ
Өчигдөр 17 цаг 17 минут
Хөнөөлт шавьжтай тэмцэхэд 12 тэрбум төгрөг шаардлагатай гэв
Өчигдөр 16 цаг 39 минут
Ц.Нямдорж, Ж.Батзандан нарт анхааруулга өглөө
Өчигдөр 16 цаг 26 минут
Фэйсбүүкээр сансараас шууд ”LIVE” хийжээ
Өчигдөр 16 цаг 8 минут
Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ
Өчигдөр 15 цаг 52 минут
Хилээр хууль бусаар нэвтэрсэн гадаад иргэнийг эрэн сурвалжилж байна
Өчигдөр 15 цаг 45 минут
Төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг Төр төлөхгүй
Өчигдөр 15 цаг 42 минут
Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Өчигдөр 15 цаг 40 минут
Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хөтлөлтийг сайжруулахыг үүрэг болголоо
Өчигдөр 15 цаг 34 минут
Лаос Улсад нарийн мэргэжлийн эмч нар ажиллана
Өчигдөр 15 цаг 26 минут
319 иргэний хилийн хоригийг цуцалжээ
Өчигдөр 15 цаг 24 минут
”Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ
Өчигдөр 15 цаг 15 минут
Монголчууд өгөөмөр улсаар дэлхийд 27 дугаарт жагслаа
Өчигдөр 15 цаг 8 минут
“Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг болов
Өчигдөр 14 цаг 54 минут
Анхаараарай: “Aqua fitness” 500 бүсгүйд үнэгүй эрх бэлэглэнэ
Өчигдөр 14 цаг 44 минут
Харийн мэдэлд байсан өмчийг Монголдоо авч ирсэн нь буруу бол ял хүлээх ...
Өчигдөр 14 цаг 42 минут
Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаа ихтэй байна
Өчигдөр 14 цаг 40 минут
Өвлийн хувцасны хамгийн анхны үзэсгэлэн худалдаа болно
Өчигдөр 14 цаг 26 минут
Фото: ”Halloween”-ы баяраар нүүрээ хэрхэн будах вэ
Өчигдөр 14 цаг 13 минут
Фото түүх
Facelook: Малчны хотноос төрсөн XX зууны манлай удирдагч Ю.Цэдэнбал
Facelook: Өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, жүжигчин, нэвтрүүлэгч Г.Равдангийн хуучраагүй зургууд
24 баримт
24 баримт: Б.Мөнгөнтуяа юуны учир төрийг шүүхэд өгөв
Шинжлэх ухааны нээсэн сонирхолтой 24 баримт
-
2016 оны 10 сарын 27
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж 15:00 цагаас хуралдахаар болсон. Учир нь яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзаж байна. Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өгөх аж. Мөн яамдууд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус, тусдаа тайлагнаж байгаа юм. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын дараа чуулган үргэлжлэн хуралдах юм байна.
-
2016 оны 10 сарын 27
ААНОАТ-ын хуульд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихийг санал болголоо
-
2016 оны 10 сарын 27
1. No brand / Солонгос
Бүтээгдэхүүний мөн чанар нь брэнд нэрэндээ бус бодит үнэ цэнэ буюу хэрэгцээг хангах чадвартаа оршино. Үнэ цэнийг эрхэмлэгч ухаалаг хэрэглэгчиддээ брэнд сурталчилгааны зардал шингээгүй хямд үнийг санал болгож байна.
2. Амьд будаа / Солонгос
Уураг, илчлэг болон эрдэсээр баялаг бор будаа.
3. Braun / Герман
100 жилийн түүхтэй Герман чанар. Чанар болон загвараараа тэргүүлж хамгийн их шагнал хүртсэн, гоо сайхан болон гэр ахуйн жижиг цахилгаан барааны #1 брэнд юм. Дэлхий даяар салбартай Braun брэндийг Монголд Имарт албан ёсоор оруулж ирэн худалдаалж байна.
4. Daiz / Солонгос
Итали загвар трэндийг илэрхийлсэн гэр бүлийн болон бүх насныханд зориулсан энгийн загварлаг барааны DAIZ SPA брэнд.
5. Peacock / Солонгос
Peacock нь Имартын боловсруулсан хоолны Премиум зэрэглэлийн брэнд юм. Орчин цагийн амьдрах хэв маяг, хэрэглээнд нийцүүлж ганц бие, цаг зав багатай хүмүүст алдартай тогооч нарын амтат хоолыг маш хурдан хугацаанд амтлах боломжийг олгосноор зах зээлд тэргүүлж байгаа брэнд юм.
6. Mothercare / Англи
Английн Mothercare брэнд нь 0-8 насны хүүхдийн хувцас, хэрэглэлүүдийг үйлдвэрлэдэг ба хүүхдэд шаардлагатай бүх зүйлийг нэг дороос авах боломжтой байдаг нь давуу тал юм. Эх хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч, чанар аюулгүй байдлыг нь нэн тэргүүнд тавьдаг бөгөөд одоогийн байдлаар бүтээгдэхүүний инновацтай холбоотой 24 патентыг эзэмшдэг. 55 жилийн түүхтэй дэлхийн 60 оронд 1500 гаруй салбар дэлгүүртэй уг брэндийн Монгол дахь салбар нь Имарт Хайпермаркет юм.
7. Loving home / Солонгос
Таны гэрт халуун дулаан уур амьсгал, тав тухыг бүрдүүлэх гэр ахуйн бүтээгдэхүүнүүд.
8. Emart / Солонгос
Имартын өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох Emart эрүүл мэнд, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг танд санал болгож байна.
9. Дэли / Имартын нэрийн
Өдөр бүр шинээр нь бэлтгэсэн Имартын нэрийн хоол.
ЗӨВХӨН ИМАРТААС АВАХ БОЛОМЖТОЙ 9 БРЭНД
-
2016 оны 10 сарын 27
Энэ сарын 19-ний өдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарсан.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 79 тойргийн 213 санал авах байранд ирц хүрээгүй. Иймд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулсан.
Харин 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулахаар болжээ.
-
2016 оны 10 сарын 27
Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.
Эл өдрөөр бүх нийтээр амарна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана.
Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
-
2016 оны 10 сарын 27
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас эхэлсэн Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.
Тэрээр Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм.
-
2016 оны 10 сарын 27
<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1222211857817690%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
-
2016 оны 10 сарын 27
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба хог тээврийн 12 машин, 266 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 12 хэсэгт хуваагдан нийслэл хотын төвийн зургаан дүүргийн 4 936 554 мкв буюу 337.7 км талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. 2016 оны 10 сарын 26-ны өдөр хариуцсан зам талбайгаа цэвэрлэж, гарсан 40.84тн хог хаягдлыг 15 рейсээр тээвэрлэсэн байна.
-
2016 оны 10 сарын 27
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас их дээд сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр дамжааны 130 гаруй оюутныг хамруулсан хотын аяллыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аяллаар оюутнуудад нийслэл хотын түүхэн хөгжил, аялал жуулчлалын болон соёлын байгууллагууд, музей үзвэрийн газрууд, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах юм. Аялалд оюутнуудаас гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцоно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 27
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 397 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7бүртгэгдэж 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг 33-ын автобусны буудлын замд, T.Vitiz маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Passo маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 56 настай эмэгтэй С-ийг гэмтээсэн байна.
Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 11 зөрчил үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил бүртгэгдсэн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг.
а.Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй , улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй гэж заасан заалтыг зөрчиж байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гэж заасан байдаг мөн зам тээврийн осол гаргаж буй зэрэг шалтгаалны улмаас түр буюу удаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан зохиомол түгжрэл саатлыг үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулжбайна.
Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд, шалгах механик, инженер нь тогтмол хяналт шалгалт тавьдаггүй, ажлын хариуцлага хангалтгүй байгаагаас энэ зөрчил давтагдсаар байгаад Нийслэлийн Тээврийн газар анхаарах хэрэгтэй байна.
-
2016 оны 10 сарын 27
Тусгааар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг иргэн М.Энхээ цагдаагийн байгууллагад өгчээ. Түүнийг сонгуульд санал өгөхгүй гэдгээ нүүр хуудастаа бичсэнтэй нь холбогдуулан ТВ-7 хоног сэтгүүлийн эрхлэгч гомдол гаргуулсан аж.
Энэ талаар Г.Уянга нүүр хуудсандаа “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна. “ТВ 7 хоног” гэдэг сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэдэг хүн миний эсрэг гомдол гаргажээ. Тэрээр цагдаад биеэр очиж гомдол гаргасан байна. ”Би саналаа өгөхгүй” хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй гэж үзжээ. Намайг ийнхүү байлдан дагуулах чадвартай хэмээн өндрөөр үнэлсэн М.Энхээд маш их баярлалаа. Энэ их үнэлгээг чинь алдахгүйг хичээж олон түмэнтэйгээ ойр, тэдэнд нөлөөтэй байхыг хичээж ажиллах болно оо” гэж бичсэн байна.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө тэрбээр өөрийн нүүр хуудастаа “Би сонгуульд саналаа өгөхгүй! Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Манай гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно” гэсэн бичвэр байршуулж байсан билээ.
-
2016 оны 10 сарын 27
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/qGI5OsUCUu8” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 10 сарын 27
Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.
Эл өдрөөр бүх нийтээр амарна. Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамд тусгасан байдаг. Иймд энэ сарын 31-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 27
10 дугаар сарын 28 Баасан гараг
9:00 Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт
Хаана: Монголын Үндэсний музейд
9:30 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт
Хаана: Соёлын төв өргөөнд
10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын А зааланд
11:00 “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт
11:10 ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа
Хаана: Д.Сүхбаатарын талбайд
12:00 Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б танхимд
14:00 Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
Хаана: Соёлын төв өргөөнд
19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа
Хаана: Шангри-Ла олон улсын зочид буудал
10 дугаар сарын 29 Бямба гараг
10:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд
11:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа
Хаана: Д.Сүхбаатарын талбайд
13:00 Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээний нээлт
Хаана: “Эрэл” дунд сургуулийн зааланд
15:00 Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт
15:10 “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах
15:15 Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа
-
2016 оны 10 сарын 27
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.
-
2016 оны 10 сарын 27
МАН-ынхан ирэх онд зарим төрийн өмчийг хувьчилж төсвөө нөхөхөөр болсон билээ. Тодруулбал Төрийн банкыг 75 тэрбумаар, Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар, “Оргил” рашаан сувилалыг долоон тэрбумаар, Монголын цахилгаан холбоог 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилж улсын төсөвт 111.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Тэгвэл өнөөдөр эдгээр газруудын эзэн нь хэн байх вэ, хэнд зориулж төрийн өмчийг хувьчлах гээд байна гэх хардлага нийгэмд түгээд байна. Ямартай ч ирэх онд хувьчлах газруудын эзэн нь хэн байх вэ гэсэн бор шувуу хэрхэн нисч буй сонирхуулъя.
-
2016 оны 10 сарын 27
“Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбат:
“СУРАЛЦАГСДЫНХАА ХҮСЭЛТЭЭР ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГААС ҮДШИЙН 22 ЦАГ ХҮРТЭЛ ЦАГИЙН АНГИУДАА ӨРГӨН СОНГОЛТТОЙ БОЛГОЛОО”
Сарын дотор англи хэлийг төвөггүй сургачихдаг С.Төмөрөө багшийн “Сондор хилэн” англи хэлний төвд бүтэн өдрийн ангийн сургалтаас гадна өглөө, өдөр оройн цагийн анхан, дунд шатны ярианы гээд бүх төрлийн ангиуд хичээллэж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбаттай ярилцсанаа хүргэе.
-Танай сургалтын төвийн өглөөний анги их сонирхол татаж байна л даа. Энэ ангийнхаа талаар сонирхуулаач?
-“Сондор хилэн” англи хэлний төвийн өглөөний анги эртэч, өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан анги. Ихэнх хүмүүс унтаж байхад өглөөний 06:15 -08:15 хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өглөө хүний тархи сэргэг цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад их тохиромжтой цаг. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй дулаан сайхан цагийг ашиглаад үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэйг хүмүүс харьцангуй ойлгодог болсон байна. Тэр ч утгаараа өглөөний ангид суух хүсэлтэй хүн олон байна. 06.15-08.15 цагийн энэ ангидаа би өөрөө хичээл заана. 10 сарын 31- нд эхлэх энэ удаагийн өглөөний ангиа суралцагсдын хүсэлтээр анхан шатнаас биш, дунд шатнаас эхэлнэ. Тэгэхээр урд нь сууж байсан хүмүүс хоёрдугаар шатандаа суух боломжтой. Мөн оройн ангийг төгссөн төгсөгчид маань, дунд шатны өглөөний ангид сурах боломжтой юм.
-Танай сургалтын цагийн ангиудын хувиарыг харахад өглөөний 06.15-22.30 цаг хүртэл оройн цагийн хэд хэдэн сургалт байна. Суралцахыг хүссэн хүмүүст цагийн сонголт өргөн байгаа бололтой?
-Тийм шүү. Манай сургалтад суралцахыг хүссэн хүмүүсийн хүсэлтээр цагийн ангийн сонголтоо өргөн болгосон. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30 хүртэл хичээллэнэ. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30, 16.30-18.30 зэрэг хоёр цаг тутамд сургалт явуулах боломжтой байгаа. Тэгэхээр манайд сурахыг хүссэн хэн бүхэн 8.30- 10.30, 10.30-12.30, 12.30-14.30, 14.30 -16.30 зэрэг 5 төрлийн цагийн ангиас сонголт хийн сурах боломжтой. Энэ таван анги дээр өглөөний 06.15-8.15, оройны 18.30-20.30 ангиуд нэмэгдэхээр өглөөний 06.15 цагаас оройн 20.30 цаг хүртэл 7 төрлийн ангийн сонголт байгаа. Эдгээр цагийн ангиудад орохыг хүсвэл манай сургалтын төв дээр ирж түвшингөө тогтоолгоод аль ангид орохоо сонгоно. 10 сарын 31- нд эхлэх өглөөний анги өдрийн анги оройн ангид орох боломжтой.
Урд нь цагийн ангиуд зөвхөн анхан шатны сургалтаар эхэлдэг байсан бол ,энэ удаагийн элсэлтээс эхлээд анхан шат, дунд шатны цагийн ангиудтай болсон. Мөн оройн 18.30 20.30 ангиуд анхан, дунд, гүнзгий гэсэн түвшингүүдийн сонголттой байгаа. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, дахин бүтэн өдрөөр гүнзгий ангид суух боломжгүй байна. Оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлтийг их гаргадаг байсан. Тиймээс бүтэн өдрийн гүнзгий ангийн Нандинцэцэг багш маань оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагиудад гүнзгий шатны сургалтаа явуулах боломж бүрдээд байгаа юм.
-Тэгвэл “Vip” сургалт гэхээр ямар байх вэ?
-“Vip” сургалт нь ганцаарчилсан сургалтын нэг төрөл. Танхимын сургалттай адилхан. Хэлний түвшингөөрөө ижил 4 хүнийг group болгоод түвшинг нь сар сараар ахиулах зорилготой сургалт юм. Миний хувьд 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон хүнд хичээл заасан. Тэдний ихэнх нь англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг. Тиймээс бид суралцагсдынхаа нууцыг чандлан хадгалж нууц хэвээр нь үлдээдэг. “Vip” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох зорилготой хүмүүст зориулсан 120 цагийн хөтөлбөртэй.
18.30-22.30 цаг хүртэл орох энэ ангидаа би өөрөө хичээл заана. Бүтэн өдрийн нэгдүгээр шатанд үздэг 200 цагийн сургалтыг 120 цагт багтаан, анхан завсар дунд, ахисан дунд гэсэн 4 түвшиний мэдлэгийг эзэмших боломжтой. Хүний тоо цөөн тул өдөр бүр багштайгаа тулж харилцан, тухайн хүний суралцаж байгаа үр дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд явах боломжтой юм. Хичээлийн явцад тавин хувь нь дүрэм, тавин хувь нь ярианы хичээл орох тул танхимын сургалтаас илүү үр дүнтэй болохоор харагдаж байгаа.
-Хүүхдийн ангийн сургалт бий юу?
-Манай сургалтын төвд бүтэн жилээр хүүхдээ сургамаар байна гэсэн хүсэлтүүд их ирдэг л дээ. Долоо хоногт 3 өдрөөр бүтэн жилийн ангид хүүхдээ сургамаар байна гэсэн хүсэлтийн дагуу хүүхдийн ангийн хөтөлбөр, төлөвлөгөөн дээрээ бид ид ажиллаж байна. Хүүхдийн зуны анги ажлын 5 өдөрт ордог. Харин шинээр нээх хүүхдийн ангиа долоо хоногийн нэгдэх гуравдах, тавдах зэрэг 3 өдрөөр, 3 сарынх байх уу, бүтэн жилийнх байх уу, ямар хөтөлбөртэй байх вэ гэдгээ төлөвлөөд явж байна. Харин элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх анги бүх цагуудад байгаа. Энэ жил хүүхэд нь элсэлтийн шалгалтад орох бол одооноос хүүхдээ энэ ангид явуулах хэрэгтэй.
Энэ дашрамд дуулгахад намрын хичээлийн хуваарь дуусч, өвлийн хичээлийн хуваарь гарч байгаа. 11 сарын анги маань 11 сарын 25 -нд дуусч, 12 сарын анги 11 сарын 28- нд эхэлнэ. Энэ анги маань 12 сарын 23-нд дуусна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, болон оюутнуудын өвлийн амралтад зориулсан сургалт маань 12 сарын 26-наас эхэлнэ. Мөн өглөө өдөр оройн цагийн ангиуд, гүнзгийрүүлсэн анги, Vip гээд бүх ангиуд энэ үеэр хичээллэх болно.
-Ганцаарчилсан сургалт нь ямар онцлог давуу талтай вэ?
-Мэдээж ганцаарчилсан сургалт нь ганцхан хүнд зориулагдана. Тухайн хүний хэлний түвшин ямар байна, цаашид аль түвшинд очих хүсэл зорилготой байгааг эхлээд судладаг. Тэгээд зөвхөн тэр хүнд тохирсон хөтөлбөр боловсруулан англи хэл заадгаараа онцлог юм. Тухайлбал би Ielts-ийн оноотой болмоор байна гэвэл: Хэлний түвшинг нь тогтоогоод Ielts-ийн оноонд хүрэхийн тулд хэдий хэр хугацааны ачаалал авах вэ гэсэн тооцоо судалгааг гаргаад хөтөлбөрөө боловсруулдаг. Эсвэл надад зөвхөн яриа хэрэгтэй байна гэвэл зөвхөн түүнд зориулсан ярианы хөтөлбөр боловсруулаад сургалт явуулдагаараа онцлог.
- Ярианы ангийн хөтөлбөр ямар байх вэ?
-Ярианы ангийн хөтөлбөр нь гадаадад аялж , амьдрах гэж байгаа хэлийг хөлөө болгох зорилготой хүмүүст зориулагдсан. Дорж гэдэг хүн гадаадад аялалаа гэж бодоход: Онгоцноос буугаад л гааль дээр ямар ямар үг хэллэгээр харилцах вэ, таксинд суугаад, зочид буудалдаа буугаад, дэлгүүр хэсэхэд ямар ямар үг хэллэг хэрэглэх вэ гээд бүгдийг заана. Энэ ангид онцлог нь дүрэм заахгүй. Үг хэллэг заагаад тэрийгээ жүжигчилсэн маягаар дадлагажуулж хичээлээ орно. Таксинд суулаа гэхэд хаашаа очихоо жолоочид юу гэж хэлэхээ, зочид буудалдаа очоод өрөөгөө хэрхэн захиалах вэ, хэд хоног байрлах вэ, дэлгүүрт ороод энэ хувцасыг авья, размер солиулмаар байна, баярласан талархсанаа, гомдсоноо юу гэж илэрхийлэх вэ гээд ер нь харилцааны бүх хэллэгүүдийг заана. Хүний амьдралын алхам тутамд тааралддаг ярианы үг хэллэгээр хөтөлбөрөө боловсруулж, монгол англи хэлний харилцан ярианы ном бичсэн. Нэг ёсондоо энэ ном хөтөч болно гэсэн үг. Гадагшаа явахад хэлний бэрхшээл үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Хаана суралцахаа мэдэхгүй байгаа хүмүүс энэ ангид сураад, дээр нь миний номыг бариад явахад алзахгүй дээ.
2016 ОНЫ ИРЭХ САРЫН СУРГАЛТУУД 10 САРЫН 31 –НД 11 САРЫН 28 –НД ЭХЭЛНЭ
С.Төмөрбат багштай өглөөний анги 06.15-08.15 Эрдэнэтуяа багштай насанд хүрэгчдэд зориулсан Бүтэн өдрийн анги 09.00-16.30
Нандинцэцэг багштай Бүтэн өдрийн гүнзгий шатны анги 09.00-16.30
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.15-08.15
08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30
12.30-14.30
14.30-16.30
3. Оройн цагийн анги 16.30-18.30
18.30-20.30
20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ХҮҮХДИЙН АНГИ
7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
8. Радио ТВ-ийн ЗАЙНЫ СУРГАЛТУУД-ыг явуулж байна.
9. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
10. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
• Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
• Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
• www.sondorkhilen.mn
• http://www.facebook.com/Sondor khilen English language center
•
•
•
-
2016 оны 10 сарын 27
төлбөр тооцоонд оролцогч талуудын хооронд мөнгөн хөрөнгийг солилцох үр ашигтай, найдвартай бүтцийг хөгжүүлэх, технологийн дэвшлийг ашиглан банкны үйлчилгээнд бүрэн хамрагддаггүй болон хөдөө орон нутгийн иргэдэд банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг шуурхай хэлбэрээр хүргэж, улмаар бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, бэлэн бус төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгох нь эрхэм зорилго гэж тодорхойлсон.