-
2016 оны 6 сарын 27
Энэ улсын хөгжил дэвшлийг би ч харлаа та ч харлаа
-
2016 оны 6 сарын 27
МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй Д.Оюунхорол сонгуулийн үеэр мөнгө тарааж, иргэдийн саналыг хууль бусаар авах гэж улайрсаар ирдэг нь энэ удаа ч баримтаар нотлогдлоо. Тодруулбал Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа 100 мянган төгрөг тарааж буй дүрс бичлэг задарсан. Тэрхүү Н.Энхзаяа нь Д.Оюунхоролын “Отгонтэнгэр” дээд сургуулийн ректор юм байна. Мэдээж Шадар туслахаараа ойрын хүнээ тавьж, ажиллуулсан байж таарна. Уг бичлэгт Шадар туслах Н.Энхзаяа нь “За, ингээд хүмүүст харагдаад яах вэ, гар бариад 100, 100 мянган төгрөг өгчихье” хэмээгээд нууцаар мөнгөө өгч, авалцаж буй нь харагддаг.
-
2016 оны 6 сарын 27
ТҮҮХ ХУУЧИРДАГГҮЙ БУЮУ ”АРДЧИЛСАН” ТҮГЖИЛ
-
2016 оны 6 сарын 27
Визгүй зорчих улсын тоо нэмэгдэнэ
-
2016 оны 6 сарын 27
Энэ сарын 27-ноос буюу өнөөдрөөс ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа аж.
-
2016 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар БХЯ, ЗХЖШ хамтран ”Оюутан-цэрэг” хөтөлбөрийг 2014 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
-
2016 оны 6 сарын 27
Ний нуугүй хэлэхэд улс төрөөс болсон байх. Тэд бизнесийн байгууллага учраас улс төртэй хутгалдмааргүй байна гэсэн. “Чамтай ажиллахад маш их дарамт ирж байна. Энэ нь улс төрийн шинжтэй байна” гэдгийг тэр үед надад хэлж байсан. Бид ажлаа хурдан шуурхай, чанартай хийхийг урьтал болгож дангаараа төслөө үргэлжлүүлсэн. Үнэндээ ийм хүчтэй улстөржүүлнэ гэж би ч төсөөлөөгүй.
-
2016 оны 6 сарын 27
Маралжингоо, Баярцэнгэл ft Энхзол -
-
2016 оны 6 сарын 27
Манай гарагийн янз бүрийн үндэстэн ястнууд өвөрмөц ёс заншилтай байдаг билээ. Аялал жуулчлалын томоохон сайт болох Hotels.com цахим хуудас орон орны ард түмний өвөрмөц мэндчилгээнүүд, мөн тухайн улс оронд аялж байхдаа эвгүй байдалд орохгүйн тулд биеэ хэрхэн зөв авч явах талаар зөвлөжээ. Ингээд Шинэ Зеланд, Түвд эсвэл Гренландын мэндчилгээний ёс заншилд биеэ хэрхэн бэлдэх эсвэл Кенийн ард түмний явуулын зочдод зориулан зохиодог «бэсрэг наадам» гэж юу болох талаар дорх нийтлэлээс уншаарай.
Шинэ Зеланд
Киви жимсний орон болох энэ улсаар аялах үедээ та нутгийн уугуул иргэд болох маори буюу хонги үндэстний уламжлалт мэндчилгээг харж болно. Тэдний мэндчилэх ёс заншил олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэ нутгийнхан уулзах үедээ хамраараа шүргэлцэн мэндчилдэг байна.
Хамраараа шүргэлдэх нь ха буюу «амьдралын амьсгал»-д хүрч буй бэлгэ тэмдгийн шинжтэй үйлдэл бөгөөд ингэж мэндчилсний дараа манухири буюу зочин нь тангата венуа буюу «дэлхийн хүн» болдог гэнэ.
Зөвлөгөө: зайг зөв тодорхойлох бас эвгүй байдалд орохоос зайлсхийх, мөн бэртэхгүйн тулд нүдээ бүү аниарай.
Түвд
Хэн нэг рүү хэлээ гаргахыг ихэнх оронд зохимжгүй үйлдэлд тооцдог бол харин Түвдэд энэ нь мэндчилж байгаа хэрэг гэнэ. Түвдийн уугуул иргэдийн энэ заншил нь IX зуунд буюу Ландарм гэдэг хараалч хар хэлтэй хааны үед дэлгэрчээ. Түвдүүд Ландармын сүнс биед нь шингэхээс
айж, хорон муу санаатай биш гэдгээ батлахын тулд мэндчилэхдээ бие бие рүүгээ хэлээ гаргадаг болсон гэдэг.
Зөвлөгөө: хэрвээ хэлийг хар өнгөтэй болгодог бохь зажилсан эсвэл хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд түвдүүдтэй уламжлалт заншлаар нь мэндчилэхээс зайлсхийгээрэй.
Тувалу
Арлын энэ орныг зорьж байгаа аялагчид нутгийн найрсаг уугуул иргэд болох аборигенуудтай уулзахад бэлэн байх ёстой. Тувалу арлынхан хоорондоо мэндчилэхдээ нэг нь нөгөөгийнхөө хацар дээр хацраа нааж гүнзгий амьсгалдаг гэнэ.
Зөвлөгөө: нутгийн иргэдийн ёс жаягийг даган мөрдөж, арлын энэ орныг зорихынхоо өмнө сонгино идэхгүй байхыг хичээгээрэй.
Монгол
Үзэсгэлэнт тал хээр нутагтай Монгол оронд эртний уламжлалт заншлаар хэд хэдэн аймгийн оршин суугчид одоог хүртэл мэндчилдэг. Монголчууд гэрт нь танихгүй хүн зочлон ирэхэд нь хадаг барин угтдаг. Хадаг нь ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд бас шар цагаан өнгөтэй ч байдаг. Монголын зарим бүс нутгуудад гаанс, хөөрөг солилцдог заншилтай.
Зөвлөгөө: хэрвээ таньд хадаг барьсан бол та хоёр гараар бага зэрэг мэхийн аваарай, учир нь энэ нь гүнээ хүндэтгэж байгаагийн тэмдэг юм.
Япон
Толгойгоо үл мэдэг дохихоос эхлээд бүсэлхийгээ хүртэл тонгойн мэндчилэх нь мэндчилгээний соёлын салшгүй нэг хэсэг юм. Хэрвээ татами дэвжээн дээр мэндчилэх болбол эхлээд өвдгөн дээрээ сөхрөн суусныхаа дараа бөхийх ёстой юм байна. Хэдий чинээ удаан бөгөөд доош
тонгойн бөхийнө төдий чинээ хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг гэнэ. Харин залуучууд нь ёс төдий толгой дохин мэндчилдэг ажээ.
Зөвлөгөө: япончуудын дийлэнх нь гадаадынхныг зөв мэндчилж байна уу гэдэгт нэг их анхаарал хандуулдаггүй, тиймээс толгойгоо бага зэрэг бөхийлгөхөд л хангалттай.
Кени
Кенид аялж байгаа хүмүүстэй Хар тивийн хамгийн алдартай омог болох масаигийн төлөөлөгчид тааралдах нь дамжиггүй. Масаичуудын гайхамшигтай уламжлал, ёс заншлууд, омгийн дайчдын үзүүлдэг адуму гэдэг мэндчилгээний бүжгийг үзэх завшаан танд тохионо. Бүжигчид
тойрог үүсгэн өндөрт үсрэн бие биетэйгээ тэмцэлдэж эхэлдэг бөгөөд энэ нь зочиддоо тус омгийнхон аймшиггүй чин зоригтой бас хүчтэй гэдгийг харуулж байгаа хэрэг аж.
Зөвлөгөө: мэндчилгээний бүжгийн үеэр үнээний сүүг цустай хольсон ер бусын ундаа уулгаж магадгүй тул бэлэн байгаарай.
Гренланд (Дани)
Арктикийн ихэнх бүс нутагт, тухайлбал, Гренландад эскимосчуудын уламжлалт мэндчилгээг куник гэж нэрлэдэг. Ийм мэндчилгээгээр гэр бүлийн гишүүд болон хайртай хосууд хоорондоо мэндчилдэг байна. Тэд уулзахдаа нэг нь хамар болон уруулаараа нөгөө хүний биед дарж, амьсгалдаг ажээ. Дашрамд сонирхуулахад өмнөд нутгийн инуитууд /эскимосчууд өөрсдийгөө ингэж нэрлэдэг байна/ энэ заншлыг хамраараа шүргэлцдэг /эскимосчуудын үнсэлт/ болгон өөрчилжээ.
Зөвлөгөө: хүйтэнд хүмүүстэй мэндчлэхдээ хамрын ханиад хүрсэн эсэхээ магадлаарай, эс бөгөөс нөгөө хүнтэйгээ наалдчихаж мэднэ.
Хятад
Коутоу гэдэг Хятадын мэндчилэх ёс жаяг нь гурван удаа өвдөг сөхөрч, 9 удаа мэхийн ёслохыг хэлдэг бөгөөд энэхүү уламжлал нь Хуандийн /Шар хаан/ засаглалын үеэс улбаатай юм. Эхэндээ хаантай уулзахдаа эсвэл хурим гэх мэт баяр ёслолын үеэр ингэж мэндчилдэг байсан бол хожим нь ард олны дунд өргөн тархжээ.
Зөвлөгөө: энэ заншлыг дагахдаа тогтсон хэв жаягаас нь хэтрүүлж болохгүй шүү, тэгэх аваас танд ямар нэгэн хүндэтгэл үзүүлэхгүй байж мэднэ.
Тайланд
Алга хавсран мэхийн мэндчилэх ёслолыг вай гэж нэрлэдэг. Гарын байрлал янз бүр байдгийг Таиландад зорчиж үзсэн хүн бол андахгүй. Хоёр гар нүүрэнд хэдий чинээ ойр байвал мэндчилж буй хүнээ төдий чинээ хүндэлж буй хэрэг мөн. Анхандаа энэ заншлыг зэвсэггүй гэдгээ харуулахын тулд хэрэглэдэг байсан бол хожим нь дээд зэргээр хүндэтгэж байгаагийн илрэл болсон юм.
Зөвлөгөө: энэ мэндчилгээ Таиландад маш өргөн дэлгэрсэн байдаг учраас бүү төвөгшөөгөөрэй.
Филиппин
Арлын энэ улсад маш гайхалтай уламжлал байдаг. Залуу хүн өндөр настантай мэндчилэхдээ баруун гарыг нь бөхийн барьж, дараа нь хурууныхаа үеэр духанд нь хүрч «мано по» /мано гэдэг нь гар, по гэдэг нь хүндэтгэх/ гэж хэлдэг байна.
Зөвлөгөө: хурууныхаа үеэр чанга хүрэх хэрэггүй шүү.
Эх сурвалж:www.budda.mn
-
2016 оны 6 сарын 27
Хот болон хот хоорондын шалган нэвтрүүлэх төвүүдийн үйл ажиллагаанаас илэрсэн зөрчлөөс үүдэн Зам тээврийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд мэдэгдэл хүргүүлжээ.
-
2016 оны 6 сарын 27
Он гарсаар 2055 төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд огцом буурсан үзүүлэлттэй байна.
-
2016 оны 6 сарын 27
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/1DhcS8oDq84” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 6 сарын 27
...Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуй гэх хүний дуу хоолойтой тохирч байна...
-
2016 оны 6 сарын 27
МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцаж буй бичлэг олон нийтэд ил болсон. МАН-ын зүгээс уг бичлэгийг хуурамч бичлэг, эвлүүлэг хэмээн тайлбарласан. Тэгвэл уг бичлэгийг эвлүүлгээр хийгээгүй нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон гэдгийг Ардчилсан намаас мэдэгдлээ. Тиймээс тус намаас уг асуудлаар хууль хяналтын байгууллагуудад хандаж МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй хүмүүст хариуцлага тооцохыг
-
2016 оны 6 сарын 27
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит бус зөвлөгөөн өнөөдөр өглөө хуралдлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэл хийв.
-
2016 оны 6 сарын 27
Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс хасах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн.
-
2016 оны 6 сарын 27
Энэ амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
-
2016 оны 6 сарын 27
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/hH4dV5tzlZg” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 6 сарын 27
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө 00:00 цагаас өндөрлөнө.
-
2016 оны 6 сарын 27
Саяхан телевиз сайтуудаар Хан-Уул дүүргийн Засаг Дарга, УИХ-ын 55-р тойрогт нэр дэвшигч Ж.Ганхуягийг өөрийн эрх мэдлээ урвуулан сонгуулийн сурталчилгаандаа Дүүргийн эрүүл мэндийн төвийг сонгочдын саналыг татахын тулд ашиглаж байна хэмээх мэдээлэл гарсаны дагуу Хан-Уул Дүүргийн Эрүүл Мэндийн Газрын дарга Т.Пүрэвчулуунтай ярилцсанаа хүргэж байна.
Сүүлийн өдрүүдэд танай дүүргийн өрхийн эмнэлэгүүд сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчлөө гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?
Энэ бол ташаа мэдээлэл. Манай төрийн албаны тэр дундаа манай эмч, эмнэлэгийн салбарын ажилчдын ажил, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсийг үгүйсгэсэн мэдээлэл гэж хэлэх байна.
- Дэлгэрэнгүй тайлбайрлахгүй юу?
- Манай байгууллага Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15, 16.16-д зааснаар дүүргийн мэргэшсэн эмч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвд мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Засгийн газрын тогтоолоор батлагдсан Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор, стандартад заасан нийт эмч нарын үзлэгийн 40 хүртэлх хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг хийх ёстой байдаг. Бидний хувьд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд жилийн эхэнд хуваарь гарган Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж нарийн мэргэжлийн эмч нар ахмад настнуудад жилд нэгээс хоёр удаа үзлэг хийж, дүгнэлт гаргадаг тогтсон арга хэмжээг хийж ирсэн. Энэ бол манай дүүргийн эрүүл мэндийн салбарын жил бүр хийдэг томоохон цар хүрээтэй, үр дүнтэй ажил.
-Танай эмнэлэгийн үзлэг яагаад сонгуулийн үеэр хийгдэж байгаа юм бэ? Цаг хугацааны хувьд олон нийтэд хардалт төрүүлээд байх юм?
-Хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 2016 оны 3, 5 дугаар сард 1, 2 дугаар хорооны ахмад настны урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх ёстой байсан ч цаг үеийн хэд хэдэн шалтгаанаар хойшлогдсон. Нэгдүгээрт өнгахөрсөн 5 –р сард томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн, хоёрдугаарт эрүүл мэнд Спортын Яамнаас Дүүргийн эрүүл мэндийн төвийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах ажил давхардсан, гуравдугаарт Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 222 дугаар тогтоолтой тус тус холбоотойгоор хойшилсон.
Манайхан бүгд л мэдэж байгаа шүү дээ. 4,5 сард улаан бурхны өвчний дэгдэлт ямар хэмжээнд байсан. Тэр үед манай эмч, сувилагч эмнэлэгийн ажилчид өндөрсгөсөн ачааллаар ажилласан. Эдгээр шалтгаанаар ахмад настны урьдчилан сэргийлэх ажлыг бид хагас жилийн төлөвлөгөөт ажлын тайлан гаргахтай холбогдуулан 6 сарын 23, 24-ний өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулсан.
Одоо дарааллаад охин улиасны үр цацагдаж ургамлын харшлийг сэдрээх үе эхэлж байгаа энэ үед ургамлын, тоосны харшилтай ахмадуудыг өрхийн эмнэлэгүүдэд хяналтанд оруулах биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээнүүд эхлэнэ.
Энд хардалт төрөөд байх зүйл огт байхгүй. Бид хийх ёстойгоо хийгээд явж байгаа.
- Засаг дарга Ж.Ганххуягтай холбон мэдээллэж байсан?
-Огт холбоогүй ажил. Өмнө хэлсэнчлэн, Эрүүл мэндийн тухай хууль болон Засгийн газраас батласан хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн чиг үүргийнхээ дагуу ажилласан байтал үүнийг сонгуулийн сурталчилгаа, өрсөлдөөндөө ашиглаж байгаа нь ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийг зогсоож улмаар эмнэлэгийн байгууллагын нэр хүндийг сэвтүүлж буй үйлдэл. Сонгууль болж байна гээд 150 000 гаруй хүн амтай дүүргийн эрүүл мэндийн салбар ажлаа зогсооно гэдэг утгагүй асуудал. Бид энэ буруу ташаа мэдээлэл цацсан асуудлаар хууль, цагдаагийн байгууллагад хандаад явж байгаа.
Өрхийн эмнэлэгт зохиож байгаа үзлэг хир үр дүнтэй бэ?
Үр дүнтэй байлгүй яах вэ. Иргэдээ өвдсөний хойно биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийнхээ ахмадууддаа сүүлийн 3 жил дараалан хийж байна. Онцлоод хэлэхд дүүргийн ахмадууд энэ үзлэгийнхээ үр дүнгээр цаашдынхаа асаргаа, сувилгаа, эмчилгээгээ хийлгээд хэвшсэн гэж хэлж болно. Нийтээр амардаг зуны дэлгэр цаг эхлэхийн өмнө буюу 7 сараас өмнө зохион байгуулдаг нь зуныхаа нийтийн амралтын улиралаар хөдөө, сувилал, уламжлал эмчилгээнд хамрагдахад нь манай энэ үзлэгийн үр дүн их ач холбогдолтой байдаг. Та залуу хүний хувьд анзаарахгүй байж болох ч ахмадуудын хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болоод тогтсон шинжилгээ, оношилгоонд зайлшгүй хамрагдах шаардлагатай байдаг. Тиймээс бид ахмадууд руугаа очиж үйлчилдэг. Үүнийг хийсэнийхээ төлөө манай дүүргийн эмч, эмнэлэгийн ажилчид бүгд сонгуулийн хар пиард өртөж сэтгэл санааны хувьд хохирол амсч байна.
-Танд баярлалаа.
П.Молор
оллоо.мн