Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хун Ша И Жан” ХХК-ийн Монгол ажилчид эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасны улмаас компанийн үйл ажиллагаа түр зогсож, монгол ажилчид сул зогсолтын мөнгө олгохыг шаардсан байна.
“Хун Ша И Жан” компани нь “Цайрт минераль” компанийн гүйцэтгэгч бөгөөд Сүхбаатар аймагт энэ чиглэлээрээ тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани аж. Дээрх компани өөрт алдагдалтай хэмээн үйл ажиллагаагаа зогсоож, иргэдийг ажилгүй болгосон байна.
Улмаар ажилчид нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сул зогсолтын мөнгө олгохыг ийнхүү шаардаж байгаа гэнэ.