2014 оны 12 сарын 14
Тэрээр улсын аваргаас дөрвөн удаа алтан медаль хүртэж, үнэмлэхүй аварга хэмээн цоллуулдаг. Монголын дөрвөн удаагийн мистер маань өөрийн 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж, хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч спорт сонирхогчдынхоо магнайг тэнийлгээд байгаа юм.