2014 оны 12 сарын 14
“Нетфликс”-ийн уран бүтээл “Марко Поло” уран сайхны кино монголчууд бидэнтэй олон талаараа холбогдож байгаа билээ. Монголыг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулсан гэгддэг энэ хүний түүх Хубилай хааны үеийн Монголтой түүхийн жимээр нийлдэг юм. Тус кинонд Монгол залуус тоглоод зогсохгүй Монгол хамтлаг хөгжмийг нь тоглохоор болжээ.