-
2019 оны 10 сарын 02
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А/49 тушаалаар баталсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулах ажлын хэсэг” өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, явцыг эрчимжүүлэх зорилгоор баталсан удирдамж, хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.
-
2019 оны 10 сарын 02
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 7-р ангийн сурагч Л.Очирбат өнгөрсөн сард БНХАУ-ын Вэйфан хотноо болсон Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.
-
2019 оны 10 сарын 02
ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
-
2019 оны 10 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.
-
2019 оны 10 сарын 02
Энэ онд улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, 340.0 мянган га-д улаан буудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна.
-
2019 оны 10 сарын 02
Өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А амь насаа алдсан хэрэг гарсан.
-
2019 оны 10 сарын 02
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны өнгөрсөн сард зохион байгууллаа.
-
2019 оны 10 сарын 02
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Налайх дүүргийн хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С. Тунгалагийн баталсан “Уурхайн эдэлбэр газарт ахууль бус нүүрс олборлолт, малталт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг илрүүлэх” таслан зогсоох эргэлт хийх хуваарийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр хяналт тавьж ажиллалаа.
-
2019 оны 10 сарын 02
Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаны үр дүнд АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох протосератоп, тарбозавр, хадрозавр зэрэг үлэг гүрвэлийн олдворууд болон Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурав.
-
2019 оны 10 сарын 02
Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
-
2019 оны 10 сарын 02
Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 02
09.00 цагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөнө.
-
2019 оны 10 сарын 02
Нийслэлд хур тунадас орохгүй, үүлэрхэг байна. Салхи баруун хойноосоо секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
-
2019 оны 10 сарын 01
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн гудамжнаас "Хурд-1" хороолол орох 0.5 км авто замыг энэ сарын 2-ноос 23-ны хооронд хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
-
2019 оны 10 сарын 01
БНХАУ-ын Үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдөр тохиож байна.
-
2019 оны 10 сарын 01
Улаанбаатар хотод түүхэнд тод бичигдэх хэмжээний олон тооны цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт хийж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орж байгаа сайхан мэдээ байна. Энэ тоонд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачлагаар баригдаж байгаа 200-250 хүүхдийн ор бүхий 4 цэцэрлэг, 320 хүүхдийн суудал бүхий бага сургуулийн барилга ч мөн багтаж байгаа аж.
-
2019 оны 10 сарын 01
Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
-
2019 оны 10 сарын 01
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ыг баталсан.
-
2019 оны 10 сарын 01
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 01
09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:86062600