-
2019 оны 8 сарын 30
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг Дорнод аймагт өргөн дэлгэр тэмдэглэж байна. Түүхт ялалтын ойд зориулсан баярын хурал аймгийн Хөгжим драмын театрт болж өндөрлөв.
-
2019 оны 8 сарын 30
БНСУ-ын “Band for Good “ байгууллага Орхон суманд ажиллав Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд эрүүл мэндийн үнэ тѳлбѳргүй үзлэг, оношлогоо хийж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэв.
-
2019 оны 8 сарын 30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.
-
2019 оны 8 сарын 30
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалт”-ыг энэ сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
-
2019 оны 8 сарын 30
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж, бичиг баримт мэдүүлэгчид дугаарлан хүлээх хэрэгтэй болсныг бид анзаарсан билээ. Энэ жилээс эхлэн бичиг баримт мэдүүлэгчдэд илүү шуурхай, тааламжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай ЭСЯ нь Даваа, Лхагва, Баасан гаригаас гадна Мягмар гариг бүр тусгай хуваарь гарган 9.30-13.30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг товлож байгаа болно.
-
2019 оны 8 сарын 30
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар боллоо.
-
2019 оны 8 сарын 30
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1243 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 892 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлдэжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 35 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
-
2019 оны 8 сарын 30
Түргэн үйлчилгээний цэгийн худалдаа эрхлэгч нарт түргэн гэмтэж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулж, цэгүүд дээр “Зурагт анхааруулга” байршуулж байна.
-
2019 оны 8 сарын 30
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
-
2019 оны 8 сарын 30
Оюутнуудын нийтийн тээврээр зорчих Смарт картын олголт, сунгалтын талаар мэдээлэл хийж байна
-
2019 оны 8 сарын 30
Эгэл жирийн иргэд хэдэн арван цаас олон амьдралаа үргэлжлүүлэх гэж хуруу хумсаа хугалахаас наагуур хөдөлмөрлөж яваа тэдний эд зүйл, хөрөнгийг нь хулгайлан, тарчлаан зовоох боловсролгүй, залхуу хүмүүс олширчээ.
-
2019 оны 8 сарын 30
Наймхан сарын өмнө бидний дунд инээж, цалгиж явсан 366 Монгол хүн. Тэд өөр өөр газар төрж, өссөн 366 өөр хүн боловч нэг л замаар бурханы оронд одсон юм. Тэднийг үхэлрүү авч явсан зүйл бол ХУРД. Хол замд явахдаа хариуцлагатай, анхааралтай байсан бол тэд өнөөдөр бидний дунд байх байсан...
-
2019 оны 8 сарын 30
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 8 сарын 30
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ.
-
2019 оны 8 сарын 30
Ихэнх нутгаар есдүгээр сарын 2-ныг хүртэл бороо хур багатай, өдөртөө дулаан байж, тариа, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.
-
2019 оны 8 сарын 29
Халх голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Баянзүрх дүүргийнхээ ахмад дайчидад хүндэтгэл үзүүллээ.
-
2019 оны 8 сарын 29
БСШУСЯ-аас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.
-
2019 оны 8 сарын 29
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгыг зочноор урилаа.
-
2019 оны 8 сарын 29
Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.
-
2019 оны 8 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа.