-
2019 оны 8 сарын 28
Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Хүй долоон худагт ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний үзүүлбэр 13:00-15:00 цагийн хооронд болсонтой холбоотой автозамын ачаалал нэмэгдсэн байна.
-
2019 оны 8 сарын 28
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг энэ сарын 27-нд зодсон хэрэг гарчээ.
-
2019 оны 8 сарын 28
ОХУ-ын “Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр яг одоо Хүй долоон худагт болж байна. Уг арга хэмжээтэй холбогдуулан тус бүс нутгийн автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ.
-
2019 оны 8 сарын 28
Дорноговь аймаг дахь “Босоо Хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн дарга О.Х нь өмнө хүн амины хэргээр найман жилийн хорих ял авч байжээ. Харин “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн БНХАУ иргэнд хүч хэрэглэн заналхийлсэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож, бусад тохиолдлоор ял авч байсныг эд мөрийн баримтад давхар хавсгарасан бололтой.
-
2019 оны 8 сарын 28
Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдлаас болж хор нь зүрх, элгэндээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байна.
-
2019 оны 8 сарын 28
Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.
-
2019 оны 8 сарын 28
Тайланд улсын Бангкок хотноо НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжав оролцож байна.
-
2019 оны 8 сарын 28
Төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой мэдээлэх зорилготой сургалт зохион байгууллаа
-
2019 оны 8 сарын 28
1921 оны ардын хувьсгалын үр дүнд монгол улс эдийн засгийн хувьд хараат бус бүрэн эрхт орон болсныхоо хувьд тухайн үеийн МАХН үндэсний аж үйдвэрийг үүсгэн байгуулах, бэхжүүлэх талаар чухал арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Тухайлбал, 1922 онд Налайхын чулуун нүүрсний уурхайг улсын болгож хотын хэрэгцээний нүүрсийг улсын хяналтан дор хангах арга хэмжээ авч, Алтанбулагийн булигаарын заводыг улсын мэдэлд шилжүүлсэн. 1926 онд Улаанбаатар хотын Туйпууны ба мод хөрөөдөх заводыг байгуулж, барилгын материал үйлдвэрлэх Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Монголын барилгын хоршоо”-г байгуулжээ. 1927 онд Улаанбаатар хотод Төмрийн заводыг ашиглалтанд оруулсан юм.
-
2019 оны 8 сарын 28
Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд хөнгөн аж үйлдвэрийн салбар бүрийн форум, үндэсний чуулган зохион байгуулагдахаас гадна бүтээлч аянууд өрнөх юм. Үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр \2019.08.27\ хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нягтлан ярилцлаа.
-
2019 оны 8 сарын 28
наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, орон нутгаас түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал 6 уут зэрэг зөрчлийг илрүүлжээ.
-
2019 оны 8 сарын 28
Баянгол дүүргийн III хороонд байрлах авто кузов засварын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
-
2019 оны 8 сарын 28
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар аж ахуй нэгж байгууллага иргэнд нийт 4 заалт бүхий 17 албан даалгавар, 4 заалт бүхий 1 албан шаардлага өгч биелэлтийг хангуулсан. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж, 12 иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа.
-
2019 оны 8 сарын 28
Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол – Орос найрамдлын нийгэмлэгээс "Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг наймдугаар сарын 31-нд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж байна.
-
2019 оны 8 сарын 28
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд нар, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамтаар бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д өнөөдөр уламжлалт “Бизнес уулзалт”-аа хийв. Уулзалтад 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв.
-
2019 оны 8 сарын 28
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.
-
2019 оны 8 сарын 28
Арабын нэгдсэн Эмират улсаас орноос Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 1.5 сая ам.долларын үнэ бүхий "Mitsubishi L200" загварын 45 автомашиныг буцалтгүй тусламжаар олгохоор болжээ. Дээрх автомашиныг байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өгсөн бөгөөд улсын хилээр орж ирсэн байна.
-
2019 оны 8 сарын 28
БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Гадаад хамтын ажиллагааны газар БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Шинэчлэлийн хүрээлэнгийн судалгааны багтай уулзалт зохион байгууллаа.
-
2019 оны 8 сарын 28
Энэ сарын 25-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо болсон Швейцарийн Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол соёл ахуйг сурталчлав.
-
2019 оны 8 сарын 28
БНХАУ-ын Сычуань мужийн Чеэндү хотод 2019.08.08-18-ны өдрүүдэд Дэлхийн цагдаа, галын олимп “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдаж, 96 орны 9870 орчим тамирчид спортын 68 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрөлд 21 тамирчин оролцож алтан медаль-9, мөнгөн медаль-17, хүрэл медаль-4 хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.