-
2018 оны 1 сарын 12
“Ео Ео, өвгөн ах минь өршөө
Зуны дунд сарын шинийн наймны шөнө хөөрхий хар хэрээ ийн орилж.ой тайгын нам гүнийг эвдэж орхив. Үүнтэй зэрэгцээд өшөөгөө авч бах таваа хангасан евгөн шар шувуу “хүүе.хүүе” хэмээн дуугарч байснаа майга борыг сэртэл хөхөрлөө. Тэрбээр юу болов гээд босох санаатай өндийтөл толгой дээгүүр нь өнөө хэрэгт дурлаж явдаг үнэгжав гуай харайгаад гарах нь тэр.
Хэргийн газар ирвэл хөөрхий муу хар хэрээ өөрийн тарьсан хэргээ ойн бусад амьтдаар шүүлгэж буй бололтой болсон явдлыг давс хачир нэмэрлэж аваад л ярьж байдаг байгаа. Үнэндээ бол хэрээний зүггүй зан хөдөлж, үүгээр түүгээр ниссэн боловч өндөр модны мөчирт үүрэглэн донхолзох хөгшин шар шувуунаас өөр зугаа гаргачих амьтан тааралдаагүй аж. Мань хэрээ шар шувууны суусан мөчрийн дээхнэ талд буугаад “Хүүе өвөө, та чинь унтаж байгаа юм уу. 14аана чинь ойн амьтад найрлах гэнэ. Зоогийн ширээн дээр лав таны идэх дуртай оготно, зурамнаас өгсүүлээд есөн шидийн амттан байна
-
2018 оны 1 сарын 12
Энэ долоо хоногт буюу 2018.01.08-01.12-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1297 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1036 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 44 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд байсан байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 106 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна. Тухайлбал: Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад гарсан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 27 осол, мөргөлдөх хэлбэрээр 41, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Түүнчлэн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон 6 осол, хэрэг бүртгэгдсэн боловч сүүлийн өдрүүдэд явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон осолд өртөх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 10 осол бүртгэгдсэн.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14,3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 24,8 хувиар, гэмтсэн хүний тоо 37,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 22 хувиар буурсан байна.
Энэ нь энэ долоо хоногийн ихээр нутгийн ихэнх хэсгээр цас орж, хальтиргаа гулгаа үүсгэсэн, мөн жолооч нар явган зорчигч нарт гарцан дээр зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг, тээврийн хэрэгслийн рдуур гэнэт гүйдэг зэрэгтэй холбоотой юм. Мөн орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь жолоочид замын нөхцөл байдал болон үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв тохируулдаггүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддогтой холбон тайлбарлаж болно
-
2018 оны 1 сарын 12
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
2018 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 14, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13,16-нд зарим газраар, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
-
2018 оны 1 сарын 12
“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.
Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.
Малчид өөрийнхөө хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд гардуулан өглөө.
Төслийн хүрээнд цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 12
Өнөөдөр болох үйл явдлуудын тойм.
09:00 цагт: Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөлийн хурал Засгийн газрын XI байранд болно. Энэ үеэр статистикийн мэдээлэл өнөөдөр ямар байгаа, цаашид юунд анхаарч, хэрхэн сайжруулах тэр дундаа эдийн засгийн статистикийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар жагсаал цуглаантай.
12:00 цагт: МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Тэд энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгааг эсэргүүцэн жагсахаар болжээ.
13:30 цагт: ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын арга хэмжээ болно. Хаана: ХНХЯ-ны10 давхарын хурлын зааланд
14:00 цагт: МҮХАҮТ, Нийслэлийн Багануур дүүрэгтэй орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, Багануур дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлэээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Хаана: МҮХАҮТ-ын 507 тоот
15:00 цагт: Архивын Ерөнхий газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар Зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлтийн арга хэмжээ ШУА-ийн Их Чуулганы хурлын танхимд болно.
-
2018 оны 1 сарын 12
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн.
Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөхгүй, энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-нд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсноо дуулгалаа.
-
2018 оны 1 сарын 12
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.
Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.
Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус орсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ өвөл нийт нутгийн 40 хувь зуд нүүрлэж болзошгүй хэмээн анхааруулсан. Өнөөдрийн байдлаар 19 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарчээ. Баруун бүсийн төвийн захирагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралтын хэлснээр Завхан аймгийн 12, Говь-Алтай аймгийн 18, Баян-Өлгий аймгийн 8 сум өвөлжилт хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрснээс зуд нүүрлэж Завхан аймагт 8000 гаруй мал хорогдсон мэдээ байна.
-
2018 оны 1 сарын 11
Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас эцэг өвгөдөөс өвлүүлэн өгсөн газар нутгийнхаа хэвлийн баялгийг мэрж, эдийн засгаа тэтгэн, сөхөрч уначихгүйхэн яваа гэхэд болно. Хэдэн арван жил хойд хөрш, орос ах нарт Эрдэнэтийн баялгаа зарж амь зогоосоор яваа. Эрдэнэт үйлдвэрийг саалийн үнээ гэх нь бий. Тэгвэл хэдхэн жилийн тэртээ өмнийн шаргал говьд дэлхийд томоохонд тооцогдох баялаг нээгдэж, хэн хүнгүй хөл хөөрцөг болж байлаа. Олон улс ч энэхүү баялагт шунаж хамтран эзэмших, хөрөнгө оруулах санал тавьж байсан. Тухайн үеийн Засгийн газрын мэргэн сайд нар Рио-Тинто гэх компанитай гэрээ хийснээр Монгол Улсын нутаг дахь монголчуудын өв их хөрөнгө Оюутолгой гадны өмч болон хувирсан түүхтэй.
-
2018 оны 1 сарын 11
Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулсан. Энэ хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж байгаа юм.
-
2018 оны 1 сарын 11
Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал шуугиан болж байна. Энэ тухай эрхэм гишүүн огт ам нээгээгүй байгаа билээ. Түүнийг тойрогтоо ажиллаад дөнгөж хотод ирээд байхад нь уулзаж хэл ам болоод буй асуудлын талаар хариулт авлаа.
-
2018 оны 1 сарын 11
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн Н-ын гар утас алдагдсан тухай дуудлагын дагуу ажиллаж, түүний “Samsung S-6” гар утсыг Архангай аймгийн харьяат эрэгтэй, Д хулгайлсан болохыг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Иймд иргэдийг өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж, автомашин, тээврийн хэрэгслээ гэрэлтэй газар зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суулгах, гэр орноо эзэнгүй орхихдоо хажуу айлдаа захих зэргээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.
-
2018 оны 1 сарын 11
13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Харин шүүгдэгчээр Л.Даваасүрэн, Т.Энхмөнх, А.Тэлебек нар оролцлоо.
Хэргийг хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
-
2018 оны 1 сарын 11
Татвар нэмэхтэй холбоотой асуудал иргэдийг бухимдуулж, уур ундуйцлыг төрүүлэх болов. Үүнийг МҮЭХ анхааралдаа авч маргааш жагсаал, цуглаан зохион байгуулахаар товлоод байгаа. Энэ талаар Монголын тээвэр холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаатай ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 11
Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг нийт 150 хүн оролцож байна.
-
2018 оны 1 сарын 11
ХСҮТ дээр дадлагажиж суралцдаг гадны мэс засалчид нэг удаа ”Монгол бол жижигхэн улс, гэхдээ агуу хүмүүсийг төрүүлдэг улс. Эзэн Чингис хаан, жанжин Сүхбаатар, профессор Чинбүрэн” гэж хэлж байсан гэдэг.
-
2018 оны 1 сарын 11
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоороо дээгүүрт тооцогддог, мөн агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг тус дүүргийн ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж болон бусад асуудлыг судалж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар зорьжээ.
Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн хувьд, ахмадын хэвтэн эмчлүүлэх нийт 35 ортой тасаг ажиллуулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд ард иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харин тус амбулатори нь төвийн халаалтын системд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, тасалгааны тогтсон температури байхгүйн улмаас иргэд, үйлчлүүлэгчдээс энэ талын гомдол тасардаггүй гэдгийг эмч, ажиллагсад хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгэж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага болон эмч, ажилтнуудад мэдээлэл хийлээ.
Мөн зуу гаруй айл өрх газраа чөлөөлбөл нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн. Ингэснээр агаар, хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогтоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа юм.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Н.Цэрэнлхам дээрх мэдээллийн дагуу бидэнд хандлаа. Тэрээр хэлэхдээ би 2000 оноос хойш 18 жилийн турш өөрийн оршин суугаа газрынхаа орц, гарцыг хаалгуулаад, газрынхаа талыг алдчихсан. Гурван шатны шүүхээр яваад дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад одоог хүртэл асуудал шийдэгдээгүй л байна. Би бодохдоо улсын дээд шүүхийн шийдвэр хамгийн эцсийн шатны шийдвэр гэж ойлгодог. Гэтэл дүүргийн газрын албаны үе, үеийн дарга нар миний энэ муу жижигхэн газрын асуудлыг шийдвэрлээд өгчихөөгүй л байна. Дээрээс дарга нар шийдвэр өгөөгүй гэж хойшлуулсаар байгаа. Ер нь ингэж даалгавараар ажилладаг асуудал өнөөдрийг хүртэл амь бөх байсаар байна. Энд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай асуудал ч хурцаар хөндөгдөх ёстой гэж бодож байна гэлээ.
Энэ мэтчилэн газрын асуудалтай холбоотой маргаанууд олон байна. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. НИТХ-ын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг нь 2018 оны 11-р сарын 22-ны өдөр 14 цагт Соёлын төв өргөөнд болно гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
”Утааны эсрэг аав ээжүүд” ТТБ-аас хэвтээ жагсаал хийхээр болжээ. Жагсаал ирэх бямба гараг буюу энэ сарын 13-ны 12.00 цагаас Сүхбаатарын талбайд болох юм байна.
Тэрбээр утааг арилгах дорвитой үйлдэл хийхгүй байгааг эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгуулахаар болжээ.