-
2015 оны 3 сарын 27
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой Литва улсын “Эс Би Эй” концернийн төлөөлөгчид болох Ерөнхий захирал ноён Арунас Мартинкевичиус, Бизнес хөгжлийн газрын захирал Константин Козонис, Вильниус хот дахь Францын “Пежо” автомашины төлөөлөгч ноён Йонас Бобровичиус нар уулзлаа.
-
2015 оны 3 сарын 27
Аргын тооллын 3 сарын 27. Сураг гараг. Билгийн тооллын 8. Хэрцгийн охин одтой, хар бар өдөр.
-
2015 оны 3 сарын 27
Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн
-
2015 оны 3 сарын 26
Дорнод аймгийн Матад суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан иргэн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа.
-
2015 оны 3 сарын 26
Чингэлтэй дүүрэгт байрлах түлээ нүүрсний “Гялгар” зах дээр Налайхын нүүрс портер нь 80-100 мянган төгрөг, шуудай нь 1500 төгрөгийн ханштай байна.
-
2015 оны 3 сарын 26
Улаанбаатар – Дархан чиглэлийн А0401 дугаартай улсын чанартай хатуу хучилттай зам нь 1971 онд баригдсан бөгөөд 1997-1999 онд хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байжээ.
-
2015 оны 3 сарын 26
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг дөнгөж сая улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулан ажилласан юм.
-
2015 оны 3 сарын 26
Гамшигийн дохио дуугарлаа
-
2015 оны 3 сарын 26
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ӨМӨЗО-ны Хөх хот, Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар болсон билээ.
-
2015 оны 3 сарын 26
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан талаар мэдээлсэн юм. Тэрбээр автомашинаа 70-80 мянган төгрөгөөр ачуулсан хүмүүс төлсөн мөнгөө шүүхэд хандан олж авах боломжтой, харин одоо 55000 төгрөг хурааж байгаа нь ЦЕГ-аас гаргасан тушаалын дагуу болохоор хууль ёсных, хураалгасан хүмүүс гомдол санал гаргах ёсгүй гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо нар мэдээлэл хийж, тайлбар өгсөн байна.
Тэд хэлэхдээ “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” НИТХ-ын тогтоол нь хууль, дүрэм зөрчөөгүй, хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Мөн аливаа аж ахуй нэгж байгууллагыг ялгасан, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юм байхгүй” гэв. Мөн энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэлээ.
-
2015 оны 3 сарын 26
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
Шалгалтаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг зөрчил илэрчээ.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” 2013-2014 онд 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөн шилжүүлж, 600 сая гаруй төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Харин энэхүү хууль бус үйлдлийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас 55,000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан байна.
Нийслэлд тээврийн хэрэгслийг түр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгж гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэд өөрсдийн орлогын 10 хувийг нийслэлийн төрийн санд шилжүүлнэ гэж заасны дагуу өнгөрсөн онд 8448, энэ оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3298 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, нийт 200 гаруй сая төгрөгний орлого олжээ. Гэвч түүнийхээ 82 хувийг л нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон байна.
Тиймээс ШӨХТГ-аас зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлсэн аж. Мөн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болсон байна.
-
2015 оны 3 сарын 26
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэлийн сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
-
2015 оны 3 сарын 26
Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
-
2015 оны 3 сарын 26
Б.Тулгатогоо: Ренчин гуай “Нөхдийн шүүмжлэлээс үзвэл надад хасаг тэрэг ном хэрэгтэй, миний нас гүйцэхгүй ээ” гэсэн
-
2015 оны 3 сарын 26
Хөвсгөл аймгийн Хатгал суманд өчигдөр орой /III.25/ энэ хаврын анхны бороо орсон байна. Харин Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр Зүүн зүгийн нутгаар үүлших бол бусад нутгаар үүлэрхэг байх аж. Харин баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох бөгөөд бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах ажээ.
-
2015 оны 3 сарын 26
Согтуугаар байшингийн дээвэр дээр гарсан хоёр иргэнийг аюулгүй буулгалаа
-
2015 оны 3 сарын 26
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө
-
2015 оны 3 сарын 26
Жижиг, дунд үйлдвэрлэл гэж юуг хэлэх вэ, төрөөс хэрхэн дэмжих вэ, төсөл яаж бичих вэ, зээлийн шалгуур ямар байх вэ гэх зэрэг олон асуулт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлын хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон хууль эрх зүйн орчин, нөхцөлийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийн нэг илрэл юм. Тиймээс бид жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд туслах зорилгоор дараахь мэдээллийг бэлтгэлээ.
-
2015 оны 3 сарын 26
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа.
-
2015 оны 3 сарын 26
Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.