-
2015 оны 3 сарын 25
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
-
2015 оны 3 сарын 25
2015 оны 03-р сарын 24-26-ний хооронд “Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль” болж байгаа ба энэхүү иж бүрэн сургуульд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, албадууд, хороод төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагууд идвэхтэй оролцож байна.
-
2015 оны 3 сарын 25
МХЕГ-аас дэд бүтцийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах “Хүний төлөө-Зөв тус” аяныг орон даяар явуулж байгаа бөгөөд холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулан үзүүлэх сургалтыг зохион байгуулж, зөвлөн туслан, зөвлөмж өгчээ. Аяны явцад бүтээн байгуулалт хийгдэж буй барилга, байгууламж, авто зам, гүүрийн угсралтын явцад хяналт шалгалт хийн, зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна
-
2015 оны 3 сарын 25
Ази, Европын бүс нутгийн орнуудын дээд хэмжээний уулзалт буюу “АСЕМ”-ын уулзалтыг ирэх оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулах болсон. Уг уулзалтын зохион байгуулах Үндэсний зөвлөлийн “АСЕМ”-ын сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, уг хурлын мэдээ мэдээллийг олон улсад хүргэх чиглэлээр хамтран ажиллах болов.
Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх, “АСЕМ”-ын сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ын дарга Э.Дагиймаа, МСНЭ-ын Гүйцэтгэх захирал П.Баярмагнай болон 2014 онд Италийн Милан хотноо болсон “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн баг мэдээлэл хийлээ.
“Өнгөрсөн онд Монгол Улсад урд болон хойд хөршийн төрийн тэргүүн айлчилсан. Ирэх онд болох АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтад Ази, Европын 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцоно. Энэ Монгол Улсын нэр хүндэд чухал байр суурь эзэлсэн үйл явдал болох юм. Өнгөрсөн онд Италийн Милан хотноо болсон уулзалтад 5000 гаруй төлөөлөл оролцсон. Ирэх онд мөн тооны төлөөлөгч ирнэ гэж үзэж байгаа. Тэр үед Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байх учраас эх орноо олон улсад сурталчлан таниулах томоохон боломж бүрдэх юм хэмээн АСЕМ”-ын сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар хэллээ.
Тэрбээр, Бидний гаргасан тооцооллоор “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтын мэдээ мэдээлэл 5 тэрбум гаруй хүнд хүрнэ. Одоо Монгол Улсын тухай нийтлэл нэвтрүүлэг олон улсад түгээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг бол ирэх онд ямар ч үнэ төлбөргүйгээр дэлхий нийтэд сурталчлах боломжтой болно гэсэн үг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд “Сайн дураар, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе” уриан дор уг уулзалтын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх уриалга гаргасныг Үндэсний зөвлөл таатай хүлээн авсан. Энэхүү уриалгад бүх хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэхийг уриалж байна” гэлээ.
МСНЭ-ын Гүйцэтгэх захирал П.Баярмагнай, “АСЕМ”-ын уулзалтыг зохион байгуулах ажлыг манай байгууллага дэмжиж ажиллана. Энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулж чадвал Дэлхийн тавцанд Монголын нэр хүнд өсч, олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэв
Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ын дарга Э.Дагиймаа, “Энэхүү уулзалтыг зохион байгуулах нь зөвхөн төр болон зарим нэг ТББ-уудын хийх ажил биш. Ард түмэн, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулах хэрэгтэй. Аливаа ажлыг хийхдээ улсаасаа мөнгө гуйх бус хандив цуглуулж хийж бүтээж буй ажлыг нь дэмждэг байх хэрэгтэй. Тиймээс Монголын ард түмнийг энэхүү уулзалтыг зохион байгуулах ажилд гар бие оролцохыг уриалж байна” гэлээ.
Анх Ази Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх санаачлагыг Сингапур, Францын удирдагчид 1994 онд гаргаж, анхны дээд хэмжээний уулзалт 1996 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсноор уг хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. уг уулзалт зөвхөн улс төр бус шийдвэр гаргагчид, судлаачид, бизнесийнхэн, иргэний нийгмийнхний хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлэх индэр болохын зэрэгцээ санал бодлоо солилцож, хамтран ажиллах гүүр нь болдгоороо онцлогтой.
2006 оны есдүгээр сард Финландын нийслэл Хелсинк хотноо болсон АСЕМ-ын 6 дугаар уулзалтын үеэр Монгол улс нэгдэн оржээ. Манай улс тус уулзалтад идэвхтэй оролцож ирсэн байна. Тухайлбал, 2011 онд АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албаны удирдлагын ээлжит хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ. Мөн 2012 онд АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг өөрийн улсад зохион байгуулж, 2014 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын Зүүн хойд, Өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчаар ажилласан байна. Уг уулзалтад нэгдэн орсноор улсын аюулгүй байдлыг хангах гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх зэрэг давуу тал бий болох юм.
-
2015 оны 3 сарын 25
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдэд улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд есөн дүүргийн эрүүл мэндийн төв , нэгдсэн эмнэлгүүд, ортой эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар хамрагдсан байна.
Уулзалтаар улаан бурхан өвчний өнөөгийн байдал, голомтод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болоод тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн байна.
-
2015 оны 3 сарын 25
Дээрх сумдад сүүлийн 12 хоногийн хугацаанд мал нэмж өвчлөөгүй байна.
-
2015 оны 3 сарын 25
Элэгний өвчлөлтэй иргэд тухайн оршин суугаа аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт бүртгүүлэх шаардлагатай юм байна.
-
2015 оны 3 сарын 25
Маргааш гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
-
2015 оны 3 сарын 25
Монгол Улсын хэмжээнд хамгийн олон орон сууц эзэмшдэг хүн 68 байртай аж. Харин 57, 39, 33 орон сууц эзэмшдэг иргэд удаалж байгаа ажээ.
-
2015 оны 3 сарын 25
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хуралдаан боллоо.
-
2015 оны 3 сарын 25
Олон Улсын Прокуроруудын Холбооны Ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна.
-
2015 оны 3 сарын 25
Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, Номхон далай дахь Америкийн Нэгдсэн улсын Хуурай замын цэрэг хамтран Номхон далайн гамшигтай тэмцэх чадавхи ”Говийн чоно-2015” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хөтөлбөр зохион байгуулж байна.
-
2015 оны 3 сарын 25
“Архигүй Улаанбаатар” аяны хүрээнд тус дүүрэгт тусгай зөвшөөрөл бүхий хүнсний худалдаа, кафе, баар, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Архи-Хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
-
2015 оны 3 сарын 25
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо.
-
2015 оны 3 сарын 25
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/214 дүгээр захирамж гаргалаа.
-
2015 оны 3 сарын 25
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
-
2015 оны 3 сарын 25
Нийслэлд явган хүний замыг сэргээн засварлах, тохижуулах ажлыг тогтмол хийж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна.
-
2015 оны 3 сарын 25
Америкийн нэрт сэтгүүлч Николас Кралев лекц уншина
-
2015 оны 3 сарын 25
“Орифлейм”-ийнхон төрийн албан хаагч болохоор хөөцөлдөж байгаа гэв үү?
-
2015 оны 3 сарын 25
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.