Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тулгатогоо: Ренчин гуай  “Нөхдийн шүүмжлэлээс үзвэл надад хасаг тэрэг ном хэрэгтэй, миний нас гүйцэхгүй ээ” гэсэн

2015-3-26
0
ЖИРГЭХ

Энэ жил 83 насыг зооглож яваа Б.Тулгатогоо гуайтай ярилцлаа. Буурай их олон сайхан түүх хуучилна. Саяхан уулзалдахад Бямбын Ренчин гуайн докторын диссертацын урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэгт сууж байсан тухайгаа хуучлав. 1956 онд докторын зэрэг хамгаалсан их эрдэмтэн тэртээ 1950 онд уг нь урьдчилсан хамгаалалтад орж байжээ. Яагаад зургаан жилийн дараа зэргээ хамгаалсан тухай түүх уншигч танд сонирхолтой байх болов уу, болгооно уу.

 

-Та билгүүн номч Ренчин гуайн докторын диссертацийн урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэгт суусан гэж байсан. Тэр түүхээ уншигчидтай маань хуваалцана уу?

-Санаандгүй тэр нэгэн үйл явдлын гэрч нь болсон хэрэг.  Нэгэн жарны тэртээ 1950 оны явдлыг би ярих нь дээ. Гэхдээ надад их онцгой санагдсан учир би тэр хуралд оролцож байсан хүмүүс, хэлсэн үг өгүүлбэрийг тод санаж байна. Манай найз Наваансамдан бид хоёр Улаанбаатарт Дорноговиосоо ирчихсэн Их сургуулийн бэлтгэлд суралцаж байсан. Хөдөөгийн хүүхдүүдэд хот хүрээ их сонин. Сайхан барилга байшин гээд үзэж харах юм их байлгүй яахав. Зав гарахаараа Улаанбаатартайгаа танилцана. Нэг удаа тэгж явтал одоогийн энэ хотын захиргааны байранд орж ирсэн. Улсын номын сан энд байдаг байсан юм. Нэг танхим руу яваад орлоо. Олон хүн суучихсан, хойморт нь хоёр хүн байна. Бид ч сониучирхаад суусан. Биднийг хэн юм ч гэсэнгүй, холд гар ч гэсэнгүй. Тэгээд сонсоод байсан чинь Ренчин гуайн докторын диссертацын урьдчилсан хамгаалалтын хурал болж байж. Дамдинсүрэн гуай, Лувснвандан гуай, Цэвэл гуай гээд тухайн үеийнхээ хэл бичгийн мундаг томчуул, ноён оргилууд бүгд л тэр хуралд байсан байх шүү. Энэ онд Ренчин гуайн 110 насны ой тохиож байна гэхээр тухайн үед тэрээр 45 настай байжээ. Ид бүтээх насан дээрээ докторын диссертацаа хамгаалах гэж байж дээ. Ширээн дээр хоёр зузаан улаан хавтастай дэвтэрлэсэн ном тавьчихсан. Тэр ном нь их зузаан, бараг гурван ч хуруу зузаан юм уу. Дөрвөлжин үсгээр нүүрлэсэн байсан юм. Биднийг хөөж туухгүй болохоор их тухтай сонирхон сууж байв. Хурал эхлээд нэлээд удчихсан ч байсан байх. Хүмүүс санал дүгнэлтээ хэлж байсан нь санагдаж байна. Ээлжээрээ Дамдинсүрэн гуай тэр эрдмийн ажлынх нь талаар саналаа хэлж байна.

-Юу гэж байх юм?

- Би залуу байж дээ, хэлсэн ярьсан нь их тод үлдсэн байдаг юм. Тэгэхэд Дамдинсүрэн гуай “Ганц докторын диссертаци гэж байдаг. Гэтэл 33 дугаар хуудаснаас эхлээд Маарыг магтаад явсан байна” гэж байсан.

-Маар гэж хэн юм бол?

-Зөвлөлтийн хүн байх шүү. Хэл шинжлэлийн хүн. Дээхнэ үеийнхэн бол мэднэ ээ. Тухайн үедээ бас жаахан шүүмжлүүлж явсан юм байгаа биз дээ. Үүнийг эрдмийн ажилдаа оруулсан гэдгийг нь Дамдинсүрэн гуай шүүмжилж байгаа юм. За тэгээд дээрээс нь Ренчин гуайг эрдмийн ажлын хоёр ботио дөрвөлжин үсгээр нүүрлэсэн байсныг шүүмжилж байсан. Одоо тэр хоёр ном байх ёстой. Дамдинсүрэн гуай “Ренчин агдгар гэдэг үгнээс 30-аад үг гарсан гэж бичсэн байна. Тийм ч байх, би тэрийг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ заавал докторын ажлаа дөрвөлжин үсгээр нүүрлээд байхдаа яах вэ дээ” гэж байсан нь санаанд байна. Тэр дөрвөлжин үсгээр нүүрлэсэн нь надад бол хээ хуар шиг л харагдаж байсан. Хожим лавлаж харах завшаан бас тохиосоон. Бас Лувсанвандан гуай шүүмж хэлж байсан санагдаж байна. Нэлээд олон хүн санал хэлж байсан. За тэгээд бид хоёр бол  “Их говийн зоригтон” гэдэг ном бичсэн Ренчин гэдэг эрдэмтэн хүн ийм байдаг юм байна гээд бие биеэ нудраад л сууж байгаа юм. Ренчин гуай их зөөлхөн дуутай, дуу нь барагтай бол сонсогдохгүй. Хүмүүс шуугилдахаар дуугаа улам намсгаад, чимээгүй бол арай чанга ярьдаг тийм хүн байсан. Угаасаа ухаантай хүн чинь тийм арга тактиктай байсан байх л даа. Тэр хэлэлцүүлэг ч дууслаа. Удирдаж байгаа Я.Цэвэл гуай “Ренчин төгсгөлийн үг хэл” гэж байна аа. Ренчин гуай тэгэхэд нь “Нөхдийн шүүмжлэлээс үзвэл надад хасаг тэрэг ном хэрэгтэй, миний нас гүйцэхгүй ээ” гэсэн. Яг тэгж хэлж байсан нь санаанд тов тод байна. Тэр баримт, хурлын протокол архивт байгаа л байх.

-Өөр үг хэлээгүй юү?

-Өөр юу ч хэлээгүй. Яг ингэж л хэлсэн. Дараа нь Я.Цэвэл гуай “Нөхөр Ренчин нөхдийн шүүмжлэлийг хүлээж авч эрдмийн ажилдаа зохих засвар хийхгүй бол Хэл бичгийн сектороос гадагш явах зөвшөөрөл өгөхгүй” гэж байсан юм. Тэр хурлыг хааж үг хэлж байгаа юм биз дээ.

-Гадагш явах зөвшөөрөл өгөхгүй гэдэг нь яаж байгаа юм бол?

-Европ руу явж эрдмийн ажлаа хамгаалах байж л дээ. 1950 оны арданнэгдүгээр сард болж байгаа үйл явдал шүү дээ. Тэгээд энэ явдал чимээгүй болсон. Сүүлд 1956 онд гэдэг байх аа, Унгарт очиж докторын зэргээ хамгаалсан. Би дээр хэлсэн дээ, Ренчин гуайн эрдмийн ажлыг дахин харах завшаан тохиолдсон гэж. Тэр тухай ярихын тулд эхлээд жаахан оршил ярина аа. Ренчин гуайн диссертацийг сонсч байх үедээ би Их сургуулийн бэлтгэл оюутан байлаа. Дараа нь 1953 онд Их сургуулиас гараад Гадаад яаманд ажилд орсон. Мэргэжлээ өөрчилж байгаа хэрэг.

-Эхлээд ямар мэргэжлээр суралцаж байлаа?

-Монгол Улсын Их Сургуулийн хими, биологийн ангид суралцаж байсан юм. Үндсэн мэргэжлийнхээ хичээлүүдийг дуусгаад хоёрдугаар курсийнхээ нэгдүгээр хагасаас ерөнхийдөө сургуулиас чөлөөлөгдсөн. Тэр үед Их сургуулийн ректор Дондогийн Цэвэгмид гэдэг хүн байв. НҮБ-д улсынхаа тугийг мандуулсан хүн дээ. Би бол арван жилийн сургуулйин хими, биологийн багш болохоор суралцаж байгаа хүн шүү дээ. Тэр үед хими биологийн багш хүний биеийн анатомийн хичээл давхар ордог байсан. Тэгээд анатоми заалгасан чинь хүний цогцос дээр практик хийдэг юм байна. Булчингуудыг том хүнийх дээр, бусад эрхтэнийг хүүхдийн цогцос дээр заалгадаг байсан. Би тэрнээс нь зэвүүрхээд өөр мэргэжил сонгож байгаа юм. Учир байдлаа хэлээд энэ сургуулиасаа чөлөө хүсдэг юм. Муу ч үгүй гарынх нь 30 шавийн нэг юм болохоор Цэвэгмид багш ч өргөдлийг маань нааштайгаар хүлээн авсан. 1953 оны хоёрдугаар сард ингээд сургуулиасаа чөлөөлөгдөөд тавдугаар сард нь Гадаад явдлын яаманд ажилд орсон. Тэр жилийн дундуур яаман дотроо дарга нарын өрөөнүүдийг солих нүүдэл хийсэн юм.  Гэтэл Дорнод хэлтсийн дарга Х.Санжмятавын өрөөний модон шүүгээнд Ренчин гуайн нөгөө дөрвөлжин үсгээр нүүрлэсэн хоёр улаан ном байсан. Чухам ямар шалтгаанаар уг ном тэнд байсныг мэдэхгүй. Бид яахав хэдэн залуус дарга нарынхаа гар хөлийн үзүүрт гүйж нүүлгэлцэж байгаа нь тэр л дээ.

-1953 онд тэр хоёр боть ном гарч ирсэн гэж байна. Тэгээд хаачсан юм бол?

-Бүү мэд, мэдэх нэг нь мэдэж л байгаа байх. Хуучин уйгаржин бичгээр бичсэн ажил байсан юм. Ренчин гуайн диссертацаа хэлэлцүүлж байсан 1950 онд Монгол Улсад эрдмийн зэрэгтэй хүн ганцхан Н.Жагварал дарга л байсан. Энэ хүн өвгөн докторын хүргэн, нам төрийн нэрт зүтгэлтэн гэдгийг нь ахмад, дунд үеийнхэн бүгд мэднэ дээ.

-Их сайхан түүх байна, баярлалаа танд.

-Мэддэг зүйлсээ ахмад бид ярьж явалгүй яахав. Чамд сонин байх болов уу, цаг үе нь ч таарах юм. Аугаа их эх орны дайнд оролцон баатарлагаар тулалдаж яваад  амь үрэгдсэн монгол залуугийн тухай жаахан сураглабал их л сонин юм гарч ирнэ дээ. Жалсангийн Бавуудорж гээд залуугийн тухай чи сонсож байв уу.

-Үгүй ээ.

-1981 онд ЗХУ-ын Киев хотод манай улсын ерөнхий консулын газар байгуулах дээд газрын шийдвэр гарч намайг томилсон юм. 1981-1986 он хүртэл тэнд ажилласан. Тэндэхийн консулыг байгуулалцсан хүн л дээ би. Тэр үед манай консулын газар нэг сонин зураг ирсэн. Харьков хотын ойролцоох тулаанд амь үрэгдсэн баатруудын хөшөө байдаг юм байна. Тэр нь бүр монгол хүний хөшөө. Тэр хөшөө нь миний ярих гээд байгаа Жалсангийн Бавуудорж гэдэг хүний дурсгалд зориулсан хөшөө. Дүү нь гэр бүлийнхнийхээ хамт хөшөөнд очиж цэцэг өргөөд зураг татуулсан байсан нь ингэж консулын газар руу ирсэн хэрэг л дээ.

-Хаанаас ирүүлсэн зураг вэ?

-Гадаад яамны Консулын газраас Киевийн консулын газар руу ирүүлсэн байхгүй юү. Ийм баатарлаг хүн байсан юм байна. Энэ хүний талаар сурталчилгаа явуул, нэр төрийг нь гаргаж ир ээ гээд явуулсан юм. Тэгээд л би Харьков руу явсан. Харьковын тулаан болсон газар нь хотоосоо 100-гаад км-ын зайтай газар. Харьков дахь Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгээс унаа гаргаж өгөөд би тэнд очиж байв. Очоод үзсэн чинь хөшөө байна. Буу барьсан цэргийн хөшөө. Нэлээд монголжуу төрх оруулсан хөшөө байсан. Харин нэр нь баларчихсан байсан. Уг нь Гадаад яамнаас явуулсан зураг дээр бол хөшөөний нэр нь балраагүй, Ж.Бавуудорж гэсэн бичиг нь тод харагдаж байсан. Хөшөөнийх нь хоёр хажуугаар зогсоод Ж.Бавуудорж гэдэг нэрийг нь гаргаад зургаа авахуулсан байсан юм. Намайг очих үед бол арилгачихсан байсан. Харин тэр хөшөөний хажууд босгосон чулуун хананд нэр нь сийлээстэй байсан. Тэр тулаанд оролцож амь үрэгдсэн бүх хүний нэрсийг бичсэн байсан л даа. Тэр дунд Ж.Бавуудорж гэсэн нэр байж байсан.

-Зориулж хөшөө босгохыг бодоход тэр тулаанд баатарлаг гавьяа байгуулсан хүн байж дээ.

-Харин тийм л болж таарна. Их чухал тулалдаан болсон газар л даа. Энэ тулалдаанд улаан арми ялагдсан бол Зөвлөлтийн нутгийн гүн рүү дайсан орж очих байсан. Тулалдаанд ороод бууны суманд оногдсон болгонд тийм хөшөө босгохгүй л дээ. Үнэхээр том гавьяа байгуулсан болоод л тэгсэн байх. Тэр үед ийм хөшөө дурсгалыг СССР-ын дээд зөвлөлийн зарлигаар хөшөө дурсгалыг босгодог байсан. Тэгээд жаахан судалсан л даа. Тэр хүн бол Хэнтий аймгийн хойд сумд байх аа, би яг нарийн санахгүй байна. Тэндэхийн Жалсангийн Бавуудорж, Жалсангийн Дашдорж гээд төрсөн ах дүү хоёр хил даваад явчихсан юм байна лээ. 30-аад оны сүүлчээр болсон явдал юм уу даа. Баригдаад, улсын хил зөрчсөн гээд шийтгүүлдэг юм байгаа биз дээ. Шийтгүүлээд байж байтал 1941 онд дайн эхэлжээ. Тэгээд дайнд явсан юм шиг байгаа юм. Ах Ж.Бавуудорж нь Харьковын ойролцоохь тэр тулаанд оролцсон юм билээ. Харьковын тулаан гэдэг бол дайсны талыг нутгийн гүн рүү оруулахгүйн төлөөх ширүүн тэмцэл байсан гэдэг. 

-Дүү нь цуг тулалдаагүй юм уу? Тэр хөшөөнд цэцэг өргөөд зураг авахуулсан хүн нь дүү Ж.Дашдорж нь мөн үү?

-Дүү нь бол өөр газар тулалдсан юм шиг байгаа юм. Тэр талаар нарийн мэдээлэл бага. Харин зургийн эзэн бол Дашдорж нь мөн.

-Хэдэн оны үйл явдал вэ, тэр зураг авахуулсан нь.

-1970-аад оны дундуур байх аа.

-Дүүтэй нь та уулзаж байгаагүй юу?

-Уулзахсан гээд сурагласаан. Би Киевээс 1986 онд ирсэн. Тэгээд Улаан-Үүдэд гэр бүлээрээ амьдардаг гэсэн сураг л гаргасан. Буриад эхнэр аваад тэндээ суурьшсан юм билээ. Хэрвээ Улаан-Үүд рүү консулаар дамжуулааад ярьвал дүү Дашдоржийнх нь сураг гарна. Өөрөө бурхан болсон бол үр хүүхдүүд нь байж л байгаа.

-70-аад он хүртэл Ж.Бавуудорж гэдэг хүний тухай, Харьковын тулаанд орж амь үрэгдсэн талаар яагаад дурсдаггүй байсан юм бол?

-Хил зөрчөөд Зөвлөлт рүү ирээд шийтгүүлчихсэн байсан болохоор нэг их дэвэргээд хэрэггүй гэдэг байсан юм билээ. Тэгээд цаг арай наашилсан 70-аад оны сүүлчээр ийм гавьяа байгуулсан монгол хүн байна, алдар гавьяаг нь тэнд суралцаж байгаа оюутнууддаа танилцуул, хоёр улсын найрамдалт харилцаанд тулгуурлан ухуулах, сурталчлах, газар орныг танилцуулах маршрутанд оруулаарай гэж байсан болов уу.

-Тэр үед Украинд сурч байсан манай оюутнууд бас дайнд оролцсон гэдэг байх аа?

-1942 онд Киев хотын Цэргийн холбооны дээд сургуульд манай 10 хэдэн хүн сурч байсан юм билээ. Тэгж байтал зургадугаар сард дайн эхлээд оюутнууд шуудуу ухах ажилд дайчлагддаг юм байгаа биз дээ. Тэд дайнд оролцсон гэж явдаг юм. Гэхдээ шуудуу ухсанаас өөрөөр оролцоогүй л болов уу. Нэг их удалгүй гадаадын оюутнуудыг нутгийн гүн рүү нүүлгэсэн юм билээ. Одоо бол тэр хүмүүс дайнд оролцсон Монголын ахмад дайчдыг шагнах ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний зарлигаар шагнагдаад л явж байна. Уг нь бол тэр дайнд жинхэнэ оролцсон, тэгээд үрэгдсэн хүн бол Жалсангийн Бавуудорж.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    7 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 4 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    1 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    2 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 31 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    3 цаг 19 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    4 цаг 47 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    5 цаг 19 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    5 цаг 47 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    5 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    5 цаг 59 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 2 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    6 цаг 13 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    6 цаг 29 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 4 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    7 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    7 цаг 37 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    7 цаг 41 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК